Хамтдаа үнэ цэнийг бүтээсэн 30 жил
Уудам дэлгэр Монгол орны дөрвөн зүг, найман зовхист өрнөл, хөгжлийг түгээн дэлгэрүүлж, ургах наран адил цацрах үнэ цэнийг бүтээн, салбартаа ямагт тэргүүлсээр ирсэн ХААН Банкны 30 жилийн ой энэ онд тохиож байна.
1991 онд Хөдөө аж ахуйн хоршоологчдын банк нэртэйгээр тулгын чулуугаа анх тавьж, орон даяар 326 салбар нэгж, 2000 орчим ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр ХААН Банк 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт нийт 547 салбар нэгж, 6000 гаруй ажилтантай, нийт 2,7 сая харилцагч буюу Монголын нийт айл өрхийн 70 гаруй хувьд хүрч үйлчилдэг үндэсний хэмжээний тэргүүлэгч банк, хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогч байгууллагын нэг болсон билээ.
Үүсэн байгуулагдсан цагаасаа хот, хөдөөгийн нийт хүн ам, орон нутгийн төрийн захиргааны болон төсөвт байгууллага, эрчим хүч, зам тээвэр, холбоо, худалдаа үйлчилгээ зэрэг дэд бүтцийг бүхэлд нь хамарсан өмчийн бүх хэвшлийн байгууллага, хувь хүмүүст ХААН Банк үйлчилгээгээ хүртээмжтэй, шуурхай, найдвартай үзүүлж ирсэн.
30 жилийн хугацаанд ХААН Банк санхүүгийн салбарт амжилт бүтээлээрээ ялгаран арвин түүхийг бүтээлцэж, санхүүгийн хувьд хүчирхэг арилжааны банк болон өргөжин тэлж буйг илтгэх гол үзүүлэлт бол банкны нийт актив 13.4 их наяд, зээлийн багц 6.7 их наяд, татан төвлөрүүлсэн хөрөнгө 12.1 их наяд төгрөгт хүрсэн нь салбартаа тэргүүлсэн үзүүлэлт төдийгүй банкны системийн гуравны нэг хувийг дангаар бүрдүүлж байна.
Орон даяар онлайн сүлжээнд 100 хувь холбогдсон анхны банк, анхны мобайл банк, бэлэн мөнгөний АТМ машиныг аймаг бүрт байршуулан, цахим банкийг хүн бүрийн хэрэглээ болгох хөгжлийг түүчээлсэн гэхчилэн бид зах зээлд шинэ бүхнийг бусдаас түрүүлэн нэвтрүүлж, харилцагчидтайгаа хамгийн ойр байсаар ирсэн. АТМ-ээр эхэлж, орлого зарлагын “Экспресс банк”-аар үргэлжилсэн энэ цахим шилжилт “Өөртөө үйлчлэх банк” - Киоск машинаар өргөжиж, гар утсаараа үйлчилгээ авах боломжтой “Ухаалаг банк” аппликэйшнээр тэлж, өнөөдөр ХААН Банкаар хийгдэж буй нийт төлбөр тооцооны гүйлгээний ердөө хоёр хувь нь л салбар нэгжээр дамжиж, бусад нь цахим сувгуудаар хийгдэж байна.
30 жилийн ой тохиосон энэ оны хувьд банкны зүгээс олон нийт, харилцагчид, ажилтнууддаа чиглэсэн талархлын арга хэмжээ, хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүллээ. Тухайлбал, түүхт ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залууст бэлэг барьж, 21 аймаг болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулан хүлээлгэн өгсөн билээ. Орон даяар хэрэгжүүлсэн энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд нийт 30 талбай байгуулахад хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Нийслэлчүүдийн усны ундарга болсон Туул голын эхийг хамгаалах зорилтын хүрээнд 40 га газрыг дахин ойжуулах ажлыг мөн энэ жил эхлүүлээд байна. Түүнчлэн нийт харилцагчдадаа талархал илэрхийлэн “Харилцагч танд баярлалаа” хөтөлбөрийг Зуны олимпын XXXII наадмын шууд дамжуулалтын хугацаанд орон даяар болон бүх салбар нэгжээрээ дамжуулан зохион байгуулж, нийт 90 харилцагчийг тодруулан iPhone-12 гар утас бэлэглэсэн билээ. Оноо цуглуулдаг “Баярлалаа” урамшуулалт хөтөлбөрөөс гадна PASS aппликэйшний урамшуулалт аян одоо ч үргэлжилж байна.
Цаг үетэйгээ хөл нийлүүлэн, дэлхийн түвшний шинэ, шилдэг соёл стандарт, дэвшилтэт ололтыг байнга нэвтрүүлэн зогсолтгүй хөгжиж, тэргүүлэгч банк болсны гол цөм нь бидэнд итгэл хүлээлгэсэн эрхэм харилцагчид, бизнесийн түнш байгууллагууд, үе үеийн ажилтнууд та бүхний хамтын хичээл зүтгэл, харилцан итгэлцлийн үр дүн юм шүү. 30 жилийн турш хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хамтдаа бүтээсэн үнэ цэн
БАЙНГЫН ХОРОО: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хэлэлцэнэ
Л.Мөнхбаясгалан: Баярлах эрт байжээ
Хотын дарга Х.Нямбаатарт ХУД-ийн Анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэлээ
Л.Энх-Амгалангийнх П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарынхаас ч аюултай гэв үү
П.Сайнзориг: Цаг хугацаа тэгээд эцсийн шүүгч хийнэ ээ
Д.Цогтбаатар: Би гишүүний ажлаа өгөхгүй, бүрэн эрхээсээ татгалзахгүй
"28 тэрбумаар 32 мянган зуух шинэчилнэ гэдэг дахиад л үр ашиггүй мөнгө гаргаж байгаа ажил"
А.Амартүвшин: Айл өрхүүдийг хий болон цахилгаан халаагуурт шилжүүлэх тооцоо судалгаа хийж байна
АНУ-д монгол цагаачдын 28 хувь ядуурлын түвшнээс доогуур амьжиргаатай
Др. Л.Мөнх-Эрдэнэ: МОНГОЛ ДАХЬ УЛААН ДЭГЛЭМ