Ерөнхийлөгч өө, Орост айлчлах хэрэг байна уу?

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх төрийн айлчлалын тов хэдийнэ гарсан. У.Хүрэлсүхийн айлчлалтай холбогдуулж Оросоос албаны хичнээн ч хүн манайд ирж, юу юу ч болж өнгөрөв. Өнгөрөгч сарын сүүлээр буюу Улс тунхагласны баярын үеэр Оросын Засгийн газрын Шадар сайд В.Абрамченко албатуудтайгаа айлчилсан. Харьяат улсдаа ирж байгаа юм шиг толгой дээгүүр жигтэйхэн даналзсан орос авгай ирээд Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэрээр хоёр орны төрийн албан уулзалтын үеэр “Монгол Улсад усан цахилгаан станц барих ажлыг бид дэмжихгүй. Танай Эгийн голын усан цахилгаан станц баригдах ёсгүй. Сэлэнгэ мөрний цутгалан дээр УЦС барьж байгуулж байгаа нь Оросын хувьд маш эмзэг асуудал болоод байна. Тиймээс бид зөвшөөрөхгүй” гэдгээ дээрэнгүйгээр шуудхан мэдэгдлээ. УЦС барихыг хориглосон хэрнээ Гусиноозёрскийн төрийн мэдлийн ДЦС-аас шаардлагатай хүчин чадлыг нэмэгдүүлэхэд бэлэн гэв. Үндсэндээ цахилгаан станц байгуулж болохгүй, харин цахилгаан эрчим хүчээ Оросоос төлбөртэйгөөр авч нөхөж болно гэдгээ хэлж байгаа нь тэр. Айлчлалынхаа үр дүнг сүүлд нь хэлэхдээ “Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хомсдолыг нөхөх нь хоёр талын нэн тэргүүний асуудал” гэж тодотгосон байна лээ.

Үүнээс гадна бас нэг айхавтар мэдэгдэл хийсэн нь манай станцууд хүчин чадлын хувьд доройтсоныг анзаарч тэр тал дээр хамтарч ажиллана гээд хийн хоолойгоор дамжуулж биднийг газаар хангахаа хэлсэн. Манай цахилгаан станцыг нүүрс биш хий болгох гэсэн аюултай санал. “Оросоос Хятад руу Монголоор дамжин өнгөрөх хийн хоолой барих, эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэн сайжруулах, шинээр барьж байгуулах уг төслийг Монголын тал хэрэгжүүлнэ гэдэгт ОХУ найдаж байна” гэж Шадар сайд авгай таатайхнаар инээд алдаад мэдэгдсэн. Энэ нь манай цахилгаан эрчим хүчийг бүгдийг нь газ болгож өөрийн хараат болгох орос ах нарын алсын бодлого гэдэг нь ойлгомжтой. Тийм болоод уг төсөл дээр хамтарч ажиллана гэдэгт найдаж байна хэмээн уриалгахан хэлээд байгаа хэрэг. Хийн хоолойн төслийн ТЭЗҮ 2022 оны хоёрдугаар улиралд дуусгавар болж, гуравдугаар улиралд гэрээнд гарын үсэг зурах тухай яригдаж байна.

Яагаад оросууд хийн хоолойг станцтай холбох гэж ингэж яарч байна гэхээр монголчууд цахилгаан станц нь хэдий доголдож байгаа ч нүүрсээ түлээд станцаа амьтай байлгаж, биднээс хамаарал харьяалалгүй аж төрөөд болоод байна гэдгийг анзаарсан. Тиймийн учир цахилгаан эрчим хүчийг нь тэр чигт нь газ болгож, түлхүүрийг нь гартаа атгалаа гэдэг шиг өөрсдөөсөө хамааралтай болгох нь л гэж хардахаар. Үнэхээр хийн хоолой тавьж манай станцуудыг бүгдийг нь газ болгоод Оросын талаас ганцхан кноп дар аа гэдэг шиг газаа хаахад манайд эрчим хүч, цахилгаан бүгд зогсоно. Амьдрал зогслоо гэсэн үг. Идэр есийн хүйтэнд цахилгааныхаа амыг барьж, газаа тасалж биднийгээ хөлдүүс болгочиход оросууд маань нэг их санаа зовохгүй болов уу. Тэд нэг шалтаг олоод л хэлчихнэ, ямар уран цэцэн билээ дээ, тийм юмандаа. Өнгөрөгч хавар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Оросын Гадаад харилцааны сайд С.Лавровтой уулзахад баахан магтсан пиар цахимаар битүү явсан. Тэрхүү уулзалтын гол үр дүн юу вэ гэвэл ерөөсөө хийн хоолойн асуудал. Энэ тухайгаа Б.Батцэцэг “ОХУ-ын “Газпром” компанитай ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг манай улсын газар нутгаар дайруулахаар тохиролцсон. Бид “Газпром”-ын захирал А.Миллертэй уулзаж төслийн талаар дэлгэрэнгүй ярилцсан. Энэ төсөл манай хоёр улсын харилцаа, гурван талын хамтын ажиллагааны шинэ зууныг төлөөлөх томоохон бүтээн байгуулалт болно. Манай Засгийн газар энэ ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хийн хоолойн инженерүүд бусад боловсон хүчнийг ОХУ-д бэлтгэхээр ярилцаж байна” гэж Орост айлчилсныхаа дараа хэлсэн. Тэгэхээр орос сайдын саяны айлчлалын үзүүр гогцоо ингэж тайлагдаж байна. Ямар ч байсан хийн хоолой тавих нь. Хийн хоолой манай ирээдүй үр хойчист хоолойд нь угласан дүүжлүүрийн олс болчихгүй шиг бол хийнэ л биз. Гэрээний заалтуудыг нь мэргэжлийн хүнээр хийлгэдэг юм байгаа биз. Харин түүнийг цахилгаан станцтайгаа холбож яах гээд байгаа юм бэ. Бид хувингаараа ч болтугай Багануураас нүүрс зөөгөөд цахилгаантай байгаад байгаа нь хэнд гай болоод байгаа юм бэ.

