Ж.Бат-Эрдэнэ: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг улсын бүртгэлд нэмж бүртгэхгүй. Одоо явж байгаа нь хөдөлгөөнд чөлөөтэй оролцоно

Aдмин / Хууль

- ЯАМ ДЭЭР ГАРСАН ЭМГЭНЭЛТЭЙ ХЭРЭГ ЦАЙРУУЛЖ БОЛОХГҮЙ АСУУДАЛ Л ДАА-

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Авто тээврийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэ хуулиар буруу талдаа жолооны хүрдтэй машиныг бүртгэхгүй байхаар зохицуулж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас өргөн барьсан. Анх энэ хууль 1999 онд батлагдсан. Түүнээс хойш мэдээж тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Гэхдээ өнөөгийн зах зээл, техник эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулж шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байна. Авто тээврийн чиглэлийн үйлчилгээг үндсэндээ хувийн компаниуд л хийж байгаа шүү дээ. Хувийн компаниуд тээвэрлэлт хийж байна. Ихэнх автомашин, түүний техник хэрэгслийг хувийнхан оруулж ирж байна. Засвар үйлчилгээ, нийтийн тээврийн үйлчилгээг хувийн компаниуд хийж байна. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ихэнх ажлыг хувийн хэвшлийнхэн хийж байна. Үүнтэй уялдуулж тодорхой зохицуулалтыг оруулъя гэж байгаа юм. Наад зах нь стандартын шаардлага хангаагүй буюу бидний ярьж хэвшсэнээр хулхи сэлбэг хэрэгслийг худалдаж байгаа засвар, үйлчилгээний газруудын стандартыг сайжруулъя. Сэлбэг, хэрэгслийг хилээр оруулж ирэхдээ тохирлын гэрчилгээ өгье. Өөрөөр хэлбэл, чанартай сэлбэг хэрэгслээр үйлчилж байя гэж зорьж байгаа. Ингэж зохицуулахгүй бол шинээр солиулсан сэлбэг хэрэгсэл нь хоёрхон сар болоод эвдэрчих тохиолдол байна шүү дээ. Үүнээс болж их хэмжээний аваар, осол гарч байна. Жишээлбэл, жилд дунджаар 32 мянган авто осол, 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол, 1289 хүн бэртэж гэмтэж, 558 хүн нас барьж байна гэсэн статистик байна. Ганхан жилд шүү. Үүнийг хүмүүс “Дайн байлдаан болсон юм шиг хохирол гарч, эрдэнэт хүний амь нас хохирч байна” гэж дүгнэж байна шүү дээ. Энэ бол сэлбэг хэрэгслийн чанар, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, үйлчилгээтэй холбоотой.

Хоёрдугаарт, буруу талдаа жолооны хүрдтэй машины асуудал байна. Ихэнх аваар ослын шалтгаан нь гүйцэд түрүүлэх үйлдлээс болдог гэсэн судалгаа байгаа юм. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн жолооч гүйцэж түрүүлэхдээ үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу дандаа зорчигч талаараа гүйцэж түрүүлдэг. Үүнээс гадна зорчигчийг замын хөдөлгөөнтэй тал руу буулгадаг зэргээр буруу талдаа жолооны хүрдтэй машинаас болсон аваар осол, хохирол их гарч байна. Тиймээс тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоог сайжруулах, орж ирсэн сэлбэг хэрэгсэлд стандарт тогтоож чанарыг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Үүнээс гадна буруу талдаа жолооны хүрдтэй машиныг бүртгэхгүй гэсэн заалт энэ хуулийн төсөлд орж ирсэн. Бүртгэхгүй гэдэг нь хилээр орж ирэхгүй гэсэн үг. Түүнээс биш одоо бүртгэлтэй байгаа машинуудыг явуулахгүй гэсэн үг биш. Насжилт нь дуусан дуустал ашиглагдана гэж ойлгож болно. Өнөөг хүртэл яагаад ажил хэрэг болдоггүй байсан шалтгаан нь олон иргэн буруу хүрдтэй тээврийн хэрэгсэл эзэмшиж байна. Нөгөө талаас бидний өнөөгийн хүчин чадал юу билээ, иргэдийн худалдан авах чадамж, амьдралын түвшин хэр байгаа билээ гэдгээ бодох нь зөв. Тээврийн хэрэгсэл иргэд, өрх бүрийн хэрэглээ болж байна. Ихэнх иргэд энэ хэрэглээгээ буруу талдаа жолоооны хүрдтэй хямд машинаар хангаж байгаа. Үүнийг мэдээж ойлголгүй яах вэ. Энэ зовлонг би олон ч жил сонсож байна. Уг асуудлаас болж энэ зохицуулалтыг хийж чадалгүй өнөөдрийг хүргэлээ. Бид хэдий болтол яриад явах вэ. Үүний цаана олон иргэний эрдэнэт амь нас эрсдэж байна. Үүнийг үл тоож, зоригтой шийдэхгүй улиг болтол яриад явах уу гэдэг асуудал байна.

-Буруу рультэй тээврийн хэрэгслийг зөвшөөрсөн улс орнууд олон л байдаг шүү дээ. Зам тээврийн хувьд хөгжлийн тодорхой түвшинд хүрчихсэн орнууд зөвшөөрдөг юм уу?

-Япон, Австрали, Англи гэх мэт орнуудад баруун талдаа хүрдтэй дүрэм үйлчилдэг. Улс орнууд өөрсдийн хуулиараа аль талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хэрэглэхийг зөвшөөрснөөсөө л хамаарч байгаа юм. Түүнээс биш зүүн талдаа жолооны хүрдтэй бол сайн, баруун талдаа бол муу гэсэн утга хаана ч байхгүй. Тэрэнд тохирсон хууль, стандарт, замын хөдөлгөөний дүрмээ л зохиох асуудал байгаа юм. Япон машин баруун ч, зүүн ч хүрдтэй үйлдвэрлэгдэж байна. Чанар нь яг адилхан.

-Манай хүн амын дийлэнх хувь нь буруу хүрдтэй машин унаж байгаа юм чинь түүнд тохируулж стандарт, дүрмээ өөрчилж болохгүй юм уу. Ингэвэл олон нийтийн ашиг сонирхолд нийцэх юм биш үү?

-Өөрчилье. Тэгвэл одоогийн жолооны үнэмлэхтэй, жолоо төгссөн, замын хөдөлгөөний өмнөх дүрмийг мэддэг хүмүүс дахиж өөр дүрэм уншиж цээжилж байж замын хөдөлгөөнд оролцох болох нь. Би Австралид буруу хүрдтэй машин унаад замын хөдөлгөөнд орж үзсэн. Маш хүнд юм билээ. Байсхийгээд л буруу зам руу орчих гээд хэцүү. Гурван сая хүний хэд нь машин барьж байна. Хэд нь одоогийн дүрмийг хэрэглэж байгаа билээ. Бүх хүний толгойд байгаа дүрмийг өөрчлөх үү. Энэ чинь бүр хүнд асуудал. Таны асуусан өнцгөөс зарим хүмүүс ч хандаж байна лээ. Буруу шүү дээ. Гурван сая хүний нэг сая нь жолооч гэж үзвэл тэр олон хүний сурсан дүрмийг өөрчлөх гэж дахиж сургаж, дахиж жолооны шалгалт авч жолооны үнэмлэх олгох уу.

