А.Дөлгөөн: Чоно хүүхэд рүү дайрахыг нүднийхээ булангаар хальт хараад л буу шүүрээд, шууд гох дарсан

Aдмин / Нүүр

Энэ оны зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө А.Дөлгөөн гэх залуу Завхан аймаг руу явах замдаа Шатахуун түгээх станцын ажилтан халдлагад өртөж байхад аварсан. Цаашлах замдаа тэрбээр дөрвөн настай охин руу дайрсан чоныг алдалгүй буудан унагаж баатарлаг гавьяа байгуулсан билээ. Түүнд тохиолдсон адал явдлынх нь талаар хөөрөлдсөнөө хүргэе.


-Өнгөрсөн зун Завханы Нөмрөгт халдлагад өртсөн ШТС-ын ажилтанд тусалсан гэх мэдээлэл цахимд гарсан байна лээ. Тухайн үед ямар үйл явдал болсон юм бэ?

-Завхан аймгийн Нөмрөг сум орохоос 17 км-ийн наана миний машин эвдэрсэн юм. Ус нь халаад явах боломжгүй болсон л доо. Хөл хорио тогтоочихсон үе учраас замд унаа ч тааралдахгүй байлаа. Хоёр цаг орчим алхаж Нөмрөг сум руу шөнийн 01:00 цагийн алдад орсон юм. Ингээд “Шунхлай” ШТС руу очиж түгээгч эмэгтэйгээс тосол асууж, авахаар боллоо. Бие засах газар луу ороод гараад иртэл “Приус 30” маркийн машинтай хоёр залуу банкаа дүүргэчихээд түгээгчид мөнгөө өгөхгүй, картын нууц дугаараа буруу хэлээд хэрэлдээд зогсож байна. Энэ зуур өнөөх хоёр залуу хоорондоо “Зугтчихъя” гэж ярилцаж байхыг нь би сонссон юм. Тухайн үед цагдаад мэдэгдье гэж санаад машин руу нь очоод түлхүүрийг нь авчихлаа. Ингээд бидний хооронд маргаан дэгдсэн. Өнөө залуусын нэг нь намайг цохиход нь түлхэж унагаад хэд хэдэн удаа өшиглөсөн. Нөгөө залуу нь ч “Ална даа” гэж хашхираад л гүйгээд ирэхэд нь мушгиж унагаад өччихсөн юм. Өнөө хоёр ч газар хэвтээд өглөө. Түгээгч эгчид “Приус 30”-ын түлхүүрийг нь өгчихөөд “Цагдаа дуудаарай, та” гэж хэлээд тосолоо аваад машин дээрээ очиж хонохоор зам дагаад алхчихсан. Ингэж алхаж явахад холын тээвэрт явдаг бололтой “HOWO”-той ах над руу хүрч ирээд зогслоо. Өнөөх ахад хандаж машин эвдэрсэн тухайгаа дуулгатал надад тусалсан. Машины маань радиотрын цоорсон хэсгийг цавуудаад өглөө. Жолооч ахад талархал илэрхийлж, тодорхой хэмжээнд урамшуулаад цааш явсан юм. Тухайн үед үүр хаяарч байсан.

-Цааш явахдаа дөрвөн настай охиныг чонын халдлагаас аварсан талаар та ярьж байсан. Энэ тухай яриач?

-Миний тухайд удаан хугацаанд хоол унд идээгүй, нэлээн ядарч өлссөн учраас айл бараадаад нүдний хор гаргаад цааш явъя гэж санасан юм.

Төв замаас жаахан хазайтал хоёр эсгий гэртэй айлаас хүн гарч ирж байгаа нь харагдлаа. Яваад очиход нэг ах морио барьчихсан эмээллэж байсан. Өнөөх ахтай таван үг сольж байх зуур цаахан талд нэг их холгүй цөөн тооны хонийг жаахан охин туугаад явж байв. Удсан ч үгүй гэрийн гадаа хэвтэж байсан хэдэн нохой хуцаад эхэлсэн. Ах ч “Чоно” гэж хашхираад гэр лүү гүйж ороод калибр бариад гараад ирлээ. Чоно ч яах ийхийн зуургүй зуургүй л хонь руу дайраад ороод ирсэн. Хонин сүрэг ч тал тал тийшээ тарчихдаг юм билээ. Би ч хүүхдийг нь шүүрчихье гэж санаад л моринд мордож гуядаад ухасхийсэн. Чоно ч хүүхэд рүү дайрч байгаа нь нүдэнд зэрвэс харагдлаа. Морь ч даялаад явж өгдөггүй. Өмнө нь хангайн амьтанд хөөлгөж байсан морь чоно руу ойртдоггүй юм билээ. Ингээд өнөө ахын бууг шүүрч аваад л шууд буудчихсан. Хүүхэд рүү дайрсан чоно ч урагшаа годройтоод л унасан. Чоно доороо эргэлдэж байхад нь морио хаяж гүйж очоод бууныхаа бөгсөөр толгой руу нь хэд цохиод л алсан. Нар мандахын өмнөхөн болсон явдал л даа. Гэрийн эзэн ахаас яагаад эрт боссон талаар асуухад овооны тахилгад явахаар зэхэж нар битүүд босоод байсан нь тэр юм билээ. Ах ч надаас нэр алдар асуухад нь алсан чоноо ардаа ачаад шалавхан хөдөлсөн.

-Нүдний хор гаргахаар айл бараадсан талаар та хэлсэн шүү дээ. Юунд яарсан юм...

-Нэгдүгээрт, би хууль бус ан хийчихсэн. Хоёрдугаарт, шатахуун түгээх станц дээр хүн зодчихсон болохоор асуудалд орохыг хүсэлгүй, ахаас тэвнэ аваад шууд цааш хөдөлсөн. Мөн хөл хорионы үе байсан учраас өөрөө асуудалд орохоос сэргийлсэн хэрэг л дээ.

