Бүхэл бүтэн сумын иргэдтэй тэнцэх тооны хүмүүс ковидоор үхлээ, энэ хэвийн үзэгдэл үү...

Aдмин / Эрүүл мэнд

Өчигдөр ковидоор 19 хүн үхлээ. Уржигдар 17 хүн нас барсан. Үхлийн тоо хоногоор биш, цагаар өсч байна. Үхлийн тоо 1000 давлаа, энэ хэвээр үргэлжилбэл ойрын өдрүүдэд 2000 хүрэх нь. Манай улсын нэг сумын төвд дунджаар 500 орчим иргэн л амьдардаг. Арай багахан шиг суманд бол 300 хүрэхгүй хүн бий. Их хол биш, энүүхэн Эрдэнэ суманд 78 хүүхэдтэй сургууль, 200 орчим өрх л байдаг юм шүү дээ. Говь-Алтай, Ховдын хязгаар руу хөдөө байгаа малчдаа нийлүүлээд 200 өрх хүрэхтэй үгүйтэй сумд цөөнгүй бий. Тэгэхээр өнөөдрийн байдлаар томоохон нэг сумын, эсвэл багашаархан хоёр сумын хүн амтай тэнцэх тооны иргэдээ ковидоор Монгол Улс алдчихаад байна. Хамгийн аймшигтай нь энэ тоондоо дасаж, ингээд үхэцгээж байх ёстой юм шигээр хүлээж авдаг болчихсон сууцгааж байна. Хөгшин хөвөө, хүүхэд залуусаа Цар тахлаар сүйрүүлчихээд сууж байгаа нь эмгэнэл биш юм уу. Цаг хугацаа урсаж, дахиад нэг сумыг сүйрүүлэх зам дээрээ ковид хурдалж байна... Өнөөдрийн дэлхий ертөнц том, 200 гаруй улс оронтой, тэдгээрт юу эс болж, тэр бүхэнд дэлхий ертөнц дөжирсөн байгаа хэдүй ч Монгол Улс бүтэн нэг суурингийнхаа хүн амыг тахлаар сүйрүүлчихлээ гэж шуугивал дэлхий дэлдийнэ. Тийм болохоор гадныхны тусламжийг одоо авах цаг нэгэнт болжээ. Нэрэлхээд нэрээ идэхгүй. Монгол Улс сайнаараа дэлхийг дэлдийлгэж чадахгүй ч муугаараа дуудуулж дэлхийн анхааралд орох цаг болжээ. Цар тахалд хайр нигүүлсэл байхгүй болохоор бүхэл бүтэн сум суурин, хот тосгон, гацаа хошуугаараа хүйс тэмтрүүлчихээд сууж байгаагаа өнөөдөр зарлая. Өөр юу хүлээгээд байгаа юм бэ. Дэлхийн том гүрнүүдийн нэг Итали улс цар тахлын эхэн үед 2000 иргэнээ алдсан дороо шөнийн дотор ОХУ-аас тусламж гуйсныг дэлхий харсан шүү дээ. Итали нэрэлхээгүй байхад Монгол нэрээ хичээнэ гэж юу байсан юм бэ. Ингэж байж Итали аврагдсан.

Үхсэн хүнийхээ тоог хоногт хориор тоолж суугаа Монгол Улс нь хүн амын тоонд ногдох нас баралт, гурван сая хүнд ногдох нас баралтаараа дэлхийг шимшрүүлж байгааг юундаа энэ төр засаг ард түмнээсээ нуугаад байгаа юм бэ. Монголчууд гадаад хэл ус сайтай, монголоо тоож уншихаа байсан, гадаад хэл дээр л бүх зүйлийг эх сурвалжаа болгодог болсон гэж ярих нь их. Гэтэл хүн болгон мэдэх шахуу Орос дахь мэдээллүүдийг хүнд ойлгогдохоор орчуулаад нийгэмд хүргэж буй мэдээллийн сувгийг олж харахгүй байна. Ойрын өдрүүдэд Оросын хэвлэлүүд дээр Монголын талаар бензин тоож ярихгүй байгаа, “Монголчууд ковидоор үхэж, баларч байна” гэх мэдээллүүд урсаж байгаа. Тэдний мэдээллийн өнгө нь биднийг тийм нэг тавласан хандлагатай байгаа. Хятадад биднийг юу гэж байгааг мэдэцгээж байна уу, мэдэж байгаанууд нь бичээч. Монголчууд ковидоо унтрааж чадахгүй, бол бид хилээ нээхгүй нь тодорхой гэж төрийн мэдлийн мэдээллийн сувгууд яг одоо хүртэл мэдээлсээр байна. Энэ хоёр хөршийн биднийг матарлаж буй ганц баримт нь наад үхлийн тоо чинь. Орос, хятад хэл гадарладаг хүмүүс үнэхээр байдаг бол ороод хар. “Гурван сая хүнтэй Монголд ковидоор арван хүн үхэж байгаа нь үнэхээр аймшигтай” гэсэн ганцхан өгүүлбэр мэдээ бүрийнх нь гол лид болж, хувилсан юм шиг адилхан мэдээнүүдийг хоёр хөрш цацсаар байгааг хараад үнэндээ гайхаж байна. Нэг редакци дээр, нэг л сэтгүүлч бичээд нийгэмд сэвж байгаа юм шиг. Заримдаа ч бүр “Энэ хоёр хөрш чинь бодлогоор ийм мэдээг цацаад байгаа юм уу” гэж хүртэл бодохоор.