Мөн Шадар сайд авгайтай бараг зөрөөд Оросын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов баахан генералуудаа дагуулаад ирсэн. Манай Батлан хамгаалахын сайд хүлээж аваад “Бид зэвсэгт хүчнийхээ зэвсэглэл, техникийг шинэчлэх зорилтоо ОХУ-тай тогтоосон цэрэг техникийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжих бодлогыг цаашид ч баримтлах болно” гэж хэлсэн байна. В.В.Герасимов “Цар тахлын хэцүү үеийг үл харгалзан төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг онцлов” гэх албан мэдээ яамны зүгээс гарсан. Ямар төлөвлөгдсөн арга хэмжээ төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн нь бүү мэд. Эгээтэй л манайд цэргийн бааз байгуулна гэж яриагүй байлтай. Ингэж У.Хүрэлсүхийн төрийн айлчлалын өмнө оросууд асар их ач холбогдол өгөөд байна. Хойноос цувран ирж байгаа нөхдүүдийн санаа зоригийг анзаарахад, У.Хүрэлсүхийн айлчлалаар их олон зүйлийг оросууд шийдүүлэх гээд хөрс сууриа урьдчилан бэлдээд байгаа бололтой. Тэд оччихсон байхад юу ч байсан хийлгүүлнэ гэж бат итгэлтэй байгаа бололтой. Дор хаяж Ленин клубийн газрыг авах юм гээ биз дээ. Манайхан ялангуяа Ардын нам хуучин Хувьсгалт намын нөхөд оросуудад үгүй гэж хэлж чаддаггүй. Тэд оросуудыг хараад налаад унадаг. Орос ах нарынхаа өмнө гөлгөнөөд сурчихсан. Тийм дээ, үгүй гэж хэлж зүрхлэхгүй, огт сураагүй хуучин ЗХУ тэдний зүрхэнд орчихсон. Аваачаад буудчихаар чинь айлгүй ч яахав.

Яг ийм жишгээр У.Хүрэлсүх орос ах нарынхаа өмнө үгүй гэж хэлж чадахгүй, юу л хүснэ тэр бүгдийг үг дуугүй зөвшөөрчихөөд буцаад ирэх байх даа гэсэн бодол төрөөд байна. Хэрвээ оросууд Монголын язгуур эрх ашигт нөлөөлсөн, улс орон ард түмний цаашдын хувь заяатай холбоотой асуудлыг тулгавал яах болж байна. Тухайлбал, ДЦС-уудаа нүүрсээр ажилладгийг нь болиулж газ болгуул, УЦС огт барьж болохгүй, цахилгаан эрчим хүчээ бүгдийг хийн хоолойд холбуул гэж тулгахад Ерөнхийлөгч маань “За за” хэмээн ам өчгөө өгчихөөд ирвэл яах вэ. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхдаа сүүлд айлчлахад оросууд Маршал Чойбалсангийн Москвад нас нөгцөхдөө өмсөж байсан формыг жаазлаад өгсөн дуулддаг.

Сайнаар бодвол өвөг дээдсийн чинь хувцас гэж ойлгоно, саараар бодвол “Үгэнд орохгүй бол ингээд өмсөж явсан хувцас чинь үлддэг юм шүү” гэх сануулга дохио ч байж болох. Яг үүн шиг байдал үүсвэл У.Хүрэлсүх оросуудын өмнө хатуу байж чадах уу. Хатуу байж чадахгүй ам өчгөө өгч толгой бөхөлзөөд ирдэг. Ирээд нөгөөхийг нь хийж болдоггүй. Ингээд хоёр улсын харилцаанд бас л нэг ан цав бий болох нөхцөл үүсэх юм биш байгаа.

Учир нь Монгол Улсын эцсийн шийдвэрийг У.Хүрэлсүх биш, ард түмэн нь мэддэг гэдгийг Путины дарлалд, чанга гарт байгаа оросууд яаж мэдэх билээ. Монгол бол Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш. Бид парламентын засаглалтай, хууль тогтоох дээд байгууллага нь УИХ, парламентаа ард түмэн нь сонгодог ардчилсан орон. У.Хүрэлсүхийг нь айлгаж хуурч байгаад бүх асуудлаа шийдвэрлүүлээд авлаа гэж бодоход язгуур эрх ашиг, улс орныхоо тусгаар тогтнолын эсрэг юм байвал ард түмэн үгүй л гэнэ шүү дээ. Энэ бүхнийг У.Хүрэлсүх Ерөнхийлөгч маань сайтар бодож тунгаасан уу. Юундаа Орос руу явах гэж яарч адгаад байгаа юм бэ? Оросууд дуудаад амраахгүй байгаа юм уу. Хоёр орны дипломат бодлого, найрамдалт харилцаа нэрийн дор дарамт шахалт үзүүлээд байгаа юм уу? Тэгвэл хэвлэл мэдээлэл, олон нийтдээ хандаач. Дэлхий нийтэд зарласан ч болох асуудал баймаар. Сүүлийн үед Ерөнхийлөгч савлхийвэл “Хоёр хөрштэйгөө эв найрамдалтай байна” гэж хэлэх болсон. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ эв найрамдалтай байна гээд тусгаар улсын язгуур эрх ашигт харшилсан юм хийж болохгүй. Ер нь монголчууд бид Орост айлчлаад хожоотой байсан удаа урт удаандаа байгаагүй. Тэрхэн зууртаа юм олоод байсан мэт боловч урт удаандаа буюу үр хойч, улс орны тусгаар тогтнолд тийм их тус дэмтэй юм нэг их хийгдэж байгаагүйг бид одоо хараад л, мэдрээд л явж байна даа.

