ТЦА: Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ

Aдмин / Хууль

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 734 дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс осол хэргийн шинжтэй 483 дуудлага бүртгэгджээ.

Зам тээврийн ослын улмаас Улаанбаатар хотод есөн хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Харин орон нутагт осол хэргийн улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан хэрэг гарч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо замын нөхцөл байдалдаа хурдаа тохируулан явах, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гудамж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, сургууль, цэцэрлэг, хороолол доторх замын орчимд хөдөлгөөнд оролцохдоо 20 километр цагийн хурдтай анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.