Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
- Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчид үйлчлэх төв
09:40 цагт: “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлт болно.
ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байр
10:00 цагт: Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99827787, 99768798
Улсын ерөнхий прокурорын газар
10:00 цагт: "Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, гавьяат жүжигчин Т.Ариунаа нар мэдээлэл хийнэ. Утас: 89810249
Монголын үндэсний их сургууль
10:00 цагт: МҮИС болон БНСУ-ийн Чусон их сургуулийн сувилахуйн чиглэлийн 13 төрлийн номын нээлт болно.
Монгол Улсын Их Сургууль
14:00 цагт: Монгол Улсын их сургууль, “Андореан” компанийн Монгол залуусын оюуны үнэлэмжийг дэлхийд хүргэх төслийн арга хэмжээ болно. Утас: 89111317
Чойжин ламын сүм музей
18:00 цагт: Чойжин ламын сүм музейн 2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Үдшийн музей” үйл ажиллагаа өнөөдөр болон маргааш 18:00-22:00 цагийн хооронд болно.
Сэтгэгдэл