АЭК-ын ажиллагаа, баривчилгаа үргэлжилсээр...

Aдмин / Хууль

Сүүлийн нэг сард АТГ сүрхий ширүүсчээ. Хүн бүхэн мэддэг, ярьдаг ч “хүрч” чаддаггүй байсан нөхдийг шалгаад л, баривчлаад л..

Уржигдар гэхэд Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх нарыг баривчилжээ. Тэд импортоор орж ирсэн малын вакциныг тав дахин үнээр улсад шахдаг байжээ. 2018 оноос хойшх ийм үйлдлүүдээрээ 800 мянган ам.доллар завшжээ. Ингээд нийлүүлэгч тал руу гарч одсон Монголын төрийн мөнгийг Энэтхэг улсаар дамжуулаад оруулж ирдэг байна. Тэр мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгүүд худалдаж авсан хэрэгт шалгагдаж эхэлсэн байгаа юм. 800 мянган ам.доллар өнөөдрийн ханшаар 2.3 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Д.Түмэндэмбэрэл, Б.Батсүх нартай хамт МЭЕГ-ын зарим удирдах албан тушаалтныг ч шалгаж байгаа аж.

Мөн өчигдрөөс ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа шалгагдаж эхэллээ. Түүнийг Нэгдсэн лабораторийн үйл ажиллагааны хүрээнд аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийхдээ удаа дараа авлига авсан гэж хууль, хяналтынхан үзэж байна.

Манайхан авлига гэхээр “акул”-уудыг боддог. Гэтэл төрийн дунд, доод шатны албан тушаалтнууд авлигыг жинхэнэ утгаар нь цэцэглүүлэн мандуулагчид аж.

Хэд хоногийн өмнө ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нарыг Эрүүгийн хуулийн “...Эрх мэдлээ урвуулсан” үндэслэлээр шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Долоо хоногийн өмнөх Засгийн газрын ээлжит хуралдаанаар дөнгөж сая ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон асуудлуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Л.Бямбасүрэн нь хамгийн сүүлд Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компанид мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэдэг. Өмнө нь олон асуудалд нэр холбогдож байв. Тэр шалгуулж байгаа гэсэн үг. Хууль хяналтынхан Л.Бямбасүрэнгийн гэр, зуслангийн байшинд нь үзлэг хийжээ. Ингэхэд ХОМ-тээ мэдүүлээгүй компани, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллүүд илэрсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас өмгөөлөгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн 12.6.1 дэх хэсгийн “...Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан”, 22.5.1-т заасан “...Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, 20-оод хоногийн өмнө яллагдагчаар татсан. Б.Баасанцогтын хэргийг шүүхэд шилжүүлсэн. Б.Баасанцогтын тухайд олон хэрэгт орооцолдсон. Улс төр, хууль хяналтынхны хууль бус сүлжээний “холбогч” нь гэх ойлголт нийгэмд суучихсан. Тэр сүлжээгээрээ банк дээрэмдэж, олон тооны томоохон хэргийг “нааш нь цааш нь” болгосон гэдэг. Мөн Нийслэлийн прокурорын газраас 14 хоногийн өмнө тус газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн “..Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан “...Мөнгө угаасан” гэх эрүүгийн хэрэгт буруутгаж яллагдагчаар татсан. Хэрэг нь шүүхэд шилжихэд бэлэн болжээ. Ш.Нямдорж бас л сүүлийн жилүүдэд “хууль барьсан хаан” болчихоод байв. Зарим асуудлаараа өмгөөлөгч Б.Баасанцогттой холбогдоно. Харин Ш.Нямдоржийг ийм болоход гол нөлөө үзүүлсэн хүн нь “Алтайн хүдэр”-ийн Р.Базар гэсэн мэдээлэл яригдаж байна. Р.Базарын асуудал ч хуулийнхны анхаарлыг татаад эхэлсэн бололтой.

Замын-Үүд боомтоор ачаа бараа нэвтрэхээ больж, Ерөнхий сайд очиж зохицуулалт хийсэн. Үүний дараа тэнд төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын дарга нарыг чөлөөлж, заримыг нь шалгаж эхэлсэн. Тэр үеэр “...Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга асан Д.Зоригоог шалгах явцад 36 тэрбум төгрөгийн оффшор данстай нь нотлогдсон” гэх мэдээлэл цацагдсан. Хууль хяналтынхан Д.Зоригоогийн дансыг хааж, хадгаламжинд байсан мөнгийг улсын орлого болгохоор ажиллаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн.

