Тусгай зөвшөөрөлгүй рентген аппарат ашиглахаас урьдчилан сэргийллээ

Aдмин / Хууль

Сүүлийн үед шүдний эмнэлгүүд иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ өргөжүүлэхдээ Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч ашиглах тохиолдол гарч байна.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж, байгууллагыг хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт байрлах 23 шүдний эмнэлэгт Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийг танилцуулж, рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүй ашиглахгүй байх, цацрагийн аюулгүй байдлыг хангахгүйгээр эмч, үйлчлүүлэгчдийг үндэслэлгүйгээр цацрагийн шарлагад өртүүлэхгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалахтай холбоотой үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас www.igov.mn цахимаар олгож байна.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

Зочин [103.212.118.214] 2021-09-28 00:14:54

Oruulj irj zarj baigaa gazriig ni shalgaachee

ard [183.199.113.69] 2021-09-27 15:32:20

yag zow er ni uildwerin bichig barimt baihad bno

Зочин [192.82.76.26] 2021-09-27 12:52:39

Энэ нэг балай тусгай зөвшөөрөл нэртэй авилгаа болиочээ. Хэдэн зуун тусгай зөвшөөрөл нөгөөдөхийг авах гэж бөөн авилгал. Чаддаг нь чаддаг юм аа хийг л дээ. Гол зөв буруу хийж байгаад нь л хяналт тавил даа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.