ГССҮТ-д өвдгөнд хиймэл үе суулгуулах иргэд 2024 он хүртэл “цаг авчээ”

Aдмин / Эрүүл мэнд

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өвдгөнд хиймэл үе суулгах мэс заслыг эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийдэг бөгөөд энэ мэс засалд орох иргэд 2024 он хүртэл цаг авсан байна. Яагаад ийм урт дараалал үүссэн талаар тус эмнэлгийн Дэд захирал Р.Гантуяагаас тодрууллаа.

-Өвдгөнд хиймэл үе суулгах мэс засалд орох иргэд 2024 хүн цаг авсан гэж дууллаа. Яагаад ийм урт дараалал үүсэв?
-Өвдгөнд хиймэл үе суулгах мэс заслыг ГССҮТ, УНТЭ, УХТЭ-ээс гадна хувийн хэд хэдэн эмнэлэгт хийж байгаа. 2020 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03тоот тогтоол гарч, өвдгөнд хиймэл үе суулгах мэс заслын төлбөрийг ЭМД-аас 100 хувь хариуцах болсон. Мэс засал үнэ төлбөргүй болсноос хойш манай эмнэлэгт ийм шалтгаанаар хандах, мэс засалд орох хүсэлтэй хүний тоо эрс ихэссэн.

-Энэ мэс заслыг өмнө нь ямар өртгөөр хийдэг байсан бэ?
-Мэс заслын төлбөрийн 25 хувийг хувь хүн, 75 хувийг Эрүүл мэндийн даатгалаас хариуцдаг байсан.

-25 хувь нь хэдэн төгрөг гэсэн үг вэ?
-1 сая орчим төгрөг.

-Бусад эмнэлэгт энэ мэс заслыг адилхан хийж байгаа биз дээ?
-Хийж байгаа байх. Гэхдээ даатгалын санхүүжилт хязгаартай тул энэ төрлийн мэс засал хийдэг тоо нь буурсан байж магадгүй.

-Өвдгөнд хиймэл үе солиулахаар өнөөдөр хандвал 2022, 2023 онд мэс засалд орох цаг байхгүй гэсэн үг үү?
-Тухайн хүний эрүүл мэндийн байдлаас шалтгаална. Ийм шалтгаанаар хандаж буй иргэдийг бүртгэж, мэдээллийн сан үүсгэж байгаа. Хүмүүстээ үзлэг, оношилгоо хийгээд эрүүл мэндийн байдлаар нь эрэмбэлэн мэс заслаа үргэлжлүүлэн хийж байна. Өвдгөнд хиймэл үе суулгах мэс заслаас гадна хугарал зэрэг бусад мэс заслаа хийнэ. Коровирусийн халдвар тархсанаас өнгөрсөн хугацаанд эмнэлэгт тодорхой хэмжээний хөл хорио тогтоосон нь төлөвлөгөөт хагалгааны дараалал үүсэхэд нөлөөлсөн гэж болно.

-Сард хэчнээн хүнд хиймэл үе суулгах мэс засал хийж байна вэ?
-Сард дунджаар 20 гаруй хүнд энэ төрлийн мэс засал хийж байна гэв.

www.arslan.mn


Сэтгэгдэл

зочин [122.201.19.99] 2022-01-18 03:46:37

Улсын эмнэлгүүд хиймэл дугаар дараалал үүсгэхээ болих хэрэгтэй Ар өвөрөөр бол шууд л ордог Бүгдийн менежментийн хувьчлал хийж хариуцлага нэхэж ажил тэгэж бж аривч хямагч хариуцлагтай болноо


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.