-Тэвнэ авсан нь ямар учиртай юм бол?

-Авласан ангийнхаа аманд эрхий хурууны цусаа дусаадаг талаар өмнө нь ааваасаа сонсож байсан юм. Байгалийн бус жамаар чамаас болж үхэж байгаа амьтанд ямар нэгэн төлөөс төлөх ёстой. Үгүй бол байгаль чамаас төлөөс заавал авдаг тухай аав минь захиж байсан. Үйлийн үрэнд өртөхгүйн тулд цус нэхэж ирсэн чононд өгч байгаа төлөөс минь тэр л дээ. Ингээнд хангайн амьтныг хангайд нь нутаглуулахаар чоноо ачаад цааш хөдөлсөн. Зайдуухан уулын энгэр бараадуулаад жаахан үүрч явж байгаад л үлдээсэн.

-Таны ярьж байгаа үйл явдал энэ оны зургадугаар сарын 2-нд болсон юм билээ. Тухайн үед цар тахлын нөхцөл байдал хүнд, зам хаалттай байсан шүү дээ. Та ямар зорилгоор Завхан руу явсан юм бэ?

-Миний дотно нөхөрлөж өссөн найз маань. Харамсалтай нь бусдын гарт амиа алдсан. Тэр маань айлын ганц хүү л дээ. Хамаатан садан гэх хүн бараг байхгүй. Би найзынхаа ээжийнх нь сургийг гаргахаар л Завхан руу явсан юм.

-Найзын тань ээж Завханд байгааг та яаж мэдсэн юм?

-"Нарантуул" дээр явж байгаад танил эгчтэйгээ санамсаргүй тааралдсан. Тэр эгч найзын маань ээжийг бой хийхээр Завханаас ирсэн хүнтэй танилцаад хамт явсан тухай хэлсэн юм. Завханд хамт амьдарч айлын мал маллаж байгаа тухай дуулсан. Өнөө хүн нь ч найзын минь ээжийг зодож нүдээд байдаг талаар танил эгч маань хэлсэн. Найзынхаа ээжийн талаар таагүй мэдээлэл сонссон миний сэтгэл ч нэг л тогтож өгөхөө больчихсон. Муу найз минь ч бодогдоод байх болсон. Тэгээд найзынхаа ээжийг Улаанбаатар луу авчирч дэргэдээ авч хамт амьдрахаар шийдсэн юм. Хүн гэдэг мөнх биш. Настай хүнийг сэтгэл амар байлгах бодол тээгээд л замд гарсан.

Хэрэв би хорвоогийн мөнх бусыг үзүүлээд миний ээжийн талаар таагүй мэдээлэл сонсвол найз минь зүгээр суух хүн биш л дээ. Ийм учраас өвөр түрийндээ орж өссөн найзынхаа ээжийн эрэлд гарсан минь энэ. Энэ тухайгаа ханьдаа дуулгахад ч дэмжсэн.

-Аян замд гарсан хэрэг зориг тань бүтсэн үү. Найзынхаа ээжтэй уулзсан уу?

-Сүүлд нь уулзсан. Дажгүй сайн явж байгаа. Одоо холбоотой байдаг. Өнөө зах дээр тааралдсан эгч маань надад хөндлөн мэдээлэл дуулгасныг нь сүүлд мэдсэн. Завхан руу дагаж явсан хүнээсээ хоёр жилийн өмнө салсан юм билээ. Одоо нэг байгууллагад үйлчлэгчээр ажилладаг.

-Өөрийн чинь талаар сонирхмоор байна л даа. Юу хийдэг вэ?

-Та миний талаар сонирхож байна уу (инээв). Би өөрийнхөө талаар нэг их яриад баймааргүй байна л даа, уучлаарай. Сайхан дурсамж байдаг бол яриад суухсан. Миний өнгөрсөн амьдрал хар дарсан зүүд гэж хэлж болно. Би хэзээ ч хүүхэд насаа дурсахыг хүсдэггүй. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол хүн бүр сууна даа гэж ярьдаг. Би тийм галт тэргэнд хэзээ ч суухгүй. Би амьдралдаа дусал архи амсаж үзээгүй. Энэ ундааг би жигшдэг. Энэ гашуун ундааны үр дагаврыг би сайн мэддэг, биеэрээ мэдэрч өссөн болохоор тэр. Миний ээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажилладаг, дэслэгч цолтой хүн байлаа. Өөд болсон. Аав минь салаад явсан. Миний очих газар тодорхой шүү дээ. Сүүлд насанд хүрсэн хойноо аавтайгаа уулзсан. Бид 500 цаг хүрэхгүй хугацаанд л хамт байсан. Тэр богино хугацаанд аав минь надад их зүйл зөвлөсөн. Ингээд л хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Миний аав бүх л хүчний байгууллагад ажиллаж байлаа. Дэд хурандаа цолтой хүн. Манай удмынхан бүгд цэрэг, цагдаагийн хүмүүс. Миний өвөө Сундуйсүрэн тусгай хүчинд бэлтгэгдэж байсан хүн. Энэ хүний аав нь хоёр чөлөөлөх дайнд оролцож явсан юм билээ. Миний ээжийн аав Амарбаяр гэж хүн 013 дугаар ангид ахмад цолтой хүн байлаа. Энэ хүмүүсийн удмаас төрж гарсан ганц эрэгтэй хүүхэд нь би.

-Та ямар ажил эрхэлдэг вэ?

