“Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн түүхэн үйл явц: эхлэл, өрнөл, төгсгөл” номын нээлт болов

Aдмин / Нүүр

Академич, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Цэдэндамбын Батбаярын “Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн түүхэн үйл явц: Эхлэл, өрнөл, төгсгөл” номын нээлт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ГХЯ-нд болов.

Энэхүү номыг Монгол Улс НҮБ-д элссэний түүхт 60 жилийн ойд зориулан бичсэн бөгөөд манай улс НҮБ-д элсэхээр 1946-1961 онуудад гаргасан хүчин чармайлт болон тэрхүү түүхэн үйл явцыг онол, практикийн үүднээс нэгтгэн, баримттай харуулсан үнэтэй бүтээл юм.

Номын нээлтэд ГХЯ-ны ТНБД Ц.Анхбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра болон ахмад дипломатууд, эрдэмтэн судлаачид оролцлоо.

“Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэн түүхэн үйл явц: Эхлэл, өрнөл, төгсгөл” бүтээлд, БНМАУ, НҮБ -д албан ёсны эрх, байр сууриа эзлэхийн төлөө 1946 оноос 1961 оны хооронд хийсэн 15 жилийн хүчин чармайлтыг тодруулах асуудал өнөөдөр ч чухал хэвээр байна. Энэ нь түүхэн үүднээс төдийгүй НҮБ -ын өнөөгийн орчин үеийн үйл ажиллагааг үнэлж цэгнэх үүднээс ч ач холбогдолтой. Энэхүү судалгаанд ОХУ, АНУ, Их Британийн архивын материалууд төдийгүй, түүхэн хүмүүс, Жахаварлал Неру, Н.С.Хрущев, Жон Ф.Кеннеди, А.А.Громыко нарын дурсамж, хэлсэн ярьсан үг, захидал сэлтийг өргөн ашиглажээ. Монголын гишүүнчлэлийн асуудалд Солонгосын дайн, ЗХУ-ын “энх тайвнаар зэрэгцэн орших” бодлого, Бандунгийн бага хурал, дэлхийд колонийн систем нурж, Ази-Африкийн орнууд “гуравдагч хүч” болж НҮБ-ын тавцанд гарч ирсэн зэрэг хүчин зүйл нөлөөлснийг шинээр авч үзсэн төдийгүй 1950-аад онд БНМАУ социалист орнууд, түүнчлэн энэтхэг, Бирм, Индонез зэрэг Ази, Африкийн орнуудтай дипломат харилцаа тогтоож, дэлхий дахин, бүс нутгийн энх тайвны төлөө тэмцэлд нэгдэж гадаад ертөнцөд үүд хаалгаа нээсэн нь Монгол улс НҮБ-д элсэхэд даацтай түлхэц болсныг баримттай нээн харуулсан байна. Энэхүү бүтээл нь Монголын түүх , олон улсын харилцаа, сонирхогч хүн бүхэнд хүртээлтэй бүтээл юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.