СЕХ: Нөхөн сонгуулийн дүнг өнөөдөр танилцуулна

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнгөрсөн бямба гаригт боллоо. Нэмэлт санал хураалтыг 131 хэсгийн хороонд явуулсны 73 нь Хэнтий аймагт, 58 нь Сонгинохайрхан дүүргийнх байв.
УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт МАН-аас Ц.Идэрбат, АН-аас Б.Гарамгайбаатар, бие даагч М.Чингисхаан, ИЗНН-аас А.Бархүү, ШИНЭН-аас Д.Баатаржав, АТОЗН-аас Д.Чулуунбат нар нэр дэвшсэн. 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Э.Батшугар, ЗХЭЭ-ээс Б.Найдалаа, АН-аас Э.Бат-Үүл, ҮБЗН-аас А.Отгонбаатар, ИЗНН-аас Ш.Гантулга, бие даагч Х.Бат-Ялалт , ШИНЭ-аас Ц.Гантулга, ДМН-аас Л.Цог, ЭЧХН-аас Ш.Төмөрсүх, АТОЗН-аас А.Батдорж нар нэр дэвшсэн. Нэмэлт санал хураалтын урьдчилсан дүнг гаргахад Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар 28.537 саналаар, Хэнтий аймагт Ц.Идэрбат 17.264 саналаар ялалт байгуулаад байна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцжээ.
Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын бүх саналын хуудсыг эхний санал хураалтын нэгэн адил нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагчдыг байлцуулан 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулан албажуулж байгааг СЕХ мэдээлсэн. Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт 1271 ажиглагч оролцож, хоёр тойргийн 131 хэсгийн санал авах байруудад 1-2 камер байршуулж, хяналтын тооллогыг камерын дүрс бичлэг болон нам, эвсэл, нэр дэвшигчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажиглагчдыг байлцуулан тоолжээ. Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж шийдвэрээ гаргах юм.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.101] 2021-10-18 13:37:22

АН-ынхан хуйвалдан Монголын сор болсон үйлдвэр уурхайнуудыг луйвардаж байхад нь Хүрэлсүх хоншоорыг нь тас цохиж буцааж улсад хурааж авсан учир Монголын ард олон АН-ыг хэзээч дэмжихгүй, одоо нэрээ соль, Тэгээд бас Дубайн гэрээг Монголд ашигтай болгохыг таслан зогсоож Рио-гоос олон зуун сая доллар цохих гэж байгаа, Хураалгасан үйлдвэр лицензүүдээ буцааж авах гэж улайрч байхад Монголчууд хэзээч дэмжихгүй,

Зочин [202.9.40.20] 2021-10-18 12:33:34

Харин тийм ээ хэлээд юүхэв. Доошоо яваад л байхад ман ын луйварчингуудыг сонгож гаргаад байдаг их сонин шүү.

Зочин [202.9.40.20] 2021-10-18 12:31:16

Хүүрэнсүгийн найз гэгддэг бүдүүн гахай дарга нь байхад энэ 2 хүүр нь хулгайгаар гарах нь ойлгомжтой байсан ш дээ угаасааа. Одоо яая гэхэв дээ. Өвчлөөд л үхээд л улам ядуураад л байж дээ. Өөрсдөө унасан хүүхэдүүд уйлдаггүйм ш дээ.

Иргэн [66.181.191.234] 2021-10-18 11:59:27

Танилцуулах хэрэггүй Ойлгомжтой!!!!!!!!!!Огцорцогоо!!!!!!!@


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.