БОАЖЯ: Энэ жил Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 9 суманд самар бэлтгэх зөвшөөрөл олгожээ

Aдмин / Хууль

Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс БОАЖ-ын яам хуш модны самрыг болц гүйцсэний дараа буюу 9 дүгээр сарын 15-наас хойш технологийн дагуу, модоо гэмтээхгүй түүх зөвшөөрөл олгодог. Энэ намар тус яам Өвөрхангайн Бат-Өлзий сум, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Мандал сум, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумаас 14 мянган тонн самар түүх зөвшөөрөл олгожээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн яриаг хүргэж байна.

-Манай Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийн орон нутагт явж ажиллаад ирүүлсэн мэдээллээр самрын гарц энэ жил өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хоёр дахин бага байгаа нь тогтоогдсон. 2021 онд бид 21 аймгаас сонгоод дөрвөн аймгийн 9 суманд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүж, бэлтгэх зөвшөөрлийг олгоно.

Урьдчилсан тооцооллоор үйлдвэрлэлийн зориулалтаар 8000 тонн, ахуйн зориулалтаар 6000 тонн самар бэлтгэх нөөц тогтоогоод байна. Хушин ой бүхий орон нутгуудад самар бэлтгэх зөвшөөрөл олгох уу гэдэг асуулт өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байна. Тийм учраас тодорхой хэлэхэд, энэ жил Архангай, Баян-Өлгий, Булган, Увс, Хөвсгөл болон нийслэлийн ногоон бүсэд самар түүх зөвшөөрөл олгохгүй.

urtnasan-300x175 БОАЖЯ: Энэ жил Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 9 суманд самар бэлтгэх зөвшөөрөл олгожээ

Самар түүж бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжид тогтоосон квот мөн ялгаатай байгаа. Иргэдийн хувьд тухайн орон нутагтайгаа гэрээ хийгээд 25 кг хүртэл самар түүх эрхтэй байдаг. Аж ахуйн нэгжүүдийн хувьд тухайн аж ахуйн нэгж 100 тонн орчим, гэхдээ тусгай зөвшөөрөл бүхий компани самар түүж бэлтгэх орон нутагтайгаа тохироод зөвшөөрөгдсөн бүсүүдэд хэд хэдэн газарт эрх авах нь нээлттэй байдаг.

Өнөөдрийн байдлаар ойн мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн тоо давхардсан тоогоор 1078 орчим байдаг. Үүнээс яг бид нарын яриад байгаа ойн дагалдах буюу самрын зөвшөөрөл авсан 84 компани байгаа. Энэ жил самар түүх бэлтгэл ажил эхэлж байгаатай холбоотойгоор бас нэг ажлыг давхар эхэлсэн. Самар түүх зөвшөөрөл авсан компани үнэхээр мэргэжлийн компани мөн үү, биш үү гэдгийг лавлана.

Самрыг боргоцойтой нь түүхийг яамны зүгээс хориглодог. Самрыг боргоцойноос нь салгаж, технологийн дагуу бэлтгэх боломж нь зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд байна уу, үгүй юу. Ойн мэргэжлийн инженертэй, яг мэргэжлийн компани мөн үү гэдэг дээр шалгалтыг есдүгээр сарын 15-наас эхлээд давхар явуулж байна. Энэ нь самар түүх зөвшөөрлийг үнэхээр мэргэжлийн компаниуд авч чадсан уу, өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ ажлыг эрхэлж байна уу гэдгийг шалгаж, цэгцэлнэ гэсэн үг.

Самар түүх хугацааг есдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд тогтоосон байдаг. Энэ нь Монгол орны нийт нутгаар хуурайшилт явагддаг үетэй давхаж байдаг. Нөгөө талаар иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж ойн түймэр гарах эрсдэл тулгарч байдаг. Тийм учраас бид энэ жил шинэ журмаар самар түүх хугацааг есдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 1-н болгон өөрчилнө гэсэн байр суурьтай байна.

Манай орон нутгийн иргэд самраас тодорхой хэмжээний орлого олдог. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулиар иргэн 1 кг самар тутамд 500 төгрөг, аж ахуйн нэгжүүд 800 төгрөгийн татвар төлж байгаа.