-Би эрүүл нийгмийн төлөө төрийн бус байгууллага ажиллуулахаар дарга нар, бизнесмэнүүдийн хаалгыг татаж үзлээ. Миний төсөл тэдэнд таалагддаг ч нас минь таалагдахгүй юм. Хүн залуу насандаа л хийж бүтээнэ шүү дээ. 40 нас хүрээд бүтээх юм уу. Асаж байгаа залуу насандаа л хийж бүтээнэ. Би чинь өрхийн тэргүүн хүн ш дээ уул нь. Миний насыг онцлоод таалдаггүй хүмүүсийг би ойлгодоггүй юм.

-Та өмнөө тулгарсан саад бэрхшээлийг хэрхэн туулж байна вэ?

-Саад бэрхшээлийг сөрж зогсоод л тэсч үлдэнэ. Тойрч гарахгүй. Өөр сонголт байхгүй. Энэ орчлонд би ханьдаа, хоёр гартаа л итгэдэг. Өөр юунд ч итгэдэггүй.

-Өнөөдрийн залуусын хандлагын талаар байр суурийг тань сонсох гэсэн юм.

-Би анх удаагаа хүний амь аварч байгаа нь энэ тохиолдол биш л дээ.

Зам тээврийн осол болоод хавчуулагдсан гурван хүнийг татаж гаргаж байхад хажуугаар машинууд зүгээр л зөрөөд өнгөрч байсан. Хараад зогсож байсан хүнээс тусламж хүсэхэд шууд зугтаж байгаа юм. Залуус би л болж байвал бусад нь үхэж байсан ч надад хамаагүй гэдэг үзэл сурталтай болчихсон нь олон жишээнээс анзаарагддаг. Үнэхээр аминчхан үзэлтэй болчихож. Хэн ч хэнийгээ зараад идэхэд бэлэн тийм нийгэмд бид амьдарч байна.

-Таны зорилгыг сонирхъё?

-Амьсгал хураахын өмнө үг ч дуугарч чадахгүй хэдхэн хором байдаг. Тэр үед харамсах зүйлгүй байхыг боддог юм. Тухайн мөчид хэн нэгнийг гомдоосон доо гэж харамсахгүй байхыг л хичээдэг.

ӨДРИЙН СОНИН ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

image


Сэтгэгдэл

Hishigjargal [202.126.89.138] 2022-05-30 14:28:20

Chononii tuhai goe yria ornvvlsend bayrlalaa

АААjtfjxwc [178.158.65.160] 2021-11-16 20:31:40

https://bit.ly/gtom-ua-2021-seriyal

АААvxetiyf [178.158.70.35] 2021-11-02 05:32:09

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

Зочин [112.72.9.122] 2021-08-13 06:29:02

Сайхан сархайсан биитнам залуу байна

Hvn [202.55.188.90] 2021-09-23 12:13:23

vietnam ch gsn hvnii ami awrsn bnshvde zaluumn

Зочин [121.164.98.192] 2021-08-14 05:00:29

Тэнэг новш. Юмны сайныг олж хардаггүй харалган

Зочин [203.91.115.47] 2021-08-13 05:50:57

Мундаг залуу юмаа.ухамсартай

Зочин [122.201.31.198] 2021-08-13 00:50:37

Iim isgerdeg garuud baruun aimgaar dyyren

T [192.82.68.172] 2021-08-12 21:45:55

Үнэн бол сайхан л түүх бна. Итгэл алдарсан энэ цаг дор хар амиа бодох ч бас буруу биш… Хандалт авах гэсэн худал мэдээллээр дүүрчихсэн.

Зочин [43.242.242.59] 2021-08-12 08:22:29

Ийм зөв үзэл бодолтой залуус манай нийгэмд олон байгаасай. Санаа зөв бол заяа зөв гэж үг байдагдаа. Хүний чанар маш их муудсан өнөө үед харамсалтай нь зарим хүний санаанд ийм үйлдлүүд нь бууж өгөхгүй байх шиг байна. Сэтгэгдэл бичсэн зарим залуу хэзээ ч бусдын амь аварч туслахгүй байх нь ойлгомжтой. Тэд хувиа л бодно. Дүүдээ эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.

иргэн [202.126.88.178] 2021-08-12 07:23:21

Mундаг сайн хvv бнаа . Сайн сайхныг хvсье.

ЗОЧИН [202.126.89.29] 2021-08-12 02:12:23

ЗӨВ СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУ БАЙНА. ОДООНЫ НАРИЙН ӨМД ӨМССӨН, АТААРХУУ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАНДИ НАР ЮУ ГЭЖ БИЧИХ НЬ ХАМААГҮЙ ЗОРИЛГОДОО ҮНЭНЧ БАЙГААРАЙ ДҮҮ

Зочин [202.126.92.99] 2021-08-11 07:35:40

Бас л үлээж байна шүү

Зочин [202.179.15.34] 2021-08-11 06:03:40

Mundag zaluu bna. Demjih heregtei duu bna daa

Зочин [192.82.78.13] 2021-08-11 06:10:58

Чоноо хүн барих хэмжээнд хүртэл өсгөсөн БОЯ ны дарга нарт арга хэмжээ аваачээ

Зочин [91.174.112.1] 2021-08-10 14:18:38

Mongol er hyn gej ene zalyygaar l teseelehiig hysej baina?.....tyynees bys eneegiin byeiin amariig harsan esbel bye byeneen myy helsen end tend syymjlel garbal tyyniig heeregdsen heseg hymyysiig hysehgyi baina?...

