Зоорийн давхрын хяналт шалгалт үргэлжилж байна

Aдмин / Хууль

Нийслэлийн хэмжээнд зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт аравдугаар 20-ны өдрөөс эхлэн үргэлжилж байна.

Хяналт шалгалтад одоогийн байдлаар 63 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 259 зөрчил илрүүлж, 49 зөрчлийг газар дээр нь арилгуулав. Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн зургаан танилцуулга, нэг дүгнэлт гаргаж, заавал биелүүлэх албан шаардлага 38, мэдэгдэл 19-ийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна.

Хяналт шалгалт арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл

Зочин [49.180.134.113] 2021-10-26 11:26:36

Shalgaal hyanaal demjih yum bhguishuu


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.