Хуульч О.Алтангэрэл: Н.Түвшинбаяр, Э.Цэндбаатар, Э.Бадар-Ууган нарын тамирчдыг тойрсон асуудлуудыг хууль зүйн хувьд авч үзвэл

Aдмин / Хууль

Хуульч О.Алтангэрэл: Н.Түвшинбаяр, Э.Цэндбаатар, Э.Бадар-Ууган нарын тамирчдыг тойрсон асуудлуудыг хууль зүйн хувьд авч үзвэл

1. Э.Энхбат начны биеийн байдлаас шалтгаалж Н.Түвшинбаяр ямар хэмжээний хариуцлага хүлээх нь тодорхой болно. Гэмтлийн зэрэг тодорхойлох, амь насанд нь аюул учрах эсэх зэргээс эрүүгийн хуулийн ямар зүйлээр зүйлчлэх нь тодорхой болох бөгөөд хохирогчоос бас мэдүүлэг авах шаардлагатай, биеийн байдалд нь шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг нөхцөл байдлын улмаас хэрэг шалган шийдвэрлэх процесс удааширч байгаа болов уу.(хариуцлага бол гарцаагүй хүлээх ёстой)

2. Э.Цэндбаатарыг зодсон хүмүүс эрүүгийн хариуцлага гарцаагүй хүлээх ёстой. Үүний тулд Э.Цэндбаатарт учирсан гэмтлийг тогтоох (гэмтэл учраагүй байсан ч хариуцлага хүлээнэ), тухайн үед болсон нөхцөл байдлын талаар мөдлөг явуулах шаардлагатай. Урьдаас төлөвлөсөн эсэх, бүлэглэсэн эсэх, хувийн өш хонзонтой эсэх, давтан үйлдэл эсэх, захиалгатай эсэх гээд шалгаж тодруулах зүйл олон бий.

3. Э.Цэндбаатар сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэж Э.Бадар-Ууган мэдэгдлээ. Тийм бол энэхүү үйлдэлдээ Э.Цэндбаатар эрүүгийн хуулийн 20.7-д зааснаар хариуцлага хүлээх ёстой. Олны танил, танил бус олон зуун залуус яг энэ хэргээр шоронд хоригдож байгаа. (дуучин Б.Амархүүрүү яаж дайрч байснаа манайхан санаж л байгаа байх). Бас Э.Цэндбаатарыг багшийгаа зодсон гэж мэдэгдсэн. Энэ нь үнэн бол Э.Цэндбаатар бас л гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Цаг хугацааны хувьд дээрх үйлдлүүд нь 2021 оны 7-р сарын 06-ны өдрөөс өмнө болсон бол зодсон нь өршөөгдөж, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авсандаа эрүүгийн хариуцлага хүлээх магадлалтай.

4. Э.Бадар-Ууган бас боксын холбооны удирдлагууд Э.Цэндбаатарын үйлдсэн гэх гэмт хэргүүдийг үл мэдээлсэн, нуун дарагдуулсан бол "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай" хууль зөрчсөнд тооцогдох бөгөөд зөрчлийн тухай хуулийн 5.9-өөр шийтгэгдэх ёстой. Харин Э.Цэндбаатарыг гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ.

Хууль зүйн хувьд ийм, харин хүний хувьд...

Э.Цэндбаатар гэж хөөрхөн шар хүү олимпын дэвжээнд олны хайрыг хүлээхэд нь огшин дэмжиж, архи ууж, алдаж эндэн шигшээ багаас хасагдахад нь харамссан хүний нэг нь би байна. 2008 онд машиныхаа лүүкээр гарч орилон Н.Түвшинбаярыгаа дэмжиж, хэрэглээгүй удсан сархадыг найзуудтайгаа тойруулан баярлаж байхдаа танихгүй хүмүүстэй хүртэл тэврэлдэж явсан, Э.Бадарууганыгаа "Монгол гэдэг бурхан нэрээр нь дэлхийд гоёдог" гэсэн шүлэг уншаад монголынхоо далбааг нөмрөн гүйхэд нь нулимс унагаж байсан байдаг л нэг бараан монгол.

Энэ залуус алдаж онож, амьдарч, тэмцэж явна. Эх орон нэгтнүүддээ хэмлүүлж, хэрүүлийн бай болж, элдвээр хараалгуулж байна. Гай, гавьяа хоёрыг ялгахаа больсон, утасны дэлгэцийн араас хэнийг ч бай хурууныхаа өндгөөр хэрчээд тавихаас сийхгүй, өнөө маргаашын ой санамжтай, туу гэхээр дайрдаг араатан шиг болсон, элгэн саднаа гэж бодож явсан хүн сүрэгтээ бариулж байна.

