Г.Майцэцэг: Усанд унасан хүн...

Aдмин / Нүүр

Усанд унасан хүн

Борооноос айхгүй... гэдэг надад ичээд, нуугаад байх зүйл алга...

ШШГЕГ-н 2021.03 сарын шийдвэрээр хилээр гарах эрхэнд минь ХОРИГ тавьсан юм байна. Үүнийгээ бичгээр надад мэдэгдэх ёстой байсан ч мэдэгдээгүй нь ХУУЛЬ БУС үйлдэл юм.

Зарим нэг хүмүүс ЖДҮ-гээс зээл аваад төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн гэж бичиж байна. Миний бие ЖДҮ-гээс зээл авч байгаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. ЧИНГИС БОНДоос зээл аваад төлөөгүй гэж байна, бас л буруу мэдээлэл. Манай компани ГОЛОМТ БАНКнаас барьцаа_хөрөнгөндөө тааруулж зээл авсан байдаг юм шүү. Дашрамд нь ГОЛОМТ БАНК-нд талархаж явдагаа хэлмээр санагдчихлаа, тэдний УЯН ХАТАН бодлого нь өнөөдрийг хүртэл exclusive брэнд оршин байж, үйлдвэрлэл зогсоогүй нь Голомтын дэмжлэг, бодлого байсан.

Бизнес хийж байгаа хүмүүс эрсдлээ өөрсдөө үүрч явдаг. Бизнест аль алдаж онож, унаж босохыг тэр гэхэв. Гэхдээ манай компанийн хувьд #АВИЛГАЛ гэдэг зүйлийг ЭРСДЭЛД тооцоогүй нь ТОМ АЛДАА болсон.

2013 онд АВИЛГАЛ өгөөд асуудлыг зохицуулах, АВИЛГАЛ ӨГӨХГҮЙ асуудалд орох 2 #СОНГОЛТ надад тулгарсан, бид ЗӨВ гэж бодсоноо сонгосноор АМАРГҮЙ даваанууд эхэлсэн. СОНГОЛТОНДОО одоо ч харамсахгүй, цаг хугацааг ухраасан ч энэ л сонголтыг хийнэ.

2014.3 сард ДАНСыг хааснаар АСУУДЛУУД эхэлсэн. ЗЭЭЛийн төлөлтүүдэд асуудал үүсч, хугацаа хэтэрсэн гэж ШҮҮХЭЭР орж ШШГЕГ-луу 2016 оноос шилжсэн байдаг юм. Бид ӨР ЗЭЭЛийн асуудал дээр хэзээ ч маргаан үүсгэж байгаагүй, ТӨЛНӨ заавал ТӨЛӨХ болно гэж хэлж байсан. Тэр АМАНДаа хүрэхийн төлөө мэрийж ажилсаар нийт 2 тэрбум гаран төгрөгний өрнөөс төлсөөр өнөөдөр 1 тэрбум гаран төгрөг болсон.

Би ӨРтэй гэдэгтээ гутарч шантарч байгаагүй учир нь БИЗНЕСт энэ битгий хэл зүйл тохиолддог. Босоод ирнэ, даваад гарна би чадна гэдэгтээ итгэдэг.Гагцхүү ТӨРийн буруу БОДЛОГО намайг яахаас ч буцахгүй ҮЙЛДЭЛ хийлгүүлэх гэж ТУРХИРдаг. Буруу бодлогын үр дүнд олон ААН, хувь хүмүүс ӨРөнд орж дампуурж үгүй болдог. Бид ЭДИЙН ЗАСАГт хохирол учруулдаг харгис бодлогуудад ӨӨРЧЛӨЛТ хийлгэхийн тулд ДУУГАРЧ ШҮҮМЖИЛЭХ ёстой бас эрхтэй гэж боддог...

ШШГЕГ-н хамт олон жилийн өмнө төлөгдөж барагдуулсан хавтаст хэргийг өнөөдөр ч хаагаагүй нь ГАШУУН ҮНЭН...

ШШГЕГ-н хамт олон, авлагатай компани гомдол гаргаагүй байхад ХИЛИЙН ХОРИГ тавьсан нь ГАШУУН ҮНЭН...

ШШГЕГ-н хамт олон БҮХ ӨГЛӨГөө төлж байж ХИЛИЙН ХОРИГ чинь цуцлагдах болно гэж бүтэшгүй, боломжгүй зүйл ярьж шаардаж байгаа нь ГАШУУН ҮНЭН...

ӨРтэй байх нь ГЭМТ ХЭРЭГ биш

ӨРөө төлөхөөс ЗУГАТАХ нь гэмт үйлдэл...

Би ГЭМТ ХЭРЭГТЭН биш...

ҮЙЛДВЭРЛЭЛ хөгжиж УЛС ОРОН хөгжинө, хүн болж төрснийх ЭХ ОРНыхоо төлөө чадах зүйлээрээ хувь нэмэр оруулах нь ИРГЭНий ҮҮРЭГ гэж боддог учраас ЖДҮ эрхэлдэг юм...

Дахин хэлье ШШГЕГ-н дарга нарт, БИ ГЭМТ ХЭРЭГТЭН биш, надад МОНГОЛоос зугтах ШАЛТГААН байхгүй...

