Ц.Жаргалантуул: Сургууль, цэцэрлэг эхэлснээс хойш халдвар авах хүүхдүүдийн хувь өсөөгүй

Aдмин / Боловсрол

2021-2022 оны хичээлийн жилийн эхний нэг сар өндөрлөж байна. Энэ хугацаанд цэцэрлэг, сургуулийн орчинд коронавирусийн халдвар ямар түвшинд байгаа болон халдвар илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авч буй талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.

-Коронавирусийн халдварын улмаас танхимын сургалтыг цахимд шилжүүлсэн сургууль хэр олон байна вэ?

-Нийслэлийн Боловсролын газраас долоо хоног тутамд хоёр удаа сургууль, цэцэрлэгүүдээс судалгаа авч нэгтгэн, нэгдсэн дүгнэлт гаргаж байна. Есдүгээр сарын 28-ны буюу өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 106 сургуулийн бага ангийн 64 бүлэг, дунд ахлах ангийн 52 бүлгийн сурагчид зайны сургалтад шилжин суралцаж байгаа. Харин хоёр сургууль бүхэлдээ цахим хэлбэрт шилжсэн бол нэг сургуулийн нэг хичээлийн байрыг түр хааж, зайны сургалтад шилжүүлээд байна. Налайх дүүргийн Чандмань-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуулиуд сургуулиараа зайны сургалтад шилжсэн байдалтай байна.

-Цэцэрлэгүүд цахим сургалтад шилжсэн үү?

-Өчигдрийн мэдээнээс харахад нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг зайны сургалтад шилжсэн байна. Баянгол дүүргийн “Амгалангуа”, “Монгени”, 30, 76, 198 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 24, Сонгинохайрхан дүүргийн “Хөх тэнгэр” цэцэрлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд ахлах 36 бүлэг, бэлтгэл 35 бүлгийн хүүхдүүд зайны сургалтад хамрагдаж байна.

-Ямар тохиолдолд зайны сургалтад шилжүүлж байгаа вэ. Халдвар авсан хүүхэд багачууд, багш нарын тоог нарийвчлан гаргаж байгаа юу?

-Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалд ямар тохиолдолд анги бүлгээр нь, ямар тохиолдолд давхар, хичээлийн байраар нь, ямар тохиолдолд сургуулиар нь зайны сургалтад шилжүүлэх талаар нарийн зааж өгсөн. Тэр дагуу танхимын сургалтыг түр зогсоож цахим сургалтад шилжүүлж буй. Цэцэрлэгийн хүүхдүүдээс нэг нь л халдвар авсан бол шууд зайны сургалтад шилжүүлнэ. Сурагчдын хувьд 12-оос доош насныхан вакцинд хамрагдаагүй. Тиймээс нэг анги, бүлгээс нэг хүүхдээс халдвар илэрвэл зайны сургалтад шилжүүлж байгаа. Харин 12 болон түүнээс насныхны хувьд нэг ангиас гурван хүүхдээс халдвар илэрвэл зайны сургалтад шилжүүлнэ. Хичээлийн байрын тухайд хоорондоо хамааралтгүй гурван бүлгээс халдвар илэрвэл зайны сургалтад шилжүүлэх журамтай. Ерөнхий боловсролын сургуулийн 177 багш, 53 ажилчин, 539 хүүхэд, цэцэрлэгийн 85 багш, 112 ажилчин, 87 хүүхэд ковид туссан байна.

-Цаашид ямар бодлого баримтлан ажиллах вэ?

-Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийт халдварт өртсөн хүмүүсийн 19 хувь нь хүүхдүүд байсан. Хичээл сургууль эхэлсэн ч энэ хувь өсөөгүй. Нөгөөтээгүүр халдвар авч өвчилж буй хүүхдүүдийн хувьд сургуулийн орчноос илүүтэй ахуйн хүрээнд халдвар авч байна. Мөн зайны сургалтад шилжиж буй анги бүлгийн тоо ч буурах магадлалтай. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам болоод Нийслэлийн Боловсролын газраас танхимын сургалтыг илүү зохион байгуулах бодлого баримталж байна. Эцэг эхчүүдийн тухайд ч хүүхдийн хичээлийн хоцрогдлоос шалтгаалан танхимын сургалтыг дэмжиж байгаа.

