Даатгалын салбарынхан Т.Аюурсайхан нарын өргөн барьсан хуулийг эсэргүүцлээ

Aдмин / Хууль

Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо, гишүүн компаниуд Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар мэдээлнэ.

Монголын даатгалын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар:

-Албан журмын даатгалын тухай хуулийг Т.Аюурсайхан гишүүн УИХ-д өргөн барьсан. Уг хуулийг уншаад цочирдлоо. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд албан журмын даатгалыг амжилттай хэрэгжүүлж байгаа. 5000 ажилтантай салбар. Гэтэл үндэслэлгүй мэдээлэл тарааж, даатгалыг улс авна гэсэн байна. Үүнийг шинээр хөгжөөд удаагүй байгаа даатгалын зах зээлийг хөгжүүлэх бус байхгүй болгох, булшлах хуулийн төсөл болсон байна гэж дүгнэж байна. Уг хуульд цөөхөн хэдэн асуудлыг үндэслэл болгож гаргасан байсан. Тухайн асуудлууд нь одоогийн даатгалын нөхцөл байдалд хэрэгждэггүй мэтээр мэдээлэл өгсөн байна.

Уг хуулийн үндсэн зорилгууд дээр цөөхөн хэдэн асуудал даатгалын зах зээлийг хөгжүүлэх, цаашид тогтвортой байлгахад эрсдэл үүсгэж байгаа нь харагдаж байна. Даатгалын бүтээгдэхүүн бусад санхүүгийн зах зээлээс нөөц сан байгуулж, ирээдүйд учрах эрсдэлийг хаадгаараа онцлог байдаг. Өөрөөр хэлбэл, нөхөн төлбөрийн нөөц сан үүсгэдэг. Энэ нөөц сан нь хуулиар зохицуулагдсан албан журмын даатгалын сан гэж сүүлийн есөн жилийн хугацаанд байгуулагдаж тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн татварын 10 хувийг жил бүр авдаг. Ингэснээр өнөөдрийн байдлаар 27 тэрбум төгрөгийн нөөц сан байгаа. Уг сангийн үйл ажиллагаа, зарцуулалттай холбоотой мэдээ мэдээллийг даатгалын оролцогч нар байнга лавладаг. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд тус сангийн хурал зохион байгуулагдаагүй, мэдээ мэдээлэл тодорхойгүй байдаг.

Монголын даатгалын холбоо:

-Авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгал гэдэг нь одоо хэрэгжиж байгаа жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга гэж оруулж ирж байна. Үүнд зарчмын маш том хоёр өөрчлөлт байна.

Нэгдүгээрт, Зах зээлд 15 ердийн компани өрсөлдөөд, хөгжүүлээд, дэд бүтэц, бааз суурийг бий болгосныг зөвхөн хууль батлаад төрд төвлөрүүлэх шийдэл гаргасан байна. Өрсөлдөөн байхгүй болно. Төр уг хуулиар дараагийн санг бий болгох гэж байна. Бид эргэлзэж байна. Хуулийг дүгнээд үзэхэд жолоочийн сэтгэл ханамжид хүртэл нь үйлчлэх үйл ажиллагаа харагдахгүй байна. Худлаа мэдээлэл иргэдэд өгч, төрд төвлөрүүлж, ардчилсан зарчим, чөлөөт сонгох эрхийг боомилж болохгүй. Бид энэ хуулийг учир дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Сайжруулахын тулд 2017 оноос хойш Сангийн яаманд удаа дараа санал хүргүүлсэн. Ажлын хэсэг ажиллаж байгаа.

Хоёрдугаарт, Уг хууль нь Алсын хараа 2050 хөтөлбөрийн бодлогоос эсрэг байна. Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр гэдгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар индэр дээр сууж байгаад ААН-үүдтэйгээ хамтран ажиллаж, хямралыг даван туулна гэж ярьж байсан. Гэтэл энэ нь тунхагийн шинжтэй юм уу.