Зочин [66.181.176.155] 2021-08-10 12:18:56

Terminator

Зочин [122.201.17.98] 2021-08-10 07:31:48

Нэг өдөрт баатарлаг үйл явдал болжээ. Зохиол биш бол үнэхээр баатарлаг мундаг залуу байна. Тэр туслуулсан хүмүүс нь хаанахын хэн гэдэг хүмүүс вэ? Үнэхээр тийм зүйл болсон бол тэр чононд хүүхдээ бариулах шахсан айлаас сурвалжлага авахуулж сонсмоор байна аа. Тэр бензин клонкийн бичлэг бол байна лээ.

Зочин [202.55.188.87] 2021-08-10 23:56:08

ter ailiin hvn ni daraa ni aduu beleglemeer bna gd haij bga talaar medeelel zunduu l garch baisan shd

Chemka [202.55.188.42] 2021-08-10 13:54:41

Шатахуун түгээх газрын камерт бичигдсэн байна лээ. Бас тэр малчин айл нь өөрсдөө энэ хүнийг их хайсан, нэрийг нь ч мэдэхгүй нь охины минь амийг аварсан хүнд талархах гэсэн юм гээд. Тэгж л хүмүүс мэдсэн болохоос энэ хүн өөрөө юу ч яриагүй шүү.

Зочин [66.181.161.16] 2021-08-10 06:31:01

Өнөө цагт ийм залуу ийм халуун сэтгэл гаргасан явдалд үнэхээр их бахархаж,залуугмйнхаа цаашдын ажил,амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. энэ залууг хийх юмаа олж ядсан сэтгүүлчид хов жив хөөцөлдөхөөс ийм л сайн сайхны төлөө зүтгэдэг сайхан сэтгэлтэй хүмүүс,залуусыг сайтар сурталчдлах хэрэгтэй.Ёстой мундаг гэж үүнийг л хэлнэ.

Зочин [66.181.187.73] 2021-08-10 06:21:36

Эргэлзээд байгаа хүмүүст хэлэхэд энэ яг бодит болсон явдал юм байна лээ. 6 сард ШТС-ийн ажилтан болон малчин энэ талаараа яриад хүмүүс энэ залууг сураглаад фэйсбүүкээр бичээд байсан. Мөн энэ залууд баяр хүргэн, ажил амьдрал нь үргэлж өөдөө дэвшин байхыг ерөөе. Сайхан сэтгэлтэй, зөв хандлагатай залуу байна.

Зочин [192.82.69.152] 2021-08-11 15:04:23

мундаг залуу

Зочин [64.119.21.26] 2021-08-10 06:02:50

Сайн залуу ээ дээ ахын дүү уур бухимдлаа дарж яваарай сайн сайхныг хүсье

Зочин [202.179.24.205] 2021-08-10 05:08:07

Е болсноосоо хойш сураг алдарчихаад байгаан. Энэ чинь ХҮҮГ байна ш дээ

Зочин [43.228.131.159] 2021-08-10 04:59:56

2 gerees l gene biz de zaaval 2 ESGII ger baihdaa yahav de. Ene setguulch nar alnaa. Odoo ger bureestei boltsiish de

зочин [202.9.46.182] 2021-08-10 04:39:01

Одоо нөгөө буруу гарын нөхдүүд хүүхэд аврах нэрээр чоно , баавгай ирвэсийг нь алаад хужаа руу

Зочин [202.126.90.66] 2021-08-10 04:26:51

хээ энэ чинь харин америк кинон дээр гардаг шиг л авхаалжтай айхтар залуу байна даа. Үйлийн үр, мөнх бусын амьдрал, бусдад туслах гэх мэт буддизмын сургааль үзэл баримтлалтай гаднаа төдийгүй дотроо ч сүрхий хүү байна.

Z [98.169.33.79] 2021-08-10 03:14:17

Barimttai, tusalsan humuus ni haij baij olson shuu ene zaluus. Ataarhuu umnuudiin ugiig bitgii tooogooroi. Saihan setgeltei, mundag zaluu bna. Amidral ni sain saihniig husie.

Зочин [66.181.161.39] 2021-08-10 05:37:58

Мундаг залуудаа БАЯР хүргэе. Ийм сайхан сэтгэлтэй ХҮН Сайн явна ГЭЖ бодож байна.Амжилт хүсье

Зочин [150.129.142.217] 2021-08-10 03:00:17

Энэ монгол гэдэг улс ийм залуустай байсан юм шүү!! гэж бодохоос харамсмаар байгааз!!?? Одоо тийм залуус даанч ховордцон юм. Тэр атар энтр гэж байх үед яасан ч гое олны төлөө, нийтийн төлөө байсан юмб?! гэж боддог юм.

Zochin [202.9.40.194] 2021-08-10 01:47:50

Hugiin yum bicheed bgaa hugiin nusgainuud ene zaluugaas suraltsaach.ene chin boditoi bolson yabdal bna lee shu

Зочин [192.82.76.133] 2021-08-10 01:47:39

Манай завханд тэглээ их чоно байхгүй. Чоно хонь барих нь бий. Дэлгэр зуны цагт хоттой хонь бүү хэл ууланд байгаа хонийг чоно хөөхгүй. 6 сар гарсан тэр сайхан цагт чоно тарвага зурам бариад маш цатгалан байдаг тул хүний хариулж яваа хонийг барих гэж амиа золих амьтан чоно лав биш. Завхан бол тарвага зурамны орон юм. Завханы чоно хэзээ ч дэлгэр зуны цагт хүний нүдэнд харагдахгүй чимээгүй амьдарна. Монгол орны талаар мэдэхгүй байж зохиол бичих гэж үзнэ. Тарвага зурам хөөж үзээгүй хүнийг монгол хүн гэхгүй.

