“Кластер хөгжил” цахим сургалтыг амжилттай зохион байгууллаа
Сүүлийн үед бизнесийн салбар тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гол гарц нь кластер гэдгийг олон улсын эдийн засгийн мэргэжилтнүүд зөвлөсөөр ирсэн. Кластер нь тодорхой нэг салбарт болон газар зүйн байршилд хоорондоо харилцан хамааралтай үйл ажиллагаа явуулдаг бизнесийн, судалгааны болон төрийн байгууллагуудын хамтралыг хэлнэ. Энэхүү хамтрал нь тухайн бизнесийн үйл ажиллагааны бүтээмж, өрсөлдөх чадварыг үндэсний болон олон улсын хэмжээнд нэмэгдүүлэх зорилготой ажилладаг.
Кластерийг хөгжүүлснээр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, худалдаа үйлдвэрлэлийн үр дүнтэй бодлого боловсруулах, хувийн хэвшлүүдийн гадаад зах зээлд гарах боломжийг нээх зэрэг олон давуу талтай.
Тиймээс Голомт банкнаас санаачлан хэрэгжүүлж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтын 12 дахь дугаарыг “Кластер хөгжил” сэдвийн хүрээнд онлайнаар зохион байгууллаа. Бид энэ удаад Кластер гэж юу вэ, Гадаадын кластерын жишээ, Амжилтын түүхээс хуваалцах нь /Монголын Гоо Сайхны Кластер ТББ/ зэрэг агуулгын хүрээнд сургалтыг явууллаа.
Энэхүү сургалтад өнөө үеийн амжилттай ажиллаж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцож, сургагч багшаар Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор Клубийн Гүйцэтгэх захирал С.Уянга уригдан бизнесийн салбарын кластерийн талаар хэрэгтэй мэдээ, мэдээллийг хуваалцлаа.
Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах зорилго бүхий цуврал сургалтуудыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах болно. Эрхэм харилцагч та ч бас бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжиж, бидэнтэй хамт байна гэдэгт итгэлтэй байна.

































































Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ
Г.Дамдинням: Өнөөдөр Улаанбаатарт 75 вагон буюу 4500 тонн АИ-92 шатахуун бууна
Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй танилцлаа
Д.Цогтбаатар: Төрийг данхайлгаж, дэд сайдууд томилсон нь цагаа олсонгүй
Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 40-50 хувь буурсан гэж дүгнэв
М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт л эв нэгдэлтэй, бат бөх байдаг
”Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томилов
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
Б.Энхтүвшин: Энэ сард ОХУ-аас 83600 тонн АИ92 шатахуун авна
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