ЭМЯ: 188 хүнээс КОРОНАВИРУС шинээр бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 188 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 389,251 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 185 нь дотоодын халдвар байна.
Дотоодын халдварын задалж танилцуулбал,
- 90 нь Улаанбаатар хотод,
- 95 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,980 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,057 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,798 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-715
- Хүндэвтэр-1,052
- Хүнд-250
- Маш хүнд-40 хүн байна.
Сэтгэгдэл