Хоёр хөршдөө бид ингэж сүйрч мөхөж байгаа харагдаж байна. Тэгвэл цаашлаад гурав дахь орнуудад Монголын тухай цөөхөн очиж байгаа мэдээлэл нь “Монгол Улс эмчгүй, эмнэлгийн оргүй болсон” тухай л байна. Өөр юу ч сайн муугаар мэдээлэгдэхгүй удаж байна. Эсвэл Монголын төр засаг гадагшаа гарах мэдээллийн урсгалыг хаачихаад байна уу. Нэг зүйлийг онцгойлон хэлье, монголчууд аа. Сүүлийн нэг жилийн дотор Монгол Улс гадаад ертөнцөд, хилийн чандад мэдээллээрээ үнэхээр хаалттай улс болчихоод байна. Энэ улсад цус асгаруулсан төрийн эргэлт болвол эрхбиш хэдэн Элчин сайдын яамдаар дамжигдан цацагдаж мэдэхээр тийм хүн үнэмшимээргүй жигтэй хачин байдалд Монгол орчихоод байна. Энэ байдлыг энгийн иргэд анзаарахгүй сууж байна. Гадаад дотоодод байгаа бүх монголчуудын сошиал хаяг төрийн бүрэн хяналтад байна. Үүнийгээ мэдэхгүй “Би өөрийн хувийн орон зайдаа дураараа жиргэж байна” хэмээн итгэн суугаа олон мянган иргэнтэй болчихож. Гэтэл тэр бүгдийг чинь цаанаас нь зохицуулан хянаж байгааг ухаарах цаг болжээ. Наад захын жишээ гэхэд, Германд байгаа дүүгээсээ хэдэн төгрөг шилжүүлэн авч буй хүн “Төрөл саднаас тэр маань төрд тийм алба хашдаг” гэж албан ёсоор бичиж байж 300 доллараа авч байна. Хэзээ ийм бүртгэлийн систем Монголд бий болчихсон юм бэ. Энэ бол эхэнд дурдсан ковидын үхлийн тооноос хальсан сэдэв биш харинчиг холбоотой юм. Учир нь юу гэхээр ингэж иргэн бүрээ хянаж чадсан төр засаг үхлийн тоо, түүний цаадах учир шалтгааныг хянахгүй байна гэж юу байх юм бэ. Цар тахал бол сүйрэл боллоо гэдгийг энэ төр засаг мэдэхийн цаагуур мэдэж, хяналтаас бүрэн алдаж, одоо хэдэн мянгад хүрэхийг багцаалах аргагүй болсон учраас үхэл бүрийн араас ард түмний тархийг угаах үйл ажиллагааг зай завсаргүй явуулж байна. Бүх зүйлийг нээнэ, дэлхийн улс орнууд цар тахалтай зэрэгцэн оршихоос өөр аргагүй болсон учраас дэлхийн жишгийг дагана... гэхчлэн суртал ухуулга явуулж, түүнтэй нь ард түмэн бид эвлэрч байна. Үнэндээ хүн төрөлхтөн үхэл хагацалтай л эвлэрэх ёсгүй. Гэтэл өнөөдрийн Монгол Улс, монголчууд эвлэрч байгаа нь дэндүү эмгэнэлтэй, харуусаад барахгүй цаг үе болж байна.