Маралжингоо [51.195.222.6] 2021-08-10 03:49:51

ямар ба нэг амьтан галзуу вол хүнрүү даиран шүүдээ чоно витгий хэл мал даирах тохиолдолд вии

Зочин [202.126.88.164] 2021-08-10 03:10:52

Завханд чоно байдаггүй хонь руу дайрдаггүй гэж хэн танд хэлвээ бодит болсон зүйл шүү

NUMRUG [202.126.88.193] 2021-08-10 02:47:01

za ene bolson yavdal bnlee shu bi numrugiih nutgiihnaasaa asuuhad unen geseen

zun tsag saihan [202.126.89.140] 2021-08-10 02:13:14

erun bol 2 dohioldol bi uzsen neg n guringataj tursan chono havriin tsagt bol hottoi honiruu dairdag neg n galzuursan chono hezee ch hamaagui dairdag ym bnalee ah maani sain mori unj yvsan tuldaa huld n urtuj uhej bsan ah solbuuraaraa oosorlood chireed yvj bj bilee

Зочин [66.181.161.61] 2021-08-10 01:02:09

Za tegeed manai eldev ulstorchid ni eldev shagnal ogch eriin hiimoriig ni gundaah vii dee kkk

Зочин [66.181.161.113] 2021-08-10 06:28:26

l

Иргэн [64.119.20.27] 2021-08-10 00:59:36

Ухаантай зоримог эр чадалтай хүнии тулсан цагт хиисэн үйлдлииг ойлгох чадватгүй хүмүүс дуугүй л бай яг тулсан цагт хэнч айхаа мартдаг гэсэн шүү

Зочин [69.253.43.151] 2021-08-09 23:53:45

Xaxaxacacacac

Зочин [69.253.43.151] 2021-08-09 23:52:32

6 сард чоно тйм үстэй байдаггүй юмааааааа!!!!!!!!!!!!!

Зочин [112.72.9.122] 2021-08-13 06:27:59

дорноговийн музейн чихмэл өөе

Зочин [112.72.9.122] 2021-08-13 06:27:10

чоно бишээ чихмэл

Зочин [66.181.161.77] 2021-08-10 01:32:39

Атаархуу юм. Чи лав хүнд тусладаггүй байх

Зочин [118.235.10.105] 2021-08-10 01:20:09

Teneg mal uu sita ni net ees neg zurag olood tavisan bga shdee hen ter zurgiig ni daraad zogosj bdag yum be

Зочин [192.82.70.34] 2021-08-09 23:51:42

Болливуудын кинонд ч ийм их адал явдал нэг өдөр тохиодоггүй байх.

Lalar khudalch sda ve [69.253.43.151] 2021-08-09 23:50:31

Ene khudalaa bna daa 6 sariin chononii us ni iim baidaggui uym unaad dunguj urgaj baigaa esvel unaj baidag ue ni !!!!!!! Ene bol barag 10 sariin ueiin esvel uvuliin chononii us baina suul ene ter kharval

Зочин [66.181.161.37] 2021-08-10 15:06:01

oo malaa heregt oroh wiii gj bodoj baigaa hvn alsan chononiihoo zurgiig awaad sited ugnu gj yu bdi. naa chine zgr 1 neted bsn zurg

Зочин [66.181.161.77] 2021-08-10 01:33:48

Зураг хараад л тэр чонын зураг уу? Ккк

Иргэн Д [202.55.188.86] 2021-08-09 19:04:37

ШТС ийн камерт бичигдсэн. 2залууг өлөгхөндөнгөж байналээ. Фэйсбүүкээр хэсэг явсаан. Тэр бичлэг нь

Зочин [213.205.200.24] 2021-08-09 22:21:22

Haan ter video bn uzii

Зочин [66.181.161.20] 2021-08-09 17:08:02

сайхан л зохиол байна. Үнэн бол сайхан л юм. Даанч худал яриад байгаа болохоор харамсалтай юм даа. Маш олон логикийн алдаа байна. Ийм зүйлд итгэж байгаа хүмүүст бас буруу алга даа

Зочин [64.119.22.201] 2021-08-10 05:15:22

Face eer 1 ШТС deerh bichleg ni tarsan Chono buudaj huuhdig ni awarsan huniig haij bn gsn mdeellud 1 heseg tarsan haahnuur ni zorsiin boldo ooro

Zochin [192.82.73.210] 2021-08-09 16:56:24

Chonotoi gazar 4 nastai nyalh ohin huuhdeer honi hariuluuldag yatsartsan gazar ve

Зочин [118.235.10.105] 2021-08-10 01:25:02

Huuhdiin aav ni ene zaluug haij bna bayarallaa geed helj chadaagui yavuulchalaa ner usiig ni medehgui bolhoor zar tavij bna shagnal ugmuur bna geed post oruulsanaar naad zaluu chini garch irsiin bugd barimtai harsan hunuus ni bhad medehgui bj sain yumnii sajuugaar baliar amaa humhiad dugui ungurj surarai

Zochin [192.82.73.210] 2021-08-09 16:59:30

Bas nar mandahaas umnu uureer honind huuhed yawuuldag

Зочин [66.181.182.234] 2021-08-09 15:41:10

Гэрээс зэрэг гарч ирсэн хоёр хүний нэг нь 4 настай хүүхэд хонио туугаад нөгөөх нь ах морио эмээллээд тэр үед нь чоно хоньруу ухасхийгээд ах гэрүүгээ гүйж ороод буугаа авч гарч ирээд манай хүн моринд мордоод гуядаад морь нь чононоос айгаад явахгүй болохоор нь үсэрч буугаад ахын бууг шүүрч аваад л чоныг буудаад унагаж, болохгүй юм байна уу?

