Зүрхний, гол судасны төрөлхийн гажиг засах мэс засалд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоол хэрэгжиж энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хүүхдийн төрөлхийн гажиг засах бүх төрлийн мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцаж иргэн-даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс сэргийлж байна.

Тухайлбал, уруул тагнайн сэтэрхий, зүрхний болон гол судасны төрөлх гажиг, томоохон артер, вен, захын судасны гажиг, эр бэлэг эрхтний төрөлх гажиг, хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлх гажиг гэх мэт мэс заслын зардлыг иргэн-даатгуулагчаас хамтын төлбөр гаргахгүй байх зохицуулалтыг хийсэн. Эдгээр мэс заслууд нь 329 мянгаас 7 сая төгрөг хүртэлх үнэтэй бөгөөд бүх зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна.

Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш буюу хагас жилийн хугацаанд Зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг засах Q21 оношоор хийгдсэн нийт 168 хагалгаанд ЭМД-ын сангаас 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Тодруулбал, улсын эмнэлгийн 47 хагалгаанд 232,638,791 төгрөг, хувийн эмнэлэг /Сонгдо/ 121 хагалгаанд 949,798,619 төгрөгийн санхүүжилтийг тус тус шийдвэрлэн ажиллалаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.