Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, Төв болон Хэнтийн нутаг, Өвөрхангай болон Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, маргааш өдөртөө Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь болон Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөртөө нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 10 сарын 08-ны 20 цагаас 10 сарын 09-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2021 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. 10-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Сэтгэгдэл
Зочин [192.82.76.195] 2021-10-08 12:02:03
21р зуунд джитал үндэстэн гээд 19р зууны болхи техниктэй үеээс дор судалгаа авч болхи худал мэдээлэл өгч байгаа нь тун харамсалтай. Хур тундас чинь бороо ч биш цас биш өөр болоод явчихав уу. 21р зуунд шившигтэй худалч байгууллага ажилчидаа хааж төсөв мөнгөө хэмнээд интернет гадаадын цаг агаарын мэдээ хараад явсан нь дээр болж дээ
Зочин [66.181.180.72] 2021-10-08 11:07:49
Ус цаг уур орчны байгууллагад мэддэг юм байна уу ? Та минь. Өчигдөр буюу 7-ны өдөр Улаанбаатар хотод хур дундас орохгүй л гээд байсан чинь бороо орсон. Одоо энд байгаа мэдээгээр Улаанбаатар хотод шөнө хур тундас, өдөр цас орно гэсэн байх юм. Ёр нь хур тундас гэдэг чинь цас эсвэл бороо эсвэл цас бороо орохыг л хэлэх байх даа. Энэ чадвар муутай цаг уурчдаас салах цаг болсон байна. Байгаль орчны сайд дорвитой арга хэмжээ аваа чээ. Гадаад орны цаг уурчид яаг л точны хэлдэг биздээ.