С.Одонтуяа: Хэвийн боов тараах биш тэтгэвэр нэмэх нь чухал байна

Aдмин / Хууль

БЭЛЭГ ТАРААХ БИШ ТЭТГЭВЭР НЭМЭХ НЬ ЧУХАЛ БАЙНА

УИХ-ын гишүүн бодлогоо тараах ёстой болохоос бэлэг тараадаг байж таарахгүй, хуулиар хориглохгүй бол алсдаа мөнгөний уралдаан болно. Сонгуулиар хууль тогтоох дээд байгууллага болох УИХ, ИТХ-д гишүүдээ сонгоод 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд улс төрийн нам, шат шатны сонгуульд оролцогчдын хөгжил тодорхой түвшинд ахиж ирсэн ч анхаарах асуудлууд байсаар байна.

Түүний нэг нь улс төрчид тэмдэглэлт ой, баярыг тохиолдуулан өөрийн сонгогдсон тойргийн иргэдэд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн бэлэг нэрийн дор өгч ирсэн явдал юм.

Энэ нь цаад утгаараа сонгогчдыг дорд үзэх, төсвийн мөнгийг үрэн таран хийх, дараагийн сонгуульдаа бэлтгэх ажилдаа орсон нь нийгэмд сөрөг сэтгэгдлийг төрүүлээд удаж байна. Мөн эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход хэт өндөр зардал, өртгийн босго болж буй нь маш том саад болж байна. УИХ-д сонгогдсон бол хууль тогтоох ажилдаа, ИТХ-д сонгогдсон бол иргэдийн эрх ашгийг хангах ажилдаа төвлөрч, улс орноо, аймаг дүүргээ хөгжүүлэх үүрэгтэй юм.

Гэтэл өдгөө тэтгэвэр нэмэхийг эсэргүүцсэн мөртлөө тавгийн идээгээр хуурах, ажлын байр бий болгохыг дэмжээгүй мөртлөө нэг удаа бэлэг өгөх, татварын таатай орчин бүрдүүлээгүй хэрнээ цугласан татвараас янз бүрийн бараа бүтээгдэхүүнээр хишиг хүртээж буйгаас бид зоригтой салах ёстой юм.

Аль болгон нэг удаагийн аар саархан зүйлээр сонгогч иргэдээ аргалж хуурч ирэх билээ. Иргэд маань ч биднээс нэг удаагийн бэлэг, гурил будаа, тавгийн идээ өгөөчээ гэж шаардаагүй байх. Харин тэтгэврээ амьдралд хүрэхүйц болгох, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, сурагчдад чанартай боловсрол олгох, ажил хөдөлмөр эрхлэх таатай боломж бүрдүүлэхийг илүү хүсч байгаагаа байнга илэрхийлсээр байна.

Хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй улсын хувьд эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эрүүл хүнс тарьж ургуулах, хүлэмжийн аж ахуйг эрхлэх иргэдэд туслах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих төсөл хөтөлбөрийг зарим гишүүд хэрэгжүүлж эхэлсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна.

Хааяа нэг загас өгөх биш үргэлж хэрэг болох загас барих аргыг бид зааж өгөх хэрэгтэй. Ийм учраас сөрөг хүчний төлөөлөл болсон бид УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд дараах өөрчлөлт оруулахаар өргөн барих гэж байна.

“УИХ болон ИТХ-д сонгогдсон аливаа этгээд сонгогдсон хугацааны турш өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах”-г хориглоно. Энэхүү өөрчлөлтийг хийснээр аливаа сонгогдсон этгээд хуулинд заасан ажил үүрэгтээ анхаарах, сонгогчид ч хуулинд заасан ажил үүргийн биелэлтийг шахаж ажиллуулахад нэг алхам ахиц гарна гэдэгт итгэж байна.


Сэтгэгдэл

Тэтгэвэр авагч [139.5.219.42] 2022-01-26 22:33:34

Бүх тэтгэврийг нэмэх ёстой.

Зочин [103.26.195.158] 2022-01-26 21:20:26

ЭНЭ НЭГ ХУУРМАГ АВГАЙ ДАНДАА ХУДАЛ УЛС ТӨРЖИНӨ!!! ТАНАЙХАН Ч ГЭСЭН БООВ, БИДОН ТАРААЖ БАЙГАА! !! ТА НАР ЭЛГЭЭР НЬ МӨЛХҮҮЛЖ СЭХЭЭНД ОРУУЛАХДАА ТЭТГЭВЭР НЭМЭХ БАЙТУГАЙ БҮГДИЙГ ЦӨЛМӨӨД БҮХ ЗАХ, ДЭЛГҮҮР ХААЛГАА БАРЬСНЫГ АРД ТҮМЭН АРААНДАА ЗУУЖ 2 УДАА ТА НАРЫГ ӨШИГЛӨЖ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛСАН ШҮҮ!!!!!!!