Хичнээн муу байсан ч хүнд хандахдаа жудаг заадаг, хожмын үйлдлээр өмнөхийг нь шүүдэггүй уужим ухаант ард түмэн минь ийм тулга тойрсон амин чанартай болчих ч гэж хэмээн харамсаж сууна. Хэт харлуулж, хэт өмөөрдөг туйлбаргүй зантай хэрнээ тууштай биш, шуугианаас шуугианы хооронд амьдрах бидний уйтан амьдрал "бахархлаа барагсад" гэсэн үгийг санагдуулах нь юутай гашуун.

Хуульч О.Алтангэрэл

image


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.66] 2021-09-13 20:47:12

Ххрррллллр#ссссссgfhuijvgum choir starts tomorrow so i’ll was my day today at work for me

zochin [64.119.16.82] 2021-09-13 13:26:03

Ene bidnii tatvaraas ih mongo sar bvr avch bdg hulgahchuudiig boliulaach ee!Ymarch es zvi bhgui peedger muu baasnuud.badaruugan,serdomboo,ogonbalai gd taarsan iumnuud haraad suuj bsn gj bga shvv!ter enkhbat shig bolgoh gee iu?tuvshinbayr gd hanaj tsaddaggvi lalruud bas tsereg tsagdaagiin baahan hudlaa tsoltoi gsn vv?mai shvv salaavch!!!!!!

Зочин [66.181.182.68] 2021-09-13 11:17:47

Цэндбаатар олимпын тоглолт од эхний раунд гайгүй тоглоод сүүлийн хоёр раунд 5 шүүгч ижил оноо өгөөдялагдсан байхад нэг их сагсуураад ялсан энтр луйвардлаа гээд бөөн юм болгоод ялагдаж шившиг хутгаад байсан нь нэг л эрүүл биш нөхөр байсан дээ.

Зочин [192.82.78.111] 2021-09-13 13:07:01

Сэтгэцийн юм байна уу? Олимпийн тэмцээнд харахад нэг л биш бсн даа. 3- р раундад үнэхээр ялагдсан шүү дээ. Арай гэж л хөл дээрээ зогсож байсан. Манайхан учрын, бодит байдлыг харахгүй шууд л өмөөрч тэнэглэцгээсэн биз дээ

мулгуу [202.126.93.237] 2021-09-13 09:28:32

монголчууд спортын тамирчид, бөхчүүдээ тахин шүтнэ, бүр тэднээрээ улс орноо удирдуулна төрийн тэргүүнээрээ зална. Гэтэл нөгөө хэд нь увайгүй, ямар ч мэдлэг боловсролгүй, бүдүүлэг харанхуй гарууд. Хэзээ манай улс мэдлэг боловсрол шинжлэх ухааныг хүндэлж биширдэг болох юм болдоо зайлуул...

зочин [202.131.250.52] 2021-09-15 01:31:14

тийм шүү"мэдлэг боловсрол шинжлэх ухааныг дээдэлсэн"тэр цагт л монгол улс хөгжих болно доо

Зочин [148.60.92.227] 2021-09-13 09:10:08

neg Chendbaatar gedeg banid garch ireed l Mongolchyydiig hed hybaagaad haychih yum aa!!!tor sagnalaach egdeg tataad abdag baih heregtei!!!sahilaga batgyi tamirchidiig odoo mandyylahgyi syy!!!!syyd eryygiin baizaan siitgeh hyyliar ni arga hemjee ab?....

Зочин [148.60.92.227] 2021-09-13 09:08:28

Gol ni ene tamirchid chini hyn chanar baihgyi boljee!!!eersdiinhee gargasan amjiltand sagsyyrch nadaas eer hyngyi met boddog bolood ter syy dee!!!arhi bol tamirchin hynii cheerledeg yndaa?arhitai nehchdeg tamirchin baibal hezee ch amjiltand hyrehgyi ee!!enyyniig saitar oilgo?....Mongolchyyd Mongoliin tor iim baigaamgyi syy!!!!nohodyyd aa!!!ta nar hyn bys?Nohoin amidralaar amidraad bainaa!!!

