АТГ: Эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 52 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 701 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

- Улс, орон нутаг хооронд авто замаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагууд нь Дорноговь аймгийн Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв, Сум дундын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгч, жин хэтэрсэн тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгээр нэвтрүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;

- Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга “Н”, нярав “Д” нар нь албан тушаалын байдлаа ашиглан ариутгал халдваргүйжүүлэлтийн хураамжийг хувьдаа завшсан гэх.


Сэтгэгдэл

хөвсгөл [66.181.184.240] 2022-08-17 07:37:59

хөвсгөл аймгийн тендерийг будилуулдаг хууль бусаар тендерт авч бусдад зардаг байсан нөхрийн хэрэг баригдахад бас л авлига өгөөд ялаас мултарсан. мааш олон удаагийн үйлдлүүд, улс оронд олон тэрбум төгрөгний хохирол учруулсан нөхөрт ганцхан жижиг хэрэгт нь ял үүсгээл 2хон сая төгрөгний торгууль тавиал өнгөрч байна. нөгөө том том олон тэрбум төгрөгний асуудалд нь хуучин засаг дарга байсан ганболд нь хамтарсан болхоор хэргийг нуун дарагдуулж байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.