Насанд хүрээгүй охидыг хууран мэхэлж, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгож байна

Aдмин / Хууль

Дэлхий даяар хүн худалдаалах гэмт хэргийн 40.3 сая хохирогч бүртгэгдсэний 4.8 сая нь бэлгийн мөлжлөгийн хохирогч байна. Бэлгийн мөлжлөг нь хүнийг эрхшээлдээ оруулж, хүчээр бэлгийн үйлчилгээ үзүүлүүлэх, биеийг нь үнэлүүлэх үйлдэл бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 99.6 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.

Анх 1999 онд Югослав улсад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон монгол эмэгтэйг тогтоосноор манай орон илгээгч улс гэж бүртгэгдэж байв. Үүнээс хойш дамжуулагч, хүлээн авагч улс болж, энэ төрлийн гэмт хэргийн тоо өсөх болжээ. Тухайлбал,

2017-2022 оны эхний 5 сарын байдлаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн 64 гэмт хэрэг бүртгэгдэж, 237 хүн хохирогчоор тогтоогдсон байна. Эдгээр 237 хохирогчийн 57 нь хилийн чанадад хохирсон бол үлдсэн хэсэг нь дотоодод буюу эх орондоо энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж, бэлгмйн мөлжлөгт өртсөн байна. Гэтэл энэ нь зөвхөн мэргэжлийн байгууллагуудад мэдэгдсэн, аврагдсан хүмүүсийн тоо бөгөөд үүний цаана сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа хичнээн хүн байгааг тогтоох боломжгүй.

Энэ төрлийн гэмт хэрэгтнүүд 16-28 насны залуу охид эмэгтэйчүүдийн сайхан амьдралд тэмүүлсэн мөрөөдлийг нь ашиглан “гадаадад хэлний бэлтгэлд суулгана”, “өндөр цалинтай ажилд зуучилна”, “замын зардлыг нь даана”, “очоод ажил хийгээд өрөө төлөх боломжтой”, “ар гэрээ өөд нь татна” гэх мэт хэт сайхан амлалтуудаар хууран мэхэлж, хохирогч болгодог байна. Ингэхдээ халамж анхаарал тавьж, найз нөхөд, дурлалт залуу, сайхан сэтгэлтэй хуурай эгч гэх мэтээр хохирогчидтой дотносож, итгэлийг нь олж авдаг аж. Сүүлийн жилүүдэд цахимаар танилцаж байгаад хувийн мэдээллээ алдсаны улмаас бэлгийн мөлжлөгт өртөх тохиолдлууд ч эрс нэмэгдсэн байна.

Arslan.mn

Иймд хүн худалдаалах гэмт хэргийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлж, хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилготой “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аяныг Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран зохион байгуулж байна. Есдүгээр сарын 1-ний өдрийг дуустал үргэлжлэх тус аяны хүрээнд нээлттэй өдөрлөгүүд зохион байгуулахаас гадна олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх видео контентууд, зурагт хуудас зэргийг “Мөрөөдлийн шүхэр” фэйсбүүк хуудсаар түгээх юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.114] 2022-08-18 06:24:03

Tsagdaa hamtarsan halhalj baidag gesen ug yavaad baidag n her jnen um bol Humuus aigaad medeelel ugdeggui boltoi Ternees irged medej l baidag gesen dee Hen medeelsniig n gemt heregtnuud medchihdeg geed emeedeg gesen

Иргэн [66.181.191.178] 2022-08-17 14:53:23

Ийм чухал сэдвээр илүү нарийн мэдээлэл бичвэл хэрэгтэй.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.