-Энэ хуулиар хэзээнээс буруу хүрдтэй машиныг бүртгэхгүй байхаар зохицуулсан бэ?

-Энэ хуулийн төсөл хүчин төгөлдөр болсон өдрөөс буруу рультэй машин бүртгэхгүй гэсэн үг. Миний хувийн байр суурь бол энэ хууль батлагдсан өдрөөсөө бус 3-5 жилийн дараагаас хэрэгжинэ ч гэдэг юмуу хугацаа заая гэсэн саналтай байгаа. Учир нь иргэдэд тодорхой цаг хугацаа өгөх нь зүйтэй гэж бодож байна. Энэ ч утгаараа иргэдийн саналыг сонсох гэж твиттерт жиргэсэн.

-Тантай ярилцаж байгаагийнх асуух өөр хэд хэдэн сэдэв байна. Үүний нэг нь Дарханы зам. Дарханы замын ажил удаж байгаа шалтгааныг та юу гэж харж байна. Та агентлагийн даргаас Төрийн нарийн, сайд хүртэлх албыг хашиж байсан мэргэжлийн хүн шүү дээ. Тиймээс Дарханы замын алдаа, оноог хэлээд өгөөч?

-Намайг сайд байхад Азийн хөгжлийн банкны зээлээр баригдах замын асуудал яригдаж байсан. Олон улсын санхүүжилттэй замыг барихад гэрээ хийж, тендер зарлагдаж, тайлангаа санхүүжүүлэгч рүүгээ явуулдаг. Тайланг нь санхүүжүүлэгч буюу Дарханы замын хувьд Азийн хөгжлийн банкнаас тухайн компани шаардлага хангаж байгаа эсэхийг судалж, түүний дараа гэрээ хийгддэг. Гэрээний хүрээнд тухайн компанид техник татах хугацаа өгдөг. Үүнд нь мөн л бэлтгэл ажлын хугацаа өгдөг. Ингэж явсаар ажил нь эхэлдэг л дээ. Өөрөөр хэлбэл, технологийн хугацаа ихээр ордог. Дарханы замын тухайд технологийн хугацааг бодолгүйгээр маш хурдан хугацаанд хийх ёстой гэсэн шахуу зүйл анхнаасаа явсан гэж би харж байгаа. Сайд нь гүйцэтгэгчдээ хий гэж шахдаг. Доод албан тушаалтнуудаас нь зоригтой хэлэх мэргэжлийн хүн байхгүй. Яамныхан сайддаа шахуулаад “За, хийнэ” л гэдэг. Би хүртэл яам руу нь залгаад “Сайд чинь маш наана хугацаа зарлаад байх юм. Ямар учиртай юм бэ” гэж асууж байсан. “Технологи гэдэг чинь хугацаатай. Сайдаараа яагаад онол хэлүүлээд байгаа юм. Хөрсөн дээрээ буусан ажил яриул. Яагаад наана хугацаа хэлүүлээд байгаа юм бэ” гэхээр “Бид хичээнэ ээ” гэж хариулж байгаа юм. Технологийн хугацааг наашлуулж хичээдэг ажил гэж юу байхав дээ. Ингэж хэт их шахсан, дээрээс нь мэргэжлийн бус хүмүүсийн дүгнэлт, газар дээрээ очсон ажил хоёрын зөрүүнээс эхний амлалт буруудаж иргэдийг бухимдуулчихсан. Түүнээс биш тэдэн сарын тэднээс гэж зоригтой зарлаад дараа жилийн тэдэн сарын тэдэн гэхэд ашиглалтад орно. Тэдэн сарын дараа ажил эхэлнэ. Тэдэн сарын дараа компаниудын үйл ажиллагаа эхэлнэ гэж зоригтой, бодитой зарласан бол иргэдэд тийм их хүлээлт бий болохгүй байсан. Миний мэдэхийн гурван ч удаа “Тэдэн сард ашиглалтад орно. Замаа нээнэ” гээд зарласан. Үүнээс гадна Дарханы замын ажилд цар тахал тээг болсон. Үүнийг бас зоригтой зарлаж чадаагүй. Цар тахлаас болж компаниуд мэргэжлийн боловсон хүчнээ оруулж ирж чадаагүй. Үүнийг ч, барилгын гол ажил хэзээ эхлэх вэ гэдгээ ч зоригтой зарлаж чадаагүй. Мэргэжлийн үүднээс галаа авах л ёстой шүү дээ. Энэ дутсан. Түүнээс технологи ч юмуу алдаа гараагүй. Би замчиддаа итгэж байгаа. Тэдний хувьд хийх юмаа хийгээд явж байгаа. Харин ч дээр, доороосоо шахуулаад сайн ажилласан гэж бодож байна. Гүүр, хоолой зэргийг улирлын бус, технологийн бус үед халаагаад шинэ технологи ашиглаж хийж байсан. Замчдын хувьд хийх ажлаа хийсэн. Гагцхүү цар тахлын болон бүтэц зохион байгуулалт, мэргэжлийн үүднээс хандах, цаг хугацааг зоригтой зарлах асуудал л байсан.

-Асуулгүй өнгөрч болохгүй дараагийн нэг асуулт бол ЗТХ-ын яам дээр гарсан хүн амины хэрэг. Асуухад эмзэг л юм даа. Гэхдээ тэр хэрэг юу болж хувирсан бэ. Уг нь та улс төрийн манлайлал үзүүлж хариуцлага хүлээж сайдын албаа өгсөн. Одоо бол улс төрийн орчинд ёс зүйгүй янз бүрийн хэрэг гарах юм. Гэхдээ тань шиг зангараг зааж огцорч байгаа улс төрийн албан тушаалтан алга, тийм үү?

-Шулуухан хэлэхэд, түүнээс хойш янз бүрийн том алдаа дутагдал зөндөө гарсан. Хүн амины хэрэгтэй холбоотой асуудал, наймаа, гэмт хэргийн шинжтэй асуудал гарч л байна. Миний нэг бодсон зүйл нь шударга ёсыг тогтоож байгаа Ерөнхий сайд, шударгаар ажиллаж байгаа Засгийн газар гэх нэрээ хадгалъя л гэж бодсон. Ерөнхий сайд маань ч тухайн үед үүнийг талархалтайгаар хүлээж авсан. Шударга ёс тогтоох, шударгаар ажиллах зарчмыг бий болгоно гэж Ерөнхий сайдын хийж байсан үйл ажиллагааг та бүхэн мэднэ. Одоо Ерөнхийлөгч болчихоод шударга ёсны чиглэлийн үйл ажиллагаагаа явуулж л байна. Ер нь хувийн ашиг сонирхлоос илүү нийгмийн зөв зүйтэй зүйлийг бий болгохын төлөө явж буй, ойрд байгаагүй Ерөнхийлөгч гэж би бодож байгаа. Тэр утгаараа намынхаа, Засгийн газрынхаа нэр хүнд, шударга ёсыг бий болгох гэсэн зарчмыг би муухай харагдуулаад яах вэ гээд хаяад гарсан.

