Эргэлт нь зогссон эдийн засгаа тэжээх ШИНЭ БООМТОО хурдан нээ...

Aдмин / Эдийн засаг

Авто зам, төмөр замын бүтээн байгуулалтаа явуулж, боомтуудаа олигтойхон хөгжүүлэхгүйгээр Монгол Улс хөгжлийн замд хөл тавихад хэцүү гэдгийг цаг хугацаа хангалттай харууллаа. Төмөр зам барьж, шинэ боомтууд байгуулж, чөлөөт бүсийг үүсгэсэн бол эдийн засаг тэгж ч тэлж, ингэж ч хөгжих байсан гэдэг яриа одоо болтол “хэрүүлийн алим” хэвээрээ байгаа. Үе үеийн Засгийн газар төлөвлөсөн олон ажлаа хийсэн бол өнөөдөр бид юунд хүрсэн байхыг хэлж мэдэхгүй юм. Харин төслүүдээ хөдөлгөөгүй, янз бүрээр гацааснаас үүдэлтэй хохирол ямар хэмжээнд хүрснийг бол Монгол Улсын иргэд нийтээрээ л мэдэрч сууна. Тийм байтал Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд дахиад нэг гацаа үүсгэх “тоглоом тоглож”, эдийн Засгийн эргэлтэд “шинэ цус” сэлбэх нэг сувгаа нээх боломжоо хаах маягтай л сууна.

Боомт нээх ажил 5 жил ердөө л яриа төдий явсаар, 2019 онтой золгосон. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сард Цагаандэл Уулын боомт хүртэл 270 км хүнд даацын хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулаад, боомтоо нээе гэдэг шийдвэр гаргаж. Энэ шийдвэр хараахандаа түүх болчихоогүй, биелэх магадлал бага сага харагдаж л байна. Шийдвэр гарснаас хойш “Ундрах говь” компани концессийн гэрээгээр энэ замыг барихаар болж, хоёр жил зунгааралдсаны дараа 2021 оны арваннэгдүгээр сард барилгын ажлаа эхлүүлэх зөвшөөрөл авсан. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 7-нд туслан гүйцэтгэгч компаниудтайгаа гэрээ байгуулаад, кемпээ байгуулж, ажлаа эхлэх гэсэн боловч дахиад л гацаах технологийн хохирогч болоод байж байна. Компани нь хохирчихсон юм биш, Монгол Улсын эдийн засагт хор болно.

Манай Засаг төрийнхөн өөрсдөө тэгээд тооцож гаргачихаад байгаа. Үнэхээр энэ тооцоог ханатай гаргасан бол өнөөх жилдээ 40 сая тонн нүүрс экспортлох мөрөөдөл чинь биелэх учиртай. Нүүрсний борлуулалт 4 дахин нэмэгдэхэд эдийн засагт ямар их ач холбогдолтой вэ гэдгийг энд нарийн тоочих нь илүүц. 270 км хүнд даацын хатуу хучилттай зам барьчихвал байгаль орчинд лав хор хөнөөл учруулаад, хөрс шороо эвдээд байхгүй. Зам барихгүйгээр боомт нээнэ гэж муйхарласан бол иргэд эсэргүүцэх шалтгаан болмоор. Гэтэл маш их ач холбогдолтой зам барья.

Нөгөө л нэг танил технологи гэж хардмаар. Эхлээд нутгийн иргэд, малчид, байгаль хамгаалагчид нэртэй хэсэг бүлэг гарч ирж эсэргүүцнэ. Дараа нь нэг том албан тушаалтан очоод “Та нарын зөв, 2014 оны Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлнэ” гэсэн “эх оронч” үг хэлээд, халуун алга ташилтаар шагнуулаад явчих жишээтэй. “Засгийн газар болон Өмнөговь аймгийн иргэд олон нийтийн байгууллага иргэдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэг үр дүнд хүрсний дараа энэ асуудлыг хэлэлцье” гэж “нүхээ малтах”-аа яаж мартах билээ.