Зочин [112.72.9.122] 2021-08-13 06:24:46

харин тийм муухан зохиол маягтай юм ам боевик юм уу ажил боевик уу

Зочин [66.181.161.59] 2021-08-09 14:52:03

Zohiol ni oilgomjtoi hoorond awtsalduulj vnen yria bolgoh gj ih l hicheesen bn ene zohiolch daan ch ih lokig aldaa ih bn daa mashin ewdersen hvn ter nutgaa sain medehgvi hvn alhaad hodoo heer klonk haigaad ywhuu intaad l ert ywna ehneessee l aldaa za bolii ywlaa gehed zahiin ailaas us awj bolno us hiigeed l klonk orno za bolii alhaad klonk orloo gehed sumdiin 00uud nileen zaitai baidag sonshod bas l berh sanagdaj bn za tegees mashin deeree ochoogvi baij agnsan chonoo achaad za bas neg yum bn vvr tsaij baihad hen ch aild orj untii gj ochihgvi mashindaa l 2 tsag untana

Зочин [103.120.10.247] 2021-08-10 22:24:38

Чам шиг эрхийн тэнэг залхуугийн туйл бол унтаж хэвтэх идэж уухаа л бодно л доо нэг цаг алхснаа эвэрстийн дээвэр дээр гарчихсан юм шиг л аашлах байх даа. Энэ залуу өөрөө юу ч яриагүй шүү. Хүүхдээ авахуулсан малчин болон шатахуун түгээгч нар хайж фэйсээр зөндөө юм болсон.

Bi [66.181.161.99] 2021-08-09 15:55:47

Cham shig ym chonotoi tulj buudah bitgiihiil shono hodoo gantsaaraa ch alhaj chdku 2 hun bitgii 2 nohoi ch zodoj chdku nus bnda

Зочин [66.181.161.71] 2021-08-09 15:19:57

ene chini vnenshde malchin zaluu ni surch zar tawisan shvvdee bvvr bichleg hiij ene zaluug haisan

Irgen [103.140.11.61] 2021-08-09 14:49:13

Ter ailiin ezen hul horoitoo ved yun tahilaga entert yvah ve ene bol zonioliin hamgiin gol aldaa ter postuudig araglaad hotoos nevrteh bichegte yvj bolnoo hatuu horoitoo ved uul us tahihgv bailgvde

Зочин [103.140.11.61] 2021-08-09 14:44:00

jinhen zohiol bn ter ailiin 4 nastai hvvhdiig 20toi hvvhen bolgood chonoos avraad durlaltsaad ter naiziiha eej enter gd shuud kino hiichej bolhoor bn

Иргэн [24.130.160.15] 2021-08-09 14:12:23

Ёстой шийртэй залуу байна.

Зочин [202.9.46.68] 2021-08-09 16:05:58

yaag vnen

Зочин [202.126.89.232] 2021-08-09 13:39:23

iiim hvnii tuluu gesen mundag hvmvvs deehen vedee olon l bdag bsiin bnlee odoo ved bol howordson bolhoor hvmvvs itgehgvi vleelee barilaa gej bgaa bh da

Зочин [66.181.161.59] 2021-08-09 14:14:41

худлаа зохиол байна өглөө 4 цагт 4 настай хүүхэд хонь туугаад, машны радиатор цоороод тосол авхаар сум яваад кккк

Сайхан сйахан [37.172.60.245] 2021-08-09 13:28:35

Зоригтой хүү юмаа маргаангүй дутуу буудсан чоноо бууныхаа бөгсөөр цохиж гүйцээсэн гэхээр сандарсан хүнээс энэ байтугай хүч шийдэл гардагч барагтай хүн үхэж амжаагүй чоноруу ойртохгүй

Зочин [202.126.90.37] 2021-08-09 14:13:24

Үнэн шүү...зориг байв ч самбаа дутдаг шүү дээ...үнэхээр хал үзэж.хатуужил суусан ...энэ цагт ховор таарах залуу бн....

Зочин [66.181.179.215] 2021-08-09 13:21:25

Ухаантай мундаг хүү бн

Aagii [202.9.40.19] 2021-08-09 13:10:03

dolgoonoo ahiigaa tanij bga bz ireed uulzaarai esvel yriarai D5

dulguun bna utasniihaa dugaariig bicheerei [43.250.126.90] 2021-08-26 08:05:12

dulguun bna utasniihaa dugaariig bicheerei

Уншигч [192.82.86.253] 2021-08-09 13:07:57

Хэн нэгэн хүн өөрийнх нь яагаад ч хийж чадахгүй зүйлийг хийчихсэн байхаар л хүмүүс гайхаад байх шиг байна дөө... хэ хэ

Police [103.26.194.46] 2021-08-09 12:54:33

1 их сайхан үйл явдал гэж харах ч зарим хүмүүсийн хэлдэгээр анзаарах хэд хэдэн логик алдаа бна шүү. 1 хөл хорионы үед яаж хөдөө явав 2 бичлэгийг үзэхэд 2 дахь залууг тэгж тонгорж унагаахгүй ээ нэг талын 2. 3 т цонхон дээр очоод түлхүүр өгчөөд шууд хаалгаруу чиглэсэн тэр хэсэгт муу үйл явдал болсон 4 т түгээгч бинзенээ цонхоор өгдөг болоо юу эсвэл өгчөөд байранаасаа пос машинаа авахаар ороод хаалгаа хаасан уу тэгвэл зугтахыг санаархсан хүмүүс шууд зайлж одно түгээгчтэй маргахгүй 5 т хорио цээрийн дэглэмийн үед завхан хүртэл хэдэн товчоо хаалт боолт байдаг билээ тэр бүхэн дээр эргэн холбоо барих эсвэл хэн болох гээд богинохон асуумж байгаа тэрнийг яаж аргалав гээд гэмт этгээдүүдийг илэрүүлэх боломж их баймаар юм

Зочин [202.55.188.39] 2021-08-09 13:50:19

Күй бас гайхаад л бна аав нь үүрээр лвоо тахилгад Вах гэж бхад 4 тэй охин хонио хариулаад зогсохуу нэг ыишээ

Зочин [103.212.119.228] 2021-08-09 13:09:23

Зохиол байж магадгүй юм. Монголд чинь худал бичиж зохиогоод мөнгө олох ажил байгаа.

