Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ

Aдмин / Эрүүл мэнд

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт огцом нэмэгдсэн нөхцөл байдалтай холбогдуулан, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тусламжийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, хүний нөөц, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц, гэрээр эмчлэн хянах үйл ажиллагааг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох эрүүл мэндийн байгууллагууд “Ковид-19”-ын хариу арга хэмжээний төлөвлөлтөд санал солилцов.
Хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр,Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, ЭТБХЗГ-ын дарга Б.Буянтогтох, ЛШТХ-ийн дарга С.Жаргалсайхан, АШТХ-ын дарга С.Энхцолмон, НЭМХАХХӨХСХ-ийн дарга Д.Баярболд, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, МӨАУМХ-ны дэд захирал Ш.Хажидмаа, ЭМХТ-ийн дарга Б.Нарантуяа, ХУД-ийн Тэрмистий Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хурлын эхэнд ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын дарга Б.Буянтогтох Дотоодын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. ЭМЯ-ны НЭМХАХХӨХС-ийн дарга Д.Баярболд “Коронавируст халдвар (Ковид-19)-ын оношилгоо эмчилгээний түр зааврын шинэчлэлсэн тушаалын талаар танилцууллаа. МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа “Ковид-19” тархалттай холбоотой нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийв.
Мөн НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2021 оны “Ковид-19”-ын тархалтын үед авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаашдын төлөвлөлтийн талаар танилцуулсан юм.











Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.