Хууль бусаар их хэмжээний үнэт эдлэл оруулж ирсэн этгээдийг илрүүлжээ
2022 оны наймдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсээр их хэмжээний алт, үнэт эдлэлийг хууль бусаар нэвтрүүлж байсан хэрэг бүртгэгдсэн.
Мөн энэ наймдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын иргэн А нь “Истанбул-Улаанбаатар”-ын нислэгээр 1,6 кг алт, монет, мөнгөн эдлэлүүдийг гаалийн хяналтын бүсээр нэвтрүүлсэн хэрэг дахин илэрлээ.
Дээрх хэргийг Цагдаагийн байгуулагаас илрүүлэн иргэн А болон Гаалийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл
Иргэн [66.181.160.54] 2022-08-09 10:18:21
Ямар эрсдэлтэй юм хийдэг юм бэ? Зүгээр мэдүүлээд татвараа төлсөн бол ашигтай л бгаа шүү дээ. Хил гаальтай тохирсон юм байж болох л юм. Тэгсэн бол ойрын хамтрагчид аас матаас орж дээ.
irgen [66.181.161.5] 2022-08-08 12:12:53
gadnaas unet edlel oruulah ni yu ni buruu bna. Harin gargahiig ni ilruuleech
Зочин [202.55.188.105] 2022-08-08 10:02:21
Энэнд улс болон хүн хохироод байх юм алга.Харин мөнгө идэж уудаг мөн хээл хахуультайгаа л сайн тэмцэх хэрэгтэй дээ.
иргэн [202.9.41.29] 2022-08-08 09:50:22
МАН ба АН гишүүн бус жирийн нэг иргэн ба нөлөө бүхий хүний танил хамаатан биш бол дуусаа гэдэг энэ дэ
Зочин [192.82.70.169] 2022-08-08 08:14:47
Монголдоо хийчэхээр бас л болдоггүй хорвоо юм байхдаа, хэц үүч юмаадаа