Харин шалгалтын явцад Д.Зоригоогийн энэ их хэмжээний оффшор дахь 36 тэрбум төгрөг өмнө нь сайдаар ажиллаж байсан эрхэмтэй холбогдсон гэх мэдээлэл бий.

Ер нь бол Монгол Улсын авлигын индексийг бууруулдаг гол үзүүлэлтийн нэг нь энэ нөхдийн хийдэг хэрэг гэсэн үг л дээ. Тэгэхээр Монгол Улс эдгээрээ хумьж байж олон улсад “...Авлигын индексийг бууруулсан” гэх албан ёсны үнэлгээтэй болно. Тиймээс Засгийн газар сарын өмнө Авлигын эсрэг комисс /АЭК/-ыг байгуулсан байгаа юм. Хууль зүйн сайдаар ахлуулсан энэ комисст АТГ, ЦЕГ, ТЕГ багтсан. Авлигын хэргийг өргөн хүрээнд шалгана гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ ажиллагаа, баривчилгаанууд ганц АТГ-ын ажил биш болж таараад байгаа юм.

Үүнээс гадна авлигын индексийг бууруулахад төрийн өмчит компаниудын худалдан авалтын явцад гардаг авлига бас онцгой нөлөөтэй.

Энэ хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 30-нд “Дулааны цахилгаан станц-III” ТӨХК-ийн захирал Ч.Чинбатыг яллагдагчаар татаж, баривчилсан. Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн мөн авлигын хэргээр шалгаж буй юм. Мөн Ч.Чинбат нь нэгэн гишүүний нууц амрагийн тендерийн бизнесийг дэмждэг байсан гэх мэдээлэл бий.

Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, МИАТ гэсэн төрийн өмчит компанийн худалдан авалттай холбоотой ноцтой мэдээллүүд яригддаг. Хууль хяналтын байгууллагуудын хараа хяналтаас гадуур явсаар л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [202.126.88.52] 2021-08-24 10:26:00

Зөв,авилгалаар цуглуулсан хөрөнгийг нь улсын орлого болго.Төрийн төмөр нүүрийг үзүүлэх цаг болсон.Амжилт хүсье.

Зочин [139.5.219.25] 2021-08-22 16:10:20

Эхэндээ ингээд сүртэй зарлаад шүүх хурал нь болдгүй биз дээ? ЭМЯ-ны 26-ын шүүх жил хойшиллоо. Одоо 26нд харъя даа.

зочин [124.158.69.35] 2021-08-22 00:00:39

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ажиллаж байсан үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхдүүдийг шалгах хэрэгтэй байна. 10 хан жилийн өмнө түрээсийн байранд байсан төрийн албан хаагч зайсанд тэр бум төгрөгийн байранд амьдарч ББСБ байгуулчаад байгааг шалгах болоогүй юу

Зочин [192.82.84.236] 2021-08-21 21:31:51

Хулгайчууд ингэж байж ядах нь аргагүй шүү дээ.

зочин [202.9.46.224] 2021-08-21 11:02:25

Шалгаж илрүүлээд шүүх прокурор нь өмгөөлөгчтэй хуйвалдаж нотлох баримтгүй гэдэг үгээр хэргийг хэрэгсэхгүй болгодог шдэ Шүүх прокурор шудраг биш мөнгөгүй ядуу иргэдэд хатуу өмгөөлөгч гэж авилгийн булхайд өгөх мөнгө байхгүй хүн ял авдаг хорвоо шүү

Ганбаа [203.23.199.221] 2021-08-20 14:11:58

АЭК-т амжилт.Айгаад хэрэггүй ард чинь АРД ТҮМЭН нэртэй өлсгөлөн экпажтай асаатай танк зогсож байгаа.

иргэд [192.82.87.96] 2021-08-20 10:42:10

Хүрэлсүх Ананд базар нар чинь тийм бузар юм хийсэн нийгмийн шаар шавхаруунуудуу,бүгдийг нь шалга,ер нь монголд шалгагдах хэрэггүй хүн гэж байхгүй болжээ,энэ бол улс төрийн намын бүтээсэн их бүтээл

Зочин [66.181.190.193] 2021-08-20 03:23:40

Улз гол убтз-ыг шалга

Зочин [202.131.225.197] 2021-08-19 17:46:41

Ххэ

Ккк [66.181.161.97] 2021-08-19 11:42:36

Төрхүү бүүр элит гаралтай болчихоод жимбийгээд байсан юмаа. Манай Толгойтын каяачин байсанаа нуугаад хрл өнхөхч харагдаач баньд чинь…

