Төсөл гацаагчид 12 жил хоригдох буюу гацаасан төслийнхөө өртгийг төлөх торгуульд унадаг болно!

Aдмин / Хууль

Сүүлийн жилүүдэд манайд маш их дэлгэрсэн үзэгдэл бол тэмцэгч гэх хэсэг хүмүүс. Үндсэн хуулиндаа хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг байгуулна гэж заасан улс тул иргэд идэвхтэй, нийгмийн оролцоо сайтай байж, болохгүй бүтэхгүй зүйлийг шүүмжлэх нь уг нь зөв. Харамсалтай нь нөгөөх тэмцэгч гэгдэгчид маань гэнэт мөнгөжиж, улс төржиж, бүр эрх мэдэлд хүртэл хүрсэн нь бий. Товчхондоо бол тэмцэгчид гэдэг үгийг шантаажчид гэж ойлгоход буруудахааргүй болтлоо гажуудсан нь нууц биш.

Уул уурхайн төсөл эсэргүүцэгчид гэхэд л өөрсдөө нинжа нар байх буюу эсвэл тухайн сумын удирдлагуудын их хэмжээний мөнгө шантаажлах сонирхлоос үүдэлтэй байх нь элбэг. Энэ их захгүй дураараа дургилт хэрээс хэтэрч, бүр нэг багийн засаг дарга нь хүртэл Засгийн Газрынхаа бодлогын эсрэг авирладаг болтлоо дампуурсан.

Харин Засгийн Газар, Засгийн газрын тэргүүн-Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ энэ эх захгүй байдлыг цэгцлэхээр ажиллаж эхэллээ.

Тодруулбал Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Ер нь стратегийн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн хурдасгуур, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг. Үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар ахлан ажиллаж буй. Уг ажлын хэсэг эдийн засаг, бизнесийн төсөл гацаагчдын эсрэг нэхэмжлэлийг идэвхтэй гарган, хариуцлага тооцохоор хэдийн ажиллаж эхэлсэн байна.

Ер нь цаашид аливаа томоохон төслийг гацаасан иргэд, албан тушаалтан ямар хариуцлага хүлээдэг болох юм бэ? гэдгийг товчхон тайлбарлая.

Нэгдүгээрт, тэд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг болно. Тодруулбал уг хуулийн 9.6 дугаар зүйл дэхь Хорлон сүйтгэх гэсэн зүйлчлэл нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэгдэх ялтай юм байна.

Хоёрдугаарт, Иргэний хуулиар хариуцлага хүлээнэ.

Иргэний хуулийн 510.1.-д "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө." гэж заажээ.

Жишээ татья. Нэгэн аймагт уул уурхайн төсөл эхлэхээр болжээ. Гэтэл тухайн орон нутгийн удирдлага нь иргэдтэй хамсаж ч юм уу? уг төслийг гацааж, удаавал тухайн компани өөрийн алдагдаж буй боломжийн өртгөө тооцоод, иргэний хэргийн журмаар гомдол гаргах боломжтой болно гэсэн үг. Шүүхийн шийдвэр гарсны дараа уг төслийн олох боломжтой байсан олон сая төгрөгийг тухайн орон нутгийн удирдлага ба иргэд төлөхөөр болох нь. Ингээд зогсохгүй давхар эрүүгийн хариуцлага хүлээж, 5-12 жил хоригдох ял авна.

Ийм өөрчлөлт явагдаж буйг зарим иргэд, хөдөлмөрчдөд сайн мэдээлж, ойлгуулахгүй бол хэн нэгний хатгаас, түлхээсээр ч юм уу? уул уурхайн төслийг эсэргүүцсэн жагсаалд оролцоод л их хэмжээний торгуульд унаж, тэр бүү хэл эрүүгийн хуулиар ял сонсож, шоронд орох хариуцлага хүлээж болзошгүй болсон байна.

www.sonin.mn

Э.Мягмар


Сэтгэгдэл

Зочин [103.161.242.160] 2022-08-11 13:19:55

Сингапурын эцэг Ли Кан Ю : Ардчилал бол дураараа аашлахын нэр биш, ардчилал бол сахилга бат бас дахин сахилга бат..гэж хэлсэн байдаг. Үүнийгээ жишээ болгон сахилга бат зөрчигсдийг олон түмний нүдэн дээр ташуурдаж байсан байдаг юм.( Авилга авагсад, бүлэглэж санхүүгийн аргаар мөнгө идэгсэд)...

