Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан

Aдмин / Нүүр

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө Хөвсгөл, Булганы газар тариалангын бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.

2021 оны 09-р сарын 22-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.

2021 оны 09 сарын 22-ны 20 цагаас 09 сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 0 хэм орчим, бусад хэсгээр 3-5 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм орчим, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2021 оны 09 дүгээр сарын 24-нөөс 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн, 27-нд нутгийн баруун хэсгээр зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст дулаахан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.