Т.Болортуул Армийн дэлхийн аваргын төлөө тулалдахаар шалгарлаа

Aдмин / Нүүр

ОХУ-ын нийслэл Москва хотноо Дэлхийн армийн 58 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д хүчээ сорьж байгаа ОУХМ Т.Болортуул Армийн дэлхийн аваргын төлөө тулалдахаар шалгарлаа.

Ази тивийн аварга Т.Болортуул, мөнгө медалийн төлөөх тулаанд Беларусийн тамирчин Б.Галинатай ширүүн өрсөлдсөний эцэст 3:2-оор ялж шигшээ тулаанд үлдлээ.

Мөн Монголын эрэгтэй боксчдоос 52 кг-д Х.Энхмандах, Азербайжаны тамирчинг ялж медалийн болзол хангажээ. Энэ удаагийн армийн ДАШТ-д 36 орны 231 тамирчин 10 жинд хүч, ур чадвараа сорин тулалдаж байгаа юм.

Даваа гарагт /2021.09.20/ эрэгтэй 56 кг-д Азийн тивийн аварга Х.Энх-Амар Бразилын тамирчин Габр Насчиментог, 60 кг-д О.Тулга Шри Ланка улсын тамирчин Жеванта Тисханка Бамунуг тус тус ялсан билээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.7] 2021-09-24 06:26:21

ИЗОУИС ийн АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХУУЛЬ САХИУЛАХЫН ТӨГСӨГЧ ХҮНДЭТ ШАВЬАЗИЙН АВРАГА Т.БОЛОРТУУЛДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЬE АРМИЙН ДЭЛХИЙН АВРАГА БОЛООД ИРЭХИЙГ ХҮСЭН EРӨӨE EE


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.