Зочин [124.158.67.0] 2021-08-20 04:57:03

Толгойтийнхон өмхий үнэргүй болсондоо уг нь Төрхүүд мөргөж амьдрах ёстой юм л даа ацаа

Zochin [66.181.161.81] 2021-08-19 15:19:08

Газрын албыг самраад одоо УСУГ ыг самраад дууслаа даа эр хүн 1 зангаараа байх ёстой хахуул авч их юм хийсэн нөхөр дөө худлаа гар

Зочин [202.179.2.6] 2021-08-19 14:14:32

Хулгайчуудаа барьж хорьж байж л энэ улс цаашаа явна

ховд [66.181.161.36] 2021-08-19 11:36:06

ховд аймгийн гаүюзрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга гэх дөлбадралыг шалгаач төрөөр мөнгө угааж байна даа аймгийн Аудит хүртэл хутгалдсан

irgen [202.179.22.221] 2021-08-19 10:40:31

хулгайч хулгайчаа илрүүлэх нь юу л болдоо. дараагийн үе минь л шийдэмгий ухаалаг байгаасай гэж найдан залбирахаас даа.

Зочин [202.126.90.154] 2021-08-19 23:47:45

Илрүүлээд байгааюм бишүү чи ч бас нэг хамсаатан нь биз

Зочин [66.181.187.216] 2021-08-19 08:53:41

jfhytyfh

Зочин [66.181.187.216] 2021-08-19 08:53:16

төрийн өмчит компаниудыг ээлжлэн сэлгэн захирал хийж үндэслэлгүй хөрөнгөждөг. зөрчил гаргасан ч дахиад л өөр нэг компанийн захирал болдог амташсан нөхдийг таслан зогсоох нь зөв байх

Зочин [66.181.187.216] 2021-08-19 08:49:31

ТӨРИЙН ӨМЧИТ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ-3 ИЙН ЗАХИРАЛ ЧИНБАТ ЧИНЬ ӨМНӨ НЬ БАС ТӨРИЙН ӨМЧИТ ДОРНОДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ЗАХИРАЛ ХИЙЖ БАЙСАН ГЭЭД Л ХҮМҮҮС ЖИГ ЖУГ ХИЙХ ЮМ БИЛЭЭ.

Зочин [66.181.187.216] 2021-08-19 08:41:13

amjilt

Зочин [66.181.187.216] 2021-08-19 08:40:48

Төрийн өмчит замын компаниудыг бас шалгах хэрэгтэй ер нь төрийн өмчтэй компани аж ахуйн нэгж байгууллага дээр их дутагдал гардаг

Зочин [66.181.187.216] 2021-08-19 08:37:39

ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫГ ШАЛГААЧ ЭЭ. ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД МАШ ИХ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙДЭГ, ЭЭЛЖЛЭЭД Л ШАХУУ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ЗАХИРЛУУД БОЛДОГ ЗӨРЧИЛ НИЛЭЭД ГАРГАДАГ ГЭЖ ШУУГИХ ЮМ БИЛЭЭ ТЭЦ-3 ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧИНБАТЫГ ТВ-ЭЭР ШАЛГАЖ БАЙГАА ГЭЭД Л ЯРИГДААД БАЙСАН ТЭЦ-3 ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА НЬ Ж.БАТСУУРЬ ГЭСЭН БИЗ ДЭ

Ахмад настан [192.82.88.177] 2021-08-19 07:50:31

Янз бүрийн тендер зарлаж улсын мөнгө шамшигдуулж байхаа зогсоож хөгжилтэй гадны орнуудын монголд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжиж ганцхан хятад улс гэхгүйгээр олон улсын хэмжээнд шалгаруулж хамтран ажиллаж хөрөнгө оруулалтыг дэмжих их хурлын гишүүн эмч чинбүрэнгийн эхлүүлж байгаа ажил төсөл авууштай санагдлаа.

Өндөр настан [192.82.88.177] 2021-08-19 07:38:10

Үдийн цай хөтөлбөр үдийн хоол болсон гэсэн монгол ногоогоо сургуулиудад өгч мөнгө сурнуулиуд руу шилжүүлэхгүй байх хэрэгтэй байна.шинэ ногоог сургуулийн тогооч нар эртнээс хөллөөж бэлдэх хэрэгтэй шүү.махыг ч бас малчдаас гар дээрээс худаллан авч бэлдэж өгөх хэрэгтэй шүү.суруугиуд руу мөнгө шилжүүлж бас авилгал гаргахгүйгээр зохион байгуулахыг намраас бэлтгэлээ хангах хэрэгтэй байна.

