Залуу судлаачдын дунд “Ботаник-Хакатон” сургалтыг зохион байгууллаа

Aдмин / Технологи

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, тулгарсан асуудалд бүтээлчээр хандах, шийдлийг дэвшүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэх, инновацыг хөгжүүлэх энтрепренёр арга барил, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор цогц сургалт, хакатон тэмцээнийг 09 дүгээр сарын 27-оос 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд:

1. Баг бүрдүүлэлт, манлайлал

2. Загварчлах сэтгэлгээ

3. Бизнес загварчлал зэрэг цогц сургалт оров.

  • хамрагдсан нийт 15 судлаачдын дунд “Ботаник-Хакатон” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бөгөөд тэмцээнд нийт 5 баг оролцож, Монголын Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан мөчир залгах аргаар мод бэлтгэсэн талбайд нөхөн сэргээлт хийх санаа дэвшүүлсэн “Green Art” баг тэргүүн байр, гадаадын болон дотоодын жуулчдыг Монгол орны байгалийн ургамалтай танилцах аялал зохион байгуулах хөтөлбөрийн санааг дэвшүүлсэн “FLORA TOUR MONGOLIA” баг дэд байр, Байгалийн болон тасалгааны ургамал сонирхогчдод зориулсан танин мэдэхүйн апплекшн зохион бүтээх санааг дэвшүүлсэн “M plant” баг гутгаар байранд шалгарав.

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.