Монгол Улсын Үндсэн хууль 30 жил: Өмнөговь аймаг АИХ-ын депутатууддаа хүндэтгэл үзүүлэв

Aдмин / Хууль

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг аймаг, орон нутагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын 97 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд АИХ-ын депутатаар тус аймгаас сонгогдон, ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан Д.Даргахүү, Б.Зандраа, Ш.Гунгаадорж, З.Адьяа, Ж.Буд, Ш.Цэнджаргал нарт хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгуулжээ.

Мөн депутатуудыг Улаанбаатар хотноо эрүүл мэндийн үзлэгт хамрагдах болон бусад арга хэмжээнд оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлж, авто машинаар үйлчлэх зэрэг холбогдох зардлыг шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.4] 2022-01-11 06:10:23

Нэгдлийн хэдэн дарга гэсэн зоотехник, малын эмч, эдийн засагч, сургуулийн сайн багш, эмч нар голдуу хүмүүс баталсан болохоор улсынх нь ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга нар нь / элбэгдорж, сайханбалаг, миеэ / хуйвалдаад улсаа тэр чигээр нь сорчлоод дээрэмдчихэж болдог Үндсэн хууль болсон нь амьдрал дээр батлагдсан даа, Хурдан энэ үүдийг нь хаах юмсан


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.