Зэвсэгт хүчний шинэ сургуулийн жилийн нээлт боллоо

Aдмин / Нүүр

Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн нээлт 10 дугаар сарын 20-ны өдөр болсон бөгөөд шинэ сургуулийн жилд цэргийн сургалт бэлтгэлээр “Зэвсэгт хүчний цэргийн сургалтын тогтолцоо, агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, цэргийн алба хаагчдыг хөгжүүлэх замаар мэргэшсэн цэргийн алба хаагчдыг бэлтгэх, сургалтын орчныг сайжруулах” зорилгыг дэвшүүлээд байна.

Энэхүү шинэ сургуулийн жилийн нээлтэд зориулсан сургалт бэлтгэл нь Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар тус бүрийн хөтөлбөр, тусгай төлөвлөгөөний дагуу нэгдсэн журмаар явагдсан бөгөөд өөр өөрийн онцлогтой байв.

Тухайлбал, ЗХЖШ-ын болон Агаарын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын хувьд шинэ сургуулийн жилийн нээлтийн ажиллагаа нь тусгай хөтөлбөрийн дагуу явагдсан ба бие бүрэлдэхүүний цэргийн дүрэмт хувцас, баримт бичиг, цүнх, зэвсэг, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, аранзад нэгдсэн үзлэг явуулснаар эхэлсэн. Үүний дараа ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн Хужирбулан дахь Зэвсэгт хүчний Сургалтын төв рүү хөдөлгөөн үйлдсэн бөгөөд уг сургалтын төвд гар бууны болон автоматын хурдан буудлагын дасгалыг амжилттай боловсруулсан юм.

Энэхүү шинэ сургуулийн жилийн нээлтийн эхэнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч, удирдлага, бие бүрэлдэхүүнд хандаж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Бид бүхэн 2020-2021 оны сургуулийн жилд цэргийн сургалт бэлтгэлээр дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хангаж, шинэ сургуулийн жилийн зорилго, зорилт, түүнийг хангахад чиглэсэн үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Зэвсэгт хүчний 2020-2021 оны сургуулийн жилд бид бүхэн Батлан хамгаалах яамны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, түүхт ойгоо цэргийн сургалт бэлтгэлийн өндөр амжилтаар угтахад чиглэсэн томоохон зорилго, зорилт, үйл ажиллагааг төлөвлөж, амжилттай хэрэгжүүлсэн онцлог жил байлаа. Мөн өнгөрсөн сургуулийн жилийн нэг чухал онцлох үйл явдал нь Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогын хүрээнд Төрлийн цэргийн командлалуудыг шинээр байгуулсан явдал юм. Ийнхүү Төрлийн цэргийн командлалууд шинээр байгуулагдсан нь Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн бодлого, чиглэлийг тодорхойлох, цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоог шинэчлэх, Төрлийн цэргийн сургалт бэлтгэлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, төрөл, тусгай мэргэжлийн цэргийн бүтэц, зохион байгуулалт, гүйцэтгэх чиг үүрэгт нь нийцсэн цэргийн сургалт бэлтгэлийн агуулга, зохион байгуулалтыг шинэчлэх зайлшгүй хэрэгцээг бий болгосон явдал юм. Энэ ч үүднээс шинэ сургуулийн жилийн өмнөхөн бид бүхэн “Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн бодлого” баримт бичгийг боловсруулж, түүн дотроо цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн тогтолцоог шинэчлэн тодорхойлоод байна. Цаашлаад энэхүү бодлогын баримт бичигт нийцүүлэн “Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн ерөнхий журам”, Төрлийн цэргийн командлалуудын түвшинд “Цэргийн сургалт бэлтгэлийн заавар” болон удирдлага, зохион байгуулалтын бусад баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн бодлогыг хүрээнд Төрөл, тусгай мэргэжлийн цэргийн сургалтын агуулга, зохион байгуулалт шинэчлэгдэн, Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, бэхжүүлэх үндсэн зорилгодоо хүрэх болно” гэдгийг тодотгосон юм.