Зочин [150.129.141.193] 2021-08-19 07:05:44

Мал эмнэлгийн ажил олон жилийн турш сайжирсангүй,шалтгаан нь томилогдож очиж буй хүнд нь байгаа шүү. МЭУЕГ байгуулаад хаа байсан Ховдын хязгаараас Түмэндэмбэрэл гэгчийг Хүрэлсүх томилсон,энэ томилгоог олон хүн эсэргүүцсэн,олны үг ортой гэж энэ дээ.Цааш нь шалгаад бай,эзнийг нь зөв олвол том хэргим цолтонгуудаас эхлээд нурж эхлэнэ дээ

Зочин [103.111.68.3] 2021-08-19 00:54:45

Шинээр баригдаж байгаа үнэтэй орон сууцнуудыг худалдан авч буй хүмүүсийн орлогыг шалгахад их юм илэрнэ дээ

Зочин [64.119.21.239] 2021-08-19 12:17:46

Яг зөв үндэслэл байна

зочин [192.82.78.243] 2021-08-19 00:26:54

авилга авч байгааг нь шийтгэх зөв,харин иргэд өөрсдөө авилга нэхсэн тохиолдол бүрт нь илчилдэг бол ингэж газар авахгүй бсан шүү.бүгдээрээ шудрага байж,хууль дүрмээр нь ажлаа хурдан шуурхай хийж чаддаг бол ямар ч асуудалгүй шүү дээ.төрийн албыг хувийн юм шиг боддог хүмүүс байнаа.авилга бол хүнд суртлаас болж үүсдэг асуудал.манайд ямар нэг ажил ярихаар тэнд ажилладаг тэрийг энийг таних уу,хэний хүн ,хэний хамаатан,анги найз вэ гээд бөөн дамжлагагүй бол ажил бүтэхгүй.ингээд шат шатны авилга эхлэнэ

Зочин [202.126.88.233] 2021-08-19 01:18:29

Одоо сургуулиуд эхлэх гэж байгаатай холбоотойгоор ЕБС-дын захирлуудыг шалгах хэрэгтэй. Одоо багш ажилд авах нэрийдлээр тэднээс авилга авдаг ид үе нь шүү. Жинхэнэ утгаараа авлига авагчид тэд нар байдаг. Гэмгүй царайлчхаад доод шатанд захирлуудад хамаг гэм буруу байна. Нягтлантайгаа хуйвалдаж үдийн цайны мөнгийг иддэг,сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны мөнгийг завшдаг,өөрсдөө байрны хүүхдийн мах шөлнөөс няравтайгаа авч иддэг гэх мэт олон асуудал байдаг. Өөрийгөө хүрээлүүлсэн тойрон хүрээлэгчидтэй болсон ийм л хүмүүс хөдөө орон нутгийн захирлууд байдаг шүү.

shine medee uguy ATG [122.201.31.174] 2021-08-19 00:16:36

D.Tumendemberel ni Hovd aimagiin darvi sumiin zasag darga mash olon jil hiisen ene uydee Ehneree surguuliin zagiral; ehneriinhee ahiin ohiniig Eruulmendiin tuviin darga, Tursun duugee tsetserlegiin erhlegch, ajiluulan tuhain sumiig odooch merj idseer amidarch bgaa hushuutiin uurhai anh huchee avch garch irj bhad tendees bayjsan idsen hench yuch yriagui 2012 nam ni unj ajilaa ugsunch 2016 nam ni garhad hotoos ireel shuud buh ym bairlaldaa nuguu humuus ni shuudl ajildaa orj blaa ter sumiihan bugd nomhon noomoi amitad ene hunii shunal ingeed zogsohgui sumiin aldartan tsuutsai humuusiig bayan humuusiig dagaj dolginoj handiv nereer munch ih mungu idsen hundee

Зочин [64.119.27.84] 2021-08-18 23:31:17

Бизнесс эорэлдэгүй мөртлөө алтан тоьчтой алтан запниктаы хүн бдаг гэл үү

Зочин [124.158.65.175] 2021-08-19 00:21:56

Маш их хэрэг гарч ирнэ.Энэ Засгийн газрын үед бүгдийг шалгах хэрэгтэй.

