Б.Одхүү: Хичээлийн шинэ жилийг угтаж бүх төрлийн турк бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн үзэгслэн худалдааг “Мишээл экспо”-д зохион байгуулна

Aдмин / Эдийн засаг

Б.Одхүү: Хичээлийн шинэ жилийг угтаж бүх төрлийн турк бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн үзэгслэн худалдааг “Мишээл экспо”-д зохион байгуулна.

Турк бараа бүтээгдэхүүн үйлчилгээний болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний өргөтгөсөн үзэгслэн худалдааг наймдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдахаар болжээ.

image

Үзэгслэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар “Separate” ХХК ажиллах юм. 2019 оноос үйл ажиллагаа эхэлсэн тус компани энэ эвентээр үйл ажиллагаагаа өргөжүүлж цаашид энэ чиглэлээр хэд хэдэн үзэгслэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Хичээлийн шинэ жилийг угтан зохион байгуулж буй энэ үзэгслэн худалдааны үеэр барилгын материал, бэлэн хувцас, гоо сайхны бараа, хичээллийн хэрэгсэл болон бусад жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах юм. “Separate” ХХК-ийн төслийн дарга Б.Одхүүтэй дуудлага худалдааны талаар ярилцлаа.

-Турк бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа удахгүй болох нь. Зохион байгуулж буй үзэсгэлэн худалдааныхаа талаар ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?

Монголд турк бараа бүтээгдэхүүн өргөнөөр худалдаалагдаж эхэлсэн. Энэ нь импортын барааны гол түнш Хятад улс хилээ хаасантай холбоотой. Үүнийг мэдэрч турк бараа бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдийг нэг газарт төвлөрүүлж, хичээлийн шинэ жилийг угтаж наймдугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд үзэсгэлэн худалдааг “Мишээл экспо”-д зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

Турк бараа бүтээгдэхүүн үйлчилгээний болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний чиглэлээр бизнес эрхэлдэг хэн бүхэнд энэ үзэсгэлэн нээлттэй байгаа. Үйлчлүүлэгчдэд нэг цэгээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломжоор хангагдаж байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл олон дэлгүүр хэсэх шаардлагагүй, нэг цэгээс шаардлагатай бүх бараа бүтээгдэхүүнээ авах боломжоор хангаж байгаа юм. Хичээлийн шинэ жил дөхсөн өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг шүү дээ.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засаг хүнд байна л даа. Бизнес эрхлэгчид л ачааны хүндийг үүрч явна. Лангууны түрээс дээр бизнес эрхлэгчдэд ямар хөнгөлөлт үзүүлэх вэ?

Лангууны түрээсийн үнийг зах зээлийн үнээс доогуур тогтоосон. Лангуугаа A болон Б хэсэгт хувааж өгсөн. Үзэгслэн худалдаанд оролцох бизнес эрхлэгчдийн бүртгэл наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цахим хуудсаар мэдээлэл авч болно. Мөн оффис дээр ирж уулзаад мэдээлэл авах боломжтой.

-Үзэгслэн худалдаанд оролцох аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ? -Нийтлэг шаардлага тавьж байгаа.

Гэрээнд тавьж буй шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхөд л болно. Лангууны түрээсийн үнийн тухайд А хэсгийн лангууг м кв-ыг 186 мянган төгрөгөөр үнэлж байгаа. Харин Б хэсгийн лангууны м кв-ыг 167 мянган төгрөгөөр үнэлсэн. Байршлаасаа шалтгаалаад үнийн дүн өөрчлөгдөнө. Лангууны сонголтын тухайд 6 мкв, 9 м кв, 12 кв, 15 м кв, 18 мкв, 21 мкв гэсэн сонголтууд байгаа. Гэхдээ үүгээр баригдмал биш. Бизнес эрхлэгчид 6 м кв-аас 2 мкв-ыг, 9 мкв-аас 3-мк в-ыг ч түрээслэх боломжтой. Өөрсдөө ирж уулзаад сонголтоо хийж болно.

image

Та бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдаж авах боломжтойг онцолж байсан. Энэ талаар тодруулахгүй юу. Ямар ямар бараа бүтээгдэхүүн зарагдах вэ? -Барилгын материал, тавилга, гоо сайхан, бэлэн хувцас, хичээлийн хэрэгсэл гээд лангуунуудаа төрөлжүүлж ангилж өгсөн. Үүнээс гадна жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнүүд ч бий. Мөн хөдөө аж ахуй болон аялалд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн худалдаалдаг аж ахуйн нэгжүүд ч дуудлага худалдаанд оролцоно. Энэ үеэр хүний хөдөлгөөнийг тооцоолж дараалал үүсэхгүй байхаар шийдсэн. Турк гэсэн тодотголтой бүх бараа бүтээгдэхүүнийг болон бүх төрлын бараа бүтээгдэхүүнийг энэ үзэгслэн худалдаанаас авах боломжтой. Сүүлд нь онцлоход хэд хэдэн дэлгүүр хэсч авах үйлчилгээгээ нэг доороос илүү тав тухтай орчинд үйлчлүүлж авах боломжийг үйлчлүүлэгчдэд олгож байгаа юм.

image


Сэтгэгдэл

зочин [122.201.24.250] 2022-08-07 06:38:53

Ийм тэнэг гэмээр зүйлс бодож сэтгэж өөрсдийн орлогоо нэмэгдүүлдгээ больж үз. Монгол бараа бүтээгдэхүүнийг Монголчууддаа борлуулж Монгол төгрөгөө Монголдоо үлдээгээч ээ.

Иргэн [202.126.90.41] 2022-08-06 15:56:38

Өөрсдөө Юу ч хийж чаддагүй үхэр монголчууд , ичиж амьдарцгаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.