Танд чилийсэн зургаан жил байгаа. Хойд хөршдөө хэзээ ч айлчилж болно. Оросыг хуучин шигээ ах дүү гэж бодоод итгээд яваа юм биш биз дээ. Одоо бол бусад орны жишгээр зүгээр л дипломат харилцаатай хил залгаа орнууд.

Орос бол манайхыг тултал ашиглаж ханддаг, тийм байх ч ёстой гэж үздэг түүхтэйг Ерөнхийлөгч та анхаарна уу. Орост нийлүүлж буй манай бараа бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар тавихаас аваад бүх зүйл дээр хавчдаг. Евразийн эдийн засгийн холбоо ба Монголын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцэж байна л гэдэг, шийдвэрлэсэн юм байдаггүй. Мөн ШХАБ-ын ажиглагчийн статусын асуудал гэж том юм байна. Улс төрийн тогтворгүй байдал хоёр улсын харилцаанд их муугаар нөлөөлдөг гэж одоо бүр улайм цайм хэлдэг болоод байна, хоёр хөрш маань. Тогтвортой байна гээд өөрсдийнхөө сонгосон парламентын засаглалаасаа ухарч нэг дарангуйлагч гаргаж ир гээд байгаа бололтой. Энэ мэт улс төр, эдийн засгийн олон асуудал дээр Орос биднийг юун ах дүү манатай өс хонзонтой юм шиг хяхан дарамжталж, өөдөө нар харуулалгүй явж ирсэн. Сүүлд нь хэлэхэд, манай Ерөнхий сайдуудын хувь тавилан Москвад дуусдгийг Ерөнхийлөгч та эрхбиш мэднэ биз дээ. Өнгөрсөн түүхээ эргэж харж, сайтар тунгаан бодож л байгаарай. Бид муу ёрлож байгаа юм биш. Бас үнэн түүхийг худлаа нэрэлхэж цагаатгаж бодоод яахав. Одоо цагт тийм юм гэж юу байхав хэмээн бодож магад. Гэвч хуучин нийгмийн үед ч бид тусгаар улс байсныг санах хэрэгтэй. Энэ бүхнийг эргэцүүлж бодоод Ерөнхийлөгч өө, Орост айлчлах хэрэг байна уу гэж асуугаад байгаа юм. Өгөх юм чинь л дуулдаад байх юм, авах юм чинь огт дуулдахгүй болоод ингэж эргэлзэх сэтгэл төрөх юм. Авах ч юу байхав, харилцан ашигтай наймаалцах юм чинь юу юм бэ.

Д.БАТБОЛД


Сэтгэгдэл

emkrhdnnw [36.90.40.144] 2023-04-06 16:39:34

Мэдээ.МН emkrhdnnw http://www.gahnniy30p2n428m6w82q014as66i8k8s.org/ <a href="http://www.gahnniy30p2n428m6w82q014as66i8k8s.org/">aemkrhdnnw</a> [url=http://www.gahnniy30p2n428m6w82q014as66i8k8s.org/]uemkrhdnnw[/url]

bzgkdszyh [36.90.40.144] 2023-04-05 15:15:32

Мэдээ.МН bzgkdszyh http://www.gl8262r9ps34md112ti8edh7nx8e67q2s.org/ [url=http://www.gl8262r9ps34md112ti8edh7nx8e67q2s.org/]ubzgkdszyh[/url] <a href="http://www.gl8262r9ps34md112ti8edh7nx8e67q2s.org/">abzgkdszyh</a>

wfczzftrdg [218.71.239.84] 2022-01-28 12:25:11

Мэдээ.МН <a href="http://www.gg48m93f2myo0388e6043xw0rs6khnv0s.org/">awfczzftrdg</a> wfczzftrdg http://www.gg48m93f2myo0388e6043xw0rs6khnv0s.org/ [url=http://www.gg48m93f2myo0388e6043xw0rs6khnv0s.org/]uwfczzftrdg[/url]

syeixdhjhf [59.51.109.202] 2022-01-17 04:58:48

Мэдээ.МН <a href="http://www.ggy0yxi6367e556n764gwmkht9g3404ns.org/">asyeixdhjhf</a> [url=http://www.ggy0yxi6367e556n764gwmkht9g3404ns.org/]usyeixdhjhf[/url] syeixdhjhf http://www.ggy0yxi6367e556n764gwmkht9g3404ns.org/

vbrkqcybzn [123.178.150.230] 2022-01-16 00:27:45

Мэдээ.МН [url=http://www.g0844g7d9bd52704irvn0dhzeb17d2f3s.org/]uvbrkqcybzn[/url] <a href="http://www.g0844g7d9bd52704irvn0dhzeb17d2f3s.org/">avbrkqcybzn</a> vbrkqcybzn http://www.g0844g7d9bd52704irvn0dhzeb17d2f3s.org/

pxwhtkkinv [1.62.118.129] 2022-01-12 02:19:44

Мэдээ.МН [url=http://www.g755ge6464tnezj3qvm277zjf8a65s83s.org/]upxwhtkkinv[/url] <a href="http://www.g755ge6464tnezj3qvm277zjf8a65s83s.org/">apxwhtkkinv</a> pxwhtkkinv http://www.g755ge6464tnezj3qvm277zjf8a65s83s.org/

hlcvmvkvin [122.139.204.91] 2022-01-04 08:12:50

Мэдээ.МН hlcvmvkvin http://www.g30lzf07p0534066w65avnq3u0m7fddds.org/ <a href="http://www.g30lzf07p0534066w65avnq3u0m7fddds.org/">ahlcvmvkvin</a> [url=http://www.g30lzf07p0534066w65avnq3u0m7fddds.org/]uhlcvmvkvin[/url]