Цааз [202.179.21.221] 2021-08-18 22:45:07

новшийн хулгайчдын толгойг олны өмнө авах хэрэгтэй

Зочин [64.53.245.117] 2021-08-19 01:29:38

Tegdeg bol avilga shuud alga bolno

Иргэн [192.82.85.71] 2021-08-18 21:25:23

БШУЯ ны ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН НӨХДҮҮДИЙГ ШАЛГААЧЭЭ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТ ХУВИАРАЛДАГ ХӨРӨНГИЙГ ГАР ХАРЖ ӨГДӨГ ИЛҮҮ ДУТУУ ХУВИАРЛДАГ АВГАЙГ ШАЛГААЧЭЭ ӨӨРӨӨ ӨГЧ БАЙГАА ЮМШИГ ХҮНДРЭЛ УЧРУУЛДАГ ККК

ЗОЧИН [64.119.16.29] 2021-08-18 20:26:50

МУ-ЫН 3 САЯХАН ХҮНИЙГ ИЙМ ЯДУУ АМЬДРУУЛААД БГАА ТӨРИЙН ТОЛГОЙД БГАА ИХ УХААНТАНГУУДЫГ ШАЛГААЧЭЭ!!!! ОФШОРЧИНГУУДТАЙГАА ТЭМЦЭЭЧЭЭ.

Зочин [192.82.69.203] 2021-08-18 20:01:09

Улсын өр шир дарах хэрэгтэй

Иргэг [139.5.217.184] 2021-08-18 19:51:51

Одоо сургцуль цэцэрлэгийн авлига цэцглэж байгаа Кэмбрижийн гжх хэдэн сургуулийн авлига 25 са хүрдэг нгэсэн

Энгүүн [103.229.123.70] 2021-08-18 18:41:34

Уг нь аль ч улсад АТГ дээд түвшинг л үздэг байхгүй юу, Монголд л дунд, доод түвшинд рүүгээ орж, дээдийг нь хаацаййлдаг байхгүй юу даа, тэнгэрээс заяатай гэж шаав аа.

Zochin [202.55.188.43] 2021-08-18 18:40:18

Oyu tolgoin tuswiin xetreltiig geotexnik bish tomchuudiin shaxaanii asuudliig shalgawal amarxan medne dee

Зочин [202.126.88.235] 2021-08-18 18:11:19

Багануур ХК-ийг шалгаарай. Багануурын уурхай дампуурч дууслаа. Сэлбэгийн шахаа цэцэглэсэн газар.

монгол Улсын иргэн [185.220.101.20] 2021-08-18 17:55:51

Монгол Улсын хөгжилд саад болж байгаа хүмүүс бол эд нар том гарууд л гээд байдаг доод албан тушаалнууд нь их юм хийж байгаа шүү жижиг гар цайлгах бүх зүйлийг болиулж байж хөгжил ирнэ тэрнээс нааш ирэхгүй газрын алба, цагдаагийн алба, прокурор ч гэсэн адилхан бүгдийн шалгаад шүүгээд өгөх хэрэгтэй

ИНЕГ [202.179.26.123] 2021-08-18 17:42:34

ИНЕГ гэж бөөн хээл хахуульд идэгдсэн газар даа. Бух Ганболд гэж хэдэн жилээр мөнгө тендер идэж ирсэн нөхөр хэдэн дарга нараа мөнгөөр угжаад л толгой дээр нь гарчихсан нөхөр бгаам.

Зочин [122.201.31.180] 2021-08-18 23:19:58

Micom DSL холболт ашигласан IP байна. Одоохон байрлал хаягийг чинь олоодохьё.

Зочин [122.201.31.180] 2021-08-18 18:51:38

Tuvshinbayar Purevsukh 2 oo bolioroi Ataarkhlyn har uul huraaj yavsaar duuslaa ta 2

Зочин [202.131.243.186] 2021-08-18 17:39:53

Сүг бариач наадууул чинь жараахайнууд шд

Зочин [202.126.90.157] 2021-08-18 17:27:44

Жинхэнэ акулууд Ногоон Батсүх, бүдүүн Цолмон авгай гээд хулгайчуудыг яагаад барихгүй байгаа юм бэ. Гар хөл, сарвуунууд.

Иргэн [66.181.183.190] 2021-08-18 17:21:37

Улс орноо луйвардсан энэ нөхдүүдийг хуулийн дагуу хөрөнгийг нь хурааж улсын өрийг төлүүлж хийсэн хэрэгт нь яллаж чадах уу? Тэгвэл дараа дараагийн луйварчдад нь онцгой сургамж болно доо! Нээх сүртэй зарлаад л хээл хахууль авдаг юмуу яадгийн тавиад явуулдаг жишиг тогтоод байгаа шүү дээ! Ийм л муу нөхдүүдэд хууль хатуу үйлчлэх ёстой шүү Хууль хяналтын нөхдүүд ээ!

