УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Самар түүх, бэлтгэхийг 10 хүртэлх жилээр хориглох санал гаргалаа

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах хууль эрх орчныг шинэчлэх Байгаль орчны багц хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа.

Тэрбээр ойн санг хамгаалах зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэхийг хориглох тухай асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүллээ. Уг албан бичигт, “Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4 дэх заалт, “Ойн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.5, 13.1.5 заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 тоот зарлигийг баримтлан ой мод үрээр тарьж ургуулах, иргэдийн хувийн хэрэгцээнээс бусад зорилгоор хуш модны самар түүж бэлтгэхийг урт хугацаагаар буюу 10 хүртэлх жилээр хориглох тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

Түүнчлэн Монгол Улс цаг агаарын хувьд эрс тэс, хуурай учир дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөд хамгийн хүчтэй өртөж байгаа орны нэг. Манай улсын нийт газар нутгийн 9.1 хувь буюу 14255.9 мянган га-г ойн сан, 7.9 хувийг ой мод эзэлдэг гэж бүртгэгдсэн хэдий ч ойн түймэр, хортон шавж болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тоо буурч байна. 2021 оны мэдээллээр нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртсөнийг холбогдох судалгааны байгууллагуудын тайланд дурдсан байна. Цөлжилтийн сөрөг үр дагавар байгаль орчноос эхлээд ховор, нэн ховор зэрлэг ан амьтан болон хүн ам, мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбаруудад ч сөргөөр нөлөөлдөг.

Иймд Монгол орны газар нутаг, унаган байгаль төрх, улс орныхоо ногоон тусгаар тогтнолыг хамгаалах, ялангуяа говийн бүст цөлжилтыг сааруулах, гадаргын усыг хуримтлуулах, усны эко системийг хамгаалах, сэргээх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгцээ, шаардлага байгаа бөгөөд энэ хүрээнд одоо байгаа ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан ой мод гэмтээх, хугалах, гал түймэр тавих зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хуш модны самар түүх, бэлтгэх үйл ажиллагааг урт хугацаанд хориглох шаардлагатай байгааг дурдсан байна.

Мөн дээрх албан бичгийн хувийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд хүргүүлжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.207] 2021-10-12 23:53:12

SAMAR GARGALAA GEED MONGOLIIN ERH ASHIGT YMAR CH NEMER BHGUI HARIN BUUR ECO ECDEJ BGAA TIIIMES SAMAR GADAGSHAA GARGAHIIG ZUGEER L HORIGLOO TEREN SHIG AMARHAN ZUIL BHGUI.

зочин [203.138.169.159] 2021-10-12 21:21:27

Хятад руу экспортлохыг нь л хориглочиход л болоошдээ, Ямар ч шийдвэр гаргаад байдгийн тархи нтэр байдымуу.

Зочин [103.26.193.105] 2021-10-12 18:58:16

Шуналын нудээр л байгалтайгаа харьцдаг мод суйдээд юун нохон ургах бэ ой мод газар шороо чинь уйлж бна хун харахад нуд хальтрам болгож бгаа нь тэгээд нохон ургах арга монуу

Zочин [103.26.193.105] 2021-10-12 18:54:55

Маш зов эх ороноо хайрлах сэтгэлтэй хун байгаад талархаж бна маш их буян уйлдэж бна

Зочин [103.229.121.153] 2021-10-12 18:10:13

uuniig ter teneguud unshihgui n haramsaltai

Зочин [103.229.121.153] 2021-10-12 18:08:43

samar oldohgui l ym hytad ruu gargadag ym uu.ideh samar oldohgui l ym.hytadaas bolj bid hoolgui boloh baihaa

Зочин [103.229.121.153] 2021-10-12 18:06:53

amidralaa deeshluulj bolno gevch baigaltai denduu muuhai haritsaj dahin urgah bolomjgui bolgoj bn.manaihan denduu teneg

зочин [64.119.29.144] 2021-10-12 17:03:58

Самарнаас болж ой мод сүйтгэгдсэнийг хараад сэтгэл их өвдсөн шүү, уйлах ч багаднаа, үнэхээр хайран...... Бүр мөсөн хориглох хэрэгтэй. Амжиргаа яриад байгаа нөхөдүүд ажил хий. улсын төсөв ч самараас олох мөнгөөр дутаад сүйд болохгүй шүү дээ.

Зочин [202.126.88.149] 2021-10-12 14:48:21

Самар жимс ургаад унадаг эд өөрөө ядарсан ард иргэд түүж аж амьдралаа яагаад дээшлүүлж болдоггүй юм бээ.ирэх 2жил хориглоод их ургацтай жил н түүгээд явж болноштээ

Зочин [192.82.74.22] 2021-10-12 16:11:09

Ajil hii zalhuu mini

Зочин [202.9.46.89] 2021-10-12 14:43:39

Тэр тэрбум модоо ойн огтуулсан хөрөөдүүлсэн моднуудын хөрсөн дээр тарих нь зөв.

Ой мод [66.181.161.97] 2021-10-12 13:38:30

Маш зөв. Ой мод сүйтгээд дууслаа наад тэнэг боловсролгүй самарчид чинь.

Зочин [202.126.93.115] 2021-10-12 12:51:16

zovoo

Зочин [66.181.161.47] 2021-10-12 12:35:54

байгалийн баялгийг ашиглахыг хориглох бус зүй зохистой ашиглах талаар бодох ёстой. Нөхөн үржиж байдаг байгалийн баялаг иргэдийн амьжиргаанд нэмэр болдог гэдгийг мэддэггүй юм байхдаа

Зочин [202.126.90.145] 2021-10-12 22:57:06

Gargasan shiidveree heregjuul.!!! Daraa - Medehgui gj tenegtev


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.