СУДАЛГАА: Эмнэлэг, шүүх, гааль, газрын албанд АВЛИГА ХАМГИЙН ИХ

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг 5 дахь удаагаа зохион байгууллаа.

Уг судалгаагаар нэгдүгээрт шударга байдлын үнэлгээг, хоёрдугаарт Монгол Улс дахь авлигын талаарх төсөөллийн талаар судалдаг. Энэ удаагийн судалгааны мэдээлэл цуглуулалт, тооцооллыг “Эс Ай Си Эй” ХХК гүйцэтгэсэн байна. Мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулсан. Шударга байдлын үнэлгээнд зөвхөн гүйцэтгэх эрх мэдлийн хүрээний байгууллага буюу яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамруулдаг.

Судалгаанд нийт 9850 оролцогч (төрийн байгууллагаас үйлчилгээ авсан 7,440 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, 1,550 төрийн албан хаагч, 860 шинжээч), мөн 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамруулсан. Төрийн байгууллагууд 100 оноо авахаас дунджаар 72.9 оноо авсан нь 2019 оноос 1.2 пунктээр буурсан байна. Шударга байдлын үнэлгээг бүрдүүлж буй дэд үнэлгээ тус бүрээр нь авч үзвэл тухайн төрийн байгууллагаас үйлчилгээ авсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын өгсөн үнэлгээ 4.7 пунктээр буурсан бол төрийн албан хаагчдын өгсөн үнэлгээ 0.4 пунктээр, бодлогод оролцогчдын өгсөн үнэлгээ 0.6 пунктээр тус тус өссөн дүнтэй байна.

Зураг 1. ШБҮ, оноор, оноогоор

Гадаад шударга байдлын үнэлгээ 67.0 болж өмнөх үнэлгээний дүнгээс 4.7 пунктээр буурсан нь төрийн байгууллагуудын ил тод, хариуцлагатай байдлын индекс, авлигын индекс буурснаас хамаарсан байв. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчид ил тод, хариуцлагатай байдал буурсан, авлигын шууд болон шууд бус тохиолдол нэмэгдсэн, албан хаагчид төрийн үйлчилгээг хүргэхдээ бусдад дарамт, шахалт үзүүлдэг, ах дүү, танил талынхаа нөлөөнд автдаг, бусдад хууль бусаар давуу байдал олгодог явдал ихэссэн гэж үзсэн байна.

Дотоод шударга байдлын үнэлгээ 81.2 болж 2019 онтой харьцуулахад 0.4 пунктээр нэмэгджээ. Энэ нь Шударга байдлын үнэлгээний дунджаас 8.3 пунктээр илүү байгаа нь албан хаагчид байгууллагынхаа шударга байдлыг сайнаар үнэлж буйн илэрхийлэл юм.

Бодлогод оролцогчдын үнэлгээ 70.4 болж 2019 онтой харьцуулахад 0.6 пунктээр өссөн нь Шударга байдлын үнэлгээний дунджаас 2.5 пунктээр бага байгаа боловч 2015 оноос хойших хамгийн өндөр үнэлгээ юм. Ийнхүү өсөхөд үнэлгээнд оролцогчдын авлигын талаарх төсөөлөл, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл, эрмэлзэл зэрэг үзүүлэлтүүдийг сайнаар үнэлсэн нь голлон нөлөөлжээ.

Энэ оны дүнгээр Үндэсний хөгжлийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Эрчим хүчний яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар харьцангуй өндөр оноо авсан бол Улсын бүртгэлийн ерөнхий газар, Ховд аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймгийн ЗДТГ хамгийн бага оноо авсан байна.

Хүснэгт 1. ШБҮ, хамгийн өндөр болон хамгийн бага үнэлгээ авсан байгууллагууд

Судалгаанд оролцогчдоос Монгол Улсад авлига хэр түгээмэл байгааг тодруулахад 20.9 хувь нь ихээхэн түгээмэл гэж хариулсан нь өмнөх оноос 2.1 пунктээр, 45.1 хувь нь түгээмэл гэж хариулсан нь 3.3 пунктээр тус тус буурсан үзүүлэлттэй байна. Үр дүнгээс харахад нийт судалгаанд оролцогчдын 66.0 хувь нь Монгол Улсад авлига байсаар байна гэж үзжээ.

