Явах, үлдэх “дан” сайд нарын ялгаа нь ийм юм

Aдмин / Улстөр

Засаг сэлгээ хийнэ. Энэ тодорхой болов. Хэд хоногийн өмнөөс зарим сайд нарт хариуцлага тооцох талаар яригдаж эхэлсэн. МАН-ын бүлэг энэ ажлыг Ерөнхий сайдад даалгасан. Улмаар өчигдөр Засгийн газар бүтэцдээ өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Гэхдээ энэ тусдаа асуудал юм.


Хамгийн гол нь сүүлийн үед зарим сайдын хариуцсан салбарт ноцтой гэхээр алдаа завхрал үүссэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн зүгээс тэр сайд нарыг хурцаар шүүмжилж байна.
Шүүмжлэлийн “бай”-ны эхэнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон явж байна. Өмнө нь хэлж л байсан даа, Г.Ёндон сайд ажлаа ЗГХЭГ, ХЗДХЯ-нд үүрүүлчихлээ байна гэдгийг.

...Бод доо, энэ бөөрөнхий дэлхий COVID-19 цар тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 238 521 855 болж, 4 863 818 хүн нас баржээ. Монголд ч халдвар болоод амиа алдсан хүний тоо өндөр байна. Цар тахлыг дийлсэн нэг ч Эрүүл мэндийн сайд байтугай, засаг төр, лидер тодроогүй.


УУХҮЯ-ны шууд харьяалах Оюутолгойн төсөл гэх мэт томоохон асуудал ийм маягаар шилжсэн. Харин Г.Ёндон сайдын нуруун дээр Монгол Улсыг шатахууны нөөцтэй байлгах ганц л үүрэг үлдсэн. Харамсалтай нь өнгөрсөн сарын дундуур Монгол даяараа АИ92 шатахууны хомсдолд оров. Үлдсэн жаахан шатахуунтайгаа ШТС сахиж хоноцгоож, юу ч үгүй хоосорсон нь сав бариад явган таваргацгаалаа. Мөн ч хөгийн юм болсон доо. Шатахуун яагаад тасарсан бэ гэдгийг янз бүрээр тайлцгаасан.
“...Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орно шүү. Танайд өгдөг шатахууныхаа тал хувийг хаслаа” гэж оросууд наймдугаар сард манайд мэдэгдсэн. Оросын тал дараа нь 2021 оны есдүгээр сарын 20-нд үлдсэн талыгаа ч өгөх боломжгүй боллоо гэсэн бичиг ирүүлсэн гэж Г.Ёндон сайд ярьсан. Учир нь үүнээс гурав хоногийн өмнө Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг Монголын Засгийн газар, Хятадын мөнгөөр, тэндхийн компаниар бариулах гэрээг байгуулжээ.