-Тухайн үед таныг талийгаачийн албан тушаалыг авах гэснээс болж ийм хэрэг гарсан гээд л хэвлэлээр нэлээд шуугьсан. Эхнэр нь ч тэгж байсан шүү дээ?

-Намайг тэр албан тушаалыг нь булаах гэлээ, тэр хүнийг ажлаас нь буулгах гэсэн гээд хэвлэлээр завсаргүй буруу ойлголт явсан. Энэ талаар тухайн үед тайлбарлаад ч нэмэргүй байсан. Талийгаачийн эхнэр эхлээд их л гомдолтой байсан. Танаас болж эрдэнэт сайхан хүнээ алдлаа гэж байсан. 2020 оны сонгуулийн өмнөхөн талийгаачийн эхнэр яг энд орж ирээд (гишүүний ажлын өрөөнд) “Би бүх асуудлуудыг үзлээ, судаллаа. Гэмт хэргийн материалтай танилцсан. Танд ямар нэгэн буруу юм байхгүй юм байна. Би танд их буруу өгч, таныг буруу бодож явж. Тиймээс танаас уучлалт хүсье. Санаа амар сонгуульдаа оролц” гээд гар бариад явсан. Мэдээж яаманд том алдаа гарах нь гарсан. Яам дээр хоёр хүн архидаад тийм эмгэнэлтэй зүйл болсон. Үүнийг цайруулж ярих ёсгүй асуудал л даа. Гэхдээ үүний цаана албан тушаалын айхавтар зөрчил байгаагүй.

Нарийн яривал талийгаач миний их дотны хүн. Тэр хүнийг харж үзэж, дэмжиж яваарай гэж хэлж байсан ч хүн бий. Би талийгаачийг дэмжиж, ажлыг нь засаж залруулж явж байсан. Ингээд яривал зөндөө юм бий л дээ. Ер нь зарчмын дагуу, хуулийнхаа дагуу тус тусдаа ажлаа хийгээд явж байсан. Муухай архинаас, хэрүүл уруулаас, хардалтаас, хов живээс болж бие биенийх нь хооронд үл ойлголцол бий болсон иймэрхүү янз бүрийн амьдралд бодож санахгүйгээр ороод ирдэг юмнууд байдаг шүү дээ. Түүнээс болж тийм муухай юм болсон. Тэгээд би ажлаа өгөөд явсан. Манай салбарын ганц, хоёр хүн “Асуудлууд их сайхан жигдрээд явж байсан. Азгүй юм даа” хэмээн шулуухан хэлж байсан. Миний дараа Шадар сайд Ө.Энхтүвшин миний ажлыг түр орлон гүйцэтгэхээр очсон. Саяхан уулзахад Ө.Энхтүвшин сайд “Болохоо байчихсан яам байгаа даа. Архидалт гээд янз бүрийн асуудалтай цадигаа алдчихсан яам шүү гээд очсон. Гэтэл маш сайхан цэгцтэй яам байсан” гэж хэлсэн. Манай хүнийг Хөвсгөлд ажиллаж байхад нь дуудаж авч ирсэн юм билээ. "Шөнөжингөө давхиж ирээд ажлаа аваад ханцуй шамлаад орсон боловсон хүчний асуудал нь цэгцэрчихсэн, ажил нь сайхан урагштай болчихсон яам байсан шүү. Энэ тухайгаа чамд хэлэх юмсан гээд бодож явсан” гэж байсан. Энэ тухайгаа ч тухайн үед У.Хүрэлсүх сайдад хэлсэн юм байна лээ. Тэгсэн У.Хүрэлсүх сайд “Баагий сайдыгаа би мэдэж байгаа. Мэргэжлийн ганц сайд” гэж хэлсэн юм билээ.

-Мэргэжлийн байсан болохоор л яригддаг ч ажил болдоггүй байсан агаарын тээврийн либералчлалыг хийчихэв үү?

-(Инээв) Би эрх мэдэлтэй болдог юм бол хэзээ нэгэн цагт энэ либералчлалыг хийнэ дээ гэж дотроо бодож явдаг байсан. 20 гаруй нислэг хийж байж Солонгос Улаанбаатар хоорон дахь зорчигч бүрэн ачааллаа дийлэх хэмжээнд хүрдэг байсан. Бид эндээ МИАТ-ээ дэмжих нэрээр зөвхөн нэг тээвэрлэгч байна гэж түгжээд, “Korean Air”-ыг долоо хоногт тэндээ зургаагаас дээш нислэг хийхгүй дүрэмтэй гэж түгждэг. Ингээд долоо хоногтоо 10 гаруйхан нислэг хийдэг байсан. Үүнээс МИАТ, Korean Air хоёр л ашиг олдог. Иргэд хохироод үлддэг, тасалбар олддоггүй. Солонгосын сайдтай уулзахдаа либералчлал хийнэ гэж хэлэхэд “Та чадах уу” гэж бараг асуусан. “Би чадна. Үүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч дэмжиж байгаа. Тиймээс би үүнийг хийж чадна” гэхэд их л итгэлгүй байсан. “Хэрвээ та хийж чадвал билетний үнийг 40 хувь бууруулж чадна” гэж хэлсэн. Сүүлийн судалгаагаар 35 хувь буусан байдаг. Ингэж либералчлахгүй бол хоёр компанийн лобби дотор хоёр улсын эрх ашгийг түгжчихээд билет нь олдохгүй, бөөн оочертой, иргэдийг бухимдуулж олон жил явлаа. Үүнийг задалсан. Таны хэлдгээр үүний эсрэг талд зарим улстөрчид зогссон, нэлээн дайрсан нь үнэн. Гэхдээ тогоон дотор нь олон жил болсон болохоор түүн дотор дайралт нь яаж ч чадаагүй. Зарим нь янз бүрийн зүйл хэлэхээр нь “Алив санал солилцъё. Энэ талаар мэргэжлийн үүднээс ярья” гэхээр алга болчихдог байсан. Хэрвээ өөр сайд байсан бол чихэнд нь алт болгох байсан л байх л даа. Ер нь хэн хамгийн түрүүнд гоё ярьж, гоё үнэлэгдсэн нь тухайн сайддаа үнэлэгддэг, тухайн сайд нь үгээр нь бодлого болгоод явчихдаг хандлага ажиглагдаж байна л даа. Хэн өөдөөс нь хэг ёг гээд болно болохгүй гэж олон юм ярина тэр хүн адлагдаад няслагддаг. Үүний нэг хэлбэр дээр ярьсан. “Энэ замыг яаралтай ашиглалтад оруул” гэхээр “За” гээд гүйдэг. Өөдөөс нь боломжгүй гэж хэлж чадахгүй байна шүү дээ. Тэгээд л надад хүртэл загнуулж байхгүй юу.