Иргэн [202.126.89.206] 2022-08-11 12:31:09

Шаана биз...

зочин [202.126.89.100] 2022-08-11 05:51:25

УИХ-ын гишүүн Ганбаатар, Даваасүрэн, Болорчулуун…өшөө хэн хэн ч билээ хэрэгт орох нь дээ яаана даа.

Helmegduulelt [66.181.166.60] 2022-08-11 03:18:29

Bish yum bol suuliin 26 jild gatsaasan MAN gishuudee ehleed hori

Зочин [202.9.46.0] 2022-08-11 01:06:36

Эрхэт монголын Мандахбаяр гэдэг нөхөр хаана уул уурхай байна тэнд очиж ард түмний нэр барьж шантааж хийж явсаар тэрбумтан болсон оронд нь Монголд уран олборлох боловсруулах ажил хойшлогдож зогсож улсыг хохироосон иймэрхүү нөхдүүдэд хариуцлага тооцож хөрөнгийг нь хураа

Зочин [203.91.115.53] 2022-08-10 15:10:23

Баттулгын бүх хөрөнгийг хурааж ав.

Зочин [202.70.38.18] 2022-08-10 08:42:26

ЁСТОЙ ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА. ЗАРИГ-ИЙН ӨНӨРЦЭЦЭГ, ЭРХЭТ МОНГОЛ-ЫН МАНДАХБАЯР ГЭЭД ХЭТ ХӨЛЖСӨН ШАНТААЖЧИНГУУД БИЙ ШҮҮ.

Зочин [66.181.161.103] 2022-08-10 09:42:06

Naad mandahbayr chn MAH in sanhuu shd. Jujigt itgeed yvdiimuu. Odo gishuun boloh gd dogdolj suugaa

ЗОЧИН [202.126.88.176] 2022-08-10 05:12:25

БҮХ ХИЛ БООМТУУДАА НЭЭЛГЭЭД АЖЛАА УРАГШЛУУЛАХ НЬ ЧУХАЛ БОЛОХООС ХУДАЛ ЭХ ОРОНЧДЫН ҮГЭЭР ЯВДАГ ЕРӨНХИЙ САЙД БАЙГАА НЬ ТУН ХАРАМСАЛТАЙ ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ХИЙЛГЭДЭГГҮЙ ОРОН НУТГИЙНХАН БАРАГ 100% МӨНГӨ ШАНТААЗЛААД Л ӨГӨХГҮЙ БОЛОХООР ГУДМАНД ГАРЧ ХУДАЛ ЯРЬЖ ЖАГСДАГ БАЙДАЛ БҮҮР ГАЗАР АВААД УУЛ УУРХАЙГАА ТАГ ЗОГСООЖ АВААД 10 ГАРУЙ ЖИЛ БОЛЛОО ЭЗ УНААД МӨНГӨНИЙ ХАНШ УНААД УЛСЫН ТӨСӨВ ХООСРООД ИРЭХЭД ТЭР ЭХ ОРОНЧ НЭРТЭЙ ХҮМҮҮС ТЭР СҮР БАДРУУЛАГЧ СЭТГҮҮЛЧИД БОЛ УЛСДАА ТАТВАР Ч ТӨЛЖ ҮЗЭЭГҮЙ ЮМНУУД Л БАЙДПАГ БАЙХГҮЙ ЮУ

Зочин [202.126.89.56] 2022-08-10 08:33:01

Бүр орон нутгийн удирдлагуудтайгаа нийлээд эрүүл солиотой эсэх нь мэдэгдэхгүй юм ярьцгаагаад уу