Үүний зэрэгцээ өнөөх “Рио” гайхал манай гурван импортлогч компанийг “...Оюутолгойд шатахуун нийлүүлэх гэрээг ч хоёр жил сунгаж өгье. Арваннэгдүгээр сарын 2-нд гэрээ байгуулъя. Харин та нар...” гээд хошгируулсан гэх мэдээлэл бий. Үнэхээр ч Оросын тал үлдсэн шатахуунаа нийлүүлэх боломжгүй болсон гэдгээ есдүгээр сарын 20-нд манайд мэдэгдсэн. Гэтэл үүнээс долоо хоногийн өмнө “Шунхлай”-гаас эхлээд хязгаарлалт хийгээд эхэлсэн байсан. Одоо үүнийг “...Шатахууны зохиомол хомсдол, эрсдэл үүсгэсэн байж болзошгүй” гэсэн шалтгаанаар манай хууль хяналтын байгууллага мөрдөн шалгаж байна.
Арайхийж шатахуунтай золгоод арваад хонож байтал онгоцны шатахууны тендер нэхсэн компани “...Шатахуун тасарлаа” гэж ганцхан шивнээд л улаанбаатарчуудыг ШТС-ууд дээр овоолчихов. Ийм тайлбар мэдээллүүд хөвөрч байна. Гэвч, хэдий ийм байлаа ч Г.Ёндон УУХҮ-ийн сайдын хувьд шатахуун таслахгүй байх л үүрэгтэй. Адаглаад л Орос, Хятадын ижил түвшний сайд нар нь тоодоггүй юм бол үйлдвэрлэгч, экспортлогч компанийн захирлуудтай холбоо харилцаатай тогтоочихсон байх ёстой юм. Бас импортлогчидтойгоо нэг завины хүмүүс шиг ойлголцолтой болох учиртай. Чадсангүй л дээ. Одоо энэ сарын сүүлчээр Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орно. Юу болох юм, бүү мэд.
Шатахууны араас шахмал түлшний хомсдол үүсч Засгийн газар нь тал бүрээсээ шүүмжлэлийн шанаа хүртлээ. Уг нь бол Н.Тавинбэх сайд л гал алдчихаж байгаа юм. Ц.Даваасүрэнгийн үеэс шахмал түлш Эрчим хүчний сайдын хариуцсан асуудал болж ирсэн. Үүнийг Н.Тавинбэх мэдэхийн дээдээр мэднэ. Гэтэл шөнийн цаг агаар хасах хэм рүү орж амжаагүй байхад л шахмал түшний олдоц муудаж, оочер дараалал үүсэв. Улаанбаатарын 200 мянган өрх сард 100 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Зунжин үйлдвэрлээд өвлийн хэрэглээг бэлдчих бүрэн боломжтой юм. Уг нь энэ толгой өвтгөж, зүрх халируулаад байх том ажил биш. Гагцхүү Н.Тавинбэх сайдын зохион байгуулалт муу байгаагийн л илрэл. Сая яав, түлш тасарсны дараа үйлдвэр дээр нь давхиж очоод “Тавантолгой түлш” компанийн М.Ганбаатарт навч загнуулаад буцаж байх юм. Өмнөөс нь өөдтэй ганц үг хэлж чадаагүй. Тэгээд засаг дээрээ ирж байж хүнд байдлаас гарсан. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гарч ирж зохицуулсан л даа.