иргэн [203.217.139.240] 2021-09-13 08:00:09

Алдар цол нь ахадсан, авсан мөнгө нь илүүдсэн, мэдлэг боловсрол нимгэн, сурсан мэдсэн зүйл багатай, аархаж, ааг омог нь ихэдсэн, хийсэн бүтээсэн, барьсан босгосон зүйлгүй юмнууд нүдний булай шүү ёстой. Бусдын хүндэтгэл дааж чадахгүй арчаагүй энэ юмнууд юу хийсэн гэж ингэж тэнэгтэж байдаг байнаа. Жишээ Дагвадорж, Түвшинбаяр, Бадар-Ууган, бас энэ Цэндбаатар гэгч гээд дурьдаад байвал дуусахгүй олон хүн байгааг олон түмэн мэдэж л байгаа. Бас бөхбүүд байна, Оюунболд, Одхүү, Батсуурь гээд баахан хэл амны бай болсон муухай юмнууд. Хувцссандаа багтаж ядсан, аахилсан, уухилсан бөөн махнууд, Уураг тархи нь байвч, ухаан мэдрэл байхгүй, ухаарч сэтгэх чадал байхгүй юмнууд,,,,,

Чадах юмыг нь сайтар тооцож байж томилох хэрэгтэй. [202.131.225.53] 2021-09-13 07:36:16

Тамирчдыг бол нэг их албан тушаал өгч болохгүй. Учир нь тэд чинь хүн удирдах чадвар ба туршлага ер байхгүй. Өөрсдөө бол дасгал сургууль өдөр тутам хийсээр байгаад дагнан дасгалжуулагч байгшийн үгээр хөдлөөд сурчихсан. Хэдийд нь хүн удирдах туршлага суух юм бэ? Иймд менежмент, санхүү, сэтгэл зүй, дипломат ёс, гадаад хэл гээд туршлагуудыг хэдийд нь эзэмших юм бэ? Иймд тэднийг сайндаа л японы сумочид шиг дэвжээнийх нь менежер болгоно уу гэхээс, төрийн яам газрын түшмэд болгодоггүй. Тамирчдын ухаан ба чадвар нь хаанаа ч хүрдээггүй байхгүй юу даа.

Зочин [103.57.95.24] 2021-09-13 05:38:23

Угаасаа тархиных хэмжээ харагдаж байна боловсролгүй юмнууд жаахан мөнгөний бараа харчихаад ямар араатан шиг болж байгаа нь харагдаж байхгүй юу тэр түвшинбаярыг хар

Зочин [202.21.109.120] 2021-09-13 02:40:43

Цэндбаатар танхайрч, бусдыг үл хүнтэтгэж олон хүний дургүй зэвүүцдийг хүргэж байгаад зодуулсан юмуу? Эсвэл зүгээр явж байхад нь атаархсан хүмүүс зодчихсон юм уу?

Иргэн [192.82.82.149] 2021-09-13 01:59:35

Тамичид сахилга чанд сахиж, ёс зүйтэй байж, хүүхэд залуучдад зөв төлөөр үлгэр дууриал үзүүлнэ. Хэрэв ёс суртахууны дутагдал гаргсан, гэмт хэрэг үйлдсэн, сахилга алдсан бол хариуцлагаа хүлээж, ялаа эдлэх хэрэгтэй.

Зочин [202.179.25.79] 2021-09-13 01:59:28

ССПОРТ ХОЛБООДЫГ УЛСТӨРЧДЫН ШАТ ГИШГҮҮР БОЛГОЖ ДУУСЛАА. ГОР НЬ ТАМИРЧИД Р БУУГААД БАЙНА ДАА

Зочин [66.181.185.52] 2021-09-12 15:51:45

Хийсэн хэрэгт нь тохирсон яп хүлээлгэх хэрэгтэй

Zochin [202.126.90.86] 2021-09-12 15:36:04

Sar byr uramshuulal olgoh ni buruu bna daa

Зочин [66.181.161.57] 2021-09-13 00:23:44

Тиймээ их мөнгө хүний чанарыг шалгана

Зочин [202.9.46.185] 2021-09-12 14:04:58

Түвшинбаяр цэндбаатар нарын тамрчин нэртэй танхай хулгайч нарыг шоронд нь явуулөө

Зочин [66.181.161.57] 2021-09-13 00:25:31

Түвшинбаяр бол тодорхой Цэндбаатар үнэхээр танхайрсан уу үгүй юу гэдгийг нарийн тодоруулах ёстой юм шиг бна да

Хүнийг битгий эвдээч,төр засаг минь [66.181.161.89] 2021-09-12 12:32:50

Хэн ч улс орон, төр засгийн төлөө гэж явахгүй, амиа л боддог амьтан шүү дээ. Ямар ч салбарт ямар ч юм хийж байсан гаргасан амжилтийг нь тухайн үед нь урамшуул. Өөр элдэв цол хэргэм отог жинс, тэтгэлэг насаар нь өгдгийг болиоч ээ. Хайран сайхан залуусыг хэн ч биш болгочих юм

