Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 76 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 506 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 500 хэрэг шалгагдаж байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.89] 2022-01-05 05:12:09
АТГ нь өөрийнхөө хэмжээнд овоол ажиллаад байх шиг байх юм.Нөгөө Хонгилын сүлжээ бүхий Прокурор,Шүүхийн Авлигачид нь авлигаа урьдал болгоод хүмүүсээ шантаажлаад Авлигаа нэхээд удаагаад самууруулаад байдаг бололтой,тэнд очоод л чимээгүй болчих юм.