Зочин [64.119.26.206] 2021-08-18 16:52:13

Хоосон сүржигнэл биз дээ

зочин [202.131.245.69] 2021-08-18 16:44:07

төрийн захиргааны албыг шат дамжлага бага, цомхон болгох хэрэгтэй. яам, агентлагийн дэд сайд, дэд дарга, дотроо хэлтэс албатай газрын дарга нарын орон тоог хасах, нийслэл хотын нутаг дэвсгэрт хамт байгаа яам, агентлагийн нийслэлийн албадыг хэлтэс болгон яамдад нь нэгтгэх, дүүрэг бүрт шаардлагатай бол салбар нэгжээ байгуулах гэх мэтээр мэдээллийн технологи ашиглан цомхотголыг энэ оны сүүлчээс эхлэн хийх нь энэ мэт улсын төсөв хөрөнгийг завших гэмт хэргийг эрс цөөлнө.

Өө [66.181.161.33] 2021-08-18 16:30:06

Ийм аймшгийн хөдөө царайлсан оркууд, шунал гэж тулам сурсан боловсрол бага! Явсан үзсэн юмаар маруухан нөхдүүдтэй яаж хөгжих вэ дээ!!!!! Бөөн авилгал бөөн шунал!!!

Зочин [66.181.161.8] 2021-08-18 16:52:17

Ийм аймшигийн хэргийг хотоос төрсөн цүнх баригч цагаан захтангууд хийдэг нь ил боллоо

Зочин [202.9.46.254] 2021-08-18 16:06:32

Неолиберализмийнхээ тогтолцооны гажиг, тоглоомын дүрмэнд бүдэрч, золиос нь болцгоож, удмынхаа түүхэнд нэрээ өвөрмэцээр үлдээж , улсаа өрийн дөнгөнд унагаж, олон түмнээ ядууруулж, харийнхны боол болгож, тербумын хадгаламжтай, үндэслэлгүй хөрөнгөжсөнөөрөө гайхуулж, шоронд орсон нэр зүүж, өөрсдийгээ өршөөж, үнэхээр монголын ард олныг доромжилж, төр, хууль хоёроор тоглож байна.

Зочин [192.82.74.147] 2021-08-18 22:34:43

энд нөгөө ямар ч бизнес байхгүй шувт нам дагаж төрийн алба улс төрд л байсан үндэслэлгүй хөрөнгөжсөн тэрбумын хадгаламжтай нөхөр хамгийн түрүүнд багтах байхоо энийгээ байранд нь тавьж шударгаар шийдэхгүй бол бүх юм үлгэр болно доо худлаа жүжиг

Иргэн [202.9.47.28] 2021-08-18 15:19:00

Радиотелевизийн үндэсний сүлжээ УТҮГ-н Цагаанхүү захирал. Нягтлангийн мэргэжилгүй санхүүгийн дарга Батмөнх 2-г шалгавал их юм гарна шүү. Миний ард Гишүүн байдаг гээл архи уугаад явж байдаг шүү.

Su Batbold [27.85.206.248] 2021-08-18 14:56:12

Su Batboldiig hezee barih ve?

Зочин [64.53.245.117] 2021-08-19 01:39:17

Ter tuuchiig huuk tsohij duusahaar l barih baihdaa

Зочин [150.129.141.247] 2021-08-18 14:39:49

hen ch garsan adilhan l ideh geh bailgui de

Зочин [150.129.141.247] 2021-08-18 14:37:47

iim sanaatai baihad uls oron saihan bolj hugjinu gedeg estoi luu luu biz de

Зочин [150.129.141.247] 2021-08-18 14:36:39

mongolchuud ch shunaliin tulamnuud ymaa.100 naslahgui baij 1000 jiliin ideh ym beltgeh gej dairahiin....ulsaa,ard tumnee hugjuuldeg boddog hun bn u.yana da.

Зочин [150.129.141.247] 2021-08-18 14:33:54

bugd l deedsuudtei holbogdoj baij hiij b,gaa bailgui de.gantsaaraa bugdiig hiih bolomjgui bailgui de

Монгол [2.247.255.220] 2021-08-18 14:28:32

Дандаа хулгайч луйварчид монголын төр, улсын байгуулгын дээд албан тушаалуудад суучихсан!!! Арай л дэндэж байна.