-Одоогийн Засгийн газрыг юу гэж дүгнэж байна. Улс төр, бизнест ч нэг их байгаагүй шинэ залуу үе нээнтэггүй мэргэжлийн ажиллаж байна уу?

-Мэргэжлийн сайд байгаа. Тэднийг үгүйсгэж болохгүй. Мэргэжлийн хүрээнд зарчмаа бариад ажиллаж л байна шүү дээ.

-Эргэж буцсан шийдвэр гаргаж байгааг нь та зөв гэж дүгнэж байгаа юм уу. Өмнө нь сайд дарга хийж байсан хүмүүсийн ажил хэрэгч шүүмжлэлийн ачаар Засгийн газрын үйл ажиллагаа чамбайрах юм биш үү?

-Өмнө нь бид шийдвэр гаргахдаа бид олон талаас нь харж, шүүмжилж байж шийдвэрээ гаргадаг байсан. Асуудал бүр дээр сайдууд үгээ, шүүмжлэлээ хэлдэг байсан л даа. Ингэж байж нэлээн холыг харсан шийдвэрүүд гардаг байсан. Яагаад эргэж буцаад байна гэхээр туршлагагүйтээд байна уу гэж бодож байгаа. Нэг салбараас орж ирсэн асуудлыг тухайн салбарын сайд л аваад гарч байгаа болохоос биш олон талаас нь шүүмжлэл хэлэх улс төрийн болоод салбарын туршлага сул байна уу гэж харж байна.

-Улс төр, амьдрал, мэргэжлийн хувьд туршлагатай хүмүүс удирдах цаг үедээ бид явж байгаа юм бишүү. Япон, Солонгос, Хятад улсуудад таны болоод танаас дээш үеийн хүмүүс л шийдвэр гаргах албыг хашиж байгаа харагдах юм?

-"Дөч гарсан эр Дөрөө дарсан ат" гэдэг дээ. Миний хувьд 43 настай жигдрээд ирсэн санагддаг. Салбараа мэдрээд байгаа нь мэдэгдэж байсан. Тэгэхээр энэ үг дүйгээд байгаа юм. Ер нь 40 гараад ирэхээр хүн төлөвшдөг юм байна гэж бодсон. Би хааяа УИХ-ын гишүүдийн насны босгыг 40 болгочихвол яасан юм бэ гэж боддог. Хоёрдугаарт, төрийн ажил хууль эрх зүй, зарчим зэрэг олон юм нэгдэж байж явдаг. Халбага, сэрээгээ дандаа халаасандаа хийгээд гүйгээд байгаа хүмүүсийн хийдэг ажил биш. Туршлагын асуудал гардаг. Газрын даргыг хийж хүнд загнуулж үзээд өөр дээрээ гал авч шүүмжлүүлж үзээд, сайдаасаа шанаа авахаас наахнуур үг сонсож үзэж байж л ажилдаа улам туршлагаждаг. Ингэж байж л цаашаагаа сайд, төрийн нарийн болвол энэ төрийн ажлыг хийхээр байгаа юм. Бизнесээс орж ирж байгаа хүмүүст юмыг нээлттэй томоор харж чаддаг сайн чанар байдаг. Төрд байгаа хүмүүс хайрцаглагдчихдаг гэм бий. Дээд даргадаа сайхан харагдах гэж л явдаг. Түрүүн Дарханы замыг ярихдаа хэллээ шүү дээ. Дарханы зам хэзээ ашиглалтад орох эсэх нь тэр мэргэжилтэнд хамаагүй. “Алуулж, зодуулж” байгаа хүн нь сайд нь болохоор тэр. Бизнест бол Дарханы замыг жилийн дараа оруулахгүй бол, “шатна”, үнэ нь өсчихнө зэрэг эрсдэл их. Тиймээс бизнесийн салбарынхан шал өөр өнцгөөс юмыг хардаг. Ялгаа нь эндээ л байгаа юм. Бизнесийнхэн бизнесээ хийнэ гэж харах нь буруу. Жишээ нь, Л.Энх-Амгалан сайд салбарыг шал өөр өнцгөөс харж байна шүү дээ.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, давхар дээлийг бий болгоно гээд байна. Давхар дээлтэй байсан хүний хувьд та энд ямар байр суурьтай байна?

-УИХ-ын гишүүд хэдийгээр муугаар хэлүүлдэг ч дандаа иргэдтэй уулздаг. Муу сайнтай тулгардаг. Тиймээс ямар хуульд ямар өөрчлөлт хийх, яаж авч явах вэ гэдгийг бид ёстой л мах цусаараа мэдэрч байна. УИХ-ын гишүүд сайдаас асуулга тавихад дан дээлтэй сайд тухайн асуулгыг өнгөрөөхийн тулд хариулт хэлж байгаа болохоос биш яг тэр салбарт үүссэн асуудлыг шүүрч аваад янзалж, засахаар хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирэх ажил учир дутагдалтай байна. Хоёрдугаарт, нэгдсэн том бодлого алга. Сайд болсон хүн их гоё юм хийнэ гээд өмнөх сайдынхаа ажлыг үгүйсгээд өөрөө нэг юм бодож олоод буруу хараад зүтгэчихдэг. Өмнөх сайдаасаа ялгарах гээд, мундаг болох гээд өөр юм гаргаж ирж тавиад байна. Бүр амбицтай сайд нь урагштай яваа ажлыг зогсоох ч тохиолдол байна. УИХ-ын гишүүд сайхан юм яриад хууль болгож батлаад байгаа ч гүйцэтгэгч нь сайд нар шүү дээ. Гэтэл сайд нар бид нар шиг иргэдийн зовлон, жаргалыг сонсож чадахгүй л байхгүй юу. Сайд нар газрын даргаасаа л салбарынхаа асуудлыг сонсож байгаа болохоос бид нар шиг иргэдээс боловсролын салбарын болохгүй байгаа зовлон, эрүүл мэндийн салбарын асуудлыг сонсож “тогоо руугаа орж” чадахгүй байгаа юм. Тиймээс давхар дээлтэй сайд Л.Энх-Амгалан гишүүн асуудлыг гаргаж “задлаад” байгаа юм.

Ер нь одоо байгуулагдах Эдийн засгийн яам шиг бодлогыг томоор нь гаргаад тээврийн сайд та энэ дөрвөн жилд үүнийг л хийнэ. Сайд хэн болсон ч хамаагүй үүнийг л хийнэ. Гагцхүү таны мэдлэг боловсрол, чадвар үүнийг богино хугацаанд чанартай хийхийг хичээх болохоос биш, би сайд болоод ийм юм хийнэ гэж орж ирэхгүй гэдэг баймаар байгаа юм. Том бодлогыг зөв хэрэгжүүлэх болохоос биш залгамж халаагүй шал өөр юм шинээр бодож ороод хэрэггүй.

