Мөнгөний нийлүүлэлт 25.8 хувиар нэмэгдэв
Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.5 (25.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв.
Үүнд валютын харилцах 145.8 (7 хувь) тэрбум, төгрөгийн харилцах 2.1 (77.9 хувь) их наяд, төгрөгийн хадгаламж 3.7 (32.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 96.5 (1.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 (67.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Бага мөнгө (M1)-ний 4.9 (85.8 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 807.1 (14.2 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.
Бараг мөнгө энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 205.3 (1 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 3.2 (17.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Бараг мөнгөний 15.1 (70.6 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4 (18.9 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.2 (10.5 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 40.2 (3.6 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 152.1 (16.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Сэтгэгдэл