ЗОЧИН [202.126.88.176] 2022-08-10 05:08:21

ЗӨВ ШҮҮ САЯХАН ФЭЙСЭЭР ЯВААД БАЙСАН ДОРНОГОВИЙН ЦЭНХЭР ДЭЭЛТЭЙ ХҮҮХЭН ГЭХЭД Л ХАА БАЙСАН ХӨВСГӨЛИЙН ХҮНИЙГ АЛБААР БЭЛТГЭЭД ДОРНОГОВИЙН ИРГЭН БОЛГООД МАЛЧИН АЙЛЫН ЭХНЭР БОЛГООД МАЛ ТАСДАЖ ӨГӨӨД Л ЗОРИУД УЛСТӨР ХИЙЖ МӨНГӨ ӨГСӨН БАЙСАН НЬ БАРИМТААР НОТЛОГДООД ШҮҮХЭД ШИ ЛЖСЭН БАЙНА.АРД НЬ ХЭН БАЙСАН ГЭХЭЭР ӨНӨӨХ Л АН ЫНХАНЫ ҮҮЛ ЭЛБЭГДОРЖИЙН ХҮМҮҮС ТА НАР НУТАГ УСАА ХАМГААЛ ГЭЭД ЯВЖ БАЙСАН БАЙНА.ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАНДАХ СУМ НЬ АН ЯЛСАН ГАНЦ СУМ ЮМ БНА ЭНЭ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ ХУУЧИН АН ЫН ДОГО АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРАЛД БАЙСАН ГАНБАА ГЭДЭГ НӨХӨР БАЙСАН ШҮҮ УЛС ОРНЫХОО ХӨГЖЛИЙГ ХОЙШ ТАТСАН ХУДАЛ ЭХ ОРОНЧИП ЮУ Ч МЭДЭХГҮЙ БАЙЖ ДЭВЭРГЭЖ МӨНГӨ АВДАГ ЭНЭ СЭТГҮҮЛЧДЭД Ч ГЭСЭН ХАРИУЦЛАГА ТООУОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

ЗОЧИН [103.10.22.87] 2022-08-10 04:33:03

ХУУЛЬ БУС, ҮХ ЗӨРЧСӨН ХУУЛЬ БНА, АРД ТҮМНЭЭ ЯРГАЛАХ, ДАРАНГУЙЛАЛ ТОГТООХОО ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЭХЭЛЛЭЭ ДЭЭ , ХӨӨРХИЙ АРД ТҮМЭН ГАЗАР НУТГАА, БАЯЛГАА, ЭХ ОРНОО, ТУСГААР ТОГТНОЛОО ХАМГААЛАН ТЭМЦЭХ ЭРХГҮЙ БОЛЖ, УУГУУЛ ГАЗАР НУТГААСАА ХӨӨГДӨН, ХАРИЙНХНИЙ МЭДЭЛД ОРОХ АЮУЛ НҮҮРЭЛЛЭЭ ДЭЭ, УГ НЬ УУЛ УУРХАЙН ТӨСӨЛ ХАА НЭГТЭЭ ЭХЛЭХЭД АРД ИРГЭДИЙН САНАЛ БОДЛЫГ ЗААВАЛ АСУУДАГ, ХАРГАЛЗАН ҮЗДЭГ БАЙХ ЁСТОЙ, 37, 38 ОНЫ ИХ ЯРГАЛЛЫГ ГЭНЭТ САНАГДУУЛЧИХЛАА.

Зочин [202.126.89.56] 2022-08-10 08:36:51

Худлаа ардчилал ярьсан, эрүүл солиотой нь мэдэгдэхгүй чам шиг лаларуудаас энэ бүх замбараагүй, дампуу байдал үүдэлтэй шүү. Сэтгэцээ үзүүлэхэд гэмгүй шүү.

Зочин [150.129.141.173] 2022-08-10 04:01:33

Omnogoviin tsagaan del uuliin boomtoo neeh gd toiruugaar ih chichij bnaa. Buh yum huuliin daguu deeremduulne. Baigali eh ornoo gsn humuus huuliin daguu shiitguulne. Ali hediine gishuudiin oroltsootoi kompaniud materil tehnikee avaachsan gsn. Otgon gsm gants setguulch heden malchid n duugarj bh shug bn. MAH ch uneheer adgiin yumaa hitadad hamag yumaa ogj tohiroogo hiij bj oorsdoo zasgiin erhend uldej jiriin irged hariin hitadiin bool bolj amidrah n bn. Humuus yagaad toohgui bn ve


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.