Zocbin [202.126.89.117] 2021-08-09 12:49:00

Yostoi niigemd ulger duurail bolson zaluu bna, iim huniig ontsolj uramshuulah heregtei, sonin adal yavdal tuuljee amjilt husye

Иргэн [73.176.183.142] 2021-08-09 12:48:51

Сайхан залуу юм аа. Богино уулзсан ч аавынхаа үгийг ягштал биелүүлж ач санаж явдаг эр бололтой. Аврагдсан хүмүүс нь байна, өөрөө болсон явдлаа ярьлаа, яриандаа гэрчлэх боломжтой хүмүүсийг дурдаж байна. Өөр юу хэрэгтэй юм. Нөгөө эхнэр нь Сумьяабазар гоё цээжтэй шүү гэхэд нөхөр нь аа хошного хошного гэж байсан гэдэг шиг нэг л их өө сэв хайж атаархсан хүмүүс их харагдах юм. Бахархаж байна, баатар хүн дайнд л төрдөг юм.

Зочин [64.119.23.186] 2021-08-09 13:59:15

Өнөөгийн нийгэмд ховор, хүнлэг сайн залуу бна. Амiдралд нi аз жаргал хүсie. мундаг хүүд.

Зочин [103.212.119.228] 2021-08-09 13:10:23

Муу эр дайнд хөөрнө гэж үгтэй юм.

Зочиг [202.126.90.63] 2021-08-09 12:45:52

Zohiol yriad bgaarai

Зочин [202.55.188.44] 2021-08-09 12:38:56

Ymar mundag hvv we

З [59.153.87.165] 2021-08-09 12:20:45

ОРКУУД БҮҮ АТААРХ

Зочин [66.181.161.77] 2021-08-11 10:23:35

Энэ бол бодит явдал юм байна лээ Яаг үнэн.зарим залуус хүний сайхан сэтгэл тусыг мэдэхгүй байж үгүйсгэдэг.залуусын хэлдэгээр тэнэг орк гэдэг нь байх

Choi [98.204.176.20] 2021-08-09 12:12:58

Wow wow wow jinhen hunii tuuj bna daa.iim saihan setgeltei hun hol yavalgui yahav.sain saihan buhniig husye

Зочин [103.10.22.54] 2021-08-09 12:48:12

ymar saihan ym unshchivaa iim hun baidag l ym bna

ИРГЭН [59.153.87.165] 2021-08-09 12:00:23

ЗӨВ ХҮН

Зочин [66.181.161.8] 2021-08-09 12:16:32

Jinhene hun, jinhene hun chanartai ninjin setgeltei zaluu bn.Bayar hurgee. Ih amjilt husie. Gar utsaa 90886801ruu mesejeer uguuch minii duu.

Зочин [66.181.190.109] 2021-08-09 11:57:55

Хүүхэд чоно барих гэж байхад Экологийн цагдаа чимээгүй,хараагүй,Харин хүн чоно агнахад шууд л барина,торгоно шоронд хийнэ

Зочин [192.82.68.187] 2021-08-09 12:58:34

Hha hutsfag har erguu ve buh chono buh huuhdiig tgd manaad suuj bhu

Зочин [66.181.161.53] 2021-08-09 11:53:54

Өөрөө ганцаараа овоогоо тахиж болнл шүү Чи яасан атаархуу нөхэр вн

зочин [202.9.46.57] 2021-08-09 11:32:59

17км газар 2 цаг алхана гэж байхгүй дээ мөн тэр бичлэг дээр байсанаар бол гар энэ тэрийн өчисөн юм харагдаагүй дээ

Зочин [202.126.90.37] 2021-08-09 14:06:28

Цэрэгт алба хаасан уу...юун 17км үүнээс ч илүү явна..тэр тусамаа ганц хүн..

Зочин [37.172.60.245] 2021-08-09 13:14:23

7н км замд тайван юм яриад алхахад 1 цаг алхадаг юмаа хээр яваа нэг ганц хүн бол яаруухан л явсан байж таараа тэгэхээр маргаангүй ээ, миний хүү буйдан дээрээ алцайгаад гүзээгээ урагш нь түрээд налаад суучихсан зурагтаар дугуйн уралдаан үзчихсэн дэмждэг тамирчнаа хурдан жийгээч арчаагүй лалар гээд зурагт загнаад байж байга уу , наатах чинь тэрнээс чинь шаал өөр юм шдэ хө

Зочин [66.181.161.53] 2021-08-09 11:56:08

Чи бол бүтэн өдөр яваад ч хүрэхшүй

Эрдэнэ [66.181.182.93] 2021-08-09 11:21:46

Мундаг хүү байна. Амьдралд нь аз жаргалыг хүсье

Зочин [66.181.161.61] 2021-08-09 12:41:53

Сайн хүү амжилт хамгийн сайн сайхныг хүсье ийм залуус олон болоосой

сайн залуу [77.38.148.28] 2021-08-09 11:14:45

шагнал хуртээмээр залуу байна даа...маш их баярлалаа, олон хумуусийн амь аварч их буян хийжээ

Иргэн [66.181.160.88] 2021-08-09 11:12:48

Зөв бодолтой, сайн залуу байна

Зочин [202.126.88.220] 2021-08-09 11:02:58

Ene zalyygiin amidarlaar zohiomj bich

Zochin [202.179.24.114] 2021-08-09 11:02:35

Zorigtoi byantai mundag duudee az jargaliig chusei

Zochin [202.9.40.8] 2021-08-09 10:10:06

Mundag huu bna daa. Burhan ibeeg.