Зураг 3. Монгол Улсын авлигын өнөөгийн байдал, оноор

Монгол Улсын ирэх 2 жилийн авлигын нөхцөл байдлын талаарх төсөөллийг тодорхойлох зорилгоор судалгаанд оролцогчдоос ирэх 2 жилд Монгол Улсын авлигын түвшин хэрхэн өөрчлөгдөх талаар тодруулахад 16.0 хувь нь буурна, 1.9 хувь нь их хэмжээгээр буурна гэж үзжээ. Харин авлигын түвшин өснө гэж 17.9 хувь нь үзсэн бол 4.8 хувь нь их хэмжээгээр өснө гэж үзжээ.

Судалгаанд оролцогчдоос Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийн талаар тодруулахад эрүүл мэндийн байгууллага, шүүх, газрын алба, гаалийн байгууллага, цагдаагийн байгууллага эхний 5-д эрэмбэлэгдсэн байгаа нь цаашид эдгээр байгууллагад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай байгааг илэрхийлж байна.

Үр дүнгээс үзэхэд иргэдийн төлөөлөл эрүүл мэндийн байгууллагыг хамгийн их авлига тархсан институц гэж үзсэн байна. Харин албан хаагчид болон бодлогод оролцогчид шүүхийн байгууллагыг нэгдүгээрт эрэмбэлсэн байв. Энэхүү үр дүн нь судалгаанд оролцогчдын төрөл тус бүрийн өдөр тутамд тулгамдаж буй асуудлаас шалтгаалсан гэж харагдаж байна. Тухайлбал: иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах хэрэгцээ зайлшгүй тулгардаг. Харин эрүүл мэндийн байгууллагуудын хүртээмжгүй байдал нь иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлдэг гэж үзэж болохоор байна.

Хүснэгт 2. Монгол Улсад авлига их тархсан институц, оноор

Судалгаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллөөс Монгол Улсын авлигын шалтгааныг тодруулахад цалин орлого бага, хувь хүний ёс зүйгүй, хэм хэмжээгүй байдал, ядуурал, эдийн засгийн тогтворгүй байдал, хүнд суртал, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигладаг байдал зэрэг шалтгааныг хамгийн их дурджээ.

Зураг 5. Монгол Улс дахь авлигын үндсэн шалтгаан

Шударга байдлын үнэлгээ, 2021 онд


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.26] 2021-12-12 03:22:16

Зөвшөөрөл өгдөг газрууд, ялангуяа хотын газрын зөвшөөрөл өгдөг нөхдүүд

Зочин [122.201.21.120] 2021-12-12 03:04:01

Барилга ашиглалтанд авдаг мэргэжлийн гэсэн тодотголтой улсын комиссийн авилгачид яагаад жагсаалтанд ороогүй б.а. эмнэлгийн ганц наборын дэргэд эдний авдаг нь байр машинаас эхлэдэг гэжийншдээ

Srenn [203.91.115.56] 2021-12-12 01:16:52

Yamar sonin hudlaa sudalgaa vee 2jil ulsiin emnelguudeer yavj.uzuulsen yamarch avilga ogt bhgui shde gemgui emch nariig ingej gurdej bolohgui ee !!!!

Ойгоо хамгаалагчид [66.181.161.108] 2021-12-12 00:09:37

Модон хорголжин түлш гэгчийг мөнгөний шуналтнууд сурталчилж оочийн сахал шиг ой руу маань дайрахаар бэлтгэж байна, Монголчуудаа болгоомжтой бай, шуналтнуудад хайрлах юм юу ч байхгүй ой хөвчийг маань дуусгачихна шүү!!!! Бас юу ч мэдэхгүй гахай царайлчихаад коксжсон түлшийг муулж байна