...Ойрын үед Ерөнхий сайдын шийдвэрээр юм уу, аль эсвэл Үндсэн хуулиас “дан дээл”-ний заалтыг авч хаяснаар лав энэ хоёр сайд албан тушаалаасаа буух бололтой.


Энд нэг зүйлийг хэлэхэд, шүүмжлэлд өртөөд байгаа “дан” сайд нар ажлаа хийхгүй, эсвэл улс орон, яам тамгынхаа эсрэг ажиллаад байгаа юм байхгүй. Яваад л байгаа харагддаг. Зүтгээд л байгаа үзэгддэг. Гэвч сайдын хэмжээний чансаа жаахан дутаад байх шиг байгаа юм. Тэгэхээр ойрын үед Ерөнхий сайдын шийдвэрээр юм уу, аль эсвэл Үндсэн хуулиас “дан дээл”-ний заалтыг авч хаяснаар лав энэ хоёр сайд албан тушаалаасаа буух бололтой. Түүнчлэн сошиал шуугиулж, нийгмийн дайралтад байнга ордог зарим “дан” сайд ч тэдэнтэй хамт “гарах хаалга” зүглэнэ гэсэн мэдээлэл бий.Гэхдээ бид “дан” сайд нарын ажиллаж буй байдлын ялгаа заагийг ойлгох хэрэгтэй юм байна лээ. Яахав, УУХҮ-ийн сайд Г.Ёндон шатахуун дээр, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх шахмал түлшин дээр “уначихаж” байгаа юм. Харин эдгээр сайдтай адилгүй ч зохиомжит дайралтын “бай” болсон нэг сайд бий. Байсгээд л энд тэнд зургийг нь эвлүүлж тавидад гөвдөг. Тэр “бай” бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд л доо. Үнэндээ эрүүл мэндийн салбарын хэнбугай ч сүүлийн хоёр жилд толгой өөд татах завгүй ажиллаж буй юм. Энийг бүгдээрээ мэдэж байгаа. С.Энхболд ч сайдаар томилогдсоноосоо хойш “улаан бүс”-тээ голдуу ажиллаж, COVID-19-ийн эсрэг салбарынхантайгаа хамт зүтгэж байх жишээтэй. Харин мань эр PR буюу өөрийгөө дөвийлгөх, ойлгуулах талаар огт хөдөлдөггүй нөхөр аж. Дээрээс нь улстөржиж гүйгээд байдаггүй. Чухам энэ байдал нь сайдын суудалд санаатай зарим нэгэнд олз болдог бололтой юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг магтаад байгаа хэрэг биш. Бодит байдал нь л энэ.
Ер нь бол хэн ч Эрүүл мэндийн сайд болоод өнөөдрийн нөхцөл байдлыг С.Энхболдоос сайжруулна гэж байхгүй. Эмнэлгүүдийн хүрэлцээ, ор дэрний хангамж, элдвийн бусармаг явдал зэрэг өнөөдөр бий болчихсон зүйл биш. Лав гучин жилийн хур “өв” гэхэд болно. Энэ бол бодит үнэн. Бод доо, энэ бөөрөнхий дэлхий COVID-19 цар тахалд нэрвэгдээд хоёр жил боллоо. ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 238 521 855 болж, 4 863 818 хүн нас баржээ. Монголд ч халдвар болоод амиа алдсан хүний тоо өндөр байна. Цар тахлыг дийлсэн нэг ч Эрүүл мэндийн сайд байтугай, засаг төр, лидер тодроогүй байна. Харин долоон тэрбум гаруйгаар тоологдох хүн төрөлхтний улс үндэстнүүд цар тахлын өмнө хүчин мөхөстсөнөө хүлээн зөвшөөрч байна. Эцэст нь дасан зохицохоос өөр сонголтгүй гэдгийг ухаарч эхлэв. Цаашид тав, магадгүй долоон жилийн хугацаанд энэ цар тахал бидэнтэй хамт “амьдарна” гэж эрдэмтэд тооцооллоо. Ийм л аюултай бид нүүр тулсан. Тэгэхээр ядаж улстөржихдөө ялгаатай, заагтай байх ёстой болж байна. Өөрөөр хэлбэл, С.Энхболд мэтийн зарим “дан” сайд нараа хар PR-ын самбар болгочихолгүй, ажлаа хийх боломжийг олгочих л доо. Үүнийг нийтэд бус, нэр бүхий улстөрчдөд хандаж сануулан захимаар байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Иргэн [203.217.139.240] 2021-10-18 17:18:56

Ц.Нямдорж, Нямбаатар, Номин, Батцэцэг нар энэ жагсаалтын эхэнд алхах хүмүүс ш дээ.

Zochin [202.72.245.125] 2021-10-18 14:10:31

Tavinbeh Yondon Khaltar 3 said buteen baiguulaltiig mash sain hiij baigaa chadvarlag saiduud bolohiig bid harj baina aa. Ajild manai ulsiin hugjild saad hiih gesen hutgan uimuulegchid l bainga buruu yum bichij baih yum.

Зочин [192.82.74.95] 2021-10-18 10:29:01

Хариуцлага алдаж, ажил унагаасан хүмүүсийн толгойг илээд суудаг Оюукийг багаар нь солих хэрэгтэй. Монголд хариуцлага хүлээдэг хүн байхгүй боллоо.