Самрын экспортын тухайд, тухайн аж ахуйн нэгж эхлээд самар түүж бэлтгэж буй орон нутагтайгаа эхлээд гэрээ хийнэ. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрөө төлсөн байх ёстой. Гадаад орнуудад экспортод гаргах гэж байгаа бол тухайн экспорт хийх оронтой худалдах, худалдан авах гэрээ хэлцэлийг үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас экспортын зөвшөөрөл олгож байгаа гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.97] 2022-08-21 07:43:19

Самар түүх нь авилгачдад түй ч хамаагүй...хуц түүх л болно

Зочин [202.9.46.188] 2021-09-19 02:34:21

Сунадаг урт шат авч яваад шатаа модонд түшүүлж шатаар дээшээ авираад самраа түүгээд бушуухан ой модноос зайлж үз. Гэхдээ ойн модны самрыг хоосортол түүх хэрэггүй.

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.69.130] 2021-09-18 10:57:56

CAMARJIDAA.BELTGELTEI.BAI.ZAGDAA.XURAANA.GECEN.MEDEELEL.BAINA.TED.XUURAMJ.BIJIG.BARIMTTAI.ZAGDAA.XUBZACTAI.ZYGEER.CUUJ.BAIGAAD.CAMAR.XURAAJ.ABAAD.XIL.GARGANA.GECEN.TOOZOOTOI.IMD.ADILXAN.ZAGDAA.XUBZAC.OMCOJ.BAIGAAD.ADILXAN.XUURAMJ.BIJIG.BARIMTTAI.TEGEED.ZOGCOXGYI.MODON.BOROOXOITOI.MODON.MUNTAI.TA.BYXENIG.TORGOXGOOD.IREX.YED.XOER.N.TYRYYLJ.OJOOD.BIJIG.BARIMTAA.YZYYLEED.BID.MANDALIN.POCTIN.INJNERYYD.GEJ.XELEED.BID.ENE.CAMARJIDIN.XAMAATANGUUD.BAIGAA.TANAI.POCT.XAJUUXAND.OJIGDOROOC.XOISH.GYG.GYG.GYG.GEED.BAICAN.SHYY.BID.XARIUD.N.SHAR.SHUBUU.SHIG..ZARIM.YED.GUAG.GUAG.GUAG.GECEN.XARIU.OGCON.GEJ.XELEX.XEREGTEI.TED.MOTOZIKOLOI.BOL.TA.NAR.MORTOI.BAIX.XEREGTEI.TED.MASHINTAI.BAIBAL.XARIUD.N.PORTERINXOO.XAALGAN.DEER.POLEZE.GECEN.TOMOOC.TOM.ZAGAAN.BIJIGEER.BIJEEREI.GEJ.ZAXIJ.BAINA.

Zochin [64.119.21.60] 2021-09-17 18:07:33

Samar tuuj bga nereer xush modiig ochnoon olnoor ni gemteene

Zochin [64.119.21.60] 2021-09-17 18:05:32

Ydaj gantsxan jil samar tuuhgui bol uhlee yu golognuudee

Зочин [103.80.210.183] 2021-09-17 06:18:58

яам гэж байх хэрэг байгаа юм уу? дандаа эсрэг юм хийж хараал идэж байх юм даа.

Зочин [202.9.46.167] 2021-09-17 03:51:51

Уул нь хуш модны самар чинь байгалийн хуулиар хэрэм гэгч амьтанд зориулагдсан хоол юм шүү дээ. Өмхий мэдрэл монголчууд бүх самарын түүн авч олон хэрэм хоолойгоо боолгож үхүүлж нүгэл хийх хэрэггүй.

Зочин [103.80.210.183] 2021-09-17 07:53:11

ЭНЭ сайдыг ууланд 1-р нь хаячихаад мартвал яасан юм бэ.

Зочин [103.10.21.43] 2021-09-17 06:32:48

yg yg

Зочин [202.9.46.167] 2021-09-17 03:48:48

Муу мэдрэл муутай монголчууд самар түүх нэрээр ойн модыг хайр найргүй цохиж гэмтээхээ болих хэрэгтэй.

Зочин [66.181.188.103] 2021-09-17 04:25:38

Yag unen. Yag gemteehgui samar tuuj haragdaach hulgaichuud. Hudlaa eh oron yarisan lalruud.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.