Засгийн газрын тэргүүн эрхэм “эх оронч”-дын алгыг хорстол ташуулнаас 3 хоногийн дараа Цагаандэл Уулын боомтоо нээчих ээ, жаахан шийдвэртэйхэн ажиллаад өг. Боомт нээснээр эдийн засгийн хөгжлийг ахиулж, малчдын орлого нэмэгдэх эерэг нөлөөтэй гэж харж байна гэсэн захидлыг Хятадын талаас Сангийн яаманд ирүүлсэн байгаа юм. Захианы үг, өгүүлбэр эвтэйхэн ч ерөнхий санааг нь ухваас Монголын Засгийн газрын шийдвэртэй алхам хийхгүй, хэлэлцсэн тохиролцсондоо хүрэхгүй байгаад эгдүүцсэн биз гэж таамаглаж байна. Угаас энэ боомтыг нээхэд зориулаад Хятадын тал 1.6 тэрбум юнийн хөрөнгө оруулалт хийчихсэн юм билээ. Мөн зам талбай, дэд бүтцэд зориулаад 30-аад тэрбум төгрөг зарцуулчихсан. Харин манай улсаас боомт нээхэд зориулж хөрөнгө оруулалт хийх нь битгий хэл дээр, доргүй эсэргүүцэл зарлаж, эцэстээ Ерөнхий сайд нь хүртэл дахин гацаана гээд мэдэгдчихлээ. Өмнөд хөршийнхөн эгдүүцэлгүй л яахав.

Яах аргагүй одоо байгаа үнэн байдал л энэ. Гэтэл өөрсдөө боомт нэмье гэж далжигначихаад, багагүй мөнгө төгрөг зарцуулсан байтал одоо болтол гонжирно гэдэг өөрийгөө алгадаж байгаагаас ялгаа юун. Хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлбөл яана. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг дээ. Зүгээр замаа хурдан бариад, боомтоо түргэн нээ. Ямар ч зорилготой гацааж байсан Монголд ашиггүй. Харин нээчихээд, тооцоолсны дагуу нүүрсний борлуулалт, ачаа тээврийн нэвтрэл нэмэгдвэл бидэнд л хэрэгтэй байх.

Эх сурвалж: www.ubn.mn

Э.Дэлэгнанзадмаа


Сэтгэгдэл

Pmxptk [178.68.41.154] 2025-01-07 15:52:08

buy ivermectin 3mg - <a href="https://ivercand.com/">ivermectin brand name</a> order tegretol 400mg sale

Зочин [66.181.182.223] 2022-06-20 03:23:20

shuud nee.

эх оронч [202.9.40.75] 2022-06-18 11:39:35

Хэдэн халтар төгрөгөөр Эх орноо бүү худалд.

Зочин [202.126.88.138] 2022-06-18 04:56:47

Цагаан дэл боомтыг нээж эдийн засгийн эргэлтэнд одоо л оруулахгүй бол маш том алдаа болох болно. Эдийн засгаа сайжруулаагүй бол хэзээ нэгэн цагт Хятадуудад Өмнөговь аймгаа алдаж ч магадгүй байдал үүсэх эрсдэлтэй байна. Боомтыг нээж зам барьснаар үр шимийг нь хүртэж, эдийн засгийн хараат байдлаас гарна.

Иргэн [192.82.78.160] 2022-06-18 04:18:27

Энэ малчид хэдий болтол хөмөрсөн тогоон дотроо амьдрах гэсэн юм болдоо. Засгаас явуулж буй бүх арга хэмжээг улдан эсэргүүцэж мөнгө шантаажилдаг хогийн гарууд. улсад нэгч төгрөгний татвар төлдөгггүй бүх юмыг үнэгүй хэрэглэж дээр нь халамжаар амьдрах эрмэлзлэлтэй, 1000 малтай атлаа хүнсний талон авдаг, татвар төлөгчдийг шимж амьдардаг улс. 70 сая малтай атал УБ чууд 1 кг махыг 25000 төгрөгөөр авч идэж байна.

Зочин [66.181.160.48] 2022-06-17 08:20:41

baigaa boomtuudaa ashiglaj chadahgui baij heden hujaa nariin erh ashigt zoriulj baigalaa suutgej bolohgui shuudee

Зочин [103.212.117.247] 2022-06-17 05:04:20

Цагаан дэл дээр буулт хийж болохгүй ээ.Үнэндээ мал малчид цөөн хилд 50зм ээш нааш айлгүй зохицуулж болно

Зочин [202.55.188.43] 2022-06-17 13:21:30

Байгаа боомтоо бүрэн ашиглаж эдийн засаг бүрэн сэргэх боломж бий бид газар нутагаа бүрэн бүтэн хойч үeдээ үлдээх ёстой. нээх гээд байгаа нөхдүүд эх орноо худалдсан урвагчид хятадын гар хөлүүд


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.