Зочин [192.82.75.118] 2021-10-18 10:05:55

Еронхий сайд энэ муу ажиллаж бгаа сайд нараа битгий хамгааллаа зайлуул таны нэр хунд унаад бна халтар тавинбэх амарсайхан нямдорж энхболд ендон номин уртнасан гм садуудыг явуулсан дээр шуу

Зочин [202.9.41.5] 2021-10-17 18:45:21

Хүрэлсүхийн засгийн газрыг огцор гээд л байсан. Тэгтэл дахиад л Оюун-Эрдэний засгийн газрыг огцор гээд байх юм.Замсгийн газрыг ойр ойрхон эцэс төгсгөлгүй огцруулаад байх нь ганцхан сөрөг хүчнд л ашигтай , ард түмэн улс оронд маш их хохиролтой. засаг төрөөрө тоглохоо болимоор юмаа

Зочин [66.181.179.25] 2021-10-17 14:37:56

Сайд сугалах биш засгын газар огцрох ёстой

zochin [202.126.90.73] 2021-10-16 12:45:04

Enhamgalan said harvaas china hun baina

Зочин [66.181.161.90] 2021-10-16 10:11:19

Шахмал түлш дээр унасан Тавихбэх бол хүн чанаргүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Сүүлд нь ичих ч гүү ард түмэн рүү чихсэн

монгол [66.181.161.67] 2021-10-18 00:54:11

энэ түлшний асуудал сайжруулсан түлшний асуудлыг хүрэлсүх хийчихээд одоо энэ залуусд үүрүүлнэ гэвэл шудрага юм хаана байнаа тэртээ тэргүй энэ түлш ийм үйлдвэр явахгүй нь ойлгомжтой шатахууны хувьд дэлхийн ханш хандлага хоёр хөршөө харахаас өр гарц олдохгүйдээ манай нефьтын үйлдвэр хэрэгтэйл дээ харин үнийн хувьд түүхий нефьтын хувьд олон асуудал бий энэтхэгүүдээс болгоомжилох нь илүүдэхгүй дээ

Зочин [192.82.67.176] 2021-10-16 09:40:36

Irsen hun ni ulsiin ajlaasaaa iluu uuriinhuu heden huniig haana haana hiihee l bodoj yavdag ni manai turiin unen nuur tsarai. Door ajillaj bgaa heden humuus ni soligdoh chimeeneer yahuu iihuu geed l bujignaj, urdah ajlaa umartana. Humuusiig taivan ajliig ni hiilge!!!! UVUL HAYAND IRCHLEE.

Ard tumnii 1 bn [192.82.67.176] 2021-10-16 09:36:01

Za yadargaa, tegeed gants hoyor asuudlaar hun buulgadagaa boli. Hunii ami ersdee yu? Ajliig ni saijruulah uureg ug l duu. Neg shine hun irne, yag uvliin uliral ehleh gej bn. Yugaa haanaas ni ch barij avahaa medehguishdee.

Gg [66.181.161.92] 2021-10-16 07:44:55

Тавинбэх сайд сайн ажиллаж байгаа шүү. Асуудлынхаа гүнд нь орж биеэ дайчилж ажиллаж байна. Хэзээ ийм сайд өмнө нь байсын.

Unshifch [202.21.109.126] 2021-10-15 20:27:39

Yavuulahiin yum bol bugdeeree yavsan ni deeree. Ene dotor gyaltah gants hun ch bhgyi shdee.

Зочин [66.181.167.202] 2021-10-15 19:38:57

Haha Urtnasang zailuul l daa, biyee otorlood asuudlaas zugtaad chimeegui bgad bhaar blj bna gj bodood bgam uu

Баатар [202.126.88.208] 2021-10-15 19:29:40

Түлш шатахуун нүүрс ч яахавдээ, Монгол хүний амь нас эрүүл мэнд хамгийн чухал Хийн төлөв дэх бодис таталцахгүй түлхэлцэж агаар дахь вирусын халдвар хүчтэйгээр тархдаг нь гол аюул гэдгийг ойлгож мэдэхгүй ЭМСайдыг аль болох хурдан шуурхай солих тулгамдсан асуудал болоод байна

Зочин [192.82.89.101] 2021-10-17 14:43:29

Үнэн шүү

зочин [202.21.127.206] 2021-10-15 17:30:06

УИХ нь ЗГ-аараа ажилыг нь хийлгэдэг болох хэрэгтэй, УИХ-ын гишүүд нь өөрсдөө сайд болох гээд л ЗГ-аа дарамтлаад бгаам биш үү.