Зочин [66.181.188.143] 2021-09-12 12:18:00

Тамирчдыг тахиж шүтэж албан тушаал цол олгодог оо болъёоо!!! Өөрийнхөө сонирхсон сонгосон зүйлдээ амжилт гаргалаа тэгээл болоо.Бусдаараа боловсрол байхгүй хүмүүс жаахан тушаал мөнгө үзээд адгуус болж нэгийгээ хэмхэлж эхэллээ! Наадуул чинь улс оронд ямар ч нэмэргүй хүмүүс

Зочин [66.181.161.15] 2021-09-12 12:15:34

Бөх , дуучин , боксчин г . м биеийн аль нэг онцгой \ согогтой ч гэж болох \ байдлаар амьдардаг хүмүүсийг найр наадам - наргиан цэнгээнийхээ инээдэм \ доог ч гэж болох \ болгож ашигладаг , бор ходоодыг нь божийхоор урамшуулдаг байсан , цаашид ч тийм жишигтээ шилжихээр жигшүүрт үйлдлүүдийг өөрсдөө өдөөж эхэллээ л дээ - заяа нь тэр .... Манайхад соц . \ гаж \ үеэс тэнэг хүмүүсийг онгироож өгсний гай , лай хоёр \ өөд нь хаясан чулуу \ одоо л толгой дээр нь бөмбөрдөж эхлэх нь энэ ... юу ч гэхэв жам жамаарааа ...

Зочин [66.181.182.188] 2021-09-12 12:03:32

Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой Энхбат начин босоод ирээсэй насаараа комд байвал яана

Иргэн [192.82.69.69] 2021-09-12 11:50:10

Түвшинбаяр найзаа зодож танхайрсан нь маш буруу үйлдэл тэгээд ч хариуцлага гэм зэмээ үүрэх нь ойлгомжтой.Олимпын алт мөнгөн медальтай яалтчгүй мундаг тамирчин гэдгээ баталчихсан хүн.Энэ Бадарууган бол хажууд нь ацных нь вээ юухэв цаашаа тэр өдрийн од гийсэн л гэсэн үг тэгээд л цаашаа болио биздээ Өөрийгөө мэдэж байгаа байхгүй юуууу

Зочин [192.82.68.86] 2021-09-12 11:44:49

Хөгжсөн оронд бол тухайн тамирчны амжилт бол мэдээж улсын нэрийг гаргана гэхдээ өөрсдийн хувийн амжилт өөрийхээ авьяас чадварыг үнэлүүлж амьдарч байгаа хэлбэр шүү дээ., яваандаа даам гардаг байдал үгүй бно.

Зочин [202.126.90.10] 2021-09-12 10:05:55

Төр засаг буруутай тахин шүтэх үзэлийг бий болгож хүнийг эвдэж байна.. Спорт бол орчин цагт клуб лигүүдэд хөлслөгдөн ажиллаж цалинжиж амьдрах хэрэглүүр маягийн юм болсон спортоор хичээллэх хүн бүрийн эрүүл мэндэд хэрэгтэй зүйл тухайн хүнд өөрт нь л хэрэгтэй улс үндэстэнд ямар ч нэмэр байхгүй.

Зочин [202.131.243.186] 2021-09-12 10:03:10

mongol ulsin yamarcn irgend huuli adilhan uilchelj huuliin hariutslaga huleeh estoi. jil bolgon tatwar tulugchdiin 20-30 say hurtel belen mungu awch bui tanhai balmad es zuigui tamirchdad huuliin hariutslaga tootsoj turii mungiig olgohgui baih heregtei

Jfk [98.204.176.20] 2021-09-12 09:56:28

Mongo n ihedrj bgaa um.bair sav mongo togrog ogno alban tushaal ogno.sagaj bhgui yu!

Зочин [202.179.25.97] 2021-09-12 09:24:04

засгийн газар огцор.., хахахаха

Зочин [64.119.25.53] 2021-09-12 09:01:41

Юм үзээгүй хулгайчуудыг буцаагаад байранд нь буулгаж, авдаг мөнгө төгрөгийг нь өгөхөө боль. Хөлсөө асгаруулж жхн юм олж иддэг болгох хэрэгтэй

зочин [202.126.88.136] 2021-09-12 08:59:57

хэтэрхий эрт хийсэн ажилд нь томдсон шагнал өгч залуусыг буруу занд сургаж бгаа төр өөрөа буруутай юу....шалтаг гаргаж өгсөн бна шүү


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.