Товчоогоор 32 ширхэг тарвага, хоёр ширхэг хар үнэг нэвтрүүлэхийг ЗАВДЖЭЭ

Aдмин / Хууль

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах багц хууль, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62, 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын дагуу Авто тээврийн шалган нэвтрүүлэх 6 товчоо болон хяналтын цэгт 24 цагаар байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

2022.07.01-2022.08.10-ны хооронд:

1. Түүхий нүүрс тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрээгүй.

2. 16 удаагийн зөрчлөөр 32 ширхэг тарвага тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн тарвагыг ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч тарваган тахлын шинжилгээнд хамруулан, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн.

3. Холбогдох зөвшөөрөлгүй 4 ширхэг загас, 2 ширхэг хар үнэг, 41м3 мод тээвэрлэн Улаанбаатар хотод нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллав.


Сэтгэгдэл

Зочин [192.82.77.190] 2022-08-12 02:35:02

байнга тогтмол шалгаж байхгүй л бол ингэж тарвага нууцаар оруулах бол тасрахгүй ээ. тарваган тахал ч тоглоом биш дээ. энэ ковид гэж балай юмыг дарж дийлэхгүй бараг 3 жил болж байхад дээр нь тарваган тахал гарвал ч бүр дуусна даа :(

Зочин [124.158.95.5] 2022-08-12 02:09:29

паах ямар их зөрчил илрүүлээ вээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.