УИХ-ын дэд дарга өөрийнхөө цахим постоор даатгалын салбарын тоон мэдээллийг учир дутагдалтай гажуудуулж мэдээлсэн. Мөн хөндлөнгийн хохирол үнэлгээний байгууллагуудыг даатгалын компаниуд эзэмшдэг мэтээр ойлголт өгсөн. Энэ бол тусгай зөвшөөрөлтэй хохирол үнэлгээний байгууллага. Олон улсад байдаг стандарт. Биднийг гүтгэлээ. Үүнийгээ батал. Үгүй бол уучлалт гуй.

www.shuud.mn


Сэтгэгдэл

Зочин [202.179.24.79] 2021-11-03 07:56:51

Аюурсайханы санаачилсан жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг 1000 хувь дэмжинэ

Зочин [202.126.88.133] 2021-11-03 01:31:58

Аюурсайхан гишүүний саналыг 1000% дэмжиж байна

Зочин [202.126.88.133] 2021-11-03 01:30:28

Энэ хэдэн даатгалын компани гэсэн залилангийн хулгайчуудыг бүгдийх нь тусгай зөвшөөрлийг цуцалж төрд өгсөн нь маш зөв. Иргэдэд ямарч хэрэггүй зүгээр гай болсон луйварчид

Зочин [77.111.245.13] 2021-11-02 13:59:44

Гүй ээ даатгал авч чадахгүй юм чинь. Улс байна уу хувь байна уу ялгаа байна уу. Би даатгал төлөөд даатгалын хэмжээндээ даатгал авч чаддаг бол хамаа алга. Ийм новшнууд эртхэн зайлаад өгөөч. Нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал бүр зайлвал таарна.

Зочин [59.153.115.147] 2021-11-02 06:53:30

Гол нь даатгалын байгууллага гэдэг нь зүгээр л малын биед шигдэж цусыг нь сорж амьдардаг хувалзнаас огт ялгаагүй л дээ. Одоо онлайнаар даатгалаа төл гээд байгаа ч, харин онлайнаар нөхөн төлбөрөө ав гэсэн юм харагдахгүй л байх шиг. Бүх жолооч нар жолоочийн албан журмын даатгалыг хууль нь гарсан цагаас л төлж байгаа. Түүний үр нь хаана байна, энэ улсад гэх нь битгий хэл хувь хүнд нь ч тусыг эс өгнө. Одоо өдий төдий даатгалын газар бий болсны цаад шалтгаан нь юу вэ гэвэл зүгээр суугаад бусдыг сорох, бусдаар тэжээлгэх завшаан юм даа.

Зочин [202.126.89.94] 2021-11-02 05:35:55

Газар дээр нь хохирол барагдуулж чадахгүй тийм луйварчин даатгалаар яадаг юм гадаад орнууд шиг иргэдээ бодож ажилладаг бол яая гэхэв

Зочин [66.181.161.35] 2021-11-02 04:51:23

Сайн дурынх байх нь зөв шүү дээ. Даатгалын салбарын 5000 хүний эрх ашиг илүү юу хэдэн 100,000 тоологдох жолооч нарын эрх ашиг чухал уу. Бас бодох л асуудал шүү. Аюурсайхан гишүүнийг дэмжиж бнаа.

Өвгөөдөй [66.181.160.81] 2021-11-02 02:37:39

Сайн дурын үндсэн дээр хариуцлагын даатгал хийх нь зөв. Даатгалынхан бэохэн мөнгө цэвэр ашиг үгүй болох нь гээд үхэх гэж байгаа нь гутамшиг. Даатгалаа сурталчилаад бүр их сайн үйлчилэх нь дээр дэн

Зочин [66.181.161.99] 2021-11-02 01:19:03

Уг нь сайн дурын үндсэн дээр байх естой ч албан журынх байж болох ч даатгалын компаниуд нь уян.шуурхай .даатгагчынхаа эрх ашигийг дээдэлж.хохирлыг үнэн зөв тооцдог бол болж байна.Харин одооных шиг дуудаад ирдэггүй.удаан.бас даатгагчаа үл тоосон .хохирлыгүнэнзөв тооцож.чаддаггүй.компаниасааяавал ёага нөхөн төлбөр гаргах вэ гэсэн сэтгэхүйгээр ажтлбал сайн дурын даатгал нь дээо.жолооч өөрийн үйл лайгаа эдлэсэн дээр. Ер нь эрхэм гишүүний санааг дэмжиж байна

Зочин [66.181.161.71] 2021-11-02 00:35:51

Даатгал бол хэдэн хүний мөнгө олох хэрэгсэл биш. Жолооч нарын эрх ашигт зориулсан хууль байх ёстой Аюурсайхан гишүүн маш зөв хууль өргөн барьсан.