ӨДРИЙН СОНИН Ренчингийн Хишигжаргал

image


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.80] 2021-12-20 04:32:55

Осол,түгжрэл жолооны хүрдээс шалтгаалахгүй,харин жолоо барьж яваа хүнээс 100% шалтгаална.Иймд машинтай ноцолдох биш,жолооны сургалтандаа анхаарч ,бодлогын чанартай алсын хараатай амьдралд хэрэгжэхээр зүйлийг хийвэл дээр байхаа.Давын өмнө ниитийн тээвэрт эрс шинэтлэлт хийж,утаа нь саагиж ,салж унах нь дөхсөн автобуснуудаа маш хурдан шинэчлэх.Автомашинуудын яндангаас 200д төрлийн химийн хорт бодис ялгарч байдаг.Энэ хорыг дөрвөн уулын цэнгэг агаар саармагжуулж дийлэхгүй учраасавтын үзлэг,оношлогоог ном дүрмээр нь явуулах.УБ-Дарханы замын тоосноос болж эрсдсэн олон хүний амийг хэн хариуцах вэ?Энэ стандарт ,технологийн дагуу явагдаж байгаа ажил мөн үү?

Зочин [202.9.46.239] 2021-12-16 00:35:28

Udahgui songuuli bolno. Ter ued sanalaa aldachihaad amaa barih bailgui dee

Зочин [202.9.46.239] 2021-12-16 00:34:11

Uildverlegch oron Oros hurtel japan buruu rulitei teregiigbzovshoorood yavuulj baigaa. JAPAN BOL BARUUN ZUUN ALI CH RULI HAMAAGUI HEREGLEGDDEG

zochin [66.181.190.125] 2021-12-15 13:40:34

hiih ajil oldohgui uidahdaa iimerhuu yum sedej suun uu .mashinaas eruus boloogui ,tsuun taaruuhan ,sahilgagui hunees l shalgaaniig haih heregtei yum bish uu

зочин [202.126.89.99] 2021-12-15 06:38:09

ер нь бол буруу л юм яриад бгаан сонгуулийн шоу арай эрт эхэлж бна даа ихэнхи хүмүүс приус унаад амжиргаагаа залгуулж байхад япон машины чанар сайныг мэдсээр байж солонгосын хог оруулж ирэх арга замыг л нээж байна даа ардаас нь солонгосууд хахууль өгч дээ энэ нөхөрт хийх юмаа олж ядсан юм шиг л амьдралд хэрэгжих боломжгүй хууль санаачилж явдагаа болимоор юмаа энэ нөхөр

РАВДАН [103.9.89.103] 2021-12-15 04:41:44

ЭНЭ САХАЛТ ӨӨРИЙГӨӨ МАГТДАГ ХОГИЙН ЭР ЮМ ДАА. СҮНЭЭ ХҮҮХЭНТЭЙГЭЭ ЯВАЛДААД БАРИГДАЖ НҮДНИЙ БУЛАЙ БОЛЧИХООД БАС ХИЙ ХООСОН ӨӨРИЙГӨӨ МАГТАЖ ЭНТР ХАХАХА ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ НОВШ ЮМ ДАА

зочин [59.153.114.17] 2021-12-15 03:39:19

Япон машин баруун хүрдтэй маш олон байна аа. Хууль гарсан өдрөөс зогсоох нь зөв. Хүний амийг зүүн гарын хууль зөрчүүлсэнээр төр хариуцах уу. Эсвэл сая жолоочоо дахин сургах, бүх тэмдэг тэмдэглэгээгээ солих ,зөв хүрдтэй машинуудыг хасах тэд хууль биелүүлж байгаа алийг сонгох бэ. Ухаантай гишүүн байна. Алив юманд хуулиа барь гэдэг байх аа. Шувуу хүртэл цэгцтэй нисдэг. Яаралтай шийд. Тогтохсүрэн завсарлага авдаг шүү.

zochin [202.126.89.185] 2021-12-14 12:00:39

Ene neg uutan nydet manj yui genyy Ene delhii deer number one ene japan teregnyyd yum Harin mars saran deer ymar baidagiig medeehgyi Ene delhii deer baigaa uur mashin unahiig hysej baival negd bagajnii ij byren kom ajliin tsagaan beelii zaaval belen bagajindaa avch yvaarai odor tutam martaj bolohgyi tostoi zuuraldah hereg olon ch odor tohion shyy

chukka [103.212.118.190] 2021-12-14 09:52:45

horigloh n mash. mongol uls zuun garin duremtei uls yum bol huulia batal batalsan odroosoo heregjuul

Зочин [202.72.245.125] 2021-12-14 07:46:19

ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХИЛЭЭР БУРУУ РУЛЬТЭЙГ ОРУУЛАХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ

Зочин [203.98.76.9] 2021-12-14 01:11:36

Энэ хүний мэргэжил нь лав инженер биш байхаа. Инжинер хүн лав ингэж сэтгэхгүй. Буруу талдаа жолооны хүрдтэй машин хорьсноор түгжрэл буруурахгүй Хятад, Солонгос, ОХУ-д үйлдвэрлэсэн машинууд импортоор орж ирснээр цөөн машинтай байхад түгжрэл улам их болно. Учир нь эдгээр улсын машины үйлдвэрлэлийн технологи нь Япон машины үйлдвэрлэлийн технологийг гүйцэхгүй, огцом хурд авах, маневарлах, чадвар нь муу, эвдрэл гарах нь их. Өмнө нь дүүрэн ехсел машин байсан үе давтагдах болно.

Зочин [202.170.73.226] 2021-12-15 06:58:54

ИнжЕнер

зочин [103.57.94.132] 2021-12-14 08:33:21

Оруулж ирэхийг нь хорих хэрэгтэй. Буруу талдаа хүрдтэй машинд үориулсан замын сүлжээ байхгүй шүү дээ. Бүх газрын замын сүлжээг өөрчлөх эдийн засгийн боломж, газрын боломж бий билүү? Осол их гарч байгаа нь ортой. Алсдаа зөв хүртэйг оруулж ирдэг болно шүү дээ. Алсаа харж амьдрах нь зөв

зочин [66.181.184.231] 2021-12-13 17:18:11

Хүний амь нас эрүүл мэндэд үнэхээр санаа зовж байгаа бол сайн хэрэг байна. Гэхдээ та яагаад япон автомашин руу дайраад байгааг ойлгосонгүй, дэлхийд япон автомашины чанар, үнэлгээ тийм муу гэж үү? Гишүүн ээ, та япон машинтай бус, харин дүрмээ огт баримталдаггүй, мөрддөггүй монгол жолооч нартайгаа тэмцэж журамлах нь зөв биш үү? Согтуу жолооч гэж байж болох уу? Явган хүн ба бусад тээврийн хэрэгсэлд зам тавьж өгдөггүй, хурд хэтрүүлдэг, огцом давхидаг, дүрмээ огт баримталдаггүй жолооч гэж байж болох уу? Японд жолоо барьж байгаа хүмүүсийн 95% нь огт зөрчил гаргаж байгаагүй "Алтан жолооч" байдаг гэсэн. Монгол тийм болж болно доо. Ард иргэд хэрхэн яаж амьдарч байгаа, орлого нь ямар гэдгийг та мэдэх үү? Орос, солонгос, хятад машин япон машины чанарт хүрэх үү? Зөндөө олон монголчууд баруун талдаа хүрдтэй машиныг япон ба бусад орнуудад жолоодоод л явж байгаа, хүндрэл байдаггүй. Гагцхүү Монгол жолооч нар дүрмээ ягштал баримталж нэг нэгэндээ хүндэтгэлтэй, хүлээцтэй, соёлтой, боловсон хандах ёстой.

