УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх нийт 14 НЭР ДЭВШИГЧИЙГ бүртгэжээ

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлснийг нягтлан шалгаж, тус хорооны 2021 оны есдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд дөрвөн нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг тус тус бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргалаа.

18 ДУГААР ТОЙРОГТ /3 НАМ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/

  1. Монгол Ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
  2. Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
  3. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
  4. Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН

28 ДУГААР ТОЙРОГТ /8 НАМ, 1 ЭВСЭЛ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/

  1. Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР
  2. Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
  3. Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
  4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
  5. "Зөв хүн-Электорат" эвслээс Бадрахын НАЙДАЛАА
  6. Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
  7. Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
  8. Ард Түмний Олонхийн Засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ
  9. Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
  10. Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

Харин гурван нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.1.2, 33.1.4 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болох хуулийн зохицуулалттай юм.


Сэтгэгдэл

Zochin [202.126.88.157] 2021-09-10 17:47:29

ardchilsan mama as oor um oldsongui um bh bh da hulgaichuudiig songon gejuu

Zocin [202.126.88.157] 2021-09-10 17:45:12

hulgain baatariig hench song oh gee shoe Ondoo oroo

Иргэн [192.82.84.123] 2021-09-10 02:33:23

Алуурчин, хулгайч, луйварчин дээр нь их хааны нэртэй цагаан солиотой нөхөр ч бас юучэв дээ

Зочин [59.153.115.210] 2021-09-10 02:15:49

Сонгогчид энэ сонгуульд ач холбогдол өгч оролцох бол Батүүл, Гарамгайбаатар, Найдала 3 лт бна, энэ хэд УИХ дахь МАН-ын авилгалд нэвт идэгдсэн, эх орон ард түмнээ тонон дээрэмдсэн тэргүүн зэрэглэлийн сүрэглэсэн хулгайчуудтай эх орон, ард түмний өмнөөс тууштай, хэний ч нөлөөнд үл автан тэмцэж чадна, мөн АН-ынхний сөрөг хүчинд нэмэр болно, өөр гаргалгаа алга даа.

Bb [202.126.88.220] 2021-09-10 06:01:15

Haha. Gorid.

ЗОЧИН [202.126.89.42] 2021-09-10 01:46:13

НАЙДАЛААГААС ӨӨР ОЛИГТОЙ АМЬТАН АЛГА ДОО

Заяа [223.38.23.149] 2021-09-09 11:45:57

Чингис хаан маань гараад ирээсэй. Их эзэн чингис хааныг дэмжээрэй хүмүүсээ

Nnn [202.126.88.220] 2021-09-10 06:01:38

Zailaa.

Зочин [202.55.188.35] 2021-09-09 12:34:59

ха ха ха

зочин [103.57.92.204] 2021-09-09 10:08:43

Бат-Үүлийг дахиад жаахан ажиллуулсан бол баянбүрдийн тойрог сансарын тойрог офицеруудын тойрог нисэхийн тойрог мэтийн аюултай тойргуудийг уулзвар болгож өөрчилөх байсан байх даа. Тун харамсалтай.

Зочин [122.201.31.23] 2021-09-10 01:12:50

тийм, гэр хорооллыг тоодог болгосон, монголчуудыг автобусанд очёрлуулж суулгадаг болгосон нөхөр, автобусны 1 р эгнээ хамгийн хурдан явдаг болсон, уулзваруудыг гоё болгосон, шахмал түлшийг анх санаачлан хэрэгжүүлсэн.....

001 [103.57.92.204] 2021-09-09 10:05:34

Батшугар Энхбаяр хоёрыг өр барагдуулах албанд ажиллуулбал уйгагүй салдаггүй нэхэл хатуу шаргуу зангаараа ажлаа сайн хийх юм гэсэн онигоо санаанд орчихлоо. Засгийн эрхэнд хийж болох бүх л ажлыг хангалттай олон жил хийсэн хүн юугаа дутуу хийчихээд ингэтлээ улайрна вэ.???

Иргэн [122.201.24.8] 2021-09-09 09:33:33

Бат үүл нь дээр.Бат үүл Хотыг ёстой янзийн сайхан болгож..Хүмүүсийн нүдийг нээж өгсөнд баярлалаа.Дандаа үнэнг хэлж яридаг шударга иргэн шүү.Танд амжилт хүсье!!!!!!!!!Монголчууд минь сонголтоо зөв хиыж сур.Бидэнд Эрх чөлөө хэрэгтэй ___ дарангуйлал биш шүү!!!!!!!!

зочин [64.119.26.161] 2021-09-10 01:05:31

Гарамгайбаатар, Гантулга, Бат-Үүл мэтийн гэмт хэрэгтнүүд шоронд явахгүйн тулд УИХ-руу зүтгэж байгаа юм болов уугэж бодлоо.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.