“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хяналт шалгалт хийв

Aдмин / Хууль

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжидээр ахлуулсан ажлыг хэсэг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлчилгээний газарт 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийлээ. Шалгалтыг Комисст ирүүлсэн гомдлын дагуу явуулж байгаа бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг газар дээр нь шалгав.

Энэ хүрээнд байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй дотоод журам, эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийх, байгууллагын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, хүний нөөцийн ил тод байдал, ажилтнуудаас гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт болон бусад үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн юм.

Хяналт шалгалтын дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох шаардлагаар Комиссын гишүүний шаардлагыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.



Сэтгэгдэл

Зочин [150.129.143.4] 2021-09-25 00:09:41

za tegeed yamar zorchil ilrev de esvel zorchilgui yumu

Шинэ зочин [202.9.41.25] 2021-09-24 13:50:43

Хүний эраийн зөрчил гайгүй байхаа , Харин 100% Төрийн өмчийнх болсноор эрхтэн дархтанууд нь ямар ч хяналтгүй дураараа дургидаг газар болсон санагддаг , Ядаж тодорхой хувийг нь ажилчидлаа хувьчилмаар юм !

Зочин [202.131.243.186] 2021-09-27 00:58:47

10 huviig ni huvichilna gesen Huuk

Зочин [139.5.218.99] 2021-09-24 07:41:25

ганц улсын маань эдийн засагт чухал байр суурийг эзэлж байгаа үйлдвэр хатуу дүрэм журамтай ажиллаж байгааг одоо хүний эрх зөрчсөн гэж балайрах вий дээ. Ер нь энэ байгууллага байгаа олохгүй хэт өндөр сэвээд.байна даа

Зочин [103.26.195.131] 2021-09-24 03:37:51

сэлэнгэд амараал идэж уугаал яваа биз юун сүр вэ ккк


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.