Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Aдмин / Нүүр

2022 оны 01 дүгээр сарын 10-наас 2022 оны 1 дүгээр сарын 17-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Хур тунадас: 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд Хэнтийн уулс, Халх голын саваар, 13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулсаар, 16-нд Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 10-нд Алтайн уулсаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12,15-нд тал, хээрийн нутгаар, 13,14-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.