Зочин [103.212.117.48] 2021-12-14 00:29:31

zow shuu demjij b.na…

Зочин [98.253.30.34] 2021-12-14 00:13:11

japan mashind todotgoj ug n garsan shiidver bish l bhiin iymaa sain unsh. hurdnii bairlal baruun zuun gedeg yalgaanaas bolood osol endel ih garch bnaa tiim uchraas BARUUN GAR TALDAA hurdn bairlasan mashiniig bolij bnaa l gesen bhiin.

Зочин [103.212.118.210] 2021-12-13 16:04:15

Сайд болох гээд л ойр ойрхон өөрийгаа хэвлэлээр...

Ebi [202.126.89.191] 2021-12-13 14:13:26

Hurdan shiideh ni zuv shuu zuv

зочин [66.181.160.15] 2021-12-13 12:59:51

маш зөв хичнээн хүний амь эрсдэж бгаа билээ дээ

ХАРИУ [122.201.24.143] 2021-12-13 13:35:41

Хүний чадвар. Буруу зөв : ШОУ УБ -ДАРХАНЫ зам дээр ОЛОН хүн ОСОЛДОЖ , ОЛОН АВТОТЭЭВЭР . ТАТВАР ТӨЛНӨ. Дийлэнх АМЖИРГАА залгуулдаг авто буруу талын . ТЕНДЕР гээд АВИЛГА

зочин [122.201.24.143] 2021-12-13 13:09:41

-Зам муугаас -Согтуу жолоочоос АВТО ОСОЛ :Томчууд. БАЯЧУУД ТАНСАГ

Зочин [192.82.82.26] 2021-12-13 12:58:04

Хурдан шиидээчээ

ЗОЧИН [122.201.24.143] 2021-12-13 12:42:59

ШОУ АВИЛГА УЛС ТӨР

зочин [122.201.24.143] 2021-12-13 12:32:27

Өөрөө ,үр хүүхдүүд нь ТАНСАГ шаарууд. ЧИ, ЧИНИЙ ХҮҮХДҮҮД, САДАН ТӨРЛҮҮД

Солонгос машин [103.26.194.158] 2021-12-13 12:14:16

Япон машинын импортыг зогсоовол Бат-Эрдэнэ мэтийн нохдууд зөв рультэй машины бизнес хийж, борчууд нь Солонгосоос хуучин чанар муутай солонгос машин зөөж Монголоор нэг төмрийн сэг, аваар соло улам нэмэгдэнэ шүү. Гэхдээ энэ нь сахал Бат-Эрдэнэд хамаагүй бололтой юм. Тэр өөрийнхөө ашиг хонжоог л бодож суугаа.

зочин [103.57.94.132] 2021-12-14 08:36:38

Япон машин зөвхөн буруу талдаа хүрдтэй гэж чи ойлгоод байна уу? Юм үз, унш, интернэтээр аяла, мэдлэгээ өргөжүүл. Япон автомашин зөв хүрдэй үйлдвэрлэгддэг юм шүү, бас. Энэ хүн буруу талдаа хүрдэй гэж яриад байна. Японы гэж яриагүй. Уншаад ойлгож сур

Муухай хүн [103.26.194.158] 2021-12-13 12:11:01

Энэ хүн их муухай, өөдгүй хүн тээ. Юу ч хийж мэднэ. Хулгай, хүүхэн, хүчин ... Ярьж бодож яваа юм нь яав ч ард түмнийг бодоогүй. Өөрийгөө л бодож яваа хүн дээ.

зочин [103.57.94.132] 2021-12-14 08:37:55

Бодит баримт байгаа бол хуулийн байгууллагад мэдээлээч, Нуун дарагдуулсан хэрэгт, эсвэл хүн гүтгэсэн хэрэгт орно шүү.

ЗОЧИН [122.201.24.143] 2021-12-13 12:39:55

Санал нэг байна. Энэ АМЬГАА гийн удам Судар , Садан төрөл, Найз нар нь .... хатгаж байгаа болов уу. Эсвэл АВИЛГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ

Зочин [66.181.161.24] 2021-12-13 12:04:44

Энэ балай нөхөрыг зайлуулаа

Зочин [66.181.161.24] 2021-12-13 11:49:58

Awto zamiin haa tugjireliig zohiozuulach chadahgui bolhooroo argaa barsan hunii l ug bnaa daa ternii orond darhan ii zamaa hurdan duusagaa chee ta nariin hugtsaan daa duusgaagui ter zamaas boloj heden hun ed hurungu ami nasaa aldlaa

Зочин [176.110.125.82] 2021-12-13 08:25:25

Эхлээд дотооддоо машин үйлдвэрлээд дараа нь буруу талдаа импортын машиныг бүртгэхгүй гээд хууль гаргах хэрэгтэй.

ЗОЧИН [122.201.24.143] 2021-12-13 12:57:39

Зөв олон ХҮНИЙ амьдрал байгаа. Судалгаа, Мөн нөхөн төлбөр ... Зөв талдаа болгох ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ Энэ НӨХРИЙН Шоу

Зочин [59.153.84.139] 2021-12-13 08:17:42

Маш зөв

ЗОЧИН [122.201.24.143] 2021-12-13 13:01:33

Амь амьдлалаа залгуулдаг олон Гэр бүл байгаадаа

Зочин [202.9.46.184] 2021-12-13 08:13:12

Буруу талдаа рультэй машины жолооч эсрэг урсгалын замаа харж чадахгүй урсгал сөрж давхин осол их гаргадаг.

