Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

- Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

11:00 цагт: Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоотод болно.

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: “Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллагаас Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааны талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордон

14:00 цагт: УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд болно.

14:00 цагт: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

15:00 цагт: УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

14:00 цагт: УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой болгох нь сэдэвт хэлэлцүүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

16:00 цагт: Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд болно.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

16:00 цагт: “Оюутны стратегийн өмгөөлөл, нөлөөлөл хөтөлбөр"-ийн нээлтийн арга хэмжээ болно.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.