Одоо ганц л үнэн Монголд үлдлээ. Тэр юу гэхээр ирэх шинэ оны эхний өдрөөс эхлээд бүх халамж, тэтгэлэг, төрийн зүгээс ирж байгаа хөнгөлөлтүүд таг зогсоно. Монголчууд нэг талаас их өндөр хэрэглээтэй юм шиг хэрнээ нөгөө талдаа өчүүхэн жижиг хэрэглээтэй ард түмэн. 100 мянган төгрөгтэй айл хөнгөхөн амьдардаг. Нийслэлийн гэр хорооллын иргэдийн 50 хувь нь хөдөөнөөсөө холбоо тасраагүй, хоногийн хоолны махыг орон нутгаас дөхүүлэх ах дүүстэй байсаар байгаа. Гэхдээ одоо бол тэг зогсолт хийнэ. Цахилгаан дулаан, түлээ түлш, хүнсний талон, хүүхдийн 100 мянга... бүгд ирэх оны эхний өдрөөр дуусгавар болно, удахгүй өлсөж эхэлнэ. Мэдээж төр шүү юм байгаа болохоор Хятад руу зарж буй нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр, алтаараа жаахан залгуулна. Гэвч ирэх хаврын өдрүүдээс Монгол Улс гаднаас зээлсэн 30 тэрбум ам.доллараа төлж эхлэх учраас тийшээ бүгдийг урсгана. Өр нь нэхэгдсэн айл, хүн ямар байдгийг та бид мэднэ. Монгол Улс яг л тийм байдалд орно. Өрөндөө баригдаж, өтөндөө бариулсан Монголын удирдагчид яах юм бэ, ард түмнийхээ хоолноос хасна, бусад бүх зүйлээс хасна. Ийм болсон эх орны иргэд эхлээд яадаг юм, өвчинд нэрвэгддэг юм аа. Дархлаагүй болдог юм аа. Цар тахал оргил үеэ хүлээж байгаа нь энэ. Энэтхэгийн ядуус шиг углааш, цамц хоёртой таван жил амьдарч болдоггүй уур амьсгал Монголд байна. Монголын хахир өвөл, хавирга нэвт сийгсэн хавар хоёр олон мянган монголчуудыг маань ирэх цаг хугацаанд энэ муухай цар тахалтай хавсран газарт булж мэдэх нь. Айл бүрийн хаалгаар энэ аймшиг орж очих нь. Ирэх жилийн яг өдийд “Бид бүтэн нэг аймгийнхаа иргэнтэй тэнцэх хүн амыг ковидоор алдчихаад байна, юу бодож байна төр засаг, улстөрчид өө” гээд бичиж суумааргүй байна. Гэхдээ гарцаагүй ирэх үйлийн үр, ингэх магадлал өнөөдрийн дүр зургаар 99 хувьтай байна. Үүнээс болгоомжлуулан ковидын үхлийн тоог харьцуулан бичиж байна. Бид мууг ёрлож бичиж байгаа юм биш, яг л ийм бодит эмгэнэл, аймшиг руу монголчууд явж байна...

ӨДРИЙН СОНИН Б.НЯМАА

image

Сэтгэгдэл

vwfwxvkfn [113.4.118.183] 2023-10-13 03:38:03

Мэдээ.МН avwfwxvkfn vwfwxvkfn http://www.gga6y728j4x7ushkxux848i97089vp73s.org/ [url=http://www.gga6y728j4x7ushkxux848i97089vp73s.org/]uvwfwxvkfn[/url]

lmvvecmoy [43.128.107.16] 2023-07-30 06:40:16

Мэдээ.МН [url=http://www.g45h9ng072q4l68t8pm6hs1r3t03evc7s.org/]ulmvvecmoy[/url] lmvvecmoy http://www.g45h9ng072q4l68t8pm6hs1r3t03evc7s.org/ almvvecmoy

nndjirpbtm [43.140.250.39] 2022-10-16 21:36:22

Мэдээ.МН nndjirpbtm http://www.gi81l277nefe64n7l074tv4e72d8u8sqs.org/ anndjirpbtm [url=http://www.gi81l277nefe64n7l074tv4e72d8u8sqs.org/]unndjirpbtm[/url]

wzdicjky [203.235.50.119] 2022-07-25 04:49:10

Мэдээ.МН awzdicjky wzdicjky http://www.gwc2w1g0f120193fd26ni7fmja1r93t4s.org/ [url=http://www.gwc2w1g0f120193fd26ni7fmja1r93t4s.org/]uwzdicjky[/url]

tqvprlzqdn [113.4.118.153] 2022-06-14 08:49:05

Мэдээ.МН [url=http://www.gr3vglhg5eim5687l06206f2k4z44w8js.org/]utqvprlzqdn[/url] atqvprlzqdn tqvprlzqdn http://www.gr3vglhg5eim5687l06206f2k4z44w8js.org/

fyhjjjgcqx [60.183.106.234] 2022-04-12 15:50:15

Мэдээ.МН [url=http://www.gez767hb0cq378n5d5dtp494qp78h4p2s.org/]ufyhjjjgcqx[/url] fyhjjjgcqx http://www.gez767hb0cq378n5d5dtp494qp78h4p2s.org/ afyhjjjgcqx

btmbhyjt [60.1.145.108] 2022-03-29 10:51:34

Мэдээ.МН [url=http://www.g74zf15ok32518ujv5384wpszl8us68ks.org/]ubtmbhyjt[/url] abtmbhyjt btmbhyjt http://www.g74zf15ok32518ujv5384wpszl8us68ks.org/

ytgpdwmh [60.1.145.108] 2022-03-29 09:23:08

Мэдээ.МН aytgpdwmh ytgpdwmh http://www.gu5uz4157kv39bk0g2e57x79uj0ou58zs.org/ [url=http://www.gu5uz4157kv39bk0g2e57x79uj0ou58zs.org/]uytgpdwmh[/url]