Булган [64.119.30.3] 2021-12-13 07:58:41

Энэ хүнээс олигтой юм гарахгүй. Булганчууд тариа угаалгасан. Сайд хийж чадаагүй хүн амины хэрэг гаргасан. Ямаанд мөнгө өгүүлж төсөв хоосолсон. Ер нь л бүтэхгүй. Булганчууд л сонгоно л доо. Юмны учрыг мэддэг газар бол юун сонгох

Nohoin gulug [202.126.89.243] 2021-12-13 07:42:31

Nohoin gulug horigloj barah uu bug lada niva sonata unah uu mai geed bugd bosno

Зочин [203.23.49.170] 2021-12-13 06:51:58

Манайхан буруу рультэй машин л муу, тэр машинаас л болж осол гарч байгаа гэх юм. Гэтэл зам тээврийн осол жолоочоос л ихэнхи нь шалтгаална. Тэр машин зөв рультэй байх, буруу рультэй байх нь нээх хамаагүй зүйл. Тэгэхээр эхлээд машин тэрэг гэхээсээ илүү наад жолооч нараа замын хөдөлгөөний дүрмээ сайн баримталдаг, эгнээ байраараа явдаг болгуулж сургах хэрэгтэй. Тийм болоогүй цагт хичнээн зөв рультэй машинтай болоод ч осол буурахгүй. Нээх зөв талдаа рультэй тэрэг унаад осолгүй болно гэвэл үлгэр. Япон машиныг сайн гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрч байна. Орос хүртэл Москва орчмын хотуудад буруу рулийг зөвшөөрч байна ш т. Оросын өөрийн болон Солонгос тэрэгнүүдээс сайн гэдгийг хүлээн зөвшөөрсөн л илэрхийлэл ш тэ.

Зочин [66.181.168.8] 2021-12-13 09:01:04

Ийм юм ойлгодоггүй мулгуу юмнуудад жолоо барих эрх өгөхгүй байж болдог бол мөн гоё оо

Зочин [43.228.129.131] 2021-12-13 07:19:23

Хориглох нь зөв, Буруу рулиэс болж мөргөлдөж, буруу гэрэлээс нь болж гялбуулж үхэхээс олон хүнийг аварна, хүний амь нас хямдхан хуучин япон машинаас чинь илүү үнэтэй.

ИРГЭН [202.126.90.153] 2021-12-13 06:51:04

ЭЦЭСТ НЬ ЭНЭ ХҮЭЭС ЯАГААД СҮНЭЭГИЙН ТАЛААР ЯМАР ХАРИЛЦАА ХОЛБООТОЙ БАЙНА ГЭДГИЙГ НЬ АСУУХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ.

Зочин [103.212.118.198] 2021-12-13 06:45:09

ЗАЛЬЖИН САХАЛТАЙ БАЙЦАА

t [202.9.46.63] 2021-12-13 06:42:52

монголчууд сонголтоо хиисэн хохинэээ одоо хулгаачууд зөв талдаа гээд баахан хужааа солонгос орос төмриин хогооо шаххан дэээ америк машиныг жирииин ард авч унаж яаг харагдаач малуудааа

Зочин [43.228.129.131] 2021-12-13 07:13:54

Хаха шинэ солонгос машиныг юу гэж бодоо вэ, 90 оны экселээр нь төсөөлөө юу, цаг үеээ мэдэрч амьдар. Солонгос Hyundai Kia чанар үзүүлэлт, борлуулалтаараа япон машинтай эн зэрэгцээд удаж байна.

Зочин [103.212.118.126] 2021-12-13 05:27:16

Зөв шүү буруу хүрдтэй машиныг хориглох хэрэгтэй.

Зочин [202.9.40.105] 2021-12-13 05:25:22

zov zorigtoi oorchil. 1 hunii ami avrahad l zov taldaa shiljuulsnii gaviya garna

Зочин [202.9.40.39] 2021-12-13 05:08:09

Зөв он гаргаад буруу хүрдтэй машиныг бүү оруул. Харин төр засгийн толгойд байгаа олгойнуудыг магтдаг чинь улаан коммунист хүүр бн гэж харагдаж бн. Наад хэдэн сөрвийсөн сахал шуу юмаа хусч хая чёрт

Зочин [43.228.129.131] 2021-12-13 04:28:28

Ярилцлагыг уншлаа, зөв бодол, хандлагатай хүн байна гэж бодлоо.

Зочин [202.55.188.84] 2021-12-13 04:15:13

зүгээр л зүүн гарын дүрэмтэй болчиход болно шд.

Батсүрэн [202.21.109.89] 2021-12-13 04:34:22

Зүүн гарын дүрэмтэй болоход ямар хүндрэлтэй байхыг тов тодорхой хэлсэн байна. Одоо явж байгаа ньчөлөөтэй явахыг зөвшөөрвөл энэ хуулийг 100% дэмжих байна. Үнэхээр ослын гол шалтгаан болж байна шүү дээ

Зочин [203.23.199.221] 2021-12-13 03:46:35

Манай гэр бүлд буруу рультэй гурван машин бий. Зөв рультэй машинаар солиход санхүү хүндрэлтэй гэхдээ бид 2022 оны 7 сараас хэтрэлгүй баруун талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглох саналтай байна.Асуудлыг аль болох хурдан шийдвэл хойч үедээ хэрэгтэй дээ.

Зочин [103.80.210.183] 2021-12-13 04:45:41

микроны эрин үед осол дан микро л гэж дуулддаг байлаа. буруу зөв байрлал бол нөлөөлж байгаа нь бага байх шүү. харин тэнэг үйлдлээрээ л гай болж байна. зарим нь тулж байгаад л гэнэт дарж ордог буруу зөв ялгаа алга.

Зочин [192.82.77.125] 2021-12-13 04:13:09

Манай гэр бүлд буруу рультэй 1 машин бий. Сэлбэж тордож бгаад үхтлээ унана. Би 50 настай монгол эрэгтэй тийм болохоор нээг их удахгүй бх санаа зоволтгүй. Хүүхдүүддээ гэрээс үлдээсэн бгаа машиныг надтай хамт чандарлаарай гэж хахаха

Зочин [202.9.46.67] 2021-12-13 04:02:45

Санхүүгээс чинь илүү амь нас эрүүл мэнд чинь чухал гэдгээ мэдэх үү тэнэгээ. Буруу рультэй машиныг тас хориглох хэрэгтэй.

100 хувь дэмжинэ [122.201.31.130] 2021-12-13 03:44:16

ХИЛЭЭР оруулахгүй хэмээн ОДОО ч зарласан болно. ХОЙШ нь тавиад байх хэрэг алга. ОДОО байгаа нь яваад дуусна. ШИНЭЭР буруу жолоотойг ОДООНООС оруулахаа болих хэрэгтэй

Зочин [103.111.68.3] 2021-12-13 03:42:18

МУУ ЗАМАА ЭХЛЭЭД ЗАСЧИХ, ЗАМААС БОЛЖ ИХ ОЛОН ХҮН ҮХЭЖ БНА.

Зочин [66.181.161.111] 2021-12-13 12:40:53

бурууг бусдаас хайх үхэр монгол зан

[66.181.176.187] 2021-12-13 03:37:15

Импортлохыг хориглохгүй байж бүртгэлийг нь хориглох юм бол авилга гэдэг чинь жинхэнэ дэлгэрнэ биз.