Чулуунбат [66.181.161.55] 2021-11-01 19:51:12

Сайн дурын үндсэн дээр байх нь зөв

Мөөгий [43.242.243.199] 2021-11-01 18:11:55

Наад хууль чинь батлагдах юм бол манай ээнээ дүү дампуурна шүү болохгүй ээ

зочин [202.126.89.187] 2021-11-01 17:13:49

маш зөв хууль шүү

Ганхуяг [66.181.161.54] 2021-11-01 14:27:31

ер нь улс авсан дээр .

Зочин [103.26.194.185] 2021-11-01 13:42:13

Аюурсайхан гишүүнээ харин ч нэг дэмжинэ шүү хө

Зочин [203.91.115.48] 2021-11-01 11:44:29

Даатгалыхан гоншигнох хэрэггүйээ та нар даатгал шиг байж чадаагүйдээ өөрсддөөл гомд. Их дарвалзаж байцгаасан юмаа Авахдаа гаргадаг зангаа өхдөө гаргаад явж байсан бол гээд толгойруугаа шаагаад сууцгааж бай

irgen [192.82.80.84] 2021-11-01 10:39:38

bi avtomashinii daatgald hanragdahgv 5 jil bolloo. Ta nar daatgaliin uurt ashigataigaar huuli batluulsan. Joloochiin onoo geed horhirogch bsanch onoo hasuuldag hen onoo hasaj bhad tsagdaad duudaj bvrtgvvleh vv. zaawal tsagdaad bvrtgvvlj bj daaatgal oroltsono. ta nart ogoh mungu mongoliin ard tend alga bitii shul

Жолооч [43.242.243.97] 2021-11-01 10:08:25

Сайн дурын үндсэн дээр даатгал хийе, та нар иргэд жолооч нараас асуугаагүй хахуульдаж зальдаж байгаад хүчээр шийдсэн биз дээ?

Зочин [202.126.89.129] 2021-11-01 08:54:56

Одоо та нараар даатагуулахгүй ээ

Ard [202.55.188.89] 2021-11-01 07:59:30

Daatgal n sain duriin undsen deer bh heregtei!!!! Zgr huuliin ner barij irgediin karmaand gar dureh n buruu

зочин [192.82.77.237] 2021-11-01 07:45:39

Даатгалууд чинь төлбөр өгөх гэж бөөн юм болно тэгээдмөд өгөхгүй бөөн ажил шууд цамимжуулах хэрэгтэй цаг тухай бүр нь даатгалаас мөнгийг нь өгөх хэрэгтэй шүү

Зочин [202.9.46.202] 2021-11-01 06:42:20

Хол очиж улиарай

Зочин [66.181.161.88] 2021-11-01 06:38:32

Энэ маш зөв хууль,Даатгалын компани бусад даатгалаа хийгээд өрсөлд,хэн нь илүү хөнгөн шуурхай хямд үйлчилгээ үзүүлнэ тэрлүү гүйнэ,нөгөө талаар Даатгалын буцаалт гэж байдаггүй ямарч урамшилгүй зүгээр л даатгуулсан мөнгийг кармалаад л түнтийлгээд л байдаг,зах зээлийн утгаараа ажиллаж чаддаггүй бараг л шулагчид болсон шүү дээ.Зөв зөв,та нар больж үз,жинэхэнэ зах зээлийнхээ зарчмаар ажилла,битгий гонгиноод байцгаа,тэр тусмаа ийм хүнд үед.Та нар Монголд хэрэгтэй юу хийсэн ээ танилцуулчихаад наад заргаа хэл за.

зочин [192.82.74.3] 2021-11-01 06:28:44

Даатгалын үйлчилгээ Улсад очих нь эрсдэлтэй, Авилга ихэснэ


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.