УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган Баасан гарагт 10.00 цагаас эхэлнэ

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган 2021 оны 10 дугаар сарын 1-ний Баасан гарагт 10.00 цагт нээлтээ хийнэ.

“Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр баталсан бөгөөд нийт 72 хуулийн төслийг энэ намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр тусгасан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар долоо хоног бүрийн Даваа гарагт Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг хуралдах бол Мягмар, Лхагва гарагт Байнгын, дэд, түр хороодын хуралдаан болно. Харин Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдах бөгөөд хуралдаанаар товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болохоор зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

louitgergsfgdgvvdeep https://google.com c [37.113.0.253] 2021-09-29 10:42:58

louitgergsfgdgvvdeep https://google.com

Сергей [185.23.105.31] 2021-09-28 11:45:41

Вы юрист? Предлагаем готовых клиентов на услуги банкротства физических лиц! Стоимость от 500р. Покупка от 1шт. Работаем по всем городам РФ. Интересуют подробности? Свяжитесь с нами! 495-984-08-52 cpa-service.ru http://cpa-service.ru

uy [192.82.65.248] 2021-09-28 11:44:19

hurlaa tasalsan gishuudiig hariutslaga tootsoj erguulen tatdag baimaar bn engiin irgen ajilaa taslaad teneed baival shuud l haldag uuntei adil ulsiin ih hural ulger jishee baimaar baina yu ch meddeggui yum bol erthen suudlaa ugch surah heregtei


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.