Тэрчлэн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Өнгөрсөн сургуулийн жилд бид дэлхий нийтийг хамарсан цар тахлын гамшгийн үед цэргийн сургалт бэлтгэлийг тасалдалгүй, үр дүнтэй зохион байгуулахад бүхий л хүч чадлаа дайчлан ажиллалаа. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр өвчин зовлон, хөл хорио, санхүү, эдийн засгийн болон сэтгэл зүйн олон хүндрэл бэрхшээл тулгарсан ч бид нийт бие бүрэлдэхүүнийхээ хичээл, итгэл, зүтгэлээр энэ бүхнийг амжилттай даван туулж, дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа хангаж чадлаа” гэдгийг дүгнээд, “Аливаа хүндрэл бэрхшээлээс ч ашигтай, давуу талыг олж болдгийн жишээгээр өнгөрсөн хугацаанд бид бүхэн цар тахлын нөхцөл байдлаас үүдэн цэргийн сургалт бэлтгэлд цахим сургалтын арга, техник, технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ цэргийн алба хаагчид бие даан өөрийгөө хөгжүүлэх асар их боломж, хэрэгцээ, шаардлага байгааг олж харлаа. Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэг”-ийг зохион байгуулж байгаа нь бие бүрэлдэхүүнийхээ албандаа хандах хандлага, бие бялдар, сэтгэл зүй, мэргэжлийн ур чадварыг бодитоор үнэлж, дүгнэхэд чиглэсэн томоохон ажил, арга хэмжээ болж байна. Ингэснээр цаашид мэргэжлийн цэрэгт суурилсан сургалтыг төрөл, мэргэжлийн цэргийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны онцлогтой уялдуулан шинэчлэх эхлэл тавигдаж байгаа” гэдгийг онцоллоо.

Ийнхүү ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хандаж үг хэлсний дараа ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ц.Гандорж цаг үеийн тулгамдсан асуудлуудаар нэг цагийн мэдээлэл хийсэн юм. Мөн ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын даргын орлогч, хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа “Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилд дагаж мөрдөх цэргийн албаны талаарх баримт бичгүүдийн агуулга, хэрэгжилтийг тооцох” сэдвээр мөн Сургалтын бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Э.Мөнх-Оргил “Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах онцлог” сэдвээр сургалт явуулж, харилцан ярилцлага өрнүүлэн нэгдсэн ойлголтод хүрсэн юм.

Шинэ сургуулийн жилийн нээлтэд зориулсан сургалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисны үндсэн дээр сургуулийн төвийн район, танхимд болон цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.



Сэтгэгдэл

crocwzdi [60.223.86.155] 2022-01-07 01:17:03

Мэдээ.МН <a href="http://www.gbiv215h6tq1031o9cv5m3o9gb764k1gs.org/">acrocwzdi</a> [url=http://www.gbiv215h6tq1031o9cv5m3o9gb764k1gs.org/]ucrocwzdi[/url] crocwzdi http://www.gbiv215h6tq1031o9cv5m3o9gb764k1gs.org/

lejygkgkc [49.113.28.232] 2021-12-28 10:05:58

Мэдээ.МН [url=http://www.gn25n0x4vh62heg5x074209f14d7vmbps.org/]ulejygkgkc[/url] lejygkgkc http://www.gn25n0x4vh62heg5x074209f14d7vmbps.org/ <a href="http://www.gn25n0x4vh62heg5x074209f14d7vmbps.org/">alejygkgkc</a>

otzvexjvvj [114.103.1.108] 2021-12-04 01:00:29

Мэдээ.МН <a href="http://www.g2rg969t3il206ltpg0g6nq1046zq3k5s.org/">aotzvexjvvj</a> [url=http://www.g2rg969t3il206ltpg0g6nq1046zq3k5s.org/]uotzvexjvvj[/url] otzvexjvvj http://www.g2rg969t3il206ltpg0g6nq1046zq3k5s.org/

Зочин [103.80.210.183] 2021-10-22 09:27:57

наад сургуульд чинь нил короно тарж байхад чинь


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.