Ирэх сарын 1-ний дотор өршөөгдсөн торгуулиа төлөөгүй тохиолдолд бүтнээр төлнө

Aдмин / Хууль

Тээврийн хэрэгслийн жолооч нарын торгуулийн 50 хувийг өршөөсөн хэдий ч энэ оны эхний есдүгээр сарын байдлаар Нийслэлд 13.5 хувь, орон нутагт 10.9 хувь буюу Улсын хэмжээнд 12.4 хувь нь л төлсөн үзүүлэлттэй байна.

Иргэд торгуулийн төлбөр төлөхдөө хоёр өөр дансанд тушаах юм. Үүнд:

  • Гудамж, замд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулийг Нийслэлийн Төрийн сангийн 100 200 000 952 дугаарын дансанд,
  • Камерын зөрчил буюу хурд хэтрүүлэх, чиглэлийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээ, гэрэл дохио, уулзварын шар тэмдэглэл зэрэг цахим зөрчлийн торгуулийг Нийслэлийн Төрийн сангийн 200 200 000 985 дугаарын дансанд тушаах юм байна.

Иргэд энэхүү өршөөлд хамрагдахын тулд torguuli.police.gov.mn цахим системд нэвтэрч ороод автомашины улсын дугаараар хайлт хийн торгуулийн мэдээллээ шалгана.

Иргэн та 100 мянган төгрөгийн торгуультай байсан бол таны 50 мянган төгрөгийн мэдээлэл ил харагдах бөгөөд ил харагдаж байгаа мөнгөн дүн нь таны төлөх ёстой 50 хувийн торгууль гэсэн үг. Үүнийг төлснөөр таны торгууль 100 хувь тэглэгдэх юм. Хэрэв 50 хувийн торгуулиа төлөөгүй тохиолдолд энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хойш таны төлөх ёстой торгуулийн хэмжээ буцаад 100 мянга болж харагдана.

Иймд иргэд, жолооч энэ оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө торгуулийн дүнгийн 50 хувийг төлснөөр төрөөс үзүүлж буй өршөөлийн хуульд хамрагдах юм.

Цагдаагийн байгууллагаас энэ оны долдугаар сарын 6-ны өдрөөс хойш нийт 40 300 жолоочийн эрх, 8800 жолоочийн оноог нь сэргээсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-09-13 01:02:10

хуцаад байгаач Цагдаа малуудаа. ИХ-н малуудаа. хүн алах хүмүүс та нарыг дайрч алаг дээ. тэнгэр үзэг.

Баагий [66.181.161.110] 2021-09-12 18:42:07

7сар6нд хууль батлагдсан. 7сарын9 нд 100℅ төлөлтөө хий гэсэн.Одоо 50℅ зөрүү өнгөрөө юу!!?.380 мянга бсн бүгдийг нь төлсөн.

Ээгий [202.55.188.33] 2021-09-12 07:18:20

Шал худлаа л юм байна лээ хасагдаагүй

Зочин [202.126.88.40] 2021-09-11 11:53:52

Энэ чиргүүл дээр торгосон машины дугаар хийхгүй торгосон торгуулийг яаж төлөх вэ?жолоочийн үнэмлэхний дугаараар гарч ирдэг.

dolgorsvren [66.181.161.89] 2021-09-10 15:41:18

hul horio uwchin zowlontoi bhad yu yriad bga yum belen mungutei hvn howor bn hvvhdvvd tsetserleg surguuli eej nar bvgd gert ajilgvi bhad neg hvnii orlogoor yaaj amidarch torguuli tul geed bga yum busad gazar ni tsalin mungu tawij chadahgvi hetsvv bhad tegwel ter ajiliin braa gertee hvvhdee zuuj bgaa eejvvdiin tsagiin huwiart tohiruulj ug tegwel torguuli tuluh bolomj bn za


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.