Зочин [64.119.26.62] 2021-12-10 16:38:16

Яаж тэнэгтэхийг нь хармаар санагдчихлаа

Зочин [202.126.89.123] 2021-12-10 11:00:11

Европын Холбоо Украйн Оросын байгалийн хийн хамааралтайгаар болж эдийн засгийн хямралд өртдөг болчихоод одоо тэд Оросын байгалийн хийн хамааралгүй болох шийдлээ хайж ихэнх орнууд нь Оросоос байгалийн хий авахгүй гэж санал нэгдсэн учир нь байгалийн хий нефьт Оросын хувьд улс төрийн шантааж зэвсэг болж байгааг тэд эсэргүүцэж Хойд урсгал 2 хийн хоолойг ашиглах зөвшөөрөл өгөхгүй байгаа

ИРГЭН [202.126.89.195] 2021-12-10 07:38:46

Өрөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ 2 ХӨРШДӨӨ эхэлж айлчлахгүй дээгүүр нь 3 улсруу нисвэл дараа нь хатуу хариу хүртэнэ ш дээ гэдгийг ойлгож байгаа байлгүй дээ. Бүр Ерөнхийлөгч болуутаа айлчлахгүй том толгой гаргаж яасан их удаж байна. Өөрийгөө ядуу буурай хөгжилтэй орны Ерөнхийлөгч гэдгээ мартаж болохгүй ээ. Москвагаас шууд Бээжин нисэх хэрэгтэй. Хятадад очиж золгохгүй болохоор л Эрээний хилийг хаачихаад байна ш дээ. Өрөөсөө ойлгохгүй юмаа У.ХҮРЭЛМҮХ өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ. Эцэст нь ард иргэд л хохирч байна шүү

Зочин [202.9.46.231] 2021-12-10 23:45:42

Аймхай гөлөг вэ?

Болд [192.82.69.154] 2021-12-09 21:34:23

БИДНИЙ ЯС МЭДЭЖ, БОДЛОГОТОЙ БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛИЙН НЭГ ХЭСГИЙГ БИЧЖЭЭ. ӨВЛӨГДДӨГ ТӨРИЙН БОДЛОГО ГЭЖ БИЧИГ БАРИМТ БАЙДАГ Л БАЙХ ДАА. ЕРӨНХИЙЛӨГЧ ОЧИХ ЁСТОЙ. ТЭД ХӨӨРХИЙГ МИНЬ ДОРОМЖЛОХ Л БАЙХ. ГЭХДЭЭ ТӨР ТӨМБӨГӨР, ЁС ЁМБОГОР

batuaj [66.181.183.27] 2021-12-09 16:37:41

Хөршөө сонгодоггүй юм гэсэн. Тэгэхлээр Орос Монгол хоёр бол мөнхийн харилцаат хөрш орон. Ерөнхийлөгч ерөнхийлөгч болуутаа Орост айлчлал хийх ёстой байсан. Хэт нэг талыг буюу гуравдагч хөрш гэсээр ОТ үр дүн муутай байгааг бид харж л байна. Гуравдагч хөрш тусалдаг юм бол тэр тус нь харагдах зүйл бага л байна. Харин ч гэрээгээ сайн хийгээд ажиллавал болох л ёстой. Ер нь Олон улсын харилцаанд монголчууд бид ажиллаж сурах ёстой. Оросын хүчийг, тусыг буруу ашигласан ч байж магадгүй. Эрдэнэт үйлдвэрийн Оросын талыг Монголд авсан нэрээр ХХБ авчихсан биздээ. Бүр улсын мөнгөөр луйвардаад шүү. Үнэндээ төмөр замын засварыг Японоор хийлгээд өрөө төлж чадахгүй байна гэх мэтээр энэ үгүүлэл шиг балаг тасрахгүй бололтой. Яалтай билээ... Үнэндээ ард түмэн хэцүүдэхээс хамгаалах шаардлага гарч байна.

Зочин [202.21.108.20] 2021-12-10 04:29:38

Мал минь МӨНХ гэж яаж мэдээд байгаа юм бэ.Архичин оросууд удахгүй сөнөх гэж байгаа шүү

Зочин [148.60.92.227] 2021-12-09 10:26:12

Yneheeriin anhaarah asyydal men syy!!!bid hyychin Oros ah nar bis bolson ediin zasagiin ikhe gyrnii deerengyileh mayag orchihson nehcheld ene hoyor tom gyrnii dynd baina?teheer erenhiilegch sain sanaj sain myyg ni hiigyi bodoj ahmadyydtaigaan edin zasagchidtaigaa ylas orniihoo bodtoi hymyystei sanalaan hybaalchaj ailchilna biz dee!!!sain bod!!!!

Зочин [66.181.161.106] 2021-12-09 07:37:38

Өөрсдийгөө яая гэж байж.улс төр.олон улс.хөрш орнуудынхаа талаар хошин шогчдын хэлдэгээр бүлт бүлт.мулт мулт.ханз ханз ярих юм даа .хэмжээ хэтэрвэл хэцүү юм их шүү дээ. .

Зочин [202.126.89.145] 2021-12-09 17:20:27

Ёстой доо өмнөхөө дийлэхгүй байж олон юм ярих юм.

Баяраа ах нь [66.181.191.41] 2021-12-09 05:49:59

Хоёр улсын харилцааг 70 жилээр харж байна. Гэтэл бид мөнхийн хөрш,1206 оноос Нэг түүхийн нэг хэсэг.Оросууд Дэлхийн их гүрнийхээ байр сууринд эргэн ирж байна. Бид Оросын нөлөөний бүсэд байх нь манайд ашигтай. Гуравдагч хөрш, Хятадын ашиг сонирхолыг бид биш Тэд хоорондоо тохирно, Ерөнхийлөгч айлчилах ёстой. Монгол улс Орост маш их үнэ цэнэ төлж байж Тусгаар тогтносон.Одоо биднээс нэг их юм авахгүй.

