Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Aдмин / Хууль

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг нар зөв гороолон цэнгүүллээ.

Төрийн тугийг цэнгүүлэхэд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бүрэлдэхүүн, төрийн тусгай хамгаалалтын алба хаагчид оролцож, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.


Сэтгэгдэл

Иргүн [117.133.164.154] 2025-11-21 21:39:50

Эх орныхоо түүх рүү нулимагч чамд энэ нутгийн алтан хөрсөн дээр гишгэх, ариун агаар амьсгалах , тунгалаг усаар ундлах эрх үгүй...

Зочин [59.153.115.124] 2025-11-21 19:40:48

Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг бичиж буюу "вешать лапшу на уши" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ. Хасах 40 хэмд морь унаад, сэлмээр байлдаад байдаг хүн байх уу? 1910-аад оны монголчуудын өрөвдөлтэй дүр төрхийг фото зурган дээрээс харсан биз дээ. Монголчууд Оросуудад ба Хятадуудад дургүй юм байж тэдний бичсэн түүхэнд итгээд байхдаа яадаг юм бэ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.