Ингээд миний бие МОНГОЛ даяар хэдэн төгрөгний ӨРТЭЙ гэдгээ өөрийн биеэр зарлах шив, бас л тэнэг ЗОРИГ шүү. Угаасаа миний энэ тэнэг зориг ХАНЬ-д маань хамгийн их ТААЛАГДАЖ татагдсан байдаг юм. Түүнийхээ зорьсон, босгосон, тэмүүлсэн, төлөвлөж байсан бүхнийг гүйцээхийн төлөө энэ амьдралыг зориулах болно. Бууж өгч ШАНТАРНА гэж байхгүй...

Дээрэлхэх тусам чинь зэвүү хүрэх юм...

Г.Майцэцэг


Сэтгэгдэл

нүмэав [202.21.108.29] 2022-01-25 07:01:30

майцэцэг. дайчин эмэгтэй амжилт хүсий.

Зочин [107.116.83.48] 2022-01-25 16:03:21

Бас залжин

Зочин [66.181.161.17] 2022-01-25 05:12:15

Зүгээр л цэцэглэ, амжилт хүсье.

Зочин [107.116.83.48] 2022-01-25 16:04:51

Өрөө хугацаанд нь төлөөч

Ondor nastan [122.201.24.183] 2022-01-24 15:28:15

Tor zasag mini hiih hvsel zorilgotoi ene emegteig toriin bodlogoor demjeed ogooch olon hvniig ajlin bairtai bailgaj baigaa shvv

Зочин [192.82.75.47] 2022-01-24 14:59:43

бүтээгч

Зочин [103.140.11.136] 2022-01-25 00:33:06

Оюунлаг бодолтой хөдөлмөрч дүүдээ амжилт хүсье.

Кт [172.58.169.92] 2022-01-24 14:51:37

Чи зугтах болоод л тэр… чи ер нь яаж ч мэдэх зальт хүн учир ..

Мэднэ [172.58.169.92] 2022-01-24 14:49:31

Төрсөн эгчээ ч самардаг хүн шт.. залилангийн авгай.. улсаас авсан зээлээ төл… зальт өгөр новш

Зочин [124.158.68.225] 2022-01-24 11:05:02

1турбум төгрөгний өртэй хүн өөдрөг бодолтой юмаа

Иргэн [64.119.20.41] 2022-01-24 08:35:32

Үнэхээр ажилсаг сайхан үйлчинь бүсгүй шүү!!!!Монголчууд минь хүнийг бүү хараа хараал өөрт чинь очдог!!! мундаг шударга бүсгүй.юм хийдэг хүмүүсийг хүмүүс оролдог - Гэхдээ төр ёстой бруу ажиладаг шүү.!!!!!Бид ягаад Төр бжруу аиллаж байхад - МАН нам Ерөнхилэгчийг өмөөрөх ёстой вэ!!!!! Бидни амьдрал яду нь үнэн дээ.!!!!!!!!Хэн болоод ард ардаа мула ёстоы вэ - Та бс өртэй шүү дээ!!!!!!!!

Зочин [202.9.46.65] 2022-01-24 07:38:50

Зээлээ төл хулхи хүүхээн!!!

Зочин [202.179.25.133] 2022-01-24 06:40:26

Бондоос авсан зээлээ өлөхгүй бол мэдээж оргон зайлна гээд хилийн хориг тавьж л таараа шд халтар авгай минь., Уянгааг дагаж салбаганаад олны танил болчлоо гэж бүү эндүүр.., ӨРӨӨ ТӨЛ.., БОНДЫН ХУЛГАЙЧ АА

H [89.14.182.82] 2022-01-24 04:00:01

Хулхин дээр нь цэцэг ургуулаад дараа нь май чи гэдэг бол майцэцэг гэсэн үг

hm [66.181.177.26] 2022-01-24 03:05:40

Шимэгчилж амьдардаг амьд биетүүд амьдрал үүссэнээс хойш байж л байдаг байсаар ч байх болно гэхдээ, Монголын төрд шургалсан шиг хэмжээнд хүрхээрээ эзэн организмаа үхүүлж өөрсдөө бас ихэнх нь үхэнэ. Монгол улс шимэгчиддээ бариулж үхлээ шүү дээ Монголчуудаа.

Чимэд [124.158.68.241] 2022-01-24 05:12:20

Майцэцэг сэргэлэн,дайчин,ухаалаг,шудпрага бүсгүй байдгийг Польшоос эхлээд мэднэ.Энэ бүсгүйг татварынхан бүх хүчээрээ дарамтлан хохироосон.Татварт ажилладаг муйхар тэнэг авгай нар нэлээд байдаг юм.Хэдэн төгрөг тухайн цагт цуглуулж чадсан гэдгээрээ нэр хүнд олсон,дараачийн удаагийн тухай огт боддоггүй мулгуу авгай нар өөдөө дэвшиж хөгжиж ядаж яваа аж ахуйн нэгжүүдийг унагаж улс орноо хохироож өөрсдийн нэр хүндээ өсгөж байвал хүн "алахаас" сийхгүй болсон явдал нь төрийн алдаатай бодлогын уршиг.Оюунэрдэнэ арай уян хатан бодлого явуулж эхэлсэн гэж ойлгов.Нэг удаа биш тогтмол их мөнгө цуглуулах боломж бүрдүүлэх ёстой шүү


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.