зочин [135.148.44.2] 2021-08-18 15:29:32

чи сонгоо биз дээ малаа

цэвэрлэгээг хуулийнхаас эхлэх ёстой [64.119.18.98] 2021-08-18 13:37:51

ЗАМын үүдийн 6 хүний баривчилгаа тэгэсхийгээд 48 цаг болоод дууссан. НЭГ их сүр дуулиантай эхлээд алга болж байгаа. Авлигыг устгая гэвэл эхлээд хуулийн байгууллагууддаа их цэвэрлэгээ хийх ёстой. ӨӨР зам алга. ИРГЭДээ сонс. ИРГЭД хэн авлига үнэртүүлдэггий андахгүй

Зочин [202.9.46.222] 2021-08-18 14:22:37

Замын-Үүдрүү 25 саяын хахууль өгч байцаагчаар очиж бна гэсэн. Эртээрийн ажиллагаа нь сүржин эхлэлтэй даржин төгсгөлтэй ээлжит тавилттай жүжиг

зочин [66.181.161.21] 2021-08-18 13:28:54

Төрийн сан, болон төслийн ажилтануудыг шалгаж хахуулиар ажлаа хийдгийг нь илрүүлээрэй

Зочин [66.181.177.165] 2021-08-18 12:35:34

Гаалийн лаборатори гэгч шимэгчдийг бас шалгаарай

MGL [202.21.107.118] 2021-08-18 12:03:50

Сү Батболд юу болж байна даа?Бусдаар бол овоо л байна

Зочин [103.26.194.115] 2021-08-18 12:30:59

Сү Батболд бол албан ёсны ХУЛГАЙЧ мөн.

Зочин [202.126.93.243] 2021-08-18 11:52:15

Энэ олон хэргийг шалгаж байгаа нөхдүүдийг өөрсдийг нь сайн хянах хэрэгтэй нөгөө авсан авлигаас нь дамжуулаал авна шүүдээ нээх сүрхий шалгалаа гэж байгаал замхарандаа

ard [202.9.46.218] 2021-08-18 11:38:24

гамбаа билүү гэрээс нь 1 сая доллар оллоо гээл бичээд байсан генралаа яв

Зочин [64.119.29.217] 2021-08-18 11:11:03

Зөвөө зөв одоо барилгын салбарын төрийн болон төрийн өмчит байгууллагууд руу ормоор байна даа Нямбаатар даргаа !!!!!!!!!!!!!!!

irgen [202.9.46.52] 2021-08-18 11:03:31

Shudarga shuuh.ATG tai bol ali hezee Huukees n ehleed tsem baraivchlagdana.Daanch pyldaguud chadahgui .Bugdiig barij.ulsaa ur zeelnees gargahgui bol hytadiin ezemsjild ochihid oirhon bn

Janka [202.9.46.243] 2021-08-19 16:00:05

Khurelsvhees ekhleh heregtei . Bokhir zavaan uls tur . Mongol yaj hugjih veeee?????

engiin ard [202.126.89.63] 2021-08-18 11:00:47

ug ni zov zamruugaa yavj bga bololtoi yum bna.EC bolon hamtran zutgegch erhmuud ta buhen avilgaliig humiarai.bid busee changalaad ch bolov sain saihan ireeduig huleene ee.amjilt

Зочин [64.119.19.207] 2021-08-18 10:47:00

АТГ ажил Цагдаа Прокурор Шүүхээс эхэлж цэвэрлэх хэрэгтэй хууль хяналт шудрага байж байж л цэгцрэнэ Цагдаа Тагнуулын дээд дунд шатны бүх удирдлагууд авилгад живсэн нь нууц биш шүү

Иргэн [66.181.185.188] 2021-08-18 10:42:45

Авилгачдыг уг үндсээр нь устгах хэрэгтэй. Ингэснээр улс орон маань хөгжиж, ард түмний аж амьдрал сайжирна. Шүүх, прокурор, цагдаа, яам, төрийн байгууллагуудын дээд, дунд тушаалын дарга нар авилга их авч байна. Энэ бол улс орноо сүйрүүлэх аюултай.

Aaa [202.126.89.140] 2021-08-18 10:33:38

Олон улсын индексийг буулгахын төлөө ажиллаж байгаа юмуу эсвэл улсаа бодоод хийж бгаа юмуу

ATG hudlaa shuu. [150.129.142.4] 2021-08-18 10:30:54

Naad,ATG garuud 5 tsaas avaad hergiig zamharuuldag. Oorsdoo avilgald idegdsen gazart hen itgeh ym.Yg tsagdaa zangaar hudlaa surjignej aidas bii bolgono. Aisan amitan hurdan hussen mongiig ni atguulaad salhiin tuus bolno.