Зочин [66.181.190.109] 2021-08-09 10:29:31

БОЯ чоноо цэгцлэхгүй бол хүүхэд бариад сүйд болохнээ,энэ залууг зөвшөөрөлгүй чоно агнасан гээд байцаагаад хэрэггүй байхаа

Зочин [192.82.71.189] 2021-08-09 09:53:27

Шаампар

Зочин [66.181.179.199] 2021-08-09 10:17:52

чи шамбарам

Зочин [66.181.161.31] 2021-08-09 10:09:13

Мундаг залуу бнаа. Үхнэ эрлэгийн элчийн өмнө очино гэдгээ ингэж мэдрэх гэж. Энэ залууд сайн сайхан бүхнийг хүсье. Гишгэсэн мөрөө эргэж харж амьдрах гэж үүнийг л хэлдэг байх даа. Монголчууд минь энэ залуугаас үлгэр аваасай.

Зочин [202.9.46.204] 2021-08-09 09:31:43

Сайн сайхан сэтгэлтэй эр хүн бна даа. Одоо цагт ховор. Яг л аав шиг минь санагдлаа. Аз жаргал хүсье.

анна [66.181.181.62] 2021-08-09 09:25:11

Мундаг залуу байна

Зочин [202.126.89.213] 2021-08-09 09:03:03

Сайхан залуу байна. Амжилт.

Зочин [192.82.77.124] 2021-08-09 09:01:58

Мундаг шаадаг гар байна даа

Зочин [103.120.10.247] 2021-08-10 22:29:22

Чи нэг цохиулчихаад юун их өс санадаг юм. Мөнгөө төлж сур л лаа

Зочин [202.21.108.219] 2021-08-09 11:41:25

Хаха чамайг гоё цохисон шүү. Бензинийхээ мөнгийг төлж бай

Bi [192.82.72.126] 2021-08-09 10:10:46

Archaagui ataarhuu naoss

Иргэн [59.153.113.97] 2021-08-09 09:40:52

Үхвэл таарна чи нийгмийн шаар минь

Зочин [202.9.46.20] 2021-08-09 09:35:43

Чи битгий ингэж өмхий ханхлуулж яв

Zochin [64.119.18.202] 2021-08-09 08:54:03

Iim mundag zaluu bas baidagaa Hunii ys chanar muudsan ued iim saihan setfeltei zaluu baigaa ni yamar daa.Ih bayrlalaa zaluu mini.Chinii ajil uils butnee.Sanaa sain bol zaya sain fedeg yum.Ireedui chin gerelteh boltugai.Amjilt husie .Saihan bna shuu .Iim hund ued iim goy hun chanar gej baidagaa.

Зочин [66.181.178.185] 2021-08-09 08:47:23

Кино шиг мундаг амьдардаг залууд амжилт эрүүл энх хүсье бахархаж бна. Чадахгүй атаархагчид алга бол

Зочин [202.126.89.213] 2021-08-09 09:04:13

Тийм шүү. Бусдад тус болж чадахгүй байж атаархаж үхлээ л дээ

Зочин [66.181.161.69] 2021-08-09 08:39:02

Кино мино гээд байгаа хүмүүс тэр киног нь эхлээд үзчихээ. Байж л байна лээ. Мундаг залууд амжилт хүсье

Zoogii [203.91.115.53] 2021-08-09 08:33:53

Yamar mundag zaluu ve

Зочин [71.231.153.203] 2021-08-09 08:27:58

Арай үлээцэн үү гүү юу …. Гайгүй юу манайхаан!!!

Zochin [87.66.142.201] 2021-08-09 09:03:44

Tusalsan hundee todorhoi hemjeegeer uramshuulsan gej heleh hereg bga ch yimu gui ch yumu,....

Galaa [51.81.223.164] 2021-08-09 08:21:55

Mundag

Зочин [213.127.87.240] 2021-08-09 08:03:03

Зоригтой , шударга, ухаантай , сайхан сэтгэлтэй ,буян ихтэй хүн юм байна. Уртнасалж, улаан жаргаарай.

Зочин [213.127.87.240] 2021-08-09 08:06:24

Зоригтой, шударга, ухаантай, сайхан сэтгэлтэй, буян ихтэй хүн юм байна. Урт насалж, удаан жаргаарай.

Zohiogch [66.181.161.115] 2021-08-09 07:59:40

Mundag yum aavzel bodol n

Зочин [202.9.47.5] 2021-08-09 07:58:45

Тусархаг сайхан сэтгэлтэй шудрага залуу бн. Танд сайн сайханыг хүсэн ерөөе.

эбий [66.181.161.8] 2021-08-09 07:57:05

жаахан шаадаг гар байнадаа жэки чан юмуу хаашаа юм

Зочин [117.111.11.28] 2021-08-09 08:21:44

Kino shaagaad bgan bishu

оллоо [66.181.161.101] 2021-08-09 07:54:09

Мундаг залуу юмаа.

Зочин [66.181.161.67] 2021-08-09 07:53:11

Saihan burdag gar baina oo owoo tahilaga zun boldog yegeed ch hul horiotoi baihad yuun owoo tahiah xaxaxa?

иргэн [66.181.183.192] 2021-08-09 07:52:49

Мундаг залуу юм аа

Зочин [192.82.70.185] 2021-08-09 07:44:25

blowing

Зочин [122.201.21.181] 2021-08-12 08:12:24

you


136 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
136 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.