Зочин [202.9.46.67] 2021-12-13 03:28:06

Монголд зөвхөн зүүн талдаа жолооны хүрдтэй машин явахыг зөвшөөрөх хэрэгтэй байна. Би олон удаа баруун талдаа жолооны хүрдтэй машинаар үйлчлүүлж байх үед жолооч нар надаас урдаас машин ирж байна уу би зам харахгүй байна гээд байдаг байсан. Зам тээврийн ослын дийлэнх нь буруу талдаа рультэй машинууд байдаг.

Зочин [122.201.21.120] 2021-12-13 03:15:43

Өөрийгөө магтсан нөхөрүүдээ

Зочин [103.57.94.159] 2021-12-13 03:06:26

Болж бна сайн бна.

МАН Гарууд [192.82.65.120] 2021-12-13 02:50:01

НОВШИЙН ТЭНЭГҮҮДЭЭ ХЯТАДУУДХУУЧИН МАШИНАА ХААНА БУЛШИЛАХУУ ГЭЭД ЭНЭ АРГИЙГ СОНГОЖ ЯПОН МАШИНЫГ ХОРИУЛЖ ӨӨРСДИЙН ЗӨВ ХҮРДТЭЙ ХОГООРОО МАНАХЫГ ДҮҮРГЭХ ГЭЖ БАЙНА БҮР ЯПОНООСОО ДОР ХЯМД МУУ МАШИНААР ДҮҮРЭХ БОЛНО МАН ГАРУУДАА

Зочин [66.181.161.111] 2021-12-13 12:45:43

насаараа бусдын унаж эдэлж хэрэглэж бсан хуучин юм унана гэсэн боолын сэтгэлгээтэй үхэр монгол уу?! жижиг ч гэсэн мөнгөндөө таарсан шинэ машин унаж яагаад болохгүй гэж. насаараа ах эгч нарын хуучин юм эдэлж хэрэглэж бсан хүний тархины онцлог юм бболов уу? би ямар ч тохиолдолд буруу талдаа хүрдтэй машин авч унахгүй. би өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эрүүл мэндийг тэгж хямд үнэлэхгүй. буруу талдаа такси барьсан ч урд нь сууж явдаггүй. хадам ээжийн суудал гэдэг шүү дээ. ард түмний машин буюу ядуусын машин гэдэг ойлголт манайд л байна. ядуу хүн машин унадаггүй шд ээ

Зочин [103.57.94.159] 2021-12-13 03:09:54

Битгий хуцаад бай. Өөрийн усан тархиндаа юу бодсоноо бүү бич. Япон хуучин машин унадаг бсан бол. Таван богд шиг. МөнХада шиг ш нэ машинууд захиалж хийлгээд борлуулж болно.

Zochin [66.181.170.73] 2021-12-13 02:44:43

Byrtgekhgyi gekheesee umnu khileer oruulakhiig n' bolivol taarna.

Зочин [66.181.161.70] 2021-12-13 02:42:21

Зөв одоо цэгцлэх болсон. Хэдэн хүний амь насаар төлөх гэсэн юм бэ. Нэг л дүрмээр явса нь дээр гэдгийг олон улс батлаад байна ..

Зочин [202.9.40.43] 2021-12-13 02:41:58

Буруу рультэй машиныг хууль баталсан өдрөөс эхлэнэ хэрэгжүүлэх хэрэгтэй өчнөөн жил ярьлаа хэрэгжсэн нэг ч байхгүй улам түгжрээд, утаандаа баригдаад явж байна. Энэ Улаанбаатар хотод чинь хүн эрүүл аюулгүй амьдрах боломжийг бий болгож өгөх хэрэгтэй шдээ. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, хүн амын нягтаршил , бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл гээд хэцүү байна шүү дээ

zochin [174.49.167.177] 2021-12-13 02:37:15

Хязгаарлах хорих цаг нь болсон. Хэтэрчээд байна.

Зочин [192.82.82.88] 2021-12-13 02:36:28

Ирэх 3 сараас хэрэгжихээр хуулиа баталсан дээр шүү юун 3-5 жил гэж тэр болтол чинь хүлээвэл 0 зогсолт хийх болно.Нэгэнт орж ирсэн машинууд нь тэгээд төмрийн хогонд яваад дуусана биз

Зочин [66.181.182.68] 2021-12-13 02:26:58

Dooshoo zahirch chadahgui lalar yu hutsaad bgan be

Зочин [66.181.161.17] 2021-12-13 02:22:29

Shar semjilsen tugtsug shu ene neeree

ИРГЭН [202.126.90.153] 2021-12-13 06:55:32

ШАР СЭМЖЛЭХ БОЛООГҮЙ ХҮН Ш ДЭЭ.

Зочин [103.50.206.95] 2021-12-13 02:18:53

Zuv2

Зочин [202.9.46.67] 2021-12-13 02:11:49

Зөв. Ихэвчлэн буруу талдаа рультэй машин осол гаргадаг

Зочин [202.9.40.78] 2021-12-14 16:53:33

Аргагүйшд 10-9 нь буруу рультэй юм чинь. Харин дотор нь байгаа нөхдүүдэд л асуудал байгаа байх.

Зочин [103.80.210.183] 2021-12-13 04:47:06

микроны эрин үед осол дан микро л гэж дуулддаг байлаа. буруу зөв байрлал бол нөлөөлж байгаа нь бага байх шүү. харин тэнэг үйлдлээрээ л гай болж байна. зарим нь тулж байгаад л гэнэт дарж ордог буруу зөв ялгаа алга.

Зочин [64.119.26.69] 2021-12-13 02:35:12

100% дэмжиж байна, Анхнаасаа тэнэг шийдвэр гаргацгаасан. Одоо үйлийг нь иргэд үүрч байна.

Batmongol [202.55.188.33] 2021-12-13 02:09:52

Zovoo odoo tomoriin hog bateria 2 mgloor l neg bollo odoo bitgii oruul demjij bna

Zochin [202.126.90.60] 2021-12-13 02:03:45

Өөрсдийгөө магтсан би би гэсэн хүмүүс л байхийн хариуцлага гэх зүйл монголд алга да

NO MAHAH [69.251.125.207] 2021-12-13 01:52:47

Darxanii zam duussan uu MAHgaruuda .. xeden jil bolj bna xeden xvn alsanaa medexvv MAHgaruud AA.. muu zam awaar osol tvgjirelin shaltgaan MAHgaraa.. zam aa nemej sain zuw shiidel oloxoo bodooch... MAHgaraa.. chadaxgvi blxooro xaaj booj torgoj shiitgexl xuuchin argaa xergelne.. MAHgaruud

Zochin [66.181.186.33] 2021-12-13 01:46:22

Bie setgel sanaanii beltgelteil iim yum hiigeerei dee

zocjin [124.158.68.28] 2021-12-13 01:32:20

odoo nemj burtgeh gereggui,mongol tomriin hog tsugluusan uls baih esgui

Зочин [103.111.68.3] 2021-12-13 03:40:53

ЯПОН ХУУЧИН МАШИНЫ ОРОНД СОЛОНГОС МУУ МАШИНААР Л ДҮҮРНЭ ДЭЭ


84 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
84 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.