essosekckw [122.136.68.136] 2022-01-22 03:42:59

Мэдээ.МН essosekckw http://www.g136tz82js871mn66j1l07g6e1sck7ljs.org/ aessosekckw [url=http://www.g136tz82js871mn66j1l07g6e1sck7ljs.org/]uessosekckw[/url]

yxvhzkdgb [113.9.20.129] 2022-01-14 16:18:11

Мэдээ.МН ayxvhzkdgb [url=http://www.g02p7a19wv9c01smti8qwa6h61g53w20s.org/]uyxvhzkdgb[/url] yxvhzkdgb http://www.g02p7a19wv9c01smti8qwa6h61g53w20s.org/

onhpmbhj [101.64.137.121] 2021-11-17 01:51:26

Мэдээ.МН [url=http://www.gcsobei1j68ugqlm602489k704714pp2s.org/]uonhpmbhj[/url] aonhpmbhj onhpmbhj http://www.gcsobei1j68ugqlm602489k704714pp2s.org/

Зочин [122.201.22.172] 2021-10-02 12:42:37

Дасан зохицоно гээд байсан хүмүүс дасан зохицоод наадах чинь хэвийн үзэгдэл болчихсон.

Зочин [64.119.22.134] 2021-10-02 08:10:08

ЭНЭ ӨВЧНИЙ ИСРЭГ ҮҮЛЧИЛГЭЭХ АРД ИРГЭДЭД ОЙРТУУЛЬ ХҮН БҮР ӨӨРТӨӨН ХЯНАЛТ ТАВЬ ХОТОЫН ДАРГАА ГУДАМ ТАЛБАЙГ АРИУТАГ

Зочин [202.55.188.38] 2021-09-30 15:52:53

Хятад ахын даалгавараар МАНгас Монголын хун амыг багасгах бодлогоо маш амжилттай хэрэгжуулж байна даа

Эргүүг анагаагч [66.181.161.107] 2021-10-01 15:51:56

Ковидыг ялсан улс байгаа юмуу үгүйшдээ нийтээр мэдэхгүй ковидыг намтай холбодогынч яахавдээ хөөрхий гээд өнгөрөөе харин манай сумддад дундажаар 5000 гаруй хүн амьдардаг юмшдээ тогтоож ав дараа нь эргүүтэхэд амар

Зочин [202.21.124.130] 2021-09-30 04:00:20

ЭНЭ ЗГ, УИХ ҮНДСЭН ХУУЛИЙН ИРГЭН АМЬД, ЭРҮҮЛ ЯВАХ ЗААЛТУУДЫГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙНА. ЗГ ОГЦОР, УИХ ТАР!

м [66.181.161.37] 2021-09-30 03:47:22

Фүүк гэгч ташаа тулсан п ковидыг өөрийн шуналын хэрэгсэл болгосон нь үнэн

Зочин [59.153.115.249] 2021-09-30 01:39:25

Засаг ковидоор нас барсан иргэдийн ар гэрээс нь уучлал гуйдгүймаа гэхэд ар гэрт мөнгөн тэтгэмж өгөх хэрэгтэй

zochin [73.111.180.213] 2021-09-29 21:00:26

bux delxii uum bauna xarin mansid gaugyi

Зочин [66.181.188.81] 2021-09-29 16:31:55

Засаг үнэхээр арчаагүй байна. Хүний үхлээр тоглож байна. Төмөр нүүр гаргалаа гэхэд арай дэндэж байна.

зочин [139.5.217.233] 2021-09-30 03:46:13

Иргэд огт буруугүй гэж үү? Зарим иргэд хэтэрхий байнаа. Миний шинжилгээ эерэг гарчихлаа гээд олны дунд зарлаад тэнэж яваа хүнтэй ч таарсан. Эсвэл албаар тараагаад байгаа юм уу ч гэмээр. Хүн бүрийг төр засаг цагдах хэцүү баймаар. Бидний ухамсарт үйлдлээс их шалтгаалах учиртай.

Иргэн [202.126.88.51] 2021-09-30 01:10:38

Үнэн шүү.Манай эрх баригчид ажиллаж чадахгүй байна..Яагаад монголчууд бусад үндэстнүүдээс илүү үхээд байна.Эсвэл бид ийм арчаагүй дорой гентэй амьдрах чадвар султай ард түмэн юм уу.Би үгүй гэж бодож байна.Оюунэрдэнэ яагаад вакциныг сонголтгүй шахалтаар хийв.Вакцинжуулалт эхэлснээс хойш халдвар маш хурдтай тархсан нь юунаас болов..Оюунэрдэнэ хятад вакцины туршилтыг ард түмэн дээрээ хийлгэчихсэн юм бишүү гэсэн сэжиг төрөөд байна.