Зочин [122.201.22.16] 2022-01-26 20:35:28

За энэ ч ёстой зөв дууугралт байнадаа.Одонтуяа хөрин ч нэг зөв дуугарлаалаа хөгшид бид боовоор яах вээээ 350000 төгрөгний тэтгэврээр яаж амьдрах вэ үнэн хэцүү байна.Тэтгэврийн доод хэмжээг 500000-600000 болгоод өгвөл ядарсан хөгшид чинь баярлахын дээдээр баярлана

Боовонд дургүй авгай нэг байна [192.82.68.89] 2022-01-26 20:23:59

Зочин

Үнэн [192.82.82.203] 2022-01-26 18:27:51

Их хурлын гишүүдээ амттай, амтгүй боов тараахаар тэтгэвэр нэмээ боовоор хуурдаг цаг өнгөрсөн Сангын сайд Жавхалан гэж тэнэг аавгүй болхоор хөгшчүүлийг 350 мянгаар яаж амьдарч байгааг мэдэргүй

Зочин [103.229.121.51] 2022-01-26 15:47:40

Их хурлын гишууд хэдэн хогшидыг тавагны ул боов тарааж хуурч явахаа одоо болиод арай бодит амьдралтай хун ницгэмд хэрэгтэй зуйл хийхээр яагаад бгм бэ ийм балай юм хийхээ зогсоо ичих хэрэгтэй

Иргэн [64.119.20.41] 2022-01-26 14:25:44

Та нар зүгээр л тэтгээрийн зөрүү юм уу энэ ахмадуудийн 350.,188 гэх тэтгэвэр мөн халамж ийн мөнгийг энэ өссөн Э/З уяалдуулаад нэмээд өгчих.!!!!Та нараас тавагийн чихэр боов авахуулахгүй - тэртээ бид мөнгөөр - тэтгэвэрт гараад ядуухан амьдарч.Хувцас бүр авалтгүй !!!!!ахан дүүс минь тэтгээд л байх юм.ядууг арилгаж бхйгаань хаана байна.!!!!!!!өөрсдийгөө л төвийлгээд л байх юм.!!!!!!ганц юм хийчихээд л магтахаа боль Хийх ёстойшдээ!!!!!!!

Зочин [202.126.90.122] 2022-01-26 13:30:13

TETGEVEREE NEMEH HEREGTEI

БИД [192.82.74.229] 2022-01-26 14:22:13

МАШ ЗӨВ. ӨГСӨН БООВЫГ НЬ ГИШҮҮН, САЙДЫН НҮҮРҮҮ ШИДЭХ ХЭРЭГТЭЙ. МАШ ИХ ДОРОМЖЛОЛ ШҮҮ БООВООР ОДОО ХУУРАХГҮЙ ШҮҮ. БООВ ТАРААХ НЬ ВИРҮС ТАРААЖ БУЙТАЙ АГААР НЭГ

Иргэн [192.82.84.67] 2022-01-26 13:14:49

Салдан авгай хийх юмаа олж ядах юм эрх баригчид боовоо тараана уу яана чамд падгүй та нар илүү харж билүү долоож байхаар намаа нэг талдаа гарга намынхаа асуудлыг шийд улс орны асуудал энэ тэр том яриад л явсан улсууд байх юм

Зочин [64.119.23.236] 2022-01-26 13:12:27

Салдангий Одонтуяа өитгий худлаа улс төр хий. Хөгэлийн банкийг хувааө идэж бхад чи хаана баысийн. Засаг дарга хийхдээ чи юу хийсэн бэ. Бусад дүүргүүд хөгжөөд бдаг 10 хороолол улам дордоод бна энэ чамтай холбоотоб. Чи бол хөгийн жүжигчин, Эрдэнийн гар хөл

Зочин [14.52.172.252] 2022-01-26 12:44:34

Боов тарааж чадахгүй сда шиг гишүүд нь худлаа хуцаад ганц боов тарааж чадахгүйн бол юундаа гишүүн болсон ац вэ та 2

Atd [66.181.188.142] 2022-01-26 12:42:19

Tetgeveree nemeldee Unenshdee ter boov belegee odoo bolioo.Uneheer ard tumniig doosh n hiij hanahgui yumaa.oort bn booov ogvol taarna.

Зочин [64.119.27.183] 2022-01-26 12:15:35

ХЭВИЙН БУС БООВ Ч ТАРААЖ БОЛОХГҮЙ

Зочин [66.181.177.73] 2022-01-26 12:11:12

МАН их ядар ан нам болж. МАНыг энэ цагт боовчдын нам болгосон гутамшиг. Боовчдын намын боовон хүүнүүд . Сайхан боовтой хүүд саналаа өгнөө гэхийн муу. Иргэд их хулгайчдас боов авч байж хам хэрэгтэн хууль зөрчигч болно. Сонгуулиар иргэд мөнгө авч сонгууль өгвөл төрийн эрхийг хууль бусаар авагч гөмт хэтэгтний хсм хэрэгтэн болдог доо


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.