Сүрэн [146.0.60.106] 2021-12-09 00:15:48

Батболд оо гэж... Ийм хүн байхгүй ч байж магад. Захиалнат бичвжр байх. Нэгэн танил стиль юм. Бичиж өгч дээ. Өнөө гурав дахь хөрш огт байхгүй юм шиг. Зориуд адгаж, наран улсыг дурдалгүй туужээ. Хүүк бол юу ч хийж чадахгүй, бүдүүлэг эр. Хоосон хийрхээд ухаанггүй яваа байх. Гэвч оросууд л манай тт-ын баталгаа юм даа. Хуучны орос байхгүй нь үнэн. Шинэ аюул, шинэ Ши жинь Пин бол бий ш дээ. Хүүк очихоос өөр зам байхгүй. Хүүк хүзүүгүй хоёр яг л таарсан толгой. С. Баяр ийн зөвлөх юм өгдөг л дөө.... Новш гэж

Зочин [122.201.24.48] 2021-12-08 21:04:06

Юу ч ойлгодоггүй тэнэг лалар байж яасан ч залхуугүй урт дүгнэлт бичдэг ац вээ хаха

ТТ [66.181.176.34] 2021-12-08 14:28:01

Арцалдаал нэмэргүй л дээ.Дээр нь ашиггүй.Манай өвөө нар мэхийг нь дагуулаад мэх хийгээд өөрсөддөө хожоо гаргаж чаддаг ухаалаг зальжин байсан.Одоо манаай дээр байгаа хэд чадах нь уу харья.

Зочин [202.55.188.84] 2021-12-09 15:51:14

Zuv

Зочин [202.9.47.0] 2021-12-08 11:08:34

Бас нэг их мэдэгч, харлуулагч гараад ирж. Монгол жижиг улс хэрээ мэдэх ёстой бх. Хоёр том гүрний өөдөөс томроод сайн юманд хүрээгүйг түүх гэрчилнэ. Маш уян хатан, ухаалаг бодлого чухал бх. Барын өөдөөс хулгана яах билээ. Комментчид нээг их улс төр эдийн засаг заадаг нэг л их ухаантнууд...

Zochin [66.181.161.12] 2021-12-08 04:56:41

Hurelsuh elbegdorj bish oros uls ANU bish yum bolhoor heleltseer undur tuvshind ur duntei boloh biz egiin goliin UTSStants bol barigdaj l taarah biz eh nutag gazar shoroondoo hen yugaa hiih ni ulsiin hiltei uuriin heltei tusgaar togtnoson buren erht bidnii erh l baih yostoi egiin goliig ter chigt ni taslaad huurai sair bolgoh geegui bna olon uls mongol ulsiin erdemdet sudalgaa hiisen l bailgui yahav oros guren unegui gediimuu une bagtai ch gediimuu tsahilgaanaar hangay ta buhen naad tusluu orhi gevel yahiin heden jil saihan l bna biz neg l udur duraaraa neg durak ni turiin tolgoid garaad ter mongold tog ugdug hen yum boli haa gevel yahav ene buhniig zohitsuulj chadah uhaan uhnaagiin huud buren bii gej itgej bna tushij tulj boloh gants hursh shuudee ug ni

Зочин [66.181.161.83] 2021-12-08 03:36:33

90иэд оны эхээр УБ хот хөлдөх аюулаас АНУ аварсан гэж дуулж бсан.30 жил боллоо.энэ аюул хэвээрэи бна гэхээр дэндүү арчаагүи бнштэи .2 гүрнии тэнцвэр 3дахь хөршиин бодлого биднии оршихиин үндэс . Дахиад 100 жил орших баилгүидээ .

H [202.126.89.117] 2021-12-08 03:00:16

Khyrelsykhiig khen khyleej avna gesiin! Kherev khyleej avbal manai khooryy khoorood duugaraagyi bkhad Zaa gej bgad irekh biz?

МОНГОЛ [202.9.46.27] 2021-12-08 02:07:47

ЗҮГЭЭР БААХАН ЭМОЦИ ЛОГИКТОЙ ХАНДААЧ. УУЖУУ ТАЙВАН ХАНД ХӨ ШҮЛСЭЭ БИТГИЙ ҮСЧҮҮЛ

Зочин [202.126.88.43] 2021-12-07 17:40:53

Оростойгоо ойр бай.Хужаагийн эрлийзүүд эсэргүййцээд хужаагийн колони болгох санаархад хийгдээд бнайна.Өвөрмонгол төвд Шинжаан уйгар Тайван Хонконгийг бүр эсэргүүцэж байна.Хужаа бол хүн хог

ха ха [66.181.184.43] 2021-12-07 16:24:34

хятад нохой ингэж л бичнэ

Зочин [66.181.161.12] 2021-12-07 16:22:02

Бид хоёр хөрштэйгөө хамгийн сайн харилцаатай байх ёстой шүү. Ёрөнхийлөгч маш зөв байна. 100 жилийн түүх шүү дээ. Оростой муу байлгах бодолтой гарууд бол Монголыг алая гэж бодож байгаатай яг адилхан.

Зочин [202.21.108.29] 2021-12-07 15:56:48

Хятадууд, тэдний эхнэр хүүхдүүд, Хятадын бууны ноходууд ихэд айдастай байгаа нь илэрхий.