Зочин [122.201.24.102] 2021-09-29 17:16:26

битгий ингэж худлаа юм бичиж ард түмнийг турхир дэглэмээ чи сахиж байгаа юү зай барьж гар хөлөө угааж байна уу наад захын хувь хүнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаагаас чинь болж байгаа юм төр харинч чадлаараа хичээж байгаа шүү иргэн минй үзхээр

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [192.82.71.176] 2021-09-29 16:11:00

МОНГОЛЧУУДЫГ.ЗОРИУД.ҮХҮҮЛЖ.НАС.БАРУУЛЖ.ДАРАА.НЬ.ЭД.ЭРХТЭНИЙН.ХУДАЛДАЖ.НАЙМААЛЦАЖ.БАЙГАА.НЬ.УЛААН.ЦАГААНДАА.ГАРСАН.ХЯТАД.ХУЛГААЧУУДЫН.ЗАХИАЛГЫГ.МОНГОЛ.ХҮМҮҮСҮҮД.ТЭР.ДУНДАА.БҮДЭЭГИЙН.АЛТАНТУЯАГЫН.ХОРЛОН.СҮЙТГЭХ.ҮЙЛ.АЖИЛГАА.ХЭРЭСЭЭН.ХЭТРЭЭД.БАЙГААГ.ТАСЛАН.ЗОГСООХЫГ.ХАТУУ.АНХААРУУЛГА.ӨГЧ.БАЙНА.

зочин [139.5.217.233] 2021-09-30 03:47:09

Хүн хэлсэн үгэндээ эзэн байх ёстой шүү

Зочин [64.119.19.82] 2021-09-29 15:34:51

СҮРЖИГНЭХ ХЭРЭГГҮЙ, ДЭЛХИЙ ДАЯАРАА Л ИЙМ БАЙНА!! ӨӨРСДӨӨ НААДАМ ХИЙЖ ШОУДСААР БАЙГААД ГАЗАР АВАХУУЛСАН ШҮҮ ДЭЭ!! ОДОО ӨӨРСДИЙГӨӨ Л ХАМГААЛЦГАА, ХАРИН Ч ЭНЭ ЗАСАГ ТӨР ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙЖ ЖИЛ ГАРУЙ ХАМГААЛЖ ӨДИЙ ДАЙНЫ АВЧ ЯВЖ БАЙНА!!!

Иргэн [202.126.88.51] 2021-09-30 01:19:14

Дэлхий даяараа гэж битгий хэл.Дэлхийд халдвар эндэгдлийн тоогоороо манаых тэргүүн хэсэгт нь явж байна.Халдвар тархахад наадмаас илүү суудалд дуртай ерөнхийлөгчийн сонгууль гол нөлөө үзүүлсэн..Засаг төр чадах ёстойгоо хийж чадаагүй.Коронаагаар далимдуулж мөнгө угаасан.8 сая 500 мянгаар эмчиллээ гээд зарлага гаргаад байсан.6-р сард халдвар авсан хүн эмнэлэгт хэвтээд өөрөөсөө 50-иад мянган төгрөгийн эм авч хэрэглээд л эдгэсэн.Эмнэлэг витамин С-ээс өөр эм бараг өгөөгүй байсан шү

Zochin [150.129.143.163] 2021-09-29 15:02:17

Засаг төр нь иргэдийнхээ амь насыг хамгаалах бодол байхгүй л санагдаад байна.

Zochin [64.119.19.197] 2021-09-29 14:25:42

Тэрбум хүн амтай улс биш шүү дээ Тиймээс аль болох хүний амь насыг дээдлэн үзэж шаардлагатай үeд хөл хорио тавих эсвэл хүүхдүүдийг эрсдэлээс хамгаалан цахимаар оруулах гэх мэт арга хэмжээг хийж ажиллах л ёстой болохоос ямар ч арга хэмжээ авахгүй худлаа яриад суух нь өөрөө гэмт хэрэг

зочин [202.179.8.210] 2021-09-29 14:21:30

Манай эмнэлэгүүд бүрэн хүчин чадлаараа ажилаад цар тахлыг дийлэхгүй байна.Гаднаас олон улсын тусламж аваачээ.Нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй байна.

Иргэн [66.181.186.105] 2021-09-29 12:21:16

Дэлхий даяараа л ийм байгаа биздээ. Өөрснөө тэнэхээ боль, маскаа зүү, шоудахаа боль.

Zochin [107.77.204.27] 2021-09-29 11:39:43

Дэлхий даяараа өвчин үхэл зовлонтой тэмцэж байна. Манай улс ч ялгаагүй . Далимдуулж засаг огцружлах асуудал яриад улс ороэд тогтворгүй байдал бий болгож дайны хажуугаар дажин гэгчээр монгол орныг самрах сонирхолтой хүмүүс ийм юм яриад байгааг эх орны төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүс ойлгож байгаа

ИРГЭН [59.153.87.173] 2021-09-29 09:24:13

2021-09-29 НИЙ СТАТИСТИКААР КОВИД -19 ӨВЧНӨӨР ДЭЛХИЙ НИЙТЭД 220САЯ ХҮН ӨВЧИЛЖ 4САЯ 600 МЯНГАН ХҮН НАС БАРЖ, АМЕРИК УЛСАД 43,2 САЯ ХҮН ӨВЧИЛЖ 695 МЯНГАН ХҮН НАС БАРААД БАЙНА. МОНГОЛ УЛС ХАМГИЙН БАГА ЭНДЭЛТЭЙ ОРНУУДЫГ ЖАГСААХАД 12 ДУГААРТ БАЙГАА.