Асуулт [202.9.40.166] 2021-12-11 13:23:28

Юу гэж бодож байна гэж асуувал авилга авдаг гэж бодож байна гэж хариулах бх ,тгд үзүүлэлт нь өндөр гарна, харин өгч байсан уу гэж асуувал судалгааны дүн өөр гарна гэдэгт итгэлтэй байна, хахууль өгөх авах асуудлыг яг бодитой судлах нь зөв, тийм их түгээмэл байгаа гж бодохгүй бна,

Zochin [202.55.188.106] 2021-12-11 14:58:36

Hutsdag hog ve. Avilga ugsun huniig hamt shiitgeed baihaar Bi avilga ugsun gej yaj heleh ve. Harin ch avilga ugsnuu ilchilsen huniig shagnah heregtei. Turiin uilchilgee uzuulsen gej shan haramj avsan emch suvilagch nart avsan hahuuliinh ni mungiih 3 nugalj tuluuldeg huuli garga. Er ni Hytaduud shig hatuu arga hemjee avdag boloh heregtei.

зочин [103.212.118.77] 2021-12-11 11:46:47

Хорин хэдэн жилийн өмнө гаалийнханд алтан бөгж, арван хэдэн сая төгрөгийн үнэ бүхий зүйл өгөхөд чи хүн доромжиллоо гээд бөөн юм болсон гэсэн яриа байсан тэр ханш одоо хэд болсон вэ?

Зочин [202.126.89.49] 2021-12-11 06:45:24

minii bie gaalitai bainga haritsdag..gaaliig yaaj awilgalaas salgah uu gedeg bur bodood oldoggyi yum … galiin baitsaagch zaawalchgyi yum hardag..uguhgyi bol booj haana laitai..japan shig buh yumiig online bolgoh heregtee b.naa zasgiin gazraas…hen yamar baitsaagch ynelj baigaa , hyanaj b.gaag medehgyi..ilgwegch n ch bas medegdehgyi codooor..tegej b.j l gaalii salan..amid baitsaagch zaawalchgyi hahuul awdag…

Зочин [66.181.161.74] 2021-12-11 06:15:19

Судалгаа юу өгүүлнэ вэ? Монгол орон бүхэлдээ Авлигалд идэгдсэн гэдэг нь харагдаж байна.Манай Хүмүүсийн ухамсар болоогүй байна гэдгийг л харуулж байна.Монголдоо байхгүй өндөр цалинтай Шүүгч нар Авлигад идэгдсэн гэхээр цалин хангамждаа биш хүмүүсийн ухамсар,сэтгэл зүйтэй нягт холбоотой болж таарч байна. Авлигалтай ТГ,болон Төр,Засаг үүнд дүгнэлт хийж арай өөр аргаар тэмцэх хэрэгтэй гэдгийг энэ судалгаа харуулаад байгаа юм биш үү? Эмч нар цалин багатай,амьдрал хүрэлцэхгүй байгаадаа биш илүү ихийг хүсэж шунаж байгаатай холбоотой гм.Нийгмийн сэтгэл зүй энэ тэр гээд их асуудал байна даа.Монгол орон яаж үүнээс салах вэ? Үүнийг анх үүсгэсэн Ардчлалынхан эхлүүлснээрээ дуусгах арга замыг олж хэлж өгмөөр байх юм.

чимэд [124.158.64.133] 2021-12-11 05:20:16

Авилага цаоингийн хэмжээнээс огт хамаарахгүй байгаа нь харагдаж байна.Эрүүл мэндийн газар хамгийн бага цалинтай оноо 42,шүүх хамгийн өндөр/2,5 саяаас7,0 саяыг / цалин авдаг оноо нь 53,бага цалинтай цагдаа 33 байгаань хүнээсээ хамаарч байнаХэрэгцээгээ хэрэглээ болгож хахууль авдаг

Зочин [59.153.113.66] 2021-12-11 05:12:40

ЭМЧ НАРТ ӨГЧ БАЙГАА НАБОР ВИНО ГАНЦ НЭГ 100 МЯНГАН ТӨГРӨГ ХАЯНХЯРВААГИЙН ГАНЦААРАА ЦУСАЛСАН МӨНГИЙГ ГҮЙЦЭХГҮЙ ШҮҮ


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.