Зочин [64.119.27.51] 2021-10-15 16:55:29

Цар тахалтай дасан зохицож амьдрана гэдэг чинь өдөрт 15-20 хүн нас барьж байгаатай эвлэрэх гэсэн үг юм уу. цаашдаа нас баралтын тоо нэмэгдвэл бас л эвлэрээд зохицоно гээд байх юмуу. Хэрэв цар тахалаар нас баралт өнөөдрийн түвшинд 5 жил үргэлжлэнэ гэж үзвэл 27375- 36500 хүнээ алдах болоод байна. Энэ чинь Халхын голын дайнд амь үрэгдсэн хүмүүсээс 36 дахин их байна. Шоргоолж шиг олон сая хүнтэй том гүрний хүнээ цөөрүүлэх бодлогыг дурайвал бид цөөхүүл сүйрэнэ биз. Дасан зохицоно гэдэг чинь өнөөдрийн эрх баригчдын арьсаа хамгаалсан олон түмнийг хууран мэхлэж байгаа арчаагүй тэнэг бодлого гэж үзэхээс өөрөөр яаж ойлгох юм бэ.

ЗОЧИН [192.82.68.59] 2021-10-15 16:19:04

ХАРИН Ч ИХ ЮМ ХИЙЖ БАЙГАА САЙДУУД ТОМ ТӨСЛҮҮД ЭХЛЭХ БОЛОХООР Л ӨӨР ЭРХ АШИГ БАЙНА ГЭДЭГ НЬ ОЙЛГОГДОЖ БАЙНА .

Зочин [202.70.44.46] 2021-10-15 15:58:45

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг эхлүүллээ гэж л Тавинбэхийг явуулдаггүй юм бол өөр юугаар явуулах гэж. Шахмал түлшнийхээ нөөцийг нь бүрдүүлчихээд байхад хот нь түгээлтээ хийгээгүйгээс л зохиомол хомсдол гарсан биз дээ

Иргэн [202.126.89.100] 2021-10-15 14:31:19

Халтар сайд өмнөх сайд нарынхаа баасыг цэвэрлэсээр муу нэр дуулж л байх шиг бн. Маш ажил хэрэгч хүн шүү дээ.

Зочин [49.0.158.86] 2021-10-15 12:42:04

Халтар тавинбэх ендон нарыг яаралтай явуулах шаардлагатай байнаа. МАН боловсон хүчингүй нам юм уу. Эднийгээ явуулж чадахгүй бол чадваргүй данхан толгойт өөрөө зайл

Зочин [202.9.41.51] 2021-10-15 12:04:48

Үгүйэээ гялалзуулаад өгөх аавын хүүхдүүд зөндөө байгааа шүү. Нам харгалзахгүйгээр хамтарсан засаг байгуулаад Алтанхуягийг ЕС аар тавь.

Иргэн [66.181.161.74] 2021-10-15 11:18:18

Энэ засгийн газрын Тавинбэх, Нямбаатар, Энх амгалан, Энхболд нараас бусад сайдуудыг өөрчлөх хэрэгтэй.

иргэн [66.181.180.17] 2021-10-15 10:58:29

С.Амарсайхан Ёндон Халтар Номин Энхболд гээд үлдэх хүн ховорхон байна доо. Тэрний оронд огцорсон нь шулуухан.

Зочин [43.242.243.225] 2021-10-15 10:22:49

Хамгийн эхэнд явуулахсайд нар нь Нимдорж, Нимбаатар хоёр доо. Мэргэжлийн сайд нарыг харахад үнэнийг л хэлээд байгаа харагддаг юм. Уг нь попрох ёстой юм байна. Мэргэжлийн сайдуудаа огцруулбал тэд МАН ын батлахаа шинээр нь буцаагаад өгөөд явах хэрэгтэй. Дээд ноёд нь ажлыг нь хийлгэхгүй, улс төржүүлдэг, хүн шахдаг, зарчим алдагдуулдаг байдал нь иргэн бидэнд ил харагддаг.