зочин [66.181.186.152] 2021-12-07 15:53:03

Бодууштай, анхаармаар, санаж явах зүйл бичжээ, баярлалаа. Монгол улс оросуудыг дагаж 70 жил хөгжсөн үү? дампуурсан уу? хоцрогдсон уу? дарлуулсан уу? Орос сургагч нар Монголчуудад юу заасан бэ? архи уухыг уу? г.м үү? Монголын олон мянган мундаг сэхээтнүүдийг хэн юунд буруутгасан бэ? тэд хаана нас эцэслэсэн бэ? Өмнөх нийгмийн үед Монголын баялаг, мал, үнэт ба түүхийн холбогдолтой эд зүйлс хаашаа зөөгдсөн бэ? Социализмын үед Монголын мал амьдаараа өдөр шөнөгүй вагон вагоноор хаашаа ачигдаж байсан бэ? Монгол улсын шөнийн хугацаанд гаргаж байгаа эрчим хүч одоо хаашаа нийлүүлэгддэг вэ? Монгол улсыг яагаад оросоос хараат, хамааралтай байлгахыг хүсдэг вэ? Оросууд Монголчуудад тустай, ашигтай зүйл хийх үү? Монголчууд бид өөрсдөө боловсорч хөгжиж ухаарч байж Монгол газар шороон дээрээ Монгол сайхан орноо, Монголчуудаа үеийн үед, үрийн үрд үүрд мөнх байлгана. Монголчуудын сайн сайхан аж амьдралын төлөөх бүх зүйлсийг хэнээс ч үл хамааран Монголын төр засаг хийх ёстой биз дээ?

Зочин [66.181.178.48] 2021-12-08 20:50:02

Zuw

Зочин [192.82.76.253] 2021-12-07 15:17:49

Boduushtai l ym bichsen baina. Orosuud byh ymig gaztai holbood neg odor krantaa haana shyy. Uhaantai l baih heregtei

зочин [202.179.8.210] 2021-12-07 14:11:32

Оросын холбооны улстай манай орон найрсаг харилцаагаа цаашид хөгжүүлж явах ёстой.Манай улс хоёр хөршөөсөө янз бүрийн тусламж дэмжлэг авч байж хөгжинө шүү дээ.Туслана дэмжинэ гэсэн асуудал бол хамтын ажиллагааны билэг тэмдэг мөн.Удахгүй Монгол улсын ерөнхийлэгч Орос улсад айлчилна.Монголын хөгжлийн ирээдүйд их дэмжлэг туслалцаа болно гэж Монголын ард түмэн харж байна.

Зочин [202.179.21.231] 2021-12-07 14:00:42

Эгийн Голын Усан цахилгаан Станц бариад хятадад өрөнд ороод хэрэг байна уу. Тэгээд ч Хятадын хараат болсоор байна бас өийн дарамт их байна Үнэн

ЗОЧИН [202.9.46.40] 2021-12-07 13:14:15

Монгол улс 150 тэрбум нүүрсний нөөцтэй. Энэ бол эрчим хүчний маш их нөөц. Нефьтийн нөөц байгаа боловч П. Очирбатын балагаар Хятад 30 аад жил зөөж ашиглаж, байгаль сүйтгэж байгаа. Тэр мөнгө нь ардчилалын гэгдэх Элбэгдорж нарын хэдэн хулгайч нарыг тэжээгээд дууссан. Мөн Сэлэнгийн хүдэртэйн уурхайгаас төмрийн хүдрийг Цогтбаатар, Дэлгэрсайхан, Сү нар түүхийгээр нь 25 жилын турш гаргаж дэлхийн тэрбумтануудыэ тоог 3 аар нэмсэн. Харин оронд нь барилгын арматур төмрөө урдаас импортлож авдаг улс хэвээрээ

чимэд [124.158.64.153] 2021-12-08 04:57:34

Гайхалтай үнэн үгийг маш чадварлагаар товч тодорхой ойлгуулж бичжээ. Төрийн дээд албан тушаалтнууд олонхи нь хужаа гаралтай хүмүүс/АН-н гишүүд/ Монголыг устгах бодлого тодорхой дэс дараалалтайгаар төлөвлөн хэрэгжүүлсэн. Эд нарыг нэрээр гаргаж нийтэд сонордуулж хааяа мэдээлж байхгүй бол бид ч 3 хоноод мартдаг хүмүүс шүүдээ.П.Очирбат-мартышка,Баавар-хувалз,Гончигдорж-гиена,Да.Ганболд-сармагчин,С.Баярцогт-үр могой, Цахуй Элбэгдорж-кобра гэх мэтээр 100 шахам хүнийг олж бүртгэсэн байна лээ.

Зочин [124.158.69.198] 2021-12-07 14:19:37

Монголын нутгаар хятад руу хийн хоолой тавина гэдэг тийм ч сайхан зүйл биш дээ хүний юмыг өөрийнхөө хашаанд байлгана гэсэг үг их бүтээгн байгуулалт өрнөнө гээд хөөрөх хэрэггүй байхаа

иргэн [64.119.23.175] 2021-12-07 13:01:44

Нийтлэл бичсэн хүн маш зөв санаа илэрхийлжээ.Бид улаан \,цагаан оросуудаар үе уламжлан дарлуулж байх гэжүү Одоогийн монгол хүний мэдлэг,үзэл бодол 1990 аны үеээс өөр болсон гэдгийг ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч ойлгох чадвар эрх биш баймаар.Улаан оросын бодлогыг мухар сохроор даган баясаж.,Чойбалсан, Цэдэнбал нар шиг гадаадын дээрэнгүй,эзэрхүү улс төрийн бодлогын дуулгавартай зарц болчих вий дээ бурхан минь!