Z [202.55.191.130] 2021-08-18 10:29:43

Avilgatai temtsej baigaa ni ovoo doo. Uneneeree duusaasai

ЗОЧИН [59.153.86.50] 2021-08-18 10:23:34

ТОМЧУУЛЫН ТОМ АВИЛГЫН ТУХАЙ ОРУУЛСАН КОММЕНТИЙГ АВААД ХАЯЧИХАЖ, ЭНЭ MEDEE.MN-ийг ТАТАН БУУЛГАЖ ХОРИГЛО, ЛИЦЕНЗ, ГЭРЧИЛГЭЭГ НЬ ХУРААЖ АВ.

Зочин [103.111.68.3] 2021-08-18 09:47:18

СҮРЖИН ЭХЛЭЭД ДАРЖИН ДУУСДАГ СПОРТ ЗАГАСЧЛАЛ Л БИШ БАЙГААСАЙ. .

ЗОЧИН [59.153.86.50] 2021-08-18 09:35:22

ХҮРЭЛСҮХ ЕС БАЙХДАА ХӨШИГИЙН ШИНЭ НИСЭХ БУУДАЛД ОНГОЦНЫ ТҮЛШНИЙ АГУУЛАХ БАРИХЫГ ЯАМ, АГЕНТЛАГААС НЬ ТЕНДЕР ЗАРЛАЖ ХИЙХ АЛБАН БИЧИГ, ШИЙДВЭРҮҮДИЙГ ӨӨРЧЛӨН "СОД МОНГОЛ"-ЫН АНАНДБАЗАРААС 500 САЯ ТӨГ-Н ХАХУУЛЬ АВЧ ТЕНДЕРГҮЙ ШУУД НАЙЗДАА ӨГСӨН АВИЛГЫГ ШАЛГ,А, ЭРДЭНЭТИЙН БАДАМСҮРЭН СУМОГИЙН ИХ АВАРГЫН "МӨНХХААДАА"-ГААС ӨНДӨР ҮНЭЭР 20-ИОД ЛАНДА ХУДАЛДАН АВСНЫГ, ӨӨРӨӨ ХЭДЭН ТЭРБУМЫН АВИЛГА АВСНЫГ, ЭНЭ ИХ МӨНГӨНӨӨС ЭРГҮҮЛЭЭД ХЭДЭН ТЭРБУМЫН ЦАВЧАА ХИЙСНИЙГ ШАЛГА, ӨМНӨХ УИХ, ЗГын 49 ГИШҮҮН,ОДООГИЙН 20 ГАРУЙ ГИШҮҮДИЙН ЖДҮХС-ийн 90 ТЭРБУМЫН ХУЛГАЙ, ГАНХУЯГ НАРЫН 3 ГИШҮҮНИЙ ХБ-НЫ 33 ТЭРБУМЫН ХУЛГАЙ, УНДАРМАА, САРАНГЭРЭЛ, ЧИНЗОРИГ НАРЫН ЭМД, НДШ-ЫН 345 ТЭРБУМЫН ХУЛГАЙГ ШАЛГАЖ ТӨЛҮҮЛ, ЭЗДИЙГ НЬ БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХИЙ, ТЭГВЭЛ АТГ АКУЛУУДЫГ ШАЛГАЖ, ШИЙТГЭЖ БУЙГ МЭДЭРНЭ,

Зочин [66.181.160.93] 2021-08-18 19:31:36

Манай женког шалгах зоригтой эр МАНд байхгүй штэ

Зочин [122.201.24.59] 2021-08-18 10:11:22

ШААГААРАЙ ЧИ МУУ АН-ын ГӨЛӨГ !!! ЖЕНКОГОО ШАЛГУУЛ!!!

Зочин. [202.126.88.164] 2021-08-18 09:26:48

Харин ч ажилаа муу хийдэг. Төрийн албанд идэж ууж улсын хөрөнгөөр баяжих гэж л даргын суудлруу хөгшин залуугүй үхэлддэг нь нууц биш. 90% нь ямар нэгэн хэмжээгээр шаасан л байгаа.

Зочин [202.21.108.228] 2021-08-18 09:09:31

Маш зөв ажилгаа явуулаж эхэлсэн байна одоо ар араас нь цэвэрлэгээг маш сайн хатуу хийж оногдох ялын өгөх ба хөрөнгийн хураа

Зочин [103.80.210.183] 2021-08-18 09:31:33

байдлыг амжаах жүжиг тавьж байна. өөр байгууллаг байгуулаад цоо шинээр өөр аргаар тэмц

Зочин [122.201.24.197] 2021-08-18 09:04:53

Dund shatnii gahainuud jinhene avilgachid shuuu

Зочин [122.201.21.181] 2021-08-19 09:53:44

heleed yughev


90 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
90 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.