Зочин [202.179.24.56] 2021-09-29 08:41:32

МАН гарууд тоохгүй сонгууль яриад явж бна Солихгүй бол 10 20 хүнээ алдаад дууслаа МАН гаруудаас салж бж ковидтой тэмцэнэ

Зочин [148.60.92.227] 2021-09-29 09:50:15

MAN-ene namd baigaa yum bis!!!!delhiin niitiin ebchin bolj diildehgyi hezyy baina!manai zasag chadlaaraa l ajillaj baigaa gej bodoj baina!yynd yzaarlaad baigaa yum alga?......hynii yhel arai olsirood irlee?yynd l harin anhaarah chag bolloo!!!!!!!!!!!!!!!!!!!!!

ene ebchin heniig ch hairlahgyi ee!!!hynii ami nas heerhii?gebch............... [148.60.92.227] 2021-09-29 09:42:06

yagaad MAN garyydtai gej?....ted kobidiig abchiraad ystgaad baigaa met sanagdana!enyynd chini hyneen soliod edgedeg ebchin gej baihgyi ee!!!en,e delhii niitiin hymyysiin nyyrnii nydnii emne belhenee haragdaj baina,ylas yndestengyyd gaihsaa baraad zarim negen ni byh horig saaduudiig tabij baina,yyntei eblerch nebterch amidrah saardlaga zailsgyi garch baina,tiimees ardyyd mini heneggyitej bolohgyi ee!!sain bolgoomjtoi maskaa zyyj bakchinaa hiilgej arhag ebchtei bol ylam l bolgoomjilj geriinhenteigeech gesen sain anhaaral bolgoomj heregtei bolloo!!!!tanii bichej baigaa sedebiig sain oilgoj baina!ene heregtei gebch?.....zasag toroos maani herheh ni ni neg l hebiin biz dee!!!

Иргэн [66.181.181.42] 2021-09-29 08:25:53

Өөрөө биеэ хамгаалж чадахгүй амьтад үхэж л байхаас яахав. Гадуур тэнэх найр хурим гэж бөөгнөхөө боль. Засгаас авч байгаа арга хэмжээ багадаагүй,муудаагүй ухамсар доройчууд өвдөж байгаа.

Зочин [66.181.161.35] 2021-09-29 08:07:34

Busad ulsad cym байтугай аймгаараа алга болжийншдээ. Харин ч бид ганц сум . МАН аа дахиж сонгоно ооо

Зочин [202.126.88.53] 2021-09-29 07:39:21

Богинохон хугацаанд бүтэн сумын хүн ам эзгүүрэх хэмжээний нас баралт болж байна гэдэг хот ч эзгүүрэх магадлал өндөр хүн ам цөөхөн улс орны эмгэнэл энэ юм даа

Зочин [64.119.22.182] 2021-09-29 07:36:27

Өөрсдөө Үхэр Монгол царайлж халдвар авч үхэцгээж байж юу хуцацгаагаад байгаа юм бэ, бүгд л аюул дор адилхан байж,

Зочин [124.158.107.35] 2021-09-29 07:25:04

самарсайхан сайхан самарч байна даа

Зочин [202.126.89.243] 2021-09-29 11:13:39

САМАРСАЙХАНСАМАРЧБАЙНА

MGI [192.82.81.54] 2021-09-29 07:16:59

Болоогүйэ нэг аймгийн хэмжээний хүн алах төлөвлөгөөтэй

Зочин [66.181.165.26] 2021-09-29 07:09:12

Иргэн өөрийн эрүүл мэндэд анхаар, вакцинаа хийлгэ, гадуур бүү хэс, өөрөө өөртөө эзэн бол.

иргэн [66.181.189.206] 2021-09-29 06:18:30

Нэг нас барсан хүний цаана хичнээн хүүхэд өнчирч, хэдэн гэр бүл элэг бүтэн биш болж, хэдэн хүн уй гашуунд автаж заримынх нь амьдрал сүйрч байгаа бол гэж бодохгүй хэдэн хуурай тоо гэж хараад хүмүүс тоохгүй байх юм. Манайх шиг цөөхөн хүн амтай улсын хувьд ийм их нас баралт бол үндэсний эмгэнэл шүү.

Зочин [202.126.88.152] 2021-09-29 06:17:46

Сумуудыг нэгтгэе ээ

Зочин [82.144.201.2] 2021-09-29 06:10:49

Хөршүүдийн чанаргүй вакцин ашигласны гай!!!! Спутник вакцин хийлгэсэн иргэдийг барууны орнууд оруулахгүй бхйгаа шүү дээ. Манай гурван өндөрлөгүүд маань гурвуулаа МАН учраас бие биеэндээ юм хэлж чадахгүй бна. Гадаадын орнуудаас тусламж дэмжлэг хүсээж, яагаад чимээгүй суугаад бна, ажлаа хийж чадахгүй бол чадаж байгаад нь өгөөч! Ард түмэн минь үгээ хэлэх цаг ньирчихээд бна шүү дээ!!!

Зочин [192.82.72.159] 2021-09-29 05:56:32

Битгий сүржигнэ, бүү сэвээд бай тэнэг сэтгүүлч ээ. Оны эхний 6 сард 50 гаруй хүн усанд үхсэн байхад ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ шиг хүлээж авдаг мөртдөө 2 жилийн турш чадах бүхнээ хийж чардайж байгаа засаг төрөө мөргөж унагаах гэж ҮХЭР гэдгээ батлах гээд яахав!

быөыйөыйөйыбө [203.23.199.87] 2021-09-29 06:11:43

МАН ковидыг далимдуулж мөн ч их луйвар хийж байх шиг байна даа.

зочин [66.181.185.179] 2021-09-29 05:49:18

Ард түмнээс нь ковидоор 10 хүн нас барахад төрийн эрх мэдэлтнүүдийн дээд талаас нь хамгийн буруутай нэгийг олны нүдэн дээр ямар ч өчиггүй буудаж цаазалдаг хуультай болвол мөн сайханаа.

Зочин [148.60.92.227] 2021-09-29 09:44:45

cham sig iim etgeedyyd olsirbol ene ylas amarhan seneh baih daa!!!chi yygeeree yu heleh gesen yum be?....bid neg l debsger deer Mongoldoo l baina syy dee!!!yhsen ch sehsen ch?.....eereer baij chadahgyi ee!!!

Зочин [202.126.89.248] 2021-09-29 05:46:39

huv hunii asuudal manai emnelegiin salbar doroitson niigem avilgalad avtagdsan mon ard tumen olon zelmen zovhon yls otrchid bandaisan targan jiriin ard tumen uhtlee ajilllaach ene niigemd yaduu olsgolon zovlon baina

Иргэн [202.70.34.70] 2021-09-29 05:05:40

Энэ яагаад ч хэвийн үзэгдэл биш. Манайх шиг цөөн хүн амтай улсад энэ бол гамшиг. Гамшиг нуурлэлээ, бид цөхөрлөө гээд хөршүүдээсээ тусламж, гамшгийн үеийн зөв менежмент хийх зөвөлгөө авах хэрэгтэй байна. Спутник лайт яаралтай оруулж ирж, ард иргэддээ хиймээр байна. Энэ янзаараа энэ өвөл, хавар их хүнд болох нээ.

Зочин [172.58.140.76] 2021-09-29 04:54:58

Bitgii hutsaad bai oorsdoo haldvar taraaj hamaatan sadnaa hogshidoo covidoor alchihaad yu geed baigaan haldvaraas sergiileech hamgaalaach nair naadam heseh albatai yu?

Зочин [202.9.40.89] 2021-09-29 04:37:55

Вакцинаа хийлгээд дэглэмээ барь.Хэн танд аваачаад халдаагаав.Юм л бол дээшээ буруугаа чихнэ.Өөрсдөө өөрийгөө хамгаалаач

Иргэн [192.82.89.241] 2021-09-29 04:21:07

Хоногтоо 2 сумын хүн амтай тэнцэхүйц хүн халдвар авч ниытдээ 1 сумын хүн амтай тэнцэхүйц хүн мөнх бусыг үзжээ.Монгол улс 300 гаруйхан сумтай юм шдээ...Эрх баригчид маань вакцинжуулалтаараа бүс нутагтаа тэргүүлж байна гээд хөөрцөглөөд байдаг.Халдвар нас баралтаараа тивдээ тэргүүлээд байдаг..Яагаад ийм байгаа юм бэ..Халдвар вакцинжуулалт хоёр зэрэг өсөөд байгаа нь яалт ч үгүй вакцинтай холбоотой юм бишүү..Иргэдийнхээ үгийг сонсдоггүй,ард түмнийхээ эсрэг явдаг зөөлөн хэлбэл зөрүүд хатуухан хэлбэл харгис мулгуу эрх баригчдын гай бусуу..Олон хүн хятад вакцин хийлгэхгүй гээд байхад ямар ч сонголтгүйгээр хятад вакциныг туршилтаар хийсний горыг ард түмэн амсаж байна.

Зочин [172.58.140.76] 2021-09-29 04:56:40

Suliaraa chi haldvaraas sergiilehgui bol ovdoh uheh ayultaishd henii toloo amidraad bgaan

Зочин [43.242.243.101] 2021-09-29 03:58:14

Вакцинаа бүрэн хийлгээд дэглэмээ бариач дээ, Монголчууд дэглэмээ барихгүй баардана, ресторандана, архидацгаана, караокедина, нийллэг хийнэ, найрлана, Энийг нь дэвэргэдэг хүчин ч байх шиг байна, Вакцин орж ирэхийг гацааж саатуулна, Орж ирсэн хойно нь вакцинжуулах ажлыг элдвээр гацаана, саатуулна, гутаана, Бусад улс оронд вакцин олдохгүй байхад, манайд вакцин хийлгэх хүн олдохгүй байна, Японд вакцин олдохгүй Монголчууд Монголдоо ирж вакцин хийлгэж байна. Төрөөс үндсэндээ бүх зардлыг дааж байна, өөр яалгах гээв дээ, Бүгдээрээ хичээцгээе!

Зочин [203.91.115.39] 2021-09-29 03:44:31

танай АН байсан бол нэг дүүргийн хүн ам үхчихсэн байх байсан. ардчилсан луухаан сайтаа?

Иргэн [192.82.89.241] 2021-09-29 04:32:29

Элэнцгийн чинь нам бэ малаа.Ард түмний эсрэг эрх баригчдын үылдэж байгаа гэмт хэргийг хэлж байхад нам гээд навсаганаад байдаг мал юмаа.Яагаад сайн ажилласан юм бол ард түмэн бусад үндэстнээс илүү их үхээд баына..

Зочин [202.9.46.66] 2021-09-29 04:05:44

Тийшд. бүр их хүн үхэх байсан.

Зочин [103.229.123.166] 2021-09-29 03:18:17

ЭМ- ийн сайд ковидоор Нас баралтын талаар хэлсэн үгэндээ хариуцлага хүлээх ёстой. Нас баралт ковид халдвар нэмэгдэж байгаа тул ЭМ сайд. Дэд сайд нарыг халаж яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

Zochin [66.181.186.142] 2021-09-29 03:47:50

Zasgiin gazar moni buren bireldrhuunreree zailaad uguuchee nuguu hariutslagiig uursduusuu eheldeg yalaa mash jurdan arga hemjee abahgui bol ungurluu nas barsan hunee medeelehdee habsarsan ubchnuur gej uursdiinhee arsiighamgaalah gej baigaa chimi uneheer durgui hureh yumaa ene ubchniig barj chadsanbol ene himuus nemj ubcjon abahgui shuu dee eriul mendiin caidaa madh jurdan zailuulaach jornogpo tabiachee

Ард олон [64.119.27.97] 2021-09-29 02:51:41

Төр засаг маань сүргийн дархлаа тогтоохоор аль эрт шийдээд вакцин шахчихаад одоо үрэх нь үх, амтдрах нь амьдар гэдэг горимоор ажиллаж байгаа гэж ойлгосон. Энэ маягаараа бол нэг аймаг бол энүүхэнд байгаа шүү. Тэгээд ардчилсан зах зээлийн нийгэмд арчаатай, аргатай зальтай байвал амьд үлдэнэ, гүй бол мөлхөнө, мөхнө. Ёстой л хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэнгүүд сүүлийн 30-н жил төр барьлаа даа. Ядарсан ард түмнийг минь тэнгэр тэтгэж, задарсан төрийг зайдлагсадыг тэнгэр ниргэх болтугай.

Зочин [202.9.46.66] 2021-09-29 02:33:58

Ковидын халдвар хэдэн зуун жил үргэлжилж олон тэрбум хүмүүс ковидоор үхнэ

Зочин [203.91.115.43] 2021-09-29 02:26:40

ЭМС манай улс хамгийн бага нас баралттай байгаа бид нар сайн ажиллаж байгаа болоод гэж удаа дараа мэдэгдээд инээж баых юм 3 саяхан хүнтэй улс шүү дээ нэг өдрийн дотор 20 хүн нхс бараад байвал яах вэ үнэхээр харамсалтай байна Төр засаг ард түмнээ зөнд нь хаяж байна даа хулгайч улс төрчидөөс хулгайлж авсан эд хөрөнгийг хураан авч эмнэлгийг байр тоног төхөөрөмж авах хэрэгтэй байна Луйварчин улс төрч саыд дарга нэртэй шуналын туламнууд сайн дураараа хулгайлж авсан хөрөнгөө ард түмэнд зориулах цаг мөч монгол улсын чг урд тулаад байгааг нэг бодож үзээч хүзүүндээ даавуу уясан хүн дүрстэй хүн хогнуудаа

ard [202.9.47.62] 2021-09-29 02:11:21

арчаагүй монголчууд болооод дууслаадаааа зөвхөн өнөөдөртөөл хоол байвал болоооомалуудааа

Зочин [112.72.9.122] 2021-09-29 01:59:41

өдөрт олон хүн үхэж байгаа нь УОК амарсайхан зарим нэг үхэрүүдийн коронотойгоо зохицон зэрэгцээд амьдарч байгаа хэлбэр юм байлгүй дээ

H [202.126.88.169] 2021-09-29 03:55:08

Samarsaikhanii avgai Ichinkgorlo chini ulaan bys ryy orood garsan bizdee! Terrorist ajillagaa bish yy?

69 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
69 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.