Zochin [192.82.82.182] 2021-10-15 10:17:37

Haltariig yavuulmaar bnaa…

зочин [66.181.161.77] 2021-10-15 10:41:23

чи очих уу

Зочин [43.242.243.246] 2021-10-15 10:11:42

Оюунэрдэнэ өөрийн хүсэлтээр хурдан огцрох хэрэгтэй

орлыобрлдйыо [203.23.199.89] 2021-10-15 13:31:39

Оюун-Эрдэнийг овоо юм бол уу гэж бодсон чинь овоолсон баас байсан байна штээ.

зочин [66.181.161.77] 2021-10-15 10:42:17

За за наад мэдрэлээ амчид шалнуул хө

munh [103.212.117.138] 2021-10-15 10:09:10

Tabinbekh sain ajilaj baigaa olon tusul heregjij ehelj bn

Зочин [202.21.111.218] 2021-10-15 09:55:27

За яршигаа, Энхболд гай зайл

Зочин [192.82.74.129] 2021-10-15 09:52:32

Тавинбэх Ёндон Нямбаатар Нямдорж Энхболд нарыгявуулж чадахгүй бол Оюуэрдэнэ гэж малаа явуулсан нь бараг дээр

Иргэн [202.9.46.62] 2021-10-15 09:45:46

Энхамгалангаас бусад нь явсан нь дээр. Гарзтай биш

Зочин [202.21.111.218] 2021-10-15 10:48:37

tehh

Зочин [64.119.27.236] 2021-10-15 10:33:23

тийш дээ.

Зочин [192.82.75.118] 2021-10-15 09:12:03

Ер нь тавинбэх халтар ендон энхболд номин нямдорж гээд сайд нар бол засгийн нэр хунд унагаад бна даа битгий эд нарыг хамгааллаа еронхий сайдаа одоо зайлуулах цаг болсон оо бас амарсайхан гээд нэг хунд гар бна шуу дээ одоо шоу хэрэггуй ажил хийдэг хумуус хэрэгтэй бна шуу хурдан оорчлоод цаашаа бодох юмгуй сайн ажилмаар бна даа

Уншиггч [103.212.119.51] 2021-10-15 09:44:51

Хамгийн түрүүнд огцорох сайд бол тавинбэх гэгч сайд.улсын ажил унагана,хувийн компани нь Эрдэнэт хотыг зунжин,намаржин дулааны шугам сольж байна гэж түйвээлээ.ийм хүн засгийн ажлыг хийж чадахгүй ш дээ.ерөнхий сайдаа та Эрдэнэт хотын байдлыг нэг хараач.ёстой энд тэндгүй сэтэлсэн зам,эвдэрч сүйдсэн явган хүний зам,ногоон байгууламж.хот хөгжсөн 45 жилийн хугацаанд ийм гамшиг болсон бүтээн байгуулалт нэртэй ажил хийгдэж байсангүй.даруй огцоруулж хувийн компанийх нь ажлыг хийлгэж өгөөч .өвөл болж бүх зам хаалттай түгжрэл болоод ард иргэдэд туйлын хүнд байна.

зочин [66.181.190.51] 2021-10-15 08:36:46

Үндсэн хуулийг амархан өөрчилдөггүйг мэддэггүй мэргэн бичээч байна. яана даа.

зочин [122.201.19.99] 2021-10-15 08:33:47

Энхболд мааш муу ажилж бгаа СААД зайлаарааа

Халтарыг л зайлуул [122.201.23.226] 2021-10-15 08:32:45

халтарыг явуул. Ийм эх орондоо өстэй юм шиг ажилладаг хүнийг нэг өдөр ч илүү бүү ажиллуул

Зочин [66.181.161.10] 2021-10-15 08:30:44

urtnasan zailnashdee yagaad bicheegui bga um be


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.