Зочин [203.91.115.244] 2021-12-07 08:31:36

Оросын троллууд ийм идэвхитэй ажиллагаа явуулдаг болчихсон юмуу?!!Эсвэл бөөрөө гаргуулж байхдаа орос ах гээд дультраадаад байдаг юм уншдаггүй,үүх түүхээ мэддэггүй оркууд олширсон юмуу.

Иргэн [66.181.161.19] 2021-12-07 07:47:36

Ёрөнхийлөгч өө Орсод айлчлаад дараах хэдэн асуудлыг зөвөөр ойлгуулж өгөөч .1рт Усан цахилгаан станц монголд алтнаас илүү үнэтэй ганц тог цахилгаандаа байгаа юм биш бидэнд цэвэр усны нөөц түүнийг дагсан байгаль экологийн тогтвортой орчин уур амьсгал юунаасч чухал (Байгаль нуурынхтай адил) үнэ цэнтэй байгаа гэдгийг. 2.Бид эртний сайн харилцаатай хөрш юм бол татварын асуудлаа эргэж хараач гэж гуй! Асуудал юундаа байна яагаад хөрш орнууд байж харилцан худалдаа хийхэд ийм төвөгт байна гэдгийг сайн ярилц! 3.Өмнө нь монглоос авч байсан бараа матираал арис шир түүхий эдээ үргэлжлүүлэн аваач ээ гэж гуй! 4.Бүхий л төрлийн хөнгөн ба хүнд үйлдвэрийнг харилцан ашигт хамтарч байгуулья гэж гуй! Ер нь эхний ээлжинд харилцан эрх тэгш хамтран хөгжие гэж зөвөөр ойлгуулж чадвал болх нь тэр. Өмнөх хэд шигээ толгой дохиж сууж байгаад л битгий ирээрэй гэж гуйя!

Зочин [202.55.188.84] 2021-12-09 15:54:18

Zuv

Зочин [66.181.161.35] 2021-12-07 06:51:14

Хоёр том хөрш маань ер нь алсуураа Монголыг түүхий эдийн хавсарга болгох бодлого явуулж ирсэн,явуулсаар байгаа.Тэр нь өнөөдөр бүүр тов тодорхой илрэлээ олоод байна. Ялих ялихгүй шалтгаанаар хилээ хаах,хавчих,тулган шаардах,өөрсдийнхөө эрх ашгийг тулгах мэтээр авирлаж байгаа нь цаашдын харилцаанд үүнээс илүү дарамт шахалт ирж мэдэхээр болчихоод байна. Энэ хүн зөв л хэлж,анхааруулга санамж болгох гэсэн нь ер нь тунгааж үзэхэд буруудах зүйлгүй шүү.Дэмжиж байна.

Bi [207.102.105.166] 2021-12-07 06:48:09

Good point.Smart guy!!!

Зочин [103.57.94.131] 2021-12-07 06:34:48

Монгол нэртэй хятад олширсон монгол оросын харилцааг чи заахгүй батболд хужаа зайл

Зоч [66.181.182.86] 2021-12-07 06:32:07

Монголын ерөнхийлөгч болсон гэмт хэрэгтэнтэй уулзаад л хэлэлцээ хийгээд л байх Оросуудод сонин санагдах байхдаа. наашаа харж инээж цаашаа харж ярвайх боловуу!

зочин [192.82.87.121] 2021-12-07 06:27:26

Захын тэнэг улс төр заадаг болжээ. Цөвүүн цагийн дохио гэлтэй. Мэргэжлийн байгууллага, хүмүүс тал талаас нь дүгнэж байж шийддэг юм. Ганц Ерөнхийлөгч шийддэггүй билээ. Аавдаа авгай авахыг заадаггүй юм шүү, батболд гэгч тэнэгээ.

Зочин [192.82.71.31] 2021-12-07 11:13:06

Цөвүүн цаг дохигдох юу. Байхав.одоо өөрөө тийм цаг.

Зочин [66.181.190.148] 2021-12-07 06:02:50

Энэ Д.Батболд гэдэг чинь хятадын эрлийз хүн юм уу. Даанч тийм байх аа. Оросын эсрэг үзэлтэн байх нь..За хө эрлийз минь олон юм хуцалгүй дуугаа тат. Орос хүн,оросын ард түмэнд Монголчууд баярлаж явах ёстой юм шүү. Хэний хүчинд Монгол улс өдий зэрэгтэй болсон билээ. Мартаж болохгүй түүх бий шүү.Би оросд сургууль төгсөж мэргэжил эзэмшсэн. Орос Улс мандан бадартугай. В.Путин шиг Ерөнхийлөгч байхыг Хүрэлсүх Ерөнхийлөгчдөө хүсье.Путин бол жишээ авмаар Ерөнхийлөгч юм шүү.

Зочин [203.91.115.244] 2021-12-07 08:27:21

Орос тролл минь монголчуудын тархийг угааж барахгүй шүү.

Зочин [103.111.68.3] 2021-12-07 05:51:33

ЭНЭ МУУ ХУЖАА ИХ ХУЦАВАА,

Зочин [202.9.40.14] 2021-12-07 05:39:54

Да да гэсээр байгаад $70 тэрбумын өрөнд орчоод ирэвээ? Чи ер нь бүтэлгүй шүү хүүхээ. Ойлгооо. Энэ бодох л ёстой зүйл бичсэн бн шүү

Zochin [202.126.88.165] 2021-12-07 05:38:43

Magtaad bga oros ah nar chin benzin taslaj ballaanga aldaa bzde, uursduu tsahilgaan stantsaa bariad uursduu usan tsahilgaan stantsaa barisan deer Huuk ochij hereggui tsaadahd chin orosiin sanaag davaad helchih uhaan hurehgui.

