Хүндийг өргөлтийн ДАШТ-д Монголоос 6 тамирчин хүчээ сорино

Aдмин / Спорт

Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчид ирэх долоо хоногт насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Ташкент хотыг зорино.

Узбекстаны Ташкент хотноо 12 дугаар сарын 5-15-нд үргэлжлэх ДАШТ-д 137 улсын 800 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээжээ. Тус тэмцээнээс “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо өгч эхлэх тул туйванчдын хувьд олимпын гараагаа эхлүүлэх чухал тэмцээн юм. Баг тамирчдын дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Ц.Батзаяа нар ажиллана.

Багийн бүрэлдэхүүнд: Эмэгтэй тамирчдаас 55 кг-д Э.Энхтамир, 78 кг-д Г.Анужин, 81 кг-д М.Анхцэцэг, Э.Билэгсайхан, эрэгтэйчүүдээс 61 кг-д У.Амарбаяр, 81 кг-д А.Барсболд нар хүчээ сорин өрсөлдөнө. Монголын хүндийг өргөлтийн спортын баг тамирчид ДАШТ-ээс 2 хүрэл медаль хүртсэн бөгөөд “Алдар” спорт хороо, “Эрхэт Монгол” группийн тамирчин М.Анхцэцэг 2017, 2019 оны ДАШТ-ээс уг медалийг хүртэн, шинэ түүх бүтээсэн бөгөөд түүний хувьд хамгийн сүүлд "Токио-2020" олимпын наадамд өрсөлдөж IV байр эзэлсэн. ДАШТ-д хүч сорих тамирчид 12 дугаар сарын 2-нд Ташкентыг зорихоор төлөвлөж байна.


Сэтгэгдэл

Уртаа [66.181.169.116] 2021-12-03 04:46:27

Тамирчиддаа өндөр амжилт хүсье. Анхцэцэгтээ дэлхийн аварга болоорой гэж ерөөе.

Зочин [139.5.216.77] 2021-11-25 00:39:25

чи бол төмсөгөө ч чүү чирч явдаг нарийн өмдөт эр эм байх

Зочин [82.144.201.2] 2021-11-24 18:00:05

Амжилт хүсье, ялангуяа Анхцэцэгт найдаж бна, медальтай ирэх болтугай!!!

Зочин [202.9.46.228] 2021-11-24 08:53:04

төмөр өргөж хоолны мөнгөө олдог хүмүүс хөөрхий.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.