Зам, тээврийн салбар боловсон хүчнээ ахлах ангиас нь бэлдэж байна

Aдмин / Нүүр

Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, салбарын боловсон хүчнийг бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Үүний нэг нь гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын зарим сургуулийг түшиглэн зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бага, дунд, ахлах ангиас нь бэлтгэх, гүнзгийрүүлсэн сургалттай анги нээх, ахлах, лицей сургууль байгуулах зэрэг ажлын хүрээнд "УБТЗ" ХНН-ээс төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай гүнзгийрүүлсэн ангийг Ерөнхий боловсролын таван сургуульд нээгээд байна. Тухайлбал, Ган зам 20 дугаар сургууль, 73 дугаар сургууль, Дархан сумын 18 дугаар сургууль, Сайншанд сумын 3 дугаар сургууль, Замын-Үүд сумын 1 дүгээр сургуулиудад тус тус нээж, 2020-2021 оны хичээлийн жилд төмөр замын чиглүүлэх сургалттай XII ангийн нийт 95 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж, гадаад болон дотоодын их дээд сургуулиудад элсэн орж, амжилт үзүүлжээ.

Төмөр замын мэргэжлээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт эдгээр ЕБС-ийн сурагчдаас 28 сурагч бүртгүүлж 21 сурагч ОХУ-ын Зам харилцааны их сургуульд элсэн суралцахаар тэнцсэн байна. Мөн Төмөр замын дээд сургууль болон Политехникийн коллежид 26 сурагч элсэн орсон бөгөөд бусад сурагчид мэргэжлийн чиглэлээр МУИС, ШУТИС, МУБИС гэх мэт нэр хүнд бүхий дотоодын их, дээд сургуулиудад суралцахаар тэнцжээ.

Л.Халтар: Та бүхний өмнө сайхан ирээдүй гэрэлтэж байна

Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Л.Халтар дээрх төмөр замын чиглүүлэх сургалттай, ахлах ангид амжилттай элсэн суралцаж, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн болон Төмөр замын дээд сургуульд суралцахаар элссэн сурагчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Тэрбээр “ОХУ-ын Москвагийн Зам харилцааны их сургууль бол улсынхаа нэр хүндтэй, том сургуульд элсэн орно гэдэг маш том хичээл зүтгэл, үүрэг хариуцлага шаардана. Мөн манай Төмөр замын дээд сургууль дотоодын нэр хүндтэй, арвин их туршлага, түүхтэй сургууль юм. Бид ирээдүйн боловсон хүчнээ хамтарсан бодлогоор Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Чойбалсан-Хөөт-Бичигт, цаашлаад баруун босоо чиглэлийн төмөр замууд ашиглалтад орж, төмөр замын салбар улам өргөжих нь тодорхой байна. Та бүхний өмнө сайхан ирээдүй гэрэлтэж байгаа тул хичээж суралцаарай” хэмээн баяр хүргэн, сурлагын өндөр амжилт хүсэж, гарын бэлэг гардууллаа.

Зам, тээврийн хөгжлийн яам


Сэтгэгдэл

Зочин [103.111.68.3] 2021-09-10 03:18:23

АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ АЧИГЧАА

Зочин [66.181.182.70] 2021-09-09 12:01:58

Фетиша


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.