зочин [202.179.25.204] 2021-12-07 05:37:19

Бүхнийг уруу дорой харах хэрэггүй өчүүхэн бдодолт эрлийз минь ямарч үед биднийг 70-н жил сургаад хөгжүүлээд л ирсэн юм.Бид энэ аугаа гүрнийг түшсэн нь өлзий ямар ч гэсэн хятад шиг уусгах бодлого явуулахгүй

Зочин [202.126.88.165] 2021-12-07 05:42:00

Benzinee tasdaad bhaar chin iim yum bodolgui yahav de, orosuud chin togiig chin ugii gecheed neg udur taslaad haichij medheer l bga bizde. Ymiig muugaar ni bodoj beldeh heregtei shu de, aliin bolgon uher shig baih gsen yum be??? Naad hun chin hyatadtai nuhurluud yvii gej heleegui bga bizde, tusgaar togtonoson uls boli gj bga bzde

их монгол [203.91.115.56] 2021-12-07 04:59:50

хятадууд кроносүх нь ямар үйлдэл хийх бол гээд айлчлал нэртэй айлгах төлөвлөлгөөг хүлээ гээд хэл гаалиа нээж нүүрс зэсийг маана гаргахгүйл бна дотоодод нь хомосдол бгаач манай хаас нөөцөлсөн нөөцөөрөө гал алдахгүйл бгх

Зочин [202.126.89.161] 2021-12-07 04:36:51

Хүүк ёр оросын хавханд оржээ бидний улс хоёр дохь украйн болоход ойрхон бндаа яанадаа

зочин [202.55.191.205] 2021-12-08 02:23:17

за яасан баттулгыгаа оростой мундаг байна л гээд байсан хүүк оростой харилцахаар орос нь муу бочихвуу

mandah [103.229.121.129] 2021-12-07 04:36:11

timee ta ard tymnii bool

Зочин [103.14.36.250] 2021-12-07 04:21:07

Энэ яаг үнэн, тэднээс маш их болгоомжлох хэрэгтэй

Зочин [202.126.90.70] 2021-12-07 03:57:32

Оросууд арай ч ингэж хандахгүй байх. Ер оростой харилцаж ирсэн түүхийг мартаж болохгүй. Сайн мууг нь салгаж ялгах ойлгох чадвар хэрэгтэй дээ.

Зочин [69.250.15.186] 2021-12-07 04:04:29

ОРОСУУД ХУУЧИН ОРОС БИШ ШИНЭ ОРОС БОЛСООН, ХӨ

Азаа аз [66.181.160.12] 2021-12-07 03:51:03

Овоо хуцдаг хужаа вэ хол очиж хуцан буцаахаар газар нүд

555 [202.5.206.28] 2021-12-07 03:48:46

Бодох л асуудал байна. Сайхан л сануулга болж.

Зочин [202.126.88.36] 2021-12-07 03:45:12

Хуцдаг

Зочин [103.229.121.38] 2021-12-07 03:43:30

Энэ сайт чинь Норовын Алтанхуягых биз дээ

Зочин [122.201.21.120] 2021-12-07 03:37:57

Хүрэлсүхээ станцаа барих нь ард олны шийдвэр. би ард олны боол нь гэдэгээ хэлчихээд ирээрэй. Тэгвэл чи цэргийн хурандаа мөн гэж олон ард итгэх болноо

Зочин [202.179.21.231] 2021-12-07 14:03:09

Битгий шаа

Зочин [43.242.243.91] 2021-12-07 03:37:23

Гэртээ суугаад худлаа мэдэмхийрч суудаг өвөө нар шиг нийтлэл бичих юм. Хийх ажилгүй мэдэмхий хүмүүс монголоор дүүрэн байгаа.

Зочин [202.9.47.52] 2021-12-07 03:36:29

Хужаагаас араил дээр шүү иймэрхүү нохои амтаи нөхдүүд нутаг руугаа явсан нь дээр бх

Зочин [202.126.90.122] 2021-12-07 03:32:24

Дэшээ тэнгэр хол доош газар хатуу гэдг л болоод байна...анх 1990 онд 1998 он хүртэл..оросоо хэт яаарч гаргсан арчисан нам .хийсэн хар алхам өнөөдөр харуулж байна орос улс монголд ямар их үйлдвэр завод бариж өглөө бүгдийн ...нуруусан хятадад зүгээр өгөөд адаг сүүлдэн юу ч гүй болсон хэрэв тэд өдийд байсан бол монгол ..ингэтлэй доройтохүй байсан ....хойт хөрштөйгөй нэгдсэг дээр байхаа....ариаа өөр хандах байлгүй ...оросоо байлгаж байсан бол өдийд ийм их өрөнд орхүй байсан шүү...авлигүй байна....баярлаа ...

Иргэн [64.156.195.196] 2021-12-09 08:36:17

Мал минь ядаж монгол хэл дээр байдаг юм олж унш. Зөвлөлтийн цэргийг монгол хөөгөөд нөгөөдүүл нь уйлаад гомдоод гарлаа юу ?

Зочин [66.181.184.232] 2021-12-07 03:48:48

боол минь, орос өөрөө өрөнд орж авилгад живж байна, ах ах гэдэг мөртлөө орос хэл ч мэдэхгүй, юм уншиж тунгаах чадваргүй, хоёр хөршийн алийг нь ч дагаж намирахгүй харьцаатай байя гэж бичсэн байна, орос зөвлөлт хоёрынхоо ялгааг нь мэдчихээд балайрч бай

Bold o [182.217.115.44] 2021-12-07 03:24:20

Д.Батболдоо Монгол-Орос 2 улсын харилцаа чамд хамаагүй асуудал, чи нэг гарал үүсэл ээ тодорхой бичиж чадах уу..

Зочин [66.181.184.232] 2021-12-07 03:50:34

чи өөрийнхөө гарал үүслийг мэдэх үү орос гятадын хурлийз минь


76 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
76 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.