-Зайн сургалтад шилжсэн сургууль, цэцэрлэгүүд хэзээнээс буцаж танхимын сургалтад шилжих вэ?

-Зайны сургалтад шилжсэнээс хойш долоо хоног дотор дахин халдвар илрэхгүй бол танхимын сургалтыг эхлүүлэхээр журамд заасан. Өвдөөд эдгэрсэн хүүхэд болон багш нарыг сургалтын үйл ажиллагаанд шууд оруулахад эргэлзэх зүйлгүй юм.


Сэтгэгдэл

zochin [192.82.87.82] 2021-10-01 03:40:53

yaj ingej gvriij chaddag ergvv gar mal vee ain.bvr zvw zgr bnu tee

Зочин [202.9.41.60] 2021-09-30 12:53:16

Хуцдаг цүнх баригч хүүр вэ яасан

Зочин [139.5.217.251] 2021-09-30 02:52:17

ene hun hudal yarij baina aa aikhtar ikh baigaa huuhduudee hamgaal

Зочин [202.126.90.78] 2021-09-30 00:42:24

Өвдөөд эдгэсэн багш нар мамктай ажиллах боломжгүй.амьсгалахад маш хүндрэлтэй.ачаалалд орж чадахгүй болж байна.

Зочин [122.201.22.249] 2021-09-29 18:20:41

Яагаад сургууль, цэцэрлэг цахим сургалт руу шилжээд байна вэ? Энэ дарга нэг л биш ээ. Хөл хорихгүй гэсэн засаг төрийн зорилгыг хамгаалж, яваандаа бүр хэцүү байдалд оруулах замыг засч, албан тушаалаа бодсон юм шиг л санагдаад байгаа юм даа. Тийм болвол энэ хүн буруу мэдээлэл засагт өгсөн гэдэг ...

Hhh [192.82.75.211] 2021-09-29 11:28:43

Yah gj dandaa ingj hudlaa medeelelee nuuj yaridag ymbe hezee uneniig yaridag bolno doo

Зочин [122.201.31.102] 2021-09-29 09:30:30

ichij amidar

Зочин [202.179.14.152] 2021-09-29 08:50:43

Яаж худлаа хэлж чадаж байна Багш сурагчид олноороо халдвар авч байна гэж яриад байга биш билүү Ямар байлаа юм бэ

зочин [122.201.24.72] 2021-09-29 08:00:30

Ийм булайгууд төрд ажилдаг болохоор төрийн ажил ургашлахгүй байгаа . 3000 гаруй хүүхэд өвчилсөн эмнэлэг олдохгүй байна гээд яриад байгаа юм бишүү

Зочин [202.126.90.7] 2021-09-29 08:00:29

Энэ Жаргалантуул хэмээх ямарч боловсрол,асуудалд бодит дүгнэлт өгөх чадваргүй нөхөр орон тооны бөглөөс болж байгаагаа мэдэрч өөрийн хүсэлтээр зайлаач.Эсвэл хотын зариргаа орон сууцны хөнгөлөлттэй зээл өгсөн болохоор уйлж унжиж байгаад л байдаг байх.Үнэхээр чадвартай эр хүн бол энд шигдээд байх шаардлагүй өөрийн хүчээр амьдраад явмаар юм.Хөөхий дөө зайлуул.Нийслэлийн боловсролын газрыг нийслэлийн амьдрал мэддэг хүн удирдах ёстой.Аль1990 оны үед ховдын оюутнуудын цуглаанд оролцогчид бүрч болохгүй.

зочин [192.82.92.44] 2021-09-29 07:44:28

Нэг өдөрт хэдэн хүнд шинжилгээ хийсэн, илэрсэн тохиолдлын хэдэн хувийг хүүхдүүд эзэлж байгаа тоон мэдээлэл байхгүй /улсын нууц юм шиг байгаа юм/ болохоор амандаа орсныгоо бидэнд хэлж байна даа.

Зочин [66.181.183.152] 2021-09-29 07:08:55

Ичиж амьдраа чи.Нүдэн дээр өвдөцгөөж байна.